РИО ТИНТО МОНГОЛИA ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2008 – 2009

Posted on September 1, 2008. Filed under: Scholarship |

From: www.zorigfoundation.org.mn
Related: Scholarship | Scholarship Information

РИО ТИНТО МОНГОЛИA ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2008 – 2009
Wednesday, 21 May 2008

Рио Тинто нь дэлхийн тэргүүлэх уул уурхайн групп бөгөөд Зүүн Өмнөд Ази, Австрали, Өмнөд болон Хойд Америк, Европ, Африкт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг. Тус групп хувьцаа эзэмшигчиддээ хамгийн өндөр ашиг хүртээх, олон жилийн нөөцтэй, томоохон хэмжээний уурхайн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн удаан жилийн туршлагатай бөгөөд уул уурхай ашигт малтмалын бизнесийг алсын хараатай, хариуцлагатай арга барилаар хийсээр ирсэн. Үндсэн бүтээгдэхүүнүүд нь хөнгөн цагааны боракс, нүүрс, зэс, алмаз, алт, төмрийн хүдэр, давс, талк, титанум диоксид зэрэг хөгжингүй болоод хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд чухал шаардлагатай материалууд байдаг.

Бид Зориг сантай хамтран Рио Тинто Монголиa дээд боловсролын 2008-2009 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг хүргэж байна. Хөтөлбөр нь олон улсын болон өөрийн орны уул уурхайн салбарын үйл ажиллагаанд Монгол залуусыг идэвхтэй оролцуулж, тэднийг чадавхжуулах зорилготой.

Хөтөлбөрт дотоодын их, дээд сургуулийн өдрийн ангийн 3, 4-р дамжаанд Хууль, Эдийн засаг, Санхүү, Геологи, Инженер геологи, Гидрогеологи, Геодези, Геофизик, Геоэкологи, Ашигт малтмалын эрэл хайгуул, Ашигт малтмал баяжуулалтын технологи, Уулын ба ашиглалтын технологи, Хайгуулûн өрөмдлөгийн техник технологи, Эдэлбэр газрын кадастр, Маркшейдр, Уул уурхай, Уул уурхайн менежментийн чиглэлээр суралцаж буй Монгол улсын иргэд оролцож болно.

Шалгарсан 4 оюутанд сургалтын төлбөрөөс гадна сар бүрийн 100 ам.долларын тэтгэлэг олгоно.

Бүрдүүлэх материал:

* Товч анкет (маягтийг Зориг сангаас ирж авах буюу сайтнаас татаж авах) (Энд дарж татна уу)
* Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл захидал
* Цээж зураг 1%-
* 1, 2 – р дамжааны дүнгийн хуулбар-
* Хичээл орж байсан хоёр багшийн тухайн оюутны талаарх тодорхойлолт захидал
* Сургуулийн тодорхойлолт
* Өрхийн орлогын тодорхойлолт (Хорооны засаг даргаас)
* Одоо суралцаж буй мэргэжилээ ямар учраас сонгосон бэ? Энэ нь Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ? гэсэн сэдэвтэй 500 үгтэй эссэ.

Сонирхсон оюутнууд материалаа бүрдүүлэн дараах хаягаар ирүүлнэ үү.

Рио Тинто Монголиa дээд боловсролын тэтгэлýãò хөтөлбөртТөв шуудан, ш/х-357Улаанбаатар хот шуудангийн хаягаар илгээх буюу

Зориг санЭнхтайвны өргөн чөлөө 9АУлаанбаатар хот хаягаар авчирч өгнө үү.

Өргөдлийг 2008 оны 9-р сарын 5-нû өдрийн 16.00 цаг хүртэл хүлээж авах бөгөөд эхний шатанд шалгарсан оюутнуудтай 2008 оны 9-р сарын 11-12-нд гарцаарчилсан ярилцлага хийнэ.

Лавлах утас: 315444, 70110462

Related: Scholarship | Scholarship Information

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: