3-English in Australia

Posted on September 18, 2007. Filed under: Education/English |

Англи хэлний талаар.

2-who-is-more-racist Австралид British English-р ярьдаг гэх боловч цэвэр Ozzie (Ози) яриануудыг бол анх ирсэн америк, англиуд нь хүртэл сайн ойлгодоггүй. Ерөнхийдөө оззинууд өөрсдийнхөө англи хэлийг “Broken english” гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм байхаа. Жижиг хотынхон, Хөдөөнийхөн юм уу, боловсрол нимгэн Австраличуудынх нь ярьж буй англи хэл гэж маш хээгүй, хэнэггүй, шир шир хийсэн, шүднийхээ завсраар сийгүүлсэн, шоронгийн архаг ялтангуудын л яриа байх гэмээр, бусад англи хэлтэй улсуудаас эрс ялгагдах өвөрмөц англи хэлтэй улс боловч олон үндэстний хэл соёлыг дээдэлдэг, гадаадынхан маш ихтэй учраас том хотуудаар нь амьдрахад монголдоо англи хэл сурч байсан хүмүүст хэл ойлгохгүйн зовлонгүй. Ялангуяа сурах гэж ирж байгаа ихэнх хүмүүсийг цэвэр дуудлагатай, хотожсон, гадныхантай харьцаж сурсан, найрсаг ард түмэн, барууны хөгжлийг илтгэх шил толь болсон аятайхан орчин угтаж авах болно. Монголд очсон гадныхан ч гэсэн учиргүй хөдөөгүүр ажиллаж, амьдраад байдаггүй, хотынхонтой л илүү хэл амаа ойлголцдог шүү дээ, тэрүүнтэй л адилхан.

Гэхдээ очиж буй улсынхаа хэлийг сурахгүйгээр нүдэн балай, чихэн дүлий, ямар ч мэдээлэл, мэдлэггүйгээр шууд гүйгээд оччихдог ч Монголчууд бий. Тэд хичнээн таньдаг хүмүүс дээрээ очсон ч учраа олтолоо тэдэндээ дараа болох нь элбэг, хэл мэдэхгүйн зовлон эхний хэдэн саруудад нь заавал тохиолдож л таарна. 200-300 гаруй жилийн өмнө аборегенууд (аборижиналууд) нь амьдарч байх үед анхны суурьшихаар ирсэн англичуудын ам руу нь ялаа дайраад байснаас болоод амаа жимийж ярьсаар байгаад Aussie аялга үүссэн гээд түүхэндээ биччихсэн байсан гэсэн шүү. Олж уншина бизээ. Амаа жимийж, амьсгаагаа дотогш нь татаад яриад байвал нэлээн төстэй яриад эхлэнэ гэж мэд. Гэхдээ зарим хүний хувьд заавал тэрийг нь ойлгоод, суралцаад байх шаардага гарахгүй байж бас болно шүү. Ерөнхийдөө ямар нэг хэмжээгээр англи хэлээ хараад байсан хүнд бол алзахгүй яваад байж болох байх.

Хэлгүй бол хөлгүй

Австралид англи хэлгүй ирж буй хүмүүсийн хувьд Монголд монгол хэлгүй хүн амьдрах, хятадад хятад хэлгүй хүн очиход яадаг билээ, яг л адилхан л санагдана. Хүнээс ихэнх юм нь хараат, бүх юмандаа л хүн гуйж орчуулганд явуулна шүү дээ. Харин хүнтэй их нийцтэй, арга чарга сайтай, сэргэлэн хүмүүс заримдаа А В С ч байхгүй мөртлөө хэлгүйчүүдийнхээ ажлаа л нэг олчихвол тэрийгээ хийгээд дажгүй л явцгаадаг юм билээ. Хар ярианы хэл их л удаж байж, чармайж хичээвэл сурвал сурна. Тэр нь дараа нь монголд хэрэглээтэй юу гэвэл үгүй л гэх байх даа. Монголд илүү үнэлэгдэж, хэрэглээнд ордог академик англи хэл гээч чинь ердийн англи хэлээс бас өөр юм байдаг шиг байнаа. Энд их удах улсууд женерал англи хэл гээчийг нь Австралид хэрэглэх юм байна шүү. Монголд бол бичиг баримт сайхан боловсруулчихдаг, англиар уншиж, бичихдээ гаргуун байхад төсөл энэ тэр гээд өндөр цалинтай ажил бол зөндөө л байна, харин ярихаас цаашгүй хүмүүст бол бас л аялалын хөтөч, аман орчуулгаас цаашаа ч хэцүү дээ. Ямар ч байсан англи хэлийг Монголдоо ядаж дунд зэрэг болгочихсон байхад гадаадад гарч, ажил хайгаад явсан ч урамтай ш дээ. Хэлгүй бол гадаадад юугаа хэнтэйгээ ярьж, яаж хэлээ сайжруулах юм бүү мэд шүү дээ, хэхэ.

Хэлгүйчүүдийн ажил хийхээр хэл сайжирдаг гэсэн үлгэрийн ном одоогоор уран зөгнөлийн тасагаас л олдож магадгүй байх. Хэлний шалгуургүй ажил 5 жил хийгээд, хоккей тоглож (шал угааж), тарвага далласан (тоос арчсан), жонглёр тоглосон (аяга угаасан), DJ хийгээд нисдэг тавгаар занималдсан (таваг арчсан) улсуудын ярьж байгаагаар өдийг хүртэл анх ирж байснаасаа ялгарах юмгүй, ялгаагүй л хэл муутайгийн тоонд л ороод яваа гэсэн шүү. Тэр байтугай AUSAID-н англи хэл сайтай улсууд ирээд ярианы англи хэл нь лав муудчихаад харьдаг нь тун олон хүнд тохиолдсон явдал. Хүн болгонд хэл усаа хэрэглээд, оффист суугаад, хөнгөвтөр юм хийгээд байх боломж тэр бүр гарах биш дээ. Ихэнх нь л хэлгүйчүүдийн юмаа дуугай хийж байгаад л хэдэн доллартай болоод, бушуухан харихаа л бодоод байгаа харагддаг шүү. Гадаадад учиргүй карьер хөөгөөд, мандаж мацаж, баахан цагаа үрээд Монголдоо дараа нь дахиад л шинээр эхлэнэ гэвэл хэцүү л байдаг байх л даа. Ясаа тавих гэж харина л гэдэг, ямар оршуулгын газар биш дээ, хогноос нь яаж багасгах талаар санаа зовцгоосон улсууд л зөндөө байхад чинь, хэхэ, эх орондоо эзэн нь болж, хүн шиг амьдрахын тулд л гадаадад гарч гахай шувууны мах идэж үзээд, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм, эрдэнэ өвөртөлж харина шүү дээ. Миний хувьд ид юм сурах насаа аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үзэж өнгөрүүлээд, ид хийж бүтээх үеээ эх орон хүүгээ дуудаж байна гээд л нутгийн зүг жолоо залж, Монголдоо хөлс хүчээ зориулбал зүгээр юм шигээ. Гэхдээ хүн бүрийн сонирхол, сонголт өөр л байх л даа.

Америкад ч англи хэлгүй хүнд боломж бага гэжийшүү: http://www.hamagmongol.net/

Орчин заавал нөлөөлөх үү

Австралид ирэхээрээ л хэл сурна гээд гүрийгээд хойш тавиад байдаг Монголын сэхээтнүүдийг сэхээ ороосой гэж их л боддог юм. Хэл сурна гэдэгт толгой, авъяас энэ тэрийг хамаатуулж ярих гээд байдгийг би л лав буруу юм байна лээ шүү л гэе дээ. Толгой нь ажилладаггүй, муу сурлагатай, гоц гойд авъяас билгээрээ бусдаасаа тодорч сүйд болдоггүй байсан хүүхдүүд хүртэл англи хэлийг биднээс ч илүү сурчихсан л явж байдаг нь гашуун боловч үнэн. Тоондоо гавьдаггүйг нь хэлний сургуулиуд руу чихсээр байгаад ийм байдал үүсгэдэг ч байсан байж мэднэ.

Минийхээр бол англи хэл сурахад оролдлого, цаг хугацаа, зорилго байхад л хангалттай. Мань мэтийн мөнгө муутай үеийнх шиг ситуацтай хүмүүс бол гадаадад суралцах тэтгэлэгний шалгуур хангах хэмжээний хэлтэй болох гэсэн зорилго тавьж болно. Хэрэв оролдоод гүйгээд байсан ч цаг хугацааны туршид арга барил суухгүй удаад байвал хямдавтар шиг системтэй сургалтанд хамрагдаад үзэх хэрэгтэй. Эрт эхлэх тусмаа л сайн байдаг. Орчин их нөлөөлдөг гэж туйлаас итгэдэг хүмүүсийг би социализмийн үеийн бэлэнчүүдийн армийнханы үлдэгдэл бөгөөд амандаа хоол халбагадуулах гэсэн арчаагүй хүн байна гэж үздэг болоод байгаа. Австралид 10-аад жил амьдарсан Англи хэлгүй Монголчууд байж л байна даг. Шалны мод нь Австрали, Аяга таваг нь Амeрик байснаараа Англи хэл сайжирдаг байсан бол маниуст нь Австралид багтаж шингэх зай лав vлдэхгүй. /Хоолоо өөрөө халбагадахаас гадна, хийж сураад, дараа нь бусдыг хооллож сурахаас өгсүүлээд зөндөө олон үе шат цаашаагаа байна ш дээ, хэхэ/.

Эсвэл мэдээгүйгээсээ болж хэл сурахгүй, хойшлуулж, цаг алддаг байж болох л талтай. Бидний танил хүмүүс Австралид л очиж хэл сурдаг хүмүүс гэж гайхуулж ирээд том шатсан түүхтэй тул даруй гадаадад гарах нь хамаагүй Монголдоо ч хэрэгтэй хүн болохын тулд Англи хэлний мэдлэгээ сайжруулах тал дээр санаа тавибал сайн шүү. Хэрэгцээ байгааг мэдэрсэн ч мэдээгүй дүр үзүүлэх хэрэггүй, ард нь гарч байж л амар жимэр амьдрахаас биш айж зугтсанаар асуудлыг шийдвэрлэж, даван туулна гэж үгүй гэж Далай лам хэлсэн байдаг шүү.

Хэлний чадвар

Австралид Англи хэлийг 100% унаган хэл шигээ суралцах албагүй байдаг юм байна. Би өөрөө Англи хэлийг бусадтай адил сүүлд суралцсан, одоо ч алдаатай ярьдаг бичдэг, синхрон орчуулгын хэмжээнд хүрэхгүйгээ мэдээд орчуулганд гүйж онигоо болдоггүй, 70-80% ойлголцоод, Англи хэлтэй улсад мэргэжлийн ажлаа хийгээд болоод байдаг болохоор хүмүүсийг Perfectionist байхаа болиод чадамжынхаа хэмжээнд л бай гэж зөвлөх байна. Орчуулагч болох гэж хичээж буй хүмүүст харин өөр шаардлага тавигдах байх.

Өөрийнхөө болон 2-хон жилийн өмнө таг хэлгүй л байсан гэр бүлийн хүнийхээ жишээгээр үзэхээр, хэл ус муутай гэлтгүй л монголын хэлний авъяастай мэргэжилтэнүүд, онцоос өөр дүн авдаггүй мундаг эрдэмтэн, магистрант, докторантуудаас илүү цалинжаад Австрали мэтийн англи хэлтэй улсад мэргэжлийнхээ ажлуудаа хийцгээгээд л болоод байх юм байна шүү. Ашиглаж чадахгvй юм бoл аймаар тасарцан мундаг Англи хэлээр яaх вэ дээ.

Миний хувьд Их Мэдэх царайлаад байх сонирхол алга тул хүн хүн өөрсөддөө тохирох шийдвэрээ гаргаад өөртөө зөвийгөө хийцгээгээд л явцгаана бизээ. Би ямар ч байсан Монголдоо англи хэлээ үзээд нэлээн дөхүүлчихээд ирсэн нь цаг хугацаа, мөнгө төгрөгнөөс өгсүүлээд их л хэмнэгдсэн юм даг. Гэхдээ шууд дээд сургуульд тэнцэх хэмжээнд ирээгүй болохоор Австралид бас богино хугацааны хэлний курсэд нэмж суусан. Энэ сургалт надад хэрэг болоогүйтэй адил байсан.

Өөрөө л суръя гэхгүй бол гадаадад хүнийг сургая гэхгүй, биеэ дайчилдаггүй хүмүүст цаг, мөнгөний гарз болохоор юм билээ. Гарздах юмыг нь байлгаад байгаа хүмүүс монголдоо багаахан шиг гарз гаргасан нь дээр байдгийг анхааралдаа авна бизээ. Монголчууд голдуу Монголдоо англи хэлээ дунд зэрэг болгочихоод энд хагас жилийн 6000 долларын англи хэлний курсэд сураад, цаашаа их дээд сургуульдаа үргэлжлүүлэн сурдаг. Уул нь ч сарын 500 долларын хямд газрууд ч Сидней хавиар байдаг л гэдэг, чанарын хувьд бол ч асуудалтай л даа, угаасаа л визтэй хэвтэж мөнгө хураах гэсэн хэлгүйчүүдийн л цугладаг газар шиг дуулдаад байгаа юм. Хэлний курс гэсэн ерөнхий мэдлэгийн сургалтанд аль болох л богино хугацаагаар л суухгүй бол мөнгө зоос гээч юмыг чинь жинхэнэ хүүлнэ шүү дээ. Австралийн экспортын гол бүтээгдэхүүнд тооцогдоод байгаа энэ боловсролын салбарт нь муу ядруухан монголчууд маань маш их хувь нэмрээ оруулцгааж байна даа хөөрхий. Хаанаас олдсон мөнгө хаашаа гараад явж байгааг хянах хяналт гэж юм Монголд маань байдаг юм болов уу даа, хөөрхий.

Хэлний курс

Энд хэлний курсууд нь бүгд чанартай юу гэвэл үгүй. Төлбөр нь монголоос хямд уу гэж асуух хүн гарахгүй л байгаа. Ангийнхан маань адилхан татаа тунгаанууд голдуу, багш маань арав хорин  хэлгүйчүүдэд бүгдэд нь хүрэлцлээ ч гэсэн дандаа сайн багш нар нь бидэнтэй тааралдаад, амьдралын зам мөр огтлолцоод байна гэж юу байхав. Ажил олж хийлээ гэхэд body language-аа л голдуу хэрэглэж, авъяасаа барна, дандаа англи хэлэнд нэмэр болоод байх ажил олоод авна ч гэж юу байхав, бараг хар ажил хайж давхих хар англи хэлээ ч мэдэхгүй хүнд бол асуудал тасрахгүй. Дургүйд хүчгүй гэгчээр ядахад ямар ч сонирхол байхгүй юмыг хүчээр албадаж сурах гэж үйлээ л үзсэн санагдана, дур сонирхолтой байсан бол ч боль гэсэн ч барьж аваад л гүйжаахгүй юу. Гэхдээ эндэхийн хэлний курсууд нь үнэн тамтай өдөр болгон өглөөнөөс орой хүртэл хичээллэдэг, завсараар нь бараг юу ч амжихгүй шахуу, сүүлийн үеээс л харин овоо эрт 3pm-с ч юм уу тараадаг болж. Маний үед тийм юм байсан биш, ийшээ тийшээ явж юм амжуулах, ажилд орох гэж байнга чөлөө аваастай, 80%-с дээш хувийн ирцтэй бүртгүүлж байхгүй бол бас визээр нь дарамтлаастай, орой хүртэл үхтэлээ залхаж аваад л, дараагаар нь ажил хийлээ гэхэд үнэн ядардаг, юун шархаа нөхөх манатай л болох юм шиг санагддаг байлаа. Монголд бол хурдан темпээр хамаагүй шуурхай, бага шиг залхааж, бага шиг ядрааж суралцуулдаг юм билээ шүү.

Австралид суралцсан хэлний курсын маань сургах арга барил нь над шиг орос ах нарын школоор автоматаар бөөндөж цээжилдэг арга барилд сурчихсан хүнд бол залхаан цээрлүүлэлт л гэсэн үг. Юу ч сураад байгаа нь мэдэгдэхгүй, шинэ үг ч өдөртөө ядаж ганц 2 ширхэг нэмэгдэж байна уу үгүй юу бүү мэд, миний хувьд бол ердөөсөө л тэр чигээрээ цаг алдалт, амьдрах явцад нь л өөрсдөөр нь суралцуулдаг юм шиг байгаа юм. Маш сайн курсэд, мөнгийг нь төлж дийлэх чадвартай ирсэн хүмүүсийн хувьд бол үүн дээр надтай санал зөрөлдөх юм гарах л байх. Гэхдээ тэрийгээ бусадтайгаа хуваалцах бодолгүй, завгүй л явдаг шиг байгаа юм. Миний хувьд 1 сарын дундаж сургалттай курсэд 1000 гаруй доллар төлсөн маань, авч үлдсэн сурсан юмтайгаа харьцуулбал хэтэрхий өндөр үнэ төлсөн мэт санагдаж байсан. Монголд энэ мөнгөөр энүүнээс илүү үр дүнд хүргэх зүйл сэтгэж болох л байсан байх. Гэхдээ яахав, туулаад өнгөрөх ёстой байсан амьдралын маань бас нэгэн шатны гишгүүр болсон учраас одоо бол тэрүүнд нэг их харамсдаггүй.

Гэр бүлийн хүн маань харин хэлгүйгээсээ авахуулаад хэлтэй болтлоо янз бүрийн л юм туршиж байсных сүүлд өөр монголчуудад бид гайгүй хэлний курсууд зааж өгөхтэйгөө болсон л доо. Гэхдээ л хэл сурах гэж хичээж байгаа ядуувтар Монголчуудад маань заавал ингэж олон дахин үнэтэй, цаг алдалттайгаар Австралид л ирж хэл суралцах хэрэгтэй гэж зөвлөх нь утгагүй зүйл. Жилийн төлбөр нь зарим магистрын сургалтнаас ч үнэтэй гээд бод доо. Монголд сайн хэлний курсууд байдаг шүү дээ. Өдөртөө ганц 2 цаг тэрүүндээ яваад завсараар нь амьдралдаа дарагдаад, ажлаа хийгээд явж байя гэвэл Монгол шиг боломжтой газар байхгүй. best-english-courses

Multi-tasking муутай, time management бүр байхгүй олон олон монголчууд ажлын хажуугаар англи хэлэнд цаг гаргаж чадахгүй байгаадаа шалтгаан хайгаад байдаг.

Хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтагаа гэж.

Тэр хүний проблем бол тэр хүн өөрөө л байдаг. Зарим өдөр шоудахаа л болиод үз л дээ. Гадныхан Монголчууд шиг их ойр ойрхон шоуддаггүй л юм шиг байшдээ. ТВ-р бас орой болгон үр өгөөжгүй, бодит амьдрал дээр байх боломжгүй баахан хийх ажилгүй, завтай мөнгөтэй гаруудыг сурталчилсан балай сериалууд их үзэхээ багасгаад, Англи хэлний мэдлэгт нэмэр болохоор кино, сургалтын нэвтрүүлэг рүү сувгаа солиод тавь л даа. Мөнгөгүй Монголчууд бөөн л мөнгөөр бөөлжсөн хурим, гангстер, тэрбумтан, банк дээрэмдэгч, зодоонч цохионч, Дон Жуан ч гэх шиг болохгүй бүтэхгүй талаасаа Монголчуудад илүү их тусгагдахаар мэдээлэлд л толгойгоо мэдүүлж, хоосон мөрөөдөж, ажлаа алдацгааx нь ихсээд байна гэжийшдээ, хэхэ.

Тэгсэний оронд өөрөө хөл дээрээ бостолоо бусдад болон буруу юманд тарамддаг их цагаасаа боломжоороо хумих хэрэгтэй.

Инээмсэглэлийг зөвхөн өөртөө л бэлэглэ
Эрүүлийг зөвхөн өөртөө л хүс
Эрдмийг зөвхөн өөрөө л сур
Энх амгаланг өөртөө л ерөө
Тэр цаг дор та дээрх бүхнийг түмэнд өгөх чадалтай болно.

Та яг одоогоор хүнд арван мянган төгрөгний ч үнэ хүрэхгүй тус хүргэж чадаж байгаа байх. За тэгээд түрээсний мөнгө дийлэх хүн цөөхөн болохоор зарим хүнийг бол тус болох нь бүү хэл бүүр холгож л амьдарч байгаа байх. Холгуулж байгаанууд нь ч яахав сайхан уужуухан ч дотортой юм даа зайлуул. 20 гарсан сахалтай хүүхдүүдэд хонгилын үзүүр дэх гэрэл нь харагдахгүй л явдаг юм гэнэ, хэхэ.

Та ирээдүйн сая сая-ыгаа олж харах, хийх, тэрүүнд хүрэх боломжуудаа одоо үгүй хийж амьдарч байгаа байж магадгүй шдээ. Ийм чигээрээ л үлдэхийн тулд өөрийнхөө сонголтыг хийж яваа ч юм билүү. Та дараа бусдад арван мянган долларын /1000 дахин их/ тус хүргэх чадамжтай болохын тулд өөртөө зорилго тавь, тэгвэл яг одоо таны цагаас хумсалж байгаа олон хүн, хамаатан, найз нөхөд, байгууллага, дарга нар таныг ойлгоно, дараа тань шиг сайн хүн тэдэнд олдохгүй болох цаг ирж л таараа. Үүнд эргэлзэх хүн байдаг гэх юм бол түүний амьдралын утга учрыг ойлгоход миний толгой лав хүрэхгүй л юм байна, хэхэ. Байгаа байдлаа сайжруулах чинь заавал стресс, депресс, challenge-тай холбогдож ойлгогдоод байх албагүй, аймхай, хулчгар, залхуу, зальхай, мөнхийн ядуу – за яахав, баян удамтай байлаа гэхэд буянаас нь хороодог уруудаж буй амьдралтай нүүр тулахыг хэн ч хүсэхгүй. Хичнээн мундаг ч, сэтгэл ханасан сайхан амьдралд хүрсэн ч бай, зорилготой, дээшээ тэмүүлсэн амьдрал бол угаасаа дийлэнхэд нь байх л ёстой зүйл байх. Тэгээд ч миний үеийн залууст лав хийх, бодох, хүсэх, хүрэх зүйлс асар их байгаа гэж бодож байна шүү.

Хувь хүний хөгжилөөс улс орны хөгжил хамаарна

Тэгэхээр та аль болох эрт хөл дээрээ босохын тулд аль болох яаралтай өөрийгөө бодох цаг иржээ гэдгийг ойлгож ав. Гадаадад гарсаны дараа л үүнийг эхлүүлдэг юм биш, Монголд байхдаа, яг одоо үүнийг мэдэж авч байгаа моментдоо л та өөрийгөө хөгжүүлнэ гэдэг бол ирээдүйн их олон өөр юмнуудын хөгжлийн түлхүүр болдогийг ойлгох байх. Та хөгжвөл таны ойр тойрныхон сэхээд л явчихна, та бид тэднийгээ суга өөд нь татах чадалтай болоод ирэхээр л хэн нь зөв байсныг, хэзээ тэр нь мэдрэгдэж эхлэх ёстой байсныг ухаарах байх. Үүнийг хаа байгаагаасаа үл хамааран амьдралынхаа дадал зуршил болгож чадсан хойноо л гадаадад гарах хэрэгтэй. Заавал хөгжсөн улсад л хүний хөгжил гээч чинь явагдаад байдаггүй юм гэнэ. Хөгжихөд бэлэн байхгүй бол хөгжсөн улсад очоод ч нэмэр алга байдаг гэнээ. Хөгжлийн гүнд нэвтэрч, хүнд наалдацтай хэсгийг нь судлахын тулд дэлхийн хэл болсон Англи хэлийг гадарлаж, доторлодог болчихвол ч сонголт ч ихсэнэ, мэдлэг ч зузаарна, тэр хэмжээгээрээ хувь хүн ч хурдан хөгжиж хүчирхэгжинэ. Зарим нь ч яахав хөгжил гээчийг чинь бодитоор нь үзэхээс наашгүй ээ л гээд гүрийгээд байгаа байх. Нөгөө л орчин нөлөөлнө гэсэн бэлэн хоолоо горьдлого компани царайлж хүлээгээд байвал орчноо бүрдүүлэхийг нь хүлээгээд англи хэлний мэдлэг нь ч бас гүрийгээд гэдийчихнэ гэж мэд.

Энд нэг ирчихвэл ажил хийж амьдралаа залгуулах, төлбөрөө олохын тулд хэл сурах болон хичээл хийх зэрэг асуудлууд заримдаа хоёрдугаарт тавигдах нь бий. Аль алийг нь давдаг мундаг монголчууд ч байдаг. Гэхдээ тэд МАШ цөөхөн, угаасаа ч энд бид цөөхүүлээ байна. Ядаж байхад гайгүй Монголчууд нь түрүүлээд ирчихгүй дээ гэж их харамсах юм. Анх ирсэн хэд нь хэл устай, бүтээлч, сэтгэл сайтай, аятайхан, тулхтай түшигтэй хүмүүс байсан бол өдийг хүртэл өөрсдийгөө өөдтэйхэн аваад явдаг болчихсон, визний талаар хангалттай мэдээлэлтэй /зөвхөн оюутны виз биш, учир нь гадаадад сургалтын төлбөр өндөр, ажлын визээр ирсэн хойноо сурах мөнгөө хийвэл ядуу монголчуудад маань хэрэгтэй л байдаг байх/, Австралийн талаарх мэдээллийг ядаж Монголчлоод, Монголчуудад зориулсан Австралийн тухай ном энэ тэр ч болсон хийчих л байсан байх. Аймаар олон жил амьдарсанаараа л гайхуулсан улс байхаас биш, Австралид ирээд ийм тийм юманд хүрлээ, Монгол гэж юу вэ-г Австралид таниуллаа, Австралитай холбоотой Монголчуудад хэрэгтэй ийм ч юм хийгээд амжлаа, өөрөөсөө илүү гараад өчнөөн хүмүүст нэмэр тус болоод авлаа гэх улс үнэхээр гарын таван хуруунд багтана, визний мэдээллийг бараг орчуулж тавьсан хүмүүстэй нь зарим нь байлдана, тулалдана, устгуулна, улсын шүүхээр шүүхдүүлнэ ч гэх шиг, хэхэ, зарим хүнийг ч арай ч дээ гэмээр л санагддаг юм. Гүйх нохойнд гүйхгүй нохой саад гэгчээр, гариг андуурсан нислэг хийгээд явдаг хэдтэйгээ ч хааяа гөвшилцөж л таарах юм даа, ядаргаа гэж, хэхэ.

Асуудалтай Монголчууд

Визэнд орох гэж ядарч яваа монголчуудаа ядууг нь мэдсээр байж бас зөвлөгөөгөө үнэ хөлсөөр зардагууд нь хоол булаацалдлаа ч гэнэ үү, хачин ой тойнд ороогүй юмыг хүртэл асуудал болголцоод л гүйж явах юм даа, яанаа даа. Ядаж ахиухан сонголт санал болгох чадвартай болчихвол ч хамаа алга ш дээ, бүгдийг нь л сайхан сурталчилаад л өгнө шүү дээ. Заавал өрсөлдөж байхаар бас дэмжиж хамжих гээд хичээгээд л байгааш дээ. Австралийн Монголчууд гэж цээжээ дэлдэгчид нь арав гаруй жил юугаа хийж явсан нь ч мэдэгдэхгүй, Австрали нь өөрөө ямар улсыг ч мэдэж байгаа юм алга шиг л байна шүү дээ. Зөндөө л юм хийсэн гэж маргамаар байгаа улсууд нь тэр зөндөөнүүдээсээ нэгийг ч болов энэ байна гээд нийтэд танилцуулбал танил тал муутай, бор зүрхээрээ гүрийгээд явж буй хүмүүст нь их зүгээр байнаа. Хэрэв тэгэх боломжгүй, чадамжгүй хэвээрээ яваа бол чадаж магадгүй улсуудтай холбогдоцгоох талаар бодолцъёоо. Өдийг хүртэл хэн хаагуур дэлээд, дэвээд, Монголчуудад чиглэсэн юу хийгээд яваад байсан нь маниуст нь лав огт мэдэгдэхгүй байна, консул болон бусад Австралийн Монголчуудын мэдээллийн вэб лав 2 жилд нэг удаа update хийгдэж чадаж байна уу үгүй юу бүү мэдээ. Англи хэлгүй л бол Австралийн талаарх шинэ соргог мэдээ мэдээлэл, Монголчуудын амьдралд хэрэг болчихоор ямар нэгэн зарын суваг, медиа гэж юм лав бараг байхгүй гэхээр л байна даг. Байлгах тал дээр ажил, амьдралынхаа заваар аль боломжтойнууд нь ээлжлээд ч болов хөдлөх хэрэгтэй л байна даа.

Тэгэхгүй бол хэл ус муутай, танил талгүй шинээр ирэгсэдийн асуудал асар хүнд байсаар ирсэн байна шүү. Австралийг сонирхоод яваа Монгол дахь нөхдүүдэд ч бас алмасын үеийн мэдээлэл нь ч олдохгүй л тууж явдаг шиг байгаа юм. Өө Австралийн энэ хот чинь ийм түүхтэй, ийм нэртэй газруудтай, тэдэн ам метрт тэдэн хүн ноогдоно энэ тэр гэсэн формаль мэдээллийг ч яахав бусадтай бусадгүй олоод авах биз, эдгээрээс илүү бас маниус шиг хүмүүст нь Монголчууд яаж хөлөө олдог, юу угтдаг, хаагуур явж, яаж юмаа бүтээдэг, ямар дэлгүүрээс хэдэн долларт юмаа цуглуулдаг, Монголчуудад ямар ажил олддог, хэдийг зарцуулж, хаагуур амьдардаг зэрэг мэдээлэл лав танил талгүй монголчуудад олдохгүй л байна даа, сэтгэлээсээ хэлээд өгчих сайн монголчууд нь байтугай, амиа хичээсэн муухан монголчууд нь хүртэл гэр гэртээ шигдээд нэг нэгийгээ ч олохгүй юм, хоорондоо ч уулзалдахгүй юм, шинээр ирэгсдэд байтугай өөрсөддөө ч олддоггүй юмаа л гэхийн, хэ хэ. Арай жаахан томхон хотуудаар л нэг баяр ёслолын арга хэмжээнүүдээс хааяа нэг мэр сэрхэн олдох гээд ч байгаа ч юм шиг, гэхдээ мэдэхгүй ээ. Хүмүүс өөрсдөө хэл устай, аргатай арчаатай бол гадныхантай л найзалж нөхөрлөөд яваад өгдөг шиг байнаа. Австрали дотроо байгаа Монголчууд нь хэтэрхий цөөдөөд, ажил мэргэжлийн, танилын сүлжээ үүсгэхэд арай л багадаад байгаа юм байна. Олшрох талаараа ч бодож чадаж байгаа юм байна уу үгүй юу, нэг нэгэндээ нэмэр тустай байдаг сайхан уламжлал тогтоох, эхлэлийг нь тавих, цаашид сайжруулаад явах бааз суурь үүсгэх боломжуудыг нэмэгдүүлэх л хэрэгтэй харагдаж байна.

Хэлгүйчүүд минь ээ, наанаа л А В С-тэйгээ болж байж наашлаарай хөө

Тэгэхээр монголчууддаа захихад болж өгвөл Монголдоо Англи хэлний мэдлэгээ дундаас дээгүүр болгочихоод энд ирвэл харин амархан хөлөө олж, аятайхан амьдралтай залгах боломжтой болно шүү. Австралид монголчууд шиг тахир дутуу хэлтэй, тэрүүнээсээ бас жаахан ичингүйрэн балайрдаг хүмүүст үнэ хөлсгүйгээр цагаа үрээд суух Австраличууд байтугай Монголчууд нь олдоно гэсэн найдвар тун муу. Ичдэггүйгээрээ хэдэн жижиг хүүхдүүдийн англи хэл л харин ус, цас, мөс болдог шиг байна лээ. Мань мэт шиг гарууд бол ч үнээрийн хэрэг байхгүй. Тэгэхээр хүн болгон зөвхөн гадаадад л хэл нь сайжирдаг гэвэл минийхээр бол шал худлаа шүү л гэе дээ. Ялангуяа хэлгүй мөртөлөө ядуу, дээрээс нь таних хүнгүй бол ирээдүйнхээ талаар их л сайн бодож байж л ирээрэй л гэе дээ. Аз хийморь гэдэг чинь авхаалжтай сэргэлэн, ажилсаг мундаг хүмүүст нь л олддог эд гэнэ шүү дээ. Англи хэл сурахад хүртэл ажил хэрэгч, айхтар хичээнгүй зан хэрэгтэй байдаг шиг байна. Австралид ирсэн Монголчууд болгонд аз тохиодоггүйг арваад жил амьдралаасаа илүү гарч чадахгүй яваа Австралийн Монголчууд маань батлалцаад л байна шүү дээ. Болсон болоогүйн хооронд, зүгээр л нэг амьдарсаар байгаад л өдийг хүрчихсэн, амьд байгаагаасаа өөр гавъяагүй шахуу гарууд л олонх болчихоод байгаа юм шиг байна. Зарим төрлийн хүмүүсийн хувьд ийм амьдрал сонгохыгоо зөвд тооцдог ч байж болохын. Гэхдээ л бидний ирээдүй хойч болсон залуу үеийг эдэн шигээр зэврүүлэн барин төсөөлөхөд эмгэнэлтэй л санагддаг.

Олон долоон юм бодож, төлөвлөдөггүй, зүгээр л нэг амьдраад л, эд нар шигээ өөрийгөө болговол болгоод, өрөөлд илүү гаргах бодолгүй, ямар нэгэн зорилгогүй хэвтэж байх хүмүүсийн хувьд бол яахав гадаадад хар ажлаа хийгээд хэвтээд байхад бололгүй л яахав, асуудал алга. Харин хөгшрөөд, хөдөлмөрийн чадваргүй болоод яах талаараа тас мартахгүй бол болохгүй шүү. Бас өвдөж болохгүй, үхэж болохгүй, ямар ч back-up төлөвлөгөөгүй, улаан шугаман дээр амьдарч сурах хэрэгтэй болно гэж мэд. Юун хадгаламж, юун мөнгө, юун байр, юун гэрэлт ирээдүй вэ, холуур явж хойгуур нь тойрч сурахгүй бол хотноосоо холдохгүй, хорголоосоо өөр тоолох юмгүй л ирээдүй байгаа юм шиг байнаа, хэхэ.

Алсдаа Монгол улсаар тэжээлгэнэ дээ гэж бодож яваа бол гадаад дотоодод байх нь хамаагүй хувиасаа нийгмийн даатгал төлөөд явах хэрэгтэй болно байх. ( http://www.ndaatgal.mn/content.php?mid=1&file=address11 ). Уул нь албан ёсны визтэй хүмүүс ажиллаж ажиллачихаад, дараа нь австрали дахь тэтгэвэрийн дансандаа цугласан мөнгийг авч болдог гэсэн. Тэрийгээ буцааж авахаа мэддэггүй монгол, гадаад улсууд Австралийн татварын дансанд овоо хэдэн тэрбум доллараа сул хэвтүүлээд л яваа дуулдсан шүү. Зарим нь ч авч болдогийг нь мэдлээ гээд буцааж авах аргаа мэдэхгүй л тууж явдаг байх дөө. хэхэ. Мэдээлэл гэж зүйлийг мэдлэг болгож хэрэгжүүлэхгүй л юм бол хэтэрхий их үнээр олддог, хэтэрхий ихийг алдахад хүргэдэг сонин зүйл шүү. 4-first-start

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Make a Comment

Leave a reply to chips Cancel reply

Leave a Reply to “3-English in Australia”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Gaihamshigtai yumaa uneheer erch huch itgel zutgel avch bn shuu

odii boltol hiij buteej dorvison yumgyi bgaadaa ichih shig bolloo

Unenees Unen Gej Ene Bulguu Mgl chuudaa 1 iig bish nileen heden uym bodotsgooE!!!

Uuniig unshaad untarch bsan itgel sergej bna. Mash ikh bayarlalaa. Mongolchuud bid bugd bish gesen, zaluuchuudad iim l erch huch, setgel dutaj bdag uym shig sanagdlaa. Bie biedee dem ugch, erchtei amidrayaa.

Uuriin chini site ruu oroood nileen ih yum boduulalaa. Ug ni bi Aus-t ochij hel surna gej naiz nartaa gaihuulaad l barag mungu tugruguu beldeed l shahuu bsan chini sain hun sanaagaaraa gegcheer uuruuu VIMO-goor orj irj hussen medeeleliig maani ugchihluu. Bas uuruuu uuruusuu ih ichij bna niitleg mgl-chuudiin neg tuluulugch bna daa bi. Ymar ih hudulmurch yum be yasan ih uigaggui humuuust medeelliig hurgej chadaj bgaagaar chini baharhlaa chamd bolon ger buliin hund chini az jargal eruul enhiig chin setgeleesee husej bna.

Bi uurtuu itegh itgelee barag aldaj blaa. Yanz bvriin shaltgaanaas bolood…. Odoo harin ireedvinhee talaar bi sanasnaa bvteej chadah yum bnaa gesen itgel naidwar, erch hvch dvvren bolloo. Nadad hamgiin vnetei zviliig mini ergvvlj ugsund vneheer ih bayrlalaa.


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...