Outsourcing Mongolia

Posted on August 29, 2008. Filed under: Job and Career |

From: http://news.gogo.mn/r/40167 & outsourcing2mongolia.com
Related: mglaus-Outsourcing Opportunity | Work for Aussie Company | Outsourcing Jobs

Аутсорсингоор ажиллах 1400 хүнийг бэлтгэнэ

Аутсорсинг, түүний дотор мэдээллийн технологийн аутсорсингийг эрчимтэй хөгжүүлэх нь дэлхийн олон орны хөгжлийн чиг хандлага болоод байна. Аутсорсинг нь “өөрсдөө хамгийн сайн хийж чадах гол ажлаа гүйцэтгэж, бусад ажлуудаа хамгийн сайн гүйцэтгэж чадах хүмүүсээр нь гүйцэтгүүлэх” гэсэн зарчимд тулгуурласан бизнес. Тухайлбал, америкчууд санхүүгийн тайлангаа Энэтхэгийн ня-бо нараар гаргуулж, өвчтөний рентген зургийг Австралийн эмч нараар уншуулан оношлуулж байх жишээтэй. Оюуны хөдөлмөрийг задалж хуваагаад энд тэнд хийлгэснээ буцаан нэгтгэж болох энэ эрх чөлөөг цахим ертөнцийн хувьсгал бидэнд олгож байгаа бөгөөд улс орон бүр энэ хувьсгалын үр шимийг хүртэхээр тэмүүлж байна.
2007 онд Улсын Их Хурлаас аутсорсингийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгөн “Аутсорсингийг хөгжүүлэх, аутсорсингийн мэргэжлийн ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2008 онд хоёр тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан.
Аутсорсингоор ажиллах өндөр түвшний хүний нөөцийг бүрдүүлж чадвал Монголчууд гадаадад гарч хүнд нөхцөлд, хөлс багатай хар бор ажил хийх нь багасч  Цахим Монгол хөтөлбөрт дэвшүүлсэн 16 гол зорилтын нэг болох “Хөлсөө зарах уу? Оюунаа арилжих уу?” зорилт хэрэгжих, Монгол хүн оюундаа тулгуурлан амьдрах үүд хаалга нээгдэх боломжтой юм.
Хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэж байгаа болон бизнес эрхлэх сонирхолтой 1400 мэргэжилтнүүдийг дараах 3 чиглэлээр сургаж бэлтгэх юм. Үүнд:
1.    Мэдээллийн технологийн аутсорсинг
2.    Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг
3.    Мэдээллийн технологийн япон хэл
Мэдээллийн технологийн аутсорсингийн сургалтанд компьютерийн мэргэжилтэй хүмүүс хамрагдах бол Бизнесийн үйл ажиллагааны аутсорсингийн сургалтанд бүх төрлийн инженер, дизайнерууд, өгөгдөл боловсруулах ажил эрхлэх сонирхолтой хүмүүс хамрагдах боломжтой.
Аутсорсингийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендер одоо зарлагдаад байгаа бөгөөд шалгарсан сургалтын байгууллагууд дээр 9 дүгээр сарын сүүлээс эхлэн 12 дугаар сарын дунд хүртэл сургалтыг зохион байгуулна.
Сургалтанд хамрагдах сонирхолтой хүмүүсийг www.outsourcing2mongolia.com сайтаар зочлон онлайн хэлбэрээр бүртгүүлэхийг урьж байгаа бөгөөд бүртгүүлсэн хүмүүс 2008 оны есдүгээр сарын 3-15-нд Мэдээллийн технологийн үндэсний паркын 103 тоот өрөөнд байрлаж байгаа аутсорсингийн ажлын албан дээр суралцагчдад тавигдах нөхцөл шаардлагыг биелүүлж байгаагаа нотолсон бичиг баримтаа  авчирч бүртгэлээ баталгаажуулах ажээ.
М.Жаргал

Related: mglaus-Outsourcing Opportunity | Work for Aussie Company | Outsourcing Jobs

From: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1134181

Шинжлэх ухаан : » Гэртээ сууж байгаад хилийн чанадад оюунаа vнэлэх цаг иржээ


Нийтэлсэн: 2008-08-29 11:00:59 , Мэдээний дугаар: #1134181

Мэдээллийн Технологийн Vндэсний паркаас аутсорсингоор ажиллах мэргэжлийн 1400 ажилтан бэлтгэх сургалт эхлэх гэж байна.

Vvнтэй холбогдуулан Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бодлого тєлєвлєлтийн хэлтсийн дарга Ц.Нямхvvтэй ярилцлаа.

-Манайд аутсорсингийн чиглэлээр хэдэн компани vйл ажиллагаа явуулж, хэчнээн хvнийг ажлын байраар хангаад байна вэ?
-Аутсорсинг гэдэг нь мэдээллийн технологийн давуу талд тулгуурлан оюуны хєдєлмєрийг хямд єртєгтэй газар шилжvvлэх процесс юм. Манайд мэдээллийн технологийн программын компаниуд байгуулагдаад 4-5 жил болж байна. Том нь 100-гаад хvнтэй, нийтдээ таван компани гаднаас ажил авч хийж байгаа. Энэ бол дєнгєж эхлэл. Єєрєєр хэлбэл, тэдгээр хvмvvс єндєр цалин, орлоготой ажлыг эх орондоо хийж байгаа нь нэг талаар экспорт юм. Оюунаа экспортлоод мєнгийг нь авч байна гэсэн vг. Одоогийн байдлаар 400-500 хvн ажлын байртай болсон гэсэн тооцоо байна. Нарийн тоо хэлэх боломжгvй.

Аутсорсинг хєгжсєнєєр ямар бодит vр дvнд хvрэх вэ?
-Засгийн газраас хэрэгжvvлж буй “Цахим Монгол” хєтєлбєрийн дагуу Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг дунд хугацаанд хєгжvvлэх стратегийн бодлогыг баримталж байна. Энэ хvрээнд явуулж буй 16 том зорилт дэвшvvлсний нэг нь “Хєлсєє зарах уу?, Оюунаа арилжих уу?” гэсэн томоохон тєсєл юм. XXI зуунд 2000 оноос хойш мэдээллийн технологийн хєгжлийн vр дvнд оюуны хєдєлмєрийг зайнаас гvйцэтгэх боломжтой болсон. Нуугдмал байгаа монгол хvний оюуны чадвараар гадаадын улс, орны ажил хєдєлмєрийг гvйцэтгээд орлого олох нь гол vр дvн. Орчин vед оюуны хєдєлмєрийг хямд ажиллах хvчтэй газар шилжvvлэн хийж байна. Энэ нь бизнесийн хувьд vр ашигтай учраас зайлшгvй vзэгдэл гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь монголчууд ажлын байртай болно. Зєвхєн Монголдоо тєдийгvй гэртээ сууж байгаад, гадны улс орноос ажил хийх боломжоор хангагдана.

-Энэ удаагийн сургалтад хамрагдах 1400 хvнийг ямар шалгуураар авч байна?
-Хєтєлбєрийн хvрээнд сургалтанд хамрагдах 1400 мэргэжилтнvvдийг нэгдvгээрт, мэдээллийн технологийн аутсорсинг, хоёрдугаарт, бизнесийн vйл ажиллагааны аутсорсинг, гуравдугаарт, мэдээллийн технологийн япон хэл гэсэн гурван чиглэлээр сургаж бэлтгэх юм. Мэдээллийн технологийн аутсорсингийн сургалтад компьютерийн мэргэжилтэй хvмvvс хамрагдах бол бизнесийн vйл ажиллагааны аутсорсингийн сургалтад бvх тєрлийн инженер, дизайнерууд, єгєгдєл боловсруулах ажил эрхлэх сонирхолтой хvмvvс хамрагдах боломжтой. Мэдээллийн технологийн программын хэл гэдэг утгаараа тодорхой хэмжээний суурь мэдлэг шаардлагатай. Юуны ємнє бакалаврын зэргээ авсан байх, мэргэжлээрээ ажиллах боломжгvй цаашид мэргэжлээ дээшлvvлэх сонирхолтой, дипломгvй ч тодорхой хэмжээний программын мэдлэгтэй хvмvvсийг сургана. Бас нэг гол шалгуур нь завтай байж сургалтандаа хамрагдаж чадах явдал юм.

-Манайд ажилладаг компаниуд ямар оронтой харилцаатай ажилладаг вэ. Одоо суралцах хvмvvс зєвхєн Япон улсаас ажлын байраар хангагдана гэсэн vг vv?
-Япон улсыг сонгосон нь олон хvчин зvйлийг тооцож шийдсэн. Одоо манайд ажиллаж байгаа компаниудын дийлэнх нь Японоос ажил авч, хийж байгаа. Япон бидэнд илvv ойр, гадаад харилцаа сайн хєгжсєн, энэ улсад сурсан олон боловсон хvчин эргээд бидэнд бас их нєлєєлж байна.

-Цалин хангамжийн тухайд?
-Одоогийн байдлаар цалингийн тvвшинг нарийвчлан хэлэх боломж алга. Ажиллаж буй компаниасаа шалтгаална. Японд энэ салбарт ажил эрхэлдэг хvмvvс 3000-8000 долларын цалинтай. Харин манайд энэ салбарт ажил эрхлэх хvмvvс 1500-2000 долларын цалин авах боломж бий. Цаашид аутсорсинг хєгжсєнєєр цалингийн хэмжээ аажимдаа єсєх хандлагатай болно.

-Хэзээнээс бvртгэж эхэлсэн бэ?
-Манай вэб сайтаар / http://www.outsourcing2mongolia.com/ онлайн хэлбэрээр бvртгэл эхлээд байна. Ирэх сарын 3-наас эхлэн Мэдээллийн технологийн vндэсний паркын 103 тоотод байрлаж байгаа аутсорсингийн ажлын албан дээр суралцагчдад тавигдах нєхцєл шаардлагыг биелvvлж байгаагаа нотолсон бичиг баримттайгаа ирж биечлэн бvртгvvлэх боломжтой.

-Сургах компаниуддаа ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Одоогийн байдлаар Аутсорсингийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендер зарласан байгаа. Ерєнхийдєє багшлах боловсон хvчинтэй байх, анги танхим, хангалттай байх сургалтыг тавигдаж байгаа чанарын тvвшинд гvйцэтгэх боломжтой байх ёстой. Шалгарсан байгууллагууд ирэх сараас арванхоёрдугаар сарын дунд хvртэл сургалтыг зохион байгуулна.

– Тєгсєнгvvтээ ажлын байраар хангагдах боломж бий юv?
-Шууд ажлын байраар хангагдана гэж ойлгож болохгvй л дээ. Хєтєлбєрийн хvрээнд Монголын мэдээлэл технологийн чиглэлийн компаниудыг давхар дэмжиж байгаа учраас тэр компаниудтай ажлын гэрээ хийж ирэх шаардлага тавьсан. Компаниудын зvгээс “Бид хvмvvстэй ажлын гэрээ хийе, та нар сургаад єг, сургасан хvмvvсийг чинь бид ажлын байраар хангая” гэсэн шаардлага тавьж байгаа.

Ж.Жаргал
Дугаар 207/2967/

Мэдээллийн эх сурвалж:

Related: mglaus-Outsourcing Opportunity | Work for Aussie Company | Outsourcing Jobs

****************************
From: outsourcing2mongolia.com

Монгол Улсын Засгийн газраас Мэдээлэл, харилцаа холбооны технологид тулгуурласан эдийн засгийн өсөлт бий болгох зорилгоор монгол хүний оюуныг арилжих буюу гадаад аутсорсингийн үйлчилгээг хөгжүүлэx чиглэлээр 2008 онд “Аутсорсинг хөгжүүлэх, аутсорсингоор ажиллах мэргэжлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2008 оны 9-р сарын 25-наас мөн оны 12 сарын 15-ны хооронд дараах чиглэл тус бүрээр мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалтуудыг зохион байгуулна. Сургалтанд хамрагдахыг хүсэгчид http://www.outsourcing2mongolia.com хаягаар хандан 2008 оны 9 сарын 10-ны дотор бүртгүүлнэ үү.

Сургалтанд бүртгүүлсэн иргэд нь сургалт үргэлжлэх хугацаанд өдөрт 4-өөс доошгүй цагаар ажлаасаа чөлөөлөгдөх боломжтойгоо нотолсон нотолгоогоо МТҮП-ын аутсорсингийн ажлын албанд 2008 оны 9 сарын 15-ны дотор ирүүлэхийг анхаарна уу.

Мэдээллийн технологийн төслийн менежмент

Гүүр системийн инженер
Програмчлалын С хэл
Програмчлалын JAVA хэл
Програмчлалын Assembler хэл
Мэдээллийн технологийн инженерийн суурь мэдлэг
CAD/CAM-ын сургалт
График дизайн, дижитал контент
Комуникатор (орчуулагч-зохицуулагч)-ын япон хэл
Өгөгдөл боловсруулалт
Системийн инженерийн япон хэл
Мэдээллийн технологийн инженерийн япон хэл
Сургалтын нэр
Мэдээллийн технологийн төслийн менежмент
Сургалтын зорилго
Суралцагчдыг гадаадын захиалгат төсөл амжилттай хэрэгжүүлэх чадавхитай болгох
Сургалтанд бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага
  • Бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх
  • Мэдээллийн технологийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Япон, англи хэлний суурь мэдлэгтэй байх
  • Сургалтанд бүрэн хамрагдах цаг хугацааны боломжтой байх
Сургалтын цаг
320
Сургах хүний тоо
60

Монголын Аутрсорсингийн мэргэшүүлэх сургалтанд тавтай морилно уу. Та энэ сургалтанд бүртгүүлж, хамрагдсанаар дэлхийн төвшний мэдлэгийг эх орондоо эзэмших боломжтой болох юм. Танд амжилт хүсье…

Related: mglaus-Outsourcing Opportunity | Work for Aussie Company | Outsourcing Jobs

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: