Австрали улсаас ирж “Цахим өртөө”-ний уулзалтад оролцсон монгол бүсгүй

Posted on August 27, 2008. Filed under: -- Socialization |

From: www.mongolmedee.net

“Цахим өртөө”-ний андууд уулзалдлаа

“Цахим өртөө”-ний андууд уулзалдлаа

Э.Сайхан

Өнөөдөр сонин

Д.Цэрэнбат хэмээх монгол оюутан Куба улсын нэгэн арал дээрх зочид буудалд байрлаж байхдаа өрөө бүр нь хоорондоо цахим сүлжээгээр холбогдож, хүмүүс нь танилцан, нөхөрлөж буйг үзээд нэгэн санаа бодож олсон нь одоогийн дэлхийн 10 гаруй улсыг хамарсан “Цахим өртөө” сүлжээ (www.tsahimurtuu.mn) юм.

Тэгвэл уг сүлжээгээр танилцаж, анд найзууд болсон газар газрын элэгт нэгт монголчууд чуулсан уулзалт үдэш боллоо. “Цахим өртөө холбоо”-ноос Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж зохион байгуулсан уг арга хэмжээнд манай улсаас гадаадад сурч, ажиллаж буй 10 орчим орны төлөөлөгчид оролцож эх орны үнэ цэнэ, өнөөгийн хөгжлийн талаар өөр хоорондоо санал бодлоо хуваалцаж байсан. Австрали улсаас ирж уулзалтад оролцсон монгол бүсгүй хэлэхдээ “Би 2004 онд эх орондоо ирээд хөгжлийн цуурай манайд их л ойрхон байна гэж бодсон. Гэтэл энэ удаа иртэл тэр гэрэл гэгээ алга болсон юм шиг санагдлаа. Тухайлбал, олон баячуудтай, бас дэндүү их ядуустай болжээ” хэмээн өгүүлсэн.
Уулзалтын гол зорилго нь цахим нөхөрлөлийг бататгахаас гадна гадаадад амьдарч буй монголчууд “Их Монгол 800” санд хандив өргөх учиртай байв. Тиймээс ч уулзалт өндөрлөхөд “Их Монгол 800” санд 10 орчим сая төгрөгийн хандив цугласан юм. Тухайлбал Америкийн Денвер дэх монголчууд 2000 ам.доллар, Солонгосынх 1000 ам.доллар, Англи дахь монголчууд 2.2 сая төгрөгийн хандив өргөж байлаа. Эцэст нь хэлэхэд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй монголчууд энэ сүлжээгээр л эх орныхоо талаар мэдээлэл авч, хоорондоо харилцдаг ажээ.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: