Австрали эртэй гэрлэсэн монгол бүсгүй

Posted on August 27, 2008. Filed under: -- Australian Life |

From: www.onair2.tv

Австрали эртэй гэрлэсэн топ модель Г.Одноо далайн эрэг дээр тансаг харш худалдан авчээ

Огноо: 2006-02-20 Эх сурвалж: Монголын нэг өдөр

Монголын загварын ертөнц гэж манайхан их том “малгай” өмсгөх дуртай ч чин үнэндээ энэ тайзнаа өөрийн гэх өнгө төрх, имидж стилиэр ялгарч нүүр тахлах топууд хуруу дарам цөөхөн. “Мода Монголоор дуусдаг” гэх бидний дорой тодорхойлолтыг гарын арван хуруунд багтахаар хэдэн топууд хэр чинээгээрээ хэдийнээ арчиж дөнгөсөн нь маргаангүй үнэн. Эсгий гэртэй, нэхий дээлтэй, мал махаас өөрийг мэддэггүйгээр нь монголчуудыг төсөөлдөг асан гадныхан царай зүс, бие хаа тэгш монгол загварынхныг хараад хэсэгтээ л хэлэх үгээ олж чаддаггүйг олонхи нь мэдэхтэйгээ болсон. Тиймдээ ч монголчуудын хээнцэр ганганыг шагшсаар буцаад ч санаа амралгүй дэлхийн данстай загварын тайзнаа манайхныг урьж залдаг. Харамсалтай нь манай загварынхны өнгөлөг чанарлаг үе аажим аажмаар өө сэв дарах болсон нь өөч заримынх нь амны бай болж буй. Тиймдээ ч үе үеийн топуудыг үгүйлж, эрэл сурал болж чих тавьж байдаг нь нууц биш. Тэгвэл энэ удаад бид загварын тайзнаа өөрийн эрлийздүү төрх, ялдам инээмсэглэлээрээ эрс ялгарч Азийн тайзиаа эх орныхоо нэрийг дуурсгасан модель Одноогийн хувийн амьдралын талаар шинэ сонин дуулгах гэж байна. Хонконг, Сингапурт загварын нэр хүнд бүхий томоохон агентлагуудад гэрээгээр ажиллаж, Бээжингийн их сургуульд сурч, Хятадын нэрт кино жүжигчин Чо Юн Фаттай зураг авалтад орж загварынхан дундаа хэсэгтээ цахиур хагалж байсан түүнийг манайхан Мобикомын рекламд тоглосноор нь илүүтэй мэддэг. Ill, IV хорооллын унаган охин тэрээр саяхан өөртэйгээ нас чацуу царайлаг Австрали эртэй ханилж харийн бэр болсонд сэтгэл алдарсан фен залуус нь баахан байгаа нь мэдээж. “Айвенхоу Майнз”-ын менежер боловсролтой, чинээлэг, халамжтай ялдам эрийг ирээдүйн ханиараа сонгосон Одноо бяцхан охиныхоо аавтай нэгэн ресторанд санамсаргүй танилцсан гэдэг. Эрлийзжүү төрхтэй гоолиг монгол модельд нөхөр нь анхны харцаар сэтгэл алдран дурласныг Одноо “заяаны хань зам дээр” гэж найз охиддоо дурсдаг гэнэ лээ. Эрх танхи отгон охиноо Филл хэмээх австрали залуу хөтлөөд ирэхэд нь хүүхдүүдийнхээ амьдралд төдийлөн хошуу дүрж, оролцох дургүй аав ээж нь сонголтыг нь хүндэтгэснээр төд удалгүй бяцхан зээ тэвэрсэн аж. Одончимэгийн аав манай төрийн өндөрлөг, бизнесмен, улс төрчдийн чамин тансаг хийцтэй үнэт эдпэлийг урладаг манай урдаа барьдаг нэртэй уран дархан Хурцбилэг билээ. Охиноо төрүүлэхдээ Австралид амаржсан Одноогийн нөхөр шинэ хүнээ төрөн төртөл дэргэдээс нь холдоогүй гэдэг. Европ заншлаар амаржсан даруйдаа усанд сэлж, дасгал хийж гоо сайхандаа уйгагүи санаа тавьсан модель бүсгүйг харсан хадмууд нь “монгол биш байх аа?” гэж дуу алдсан
сурагтай. Азийн нэртэй агентлагуудтай гэрээгээр ажиллаж нэр хүнд бүхий сэтгүүлүүд ийн эхний нүүрийг өнгөлж зурагаа авахуулсан Одноог дотны найзууд нь тун чиг хэрсүү, даруухан нэгэн гэх юм билээ. Тиймдээ ч од нь олширсон жижигхэн Монголдоо одоогоор нөхөр охины хамт хэвлэлийнхнээс зай барьсан шиг нам жим амьдарч байгаа аж. 2 дахь эх орноороо Австралийг сонгосон модель бүсгүй нөхөр охиныхоо хамт шинэ жилийн баяраа гадаадад өнгөрүүлсэн бөгөөд бяцхан гүнж нь энд тэндээс бэлэг авсаар гэрээ дүүргэчихсэн юм байх. 6 сартай охиноо Филл Одноо нар хажуунаасаа салгах тун дургүй бөгөөд хаа ч явсан охиноо хүзүүнээсээ салгадаггүйг найзууд нь ам уралдан ярьцгаадаг. Хамтын амьдралаа зохиогоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч хуримаа хийхийг төдийлөн яараагүй залуу хосууд саяхан Австралид далайн эрэг дээр тансаг харш худалдаж авсан байна. Тиймээс нөхрийнхөө амьдралын төлөөх тэмүүлэл, өөрт нь тавьдаг хайр халамжинд татагдсан гэдэг Одноогийн хувьд хуримынхаа товыг ойрын хугацаанд зарлахаа дотныхондоо ам алджээ. Бие давхар байхдаа Тайландын Хартфорд институтэд дизайны чиглэлээр боловсрол эзэмшсэн модель бүсгүйд Австралийн загварын агентлагаас хамтран ажиллах урилга ирүүлээд байгаа юм байна. Ой хүрээгүй бяцхан охиноо өсгөхийн зэрэгцээ бизнест ханцуй шамлан хөл тавиад буй тэрээр хотын төвд өөрийн гэсэн өвөрмөц төрх, дизайн бүхий загварын хувцасны “Dress code clothing” дэлгүүр нээгээд 2 cap гаруй болж байгаа ч гадны нэртэй фирм, брэндийн гоёлд нь нүд унаган, сэтгэл татагдсан хээнцэр охидын очих дуртай газрын нэг хэдийнээ болж чадсан нь түүний хувьд зөвхөн эхлэл бололтой. Ирээдүйд гэр бүлийн хамт Австралид амьдрахаар төвлөж буй загвар өмсөгч Одноо ийн халамжит ханийнхаа хайранд умбаж, гэрийн сайн эзэгтэй, ээж байхын зэрэгцээ чамгүй ажил хэрэгч бизнес сэтгэлгээтэй нэгэн гэдгээ нотолж байна.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: