Зүүн хойд Ази дахь Монголын оролцоо

Posted on August 27, 2008. Filed under: My Mongolia |

From: Зүүн хойд Ази дахь Монголын оролцоо

  • Номхон далайн холбоо (үндэслэгч нь Австрали, Шинэ Зеланд, гишүүдэд Микронези, Полинези, Меланезийн арлуудын бүх улс ) байгуулах  санал дэвшүүлжээ
  • 2007 оны 4 дүгээр сард ”4-ийн бүлэг” бий болж, Япон, АНУ, Австрали, Энэтхэгийн “Стратегийн яриа хэлэлцээ” хэмээх цэрэг-стратегийн шинэ механизм үүсч байна

Зүүн хойд Ази дахь Монголын оролцоо

Проф. Олхонуд Баярхүү

Өөрсдийгөө бид хамаатуулах дуртай энэ Зүүн хойд Ази гэдэг бүс нутаг чухам хаана буй, ямар газар нутгийг хамрах талаар дэлхийд нэгдсэн ойлголт төлөвшөөгүй. Энэ бол 1990-ээд онд бий болсон геополитикийн бүсчлэлийн ойлголт, харин одоо XXI зууны эхний 10 жил өнгөрөх дөхөж буй  үед бол хамтын ажиллагаа, интеграцийн тухай яриахад нэгэнтээ оройтсон гэж би үзлээ. Тэгэх тусмаа Зүүн хойд Еврази гэдгээр манай хойд хөршийн   геополитикийг авч үзэж байгаа нөхцөлд эл бүс нутаг дахь олон улсын харилцааны өрнөлтийг огт цоо шинэ өнцгөөс харах хэрэгтэй.

Зүүн хойд Азийг ялимгүй урагшлуулаад Зүүн өмнөд Азитай харьцуулах аваас үндсэндээ интеграцчлагдах  үйл явц эхлээгүй, тусдаа эхлэх төлөв ажиглагдахгүй явсаар АСЕАН-аар хөдөлгөх хүчээ хийсэн Зүүн Азийн хамтын нийгэмлэг төлөвшиж эхэлжээ. Геоэкономик талаасаа Япон, Өмнөд Солонгос, Хятад нь АСЕАН руу илүү хандарлаа.

Интеграцчлагдах үйл явцын үндсийг тавих учиртай эхэлсэн Түмэн голын хөтөлбөр ажил хэрэг болох нь нэг хэсэгтээ өнгөрлөө. АНУ, Япон төдийлэн идэвхи гаргахгүй явж ирсэн ба БНАСАУ-ын зүгээс хүсэл дутлаа.  Солонгосын хойгийн асуудал бүхэлдээ шийдэгдэхээс нааш энэхүү чиглэлд нааштай төлөв байхгүй.

Нийт Ази тив, мөн Номхон далайн бүс нутагт бүс нутгийн, бүс нутаг хоорондын, олон улсын, салбар бүс нутгийн олон талт үйл явц, институци, дэглэм, байгууллага, форумын тоо 320-иос давж гарсан нь глобал хувьслын геополитикийн сонгодог жишээ мөн байтал Зүүн хойд Ази руу чиглэсэн олон талт механизм байхгүй байгаа нь угаасаа энэ бүс нутагт олон талт хамтын ажиллагаа явцгүйг илтгэх үзүүлэлт гэхээс өөр дүгнэлт алга.

Яагаад ийм байдалд хүрэв ээ? Зүүн хойд Азийн орнуудын улс төрийн байгууламж, үзэл суртлын ялгаа, хүйтэн дайнаас улбаатай харилцан бие биедээ үл итгэдэг явдал бүс нутагт маргааныг зохицуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх Засгийн газар хоорондын ямар нэг институци бий болгох, чуулга уулзалт хийхэд гол саад тотгор болсоор байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа гэвэл зөвхөн хоёр талын харилцаа голлосон, эсвэл  гурван орны хооронд өргөн хүрээтэй биш тодорхой буюу явцуу ямар нэгэн асуудлыг хамарсан хөтөлбөр хэлбэртэй явагдахаас өөр гарц үгүй, тодорхой механизм бий болохгүй явсаар XXI зууны эхний 20 жилийг туулах нь гарцаагүй.

Гэхдээ гарц хайвал бүр ор тас байхгүй ч биш ээ.  Санал санаачилга өдий төдий бий. Заримаас дурвал:

    • Зүүн хойд Азийн хамтын аюулгүй байдлын
    • Зүүн хойд Еврази эдийн засгийн хамтын ажиллагааны
    • Зүүн хойд Еврази соёлын гэхчлэн хамтын нийгэмлэгүүд
    • “Азийн Хельсинк” буюу 1975 оны Хельсинкийн төгсгөлийн баримт бичгийн хувилбараар хүний эрх, эрх чөлөөний асуудлаар Пхеньяныг  татан оруулах шинэхэн санал буй.

Нэгэнт л Зүүн хойд Азид аюулгүй байдал, хамтын ажиллагааны олон талт харилцаа бүрдэхгүй явсаар Зүүн Азийн хамтын нийгэмлэг төлөвшчихвөл түүнийг сөрөх буюу тэнцвэржүүлэх олон улсын холбоо, форумын сэдэж санаачлах хувилбар бас байна. Ертөнц дахины энх тайвны холбооноос

  • “Азийн Хельсинк”
  • Энх тайвны төлөө бүс нутгийн холбоо
  • Номхон далайн холбоо (үндэслэгч нь Австрали, Шинэ Зеланд, гишүүдэд Микронези, Полинези, Меланезийн арлуудын бүх улс ) байгуулах  санал дэвшүүлжээ
  • 2007 оны 4 дүгээр сард ”4-ийн бүлэг” бий болж, Япон, АНУ, Австрали, Энэтхэгийн “Стратегийн яриа хэлэлцээ” хэмээх цэрэг-стратегийн шинэ механизм үүсч байна

НҮБ-ын дэргэд Иргэншил хоорондын холбоо (Alliance of Civilizations) байгуулах тухай Испани, Туркийн санал ихээхэн дэмжлэг хүлээж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга түүний шинэ даргыг өнгөрсөн 4 дүгээр сард томилсноос үзвэл Зүүн Азийн хамтын нийгэмлэг, “Азийн Хельсинк”, бүс нутгийн холбоодыг давуулсан олон талт хүчирхэг механизм үйлчилж эхлэх магадлал бас байна. Энэ нь Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг хангах ойрын нэг боломж байж болох талтай.

Япон, АНУ, Австрали, Энэтхэгийн “Стратегийн яриа хэлэлцээ” хэмээх шинэ эвсэл XXI зуунд  Зүүн хойд ба Зүүн Ази, Өмнөд Азид ихээхэн чухал үүрэгтэй тэнцвэржүүлэгч тоглогч байхыг үгүйсгэхгүй. Хятадыг тогтоон барих, Хятадыг бүслэх, Хятадаас учирч мэдэх элдэв цэрэг-аюулгүй байдлын эрслээс  сэргийлэх тал дээр үүнээс өөр бодитой хүч байхгүй, бий болохгүй гэж судлаачид таамаглаж байна.

Зүүн хойд Азийн бүс нутгийн дэвсгэр дээр аюулгүй байдал талаасаа эрчим хүчний асуудал нь XXI зуунд эл бүс нутгийн аюулгүй байдлын динамикийг тодорхойлох, улс орнуудын хүчийг сорих нэг чухал хүчин зүйл байх бололтой. Үүнээс үүдэн эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, найдвартай эх үүсвэртэй байх асуудал эндхийн бодлогыг тодорхойлогч гүрнүүдийн үйл ажиллагаанд гарцаагүй тулгарна.

Ийм нөхцөлд  Хятад улс Орос, Казахстаны (магадгүй Монголын) газрын тосны ордуудыг сонирхож, далайн тээвэрлэлт, түүний эрсдэлээс үл хамаарах хуурай газрын сувагтай байх, петро-геополитикийн нөөц холбоотонтой байх хэтийн бодлого хөрш зэргэлдээ  бидэнд тулгарч магад. Ингэхэд Зүүн хойд Азийн ирээдүйн энэ их өөрчлөлт дунд Монгол Улс ямар оролцоотой вэ? Зүүн хойд Азийн асуудлыг хэлэлцэж байх механизм  бий болгох чиглэлээр тодорхой алхам хийх цаг болсон гэж үзэн Монгол Улс холбогдох саналыг (Аюулгүй байдлын асуудлаар Засгийн газрын түвшинд зөвлөлдөх яриа хэлэлцээний механизм) НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 55  дугаар чуулганы (2000 он) үеэр томъёолон дэвшүүлж, түүнийг урагшлуулахаар ажилласан, одоо ч энэ чармайлтаа орхиогүй. Энэ санал   БНСУ, ОХУ, Япон, Канад зэрэг бүс нутгийн орнуудаас зохих дэмжлэг хүлээсэн боловч угаасаа эндхийн их, бага улс орнууд интеграцчилагдах нийтлэг байр суурьгүй, үзэл бодол, байр суурийн хэт зөрүүтэйн гайгаар энэ санал түүх болж үлдлээ. Гэхдээ манай улсын хувьд жижиг орны ашиг сонирхолыг хадгалах, урагшлуулах, хамгаалах, илэрхийлэх талбар хэмээн эл бүс нутгаа үзэж, газар зүйн онцгой өвөрмөц байршилтай гэж өөрийгөө товойлгож баймааж нь л бусдын анхаарал татах, бүс нутгийн дэвсгэр дээр хэн бэ гэдгээ мэдрүүлэхээс өөр гарц байхгүй.

Үүний тулд бид эхлээд геополитик, геоэкономик бүсчлэлээ нарийвчлан тогтоох ёстой байна. Тэгээгүй нөхцөлд мухардал хэзээ нэгэн цагт ил гарч ирнэ. Жишээ нь Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумд (АПЕК) нэгдэх бидний чин хүсэл байна. Энэ бол цэвэр эдийн засгийн холбоо учраас Монголыг элсүүлж авах сонирхол цаадуулд нь яг бий юү?  Газар зүйн  байрлалын хувьд ч, хөгжлийн ерөнхий хандлагын хувьд ч Монгол нь АПЕК-т багтах гадаад далайн, эргийн орон биш юм. Хамгийн гол нь Монголын эдийн засгийн, тэр дундаа аюулгүй байдлын хамрагдах бүс нь АПЕК  болж чадахгүйд байгаа ба Зүүн Азийн Эдийн засгийн соёлын орон зайгаар нэгдэж эвссэн Зүүн Азийн хамтын нийгэмлэг яваандаа АПЕК-ийг ёс төдий уулздаг клуб болгон хувиргаж магад.

Шинэ   зуунд Монгол нь ямар орон зайд багтах, хаашаа шахагдах, хэнтэй эвсэх, хэнийг дагах, гол нь бүс нутгийн ямар бүтэц, байгууллага, форумд очиж наалдан интеграцчилагдах гэхчлэн олон асуудалд хариу өгье гэвэл

1] Шанхайн xамтын ажиллагааны байгууллага
2]  Орос — Хятад – Монголын
“Гурвалсан яриа хэлэлцээ”-ний механизм
3]  Байгалийн эдийн засаг (БЭЗ)-ийн чуулга уулзалт
4] “Сибирийн хэлэлцээр” бүс хоорондын нийгэмлэг
5]  ЕврАзЭс буюу Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэг
6]  АСЕМ буюу Ази-Европын уулзалт
7]  Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (ЭКО)
8] Ирээдүй цаг дээр АПЕК буюу Ази-Номхон далайн эдийн
засгийн хамтын  ажилагааны форум
9]  Зүүн Азийн Эдийн засгийн соёлын орон зай, АСЕАН-
шалгуурыг давж байж Зүүн Азийн хамтын нийгэмлэг
10] Энх тайвны төлөө бүс нутгийн шинэ холбоо
(New Regional Alliance for Peace)
11]  “Азийн Хельсинк”-т нэгдэх гээд маш олон сонголтын өмнө тулж ирэх нь байна. Эдгээрээс аль нь бодитой байж болох вэ?  Одоогоор АСЕМ-д гишүүнчлэлтэй, ШХАБ-д ажиглагч, ЕврАзЭс-ийг ОХУ-ны зүгээс санал болгосон, эхний 2 ба 3-т нь оролцоод явж байгаа. Эцсийн хувилбар болгож, хэрэв манай өөрийн чадал чансаа, бэл бэнчин хүрдэгсэн бол  хамгийн зөв хувилбар байж, тэр нь ч онож мэдэх АПЕК ба Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн Монголын эдийн засаг ба Монгол Улсыг 2020 оноор төсөөлж болохгүй гэж үү?

Сэтгэгдэлүүд:

1. Tumlee (зочин) | 2008-02-22 03:38:09
Chi yagaad humuusiin tolgoi erguuleed baigaa yum be. Mongol uls hezee ch Hytadiin zahirgaan dor baigaagui, Mongol uls 80n jiliin omno ch gesen Hytadiin ersheeld baigaagui Mongol huuhduudiin 10n jildee uzdeg jiriin neg tuuhiig hicheeliig medehgui tsarailj iimerhuu hudal medeeleluud bichihee bolivol yasan yum. Mongol uls Manj ulsiin darlald baisan bolohoos Hytadiin darlald baigaagui, Manj Chin uls ooroo tusgaar togtnoson tortei undes heltei, hil hyazgaartai baisan uls, ter uls suiren unsnaar ter ulsiin noloond baisan uls oron ch gesen tusgaar togtnoloo zarlahad buren bolomj uussen, ternees bish Hyatad buyu China gedeg ulsiin toriin dor, dalbaan dor Mongol uls hezee ch baigaagui, tuuhee jaahan unsh!! bitgii ard tumnii tolgoi erguuleed bai
2. Мөнхөө (зочин) | 2008-07-18 04:00:44
Баярхүү гуай танд их баярлалаа.
Интернэтээс иймэрхүү асуудлыг хайхад Монгол хэл дээр маш цөөхөн, бүр дэндүү цөөхөн гэж болохоор материал байх юмаа. Бид нар алийн болгон гадны судлаачдын үзэл бодлыг унших юм бэ? Яг үнэндээ манайхан гадаад бодлогын талаар ард түмэндээ ямар ч ойлголт өгөхгүй зүгээр л нэг шар мэдээгээр хангаж, мөнгөний төлөө ажиллах юм даа энэ олон “СМИ”-нүүд!!! Манай улс ШХАБ-д элсэхгүй ажиглагчаар байсан нь дээр гэж таны нэг нийтлэлээс уншсан санагдах юм. Гэхдээ зэргэлдээ 2 том гүрэнтэйгээ нэг ширээнд ижил түвшинд асуудлыг хэлэлцэж байх боломж олдох юм бишүү. Гэхдээ Америкийн олон судлаачид Монгол Улс ШХАБ-д элсвэл Америкийг маш их цочирдуулах болно гэж илэн далангуй хэлээд байгаа нь нэг ёсны сүрдүүлэг мэт санагдах юм. Та энэ тал дээр өөрийн саналыг бичнэ гэдэгт найдаж байна. Хэрвээ боломжтой бол надаа емайл хаягаа өгнө үү. Таниас асууж зөвлөх юм байна.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: