Тэтгэлэгт боловсрол төв

Posted on September 1, 2008. Filed under: Scholarship |

From: www.dailynews.mn
Related: Scholarship | Scholarship Information

Монгол залуусаа тэтгэлэгт хамруулж, дэлхийн жишигт хүрсэн боловсролтой болгохыг зорьдог
Огноо: Thursday, August 28 @ 01:26:51 GMT+8
Сонин: П.ЭНЭБИШ

-“Тэтгэлэгт боловсрол төв” гадаадад тэтгэлгээр сурах бүх төрлийн мэдээллийг үнэ төлбөргүй өгдөг-

Гадаадад суралцахыг хүсч буй оюутан залууст мэдээлэл өгөх зорилгоор “Тэтгэлэгт боловсрол төв”-ийн тэргүүн Г.Да­рий­­­­маатай уулзаж ярилц­лаа.

-“Тэтгэлэгт боловсрол төв”-өө юуны өмнө танил­цуулахгүй юу?

-Манай төв нь оюутан сурагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг сайн дурын байгууллагуудын тус­ламжтайгаар гадаадад тэт­гэлгээр сургах зорилготой сайн дурын Төрийн бус бо­ловс­ролын байгууллага юм. Энэ хүрээнд Монголын болон гадаад орнуудын бүхий л тэтгэлгүүдийн талаар үнэ төлбөргүй мэдээлэл өгдөг. Ерөнхийдөө өөрсдийгөө хөг­жүүлэх, гадаадад суралцах хүсэл эрмэлзэлтэй хүүх­дүүдэд гадаадын сургуу­лиудын тэтгэлэгт хөтөлбө­рүүдийн талаар мэдээлэл өгч, яаж хамрагдах талаар зөвлөгөө өгч ажилладаг.

“Тэтгэлэгт боловсрол төв” маань байгуулагдаад хоёр жил боллоо. Энэ хуга­цаанд боловсролыг дэмжье гэсэн сангууд, байгуул­ла­гуудын шугамаар олон тооны Монголын оюутан сурагчид, ажилтан албан хаагчдыг тэт­гэл­гээр сургаад байна.

Тэтгэлэгт хэрхэн хам­рагдах, яаж бэлдэх талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ талын мэдээллийг манай төв дээр ирээд авах бүрэн боломжтой.

-Яагаад ийм төв бай­гуулах болсон бэ?

-Би оюутан байхдаа тэт­гэлэг их сонирхож судалдаг байсан. Тэр үед гадаадад сурах боломж хайсан ч энэ талаар зааж зөвлөөд өгөх газар олдоогүй юм. Гэтэл сургуулиа төгссөнийхөө да­раа Боловсрол, соёл, шинж­лэх ухааны яамнаас жил бүр 500 гаруй хүүхдийг тэтгэл­гээр сургадагийг мэдээд их харамсч байлаа. Надтай адилхан бодолтой залуус зөндөө байгаа. Тиймээс залуу үедээ туслахыг хүссэн.

-Танай төвөөс бүх төр­лийн тэтгэлгийн талаархи мэдээлэл авч болох нь ээ?

-Ерөнхийдөө тэтгэлгийг таван төрөлд ангилж үздэг. Тодруулбал, Засгийн газрын, Элчин сайдын яамдын, Со­рос­­­­ын сан, Жайка гэх мэт олон улсын байгууллагуудын, Олон улсын тэтгэлэгт бай­гууллагуудын гэж ангилдаг.

Манай байгууллагад гэхэд л 1400-гаад тэтгэлгийн мэ­дээлэл байна. Бид одоогоор 15 сайн дурын байгуул­ла­гатай хамтран ажилладаг. Тэтгэлгээр сурах боломж хаана байна тэр бүгдийг үр­гэлж хайж эрж байдаг даа.

-Тэтгэлэгт хамрагдахад хамгийн гол шалгуур юу байдаг вэ?

-Тодорхой хэмжээний шал­­­гуур үзүүлэлттэй байдаг. Гэхдээ 100 хувийн тэтгэлэг үү эсвэл хувь заасан тэтгэлэг үү гэдгээсээ хамаараад шал­гуур нь өөр, өөр байдаг. Мэ­дээж 100 хувийн тэтгэлэг хамгийн их шалгууртай.

Хамгийн гол нь хэлний мэдлэг байдаг. Ямар ч оронд очсон тухайн орныхоо хэл дээр хичээлээ ойлгох түв­шинд байх ёстой.

Мөн өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу судал­гаа, шинжилгээний бүтээл туурвисан байх шаардлагыг тавьдаг.

Бас нэг чухал зүйл нь эссэ байдаг. Эссэ нь тухайн хүнийг ямар хүн бэ гэдгийг тодорхойлдог учраас ихэнх сургууль эссэ бичүүлдэг. Аль ч сургууль дээрх гурван шалгуурыг голчлон үздэг. Эдгээрээс гадна нийгмийн идэвхийг харуулсан шагнал, урамшуулал зэрэг шал­гуу­рууд ордог.

Гадаадад сурах хүсэл­тэй залууст үнэ төлбөргүй мэ­дээлэл өгөхөөс гадна өөр ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

Үнэхээр гадаадад сурах сонирхолтой, чадвартай хүүх­­­­­­­дүүдийг бид дэмжиж ажил­­ладаг. Манай байгуул­лага гадаадын сургуулиудтай холбоотой байдаг учраас тэтгэлэгт хамрагдах мате­риалыг нь үнэ төлбөргүй явуулах зэргээр дэмждэг. Сая гэхэд л 30 хүний материалыг байгууллагаасаа зардлыг нь даагаад үнэ төлбөргүй явуул­сан. Уг нь нэг материал явуу­лахад 50 ам.доллар төлдөг. Цаад сур­гуулиуд нь мате­риалуудыг зургаан сарын хугацаанд уншиж танилцан шалга­руул­даг.

-Танай төвөөс мэдээлэл авч буй оюутнууд гол тө­лөв ямар улс руу явж бай­на?

-Тайвань, Солонгос руу 100 хувийн тэтгэлгээр нэлээд олон хүүхэд явуулсан. Ер нь хүүхдүүд ихэвчлэн Англи, Америк руу явах сонирхолтой байдаг. Гэхдээ Шинэ Зеланд, Австрали, Канад, АНУ гэсэн улсууд тэтгэлэг их зарладаг. Манай төвийн хувьд он гар­саар 80 гаруй хүүхдийг 100 хувийн тэтгэлэгт хамруулаад байна.

-Одоо ямар тэтгэлэг зарлагдаад байгаа вэ?

-Ер нь ихэнх тэтгэлэг есөөс зугадугаар сарын хооронд зар­лагддаг. Одоо дандаа 2009 оны тэтгэлгүүд зарлагдана. Одоогоор Солон­гос улсын МОКРО “National University”-д 50-100 хувийн тэтгэлгээр сурах боломж байгаа. Со­лон­госын баруун эргийн далайн эрэгт оршдог. Судалгааны томоохон тө­вүүд­тэй, улсын томоохон сургуулиудын нэг юм. Ма­гистр 70, бакалавр 50 хувийн тэтгэлэг зарлаад бай­на. Солонгосын 100 хувийн тэт­гэлэгт хамрагдахын тулд дүнгийн голч нь 95 хувиас дээш бол шууд үнэ төлбөргүй суралцах боломжтой. Энэхүү тэтгэлгийн хугацаа есдүгээр сарын 8-нд дуусна. Амжиж бүртгүүлэхийн тулд 50888838 дугаарын утсаар холбогдож болно. Мөн АНУ-ын эссэний уралдаан зарлагдчихсан бай­гаа.

Түүнчлэн Тайванийн “Nan­hua University”-д 50-70 хувийн тэтгэлэг зарлагд­чих­сан байна. Тус сургууль нь Тайванийн өмнөд хэсэг болох Chiayi мужид байрладаг. Нийт 54 гаруй мэргэжлээр бака­лавр, магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг. Ма­гистрын зэрэгт 70, бакалавр зэрэгт 50 хувийн тэтгэлэг зарлаад байгаа. Ирэх сараас ихэнх тэтгэлэг зар­лагдана.

-Танай Англи хэлний сургалтуудын онцлог юу вэ?

-Манай төв Монголын боловсролыг дэмжих зорил­гоор байгуулагдсан учир Анг­ли хэлний сургалтаа дандаа тэтгэлэгтэй явуулдаг. Жил бүр 20 хүүхдийг IBT TOEFL-ийн нэг жилийн сургалтадаа үнэ төлбөргүй хамруулдаг. Энэ тэтгэлэг маань хавар зарлагддаг.

-Англи хэлнийхээ тэтгэ­лэгтэй сургалтыг тодруул­бал?

-Англи хэлний сургал­тадаа хоёр том тэтгэлэг зар­лачих­сан байгаа. Ер нь тэтгэлэгт хамрагдахад IBT TOEFL, анг­ли хэлний ярилц­лага хоёр голлодог. Тий­мээс100 хувь гадаад багштай хагас жилийн сургалтадаа 50 хувийн тэтгэлэг олгож 195 ам.доллаар хагас жил сурах боломж олгоод байгаа.

Мөн IBT TOEFL-ийн хагас жилийн сургалтадаа 50 ху­вийн тэтгэлэг зарлаж 250 ам.доллар болгосон. Бид оюу­­­­­­­тан залуусаа зорилготой сургахыг зорьдог. Зорилготой сургах нь их үр дүнтэй байдаг.

-Хичээлээ ямар арга барилаар заадаг вэ?

-Манайх сайн дурын бай­гуул­лага учраас гадаадад төгссөн ур чадвар сайтай гадаад багш нар ихтэй. Бид хичээлээ тусгай боловс­руулсан төлөвлөгөөний дагуу явуул­даг. Ерөнхийдөө англи хэлний зургаан чадвараар хичээллэнэ. Үүнийхээ дагуу зургаан төрлийн ном боловс­руулж өгдөг. Ажлын таван өдөр хичээллээд бямба гариг бүрт суралцагчдаасаа шал­галт авч түвшинг нь тог­тоодог. Хүн өөрийгөө ямар түвшинд явааг байнга мэдэх хэрэгтэй байдаг. Ингэвэл илүү үр дүн­тэй байдаг.

-Англи хэлний анхан шатны мэдлэгтэй хүн танай төвд хэр удаан сурч байж ТOEFL өгөх хэмжээнд хүрэх бол?

-Хамгийн гол нь төлөв­лө­гөөтэй үзээд байвал нэг жил сурахад болно. Нэг цогц прог­раммаар, байнгын дав­талт­тай үзэх нь үр дүнтэй. Манай сургалтууд гэхэд л сурал­цагч­­дадаа үг цээж­лүүлэхдээ хэрэглээний үг, ТOEFL-ийн, гүнзгий гэх мэ­тээр дандаа системтэй заадаг.

-Гадаадад сурахыг хүсч буй оюутан залуустаа зөв­лөгөө өгвөл?

-Оюутан сурагчдаа та нар өөрийгөө хөгжүүлэн, хэ­лийг маш өндөр түвшинд сурч, өдөр бүр мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхвал гадаа­дад 100 хувь тэтгэлгээр су­рах боломж байдаг юм шүү. Ту­хайн хүн чадвартай тохиол­долд таны энэхүү чадварыг үнэлэх, цаашид гадаадад сургах маш олон тэтгэлгүүд зарладаг байгууллагууд бай­даг. Тиймээс бүх зүйл зөвхөн танаас л шалтгаална.

Гадаадад ажиллах болов­сон хүчин болж явах биш мэдлэг чадвараа үнэлүүлэн, олон орны хүмүүстэй өрсөл­дөж тэтгэлгээр суралцан, сурсан мэдсэнээрээ эх орны­хоо хөгжилд хувь нэмэр оруу­­­­лаасай гэж хүсч байна. Бидэнд тийм боломж бий гагцхүү бид тэрхүү амжил­тад хүрэхийн тулд залхуу­рах­гүйгээр асар их хөдөл­мөрлөх л хэрэгтэй шүү гэж захимаар байна.

Мэдээллийг нийтлэгч нь Daily News
http://www.dailynews.mn

Вэб дээрхи хаяг:
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=18611

Related: Scholarship | Scholarship Information

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “Тэтгэлэгт боловсрол төв”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Ene tuv haana bairladag yum boloo, holboo barikh utas bn uu

lavlahaas utasdaad l asuuchihdiinshdee


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: