Bright MN Future

Posted on August 27, 2008. Filed under: Develop/Success |

From: http://www.geocities.com/zaluuediinzasagch/gishuudug/enhjargal.html

“Монгол улс 2010 онд: Бидний ирээдvй, бидний оролцоо” уулзалт

Супер; Ганц Германд биш ер нь Америк, Япон, Канад, Австрали гээд дэлхийн єндєр хєгжилтэй олон оронд Монголчууд сурч, ажиллаж, амьдарч байна. Аавын бийд газар vз, агтны бийд хунтэй танилц гэж манай Монгол ардын мэргэн vг байдаг. Yнэхээр ч манайхан дээр хэлснээр бємбєрцгийн хаа сайгvй л яваад хvрчихлээ. Гол нь тэндээс юу сурав, юу мэдэв, юу олж харав гэдэг нь чухал. Энэ тал дээр Таны бодол?

Super сонинтой хийсэн ярилцлага.

ЭВТ ШААЗГАЙ БУГА БАРИНА

Ийм нэгэн Монгол ардын цэцэн мэргэн vг байдаг. Хэдийгээр энэ эртний vг боловч утга санаа нь єнєєдєр ч гэсэн алдраагvй мэт санагдана. Тэр тусмаа харийн нутагт амьдарч, ажиллаж, сурч байгаа Монголчуудын тухайд санаж бодож явахад илvvдэхгvй.., Тийм ч учраас єнгєрсєн 5 сарын 17-20-нд Хайдэлберг хотноо “Монгол улс 2010 онд: Бидний ирээдvй, бидний оролцоо” уриан дор болсон Германд суралцагч оюутан, докторантуудын чуулга уулзалтаас хийсэн сурвалжлагаа “Эвт шаазгай буга барина” гэж нэрлэхээр шийдсэн юм. Тийм ээ, энэ бол гадаадад суугаа Монголчуудын хувьд анхных ч гэсэн vнэхээр vлгэр жишээ байсан. Ингээд тус чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулагч Хайдэлберг хотын докторант Энхжаргалтай дахин хєєрєлдсєнєє Та бvхэнд сонирхуулъя.

Супер: Энхжаргал аа, эхлээд єєрийгєє танилцуулахаас эхлэх vv?

Намайг Энхжаргал гэдэг, 1995 онд ОУХДС-ын Герман Судлалын ангийг тєгссєн. 1996 оноос Хайдэлберг хотод суралцаж 1999 онд эдийн засгийн чиглэлээр диплом хамгаалж тvvнээс хойш хєгжлийн эдийн засаг, зээл тусламжийн чиглэлээр докторын зэрэг хамгаалж байгаа.

Супер: “Монгол улс 2010 онд: Бидний ирээдvй, бидний оролцоо” уулзалтыг анх зохион байгуулах санаа хэдийд тєрсєн бэ? Уулзалтыг зохион байгуулсан бэлтгэл ажлынхаа талаар ярих уу?

Анх Маннхaйм хотод суралцахаар 1996 онд ирсэн байлаа. Тэр vед энэ хотод нэг ч Монгол байхгvй, ойр орчмын барууны хотод ч хуруу дарам цєєхєн Монголчууд байсан. Бид тэр vед бие биенээ сайн танихгvй, тэгээд ч єєр хоорондоо тєдийлєн уулзалддаггvй байсан.Жилээс жилд ойр хавийн хотууд болон Хайдэлберг хотод суралцагч Монголчуудын тоо нэмэгдэж, ямар нэг уулзалт зохион байгуулвал залуучууд хоорондоо танилцаж, санал бодлоо солилцвол зvгээр юм байна гэсэн бодол тэр veд анх тєрсєн юмаа. 1998 оны 2-р сард Монголын уламжлалт Цагаан Сарыг тохиолдуулан хайдэлбергийн оюутнууд нэг уулзалт зохион байгуулж vзсэн. Анхны удаад 60 орчим оюутан залуус ирсэн ч Германд суралцагч залууст ийм уулзалт аргагvй хэрэгтэй юм, бид бие биестэйгээ танилцаж, харилцан мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцах ёстой юм байнаа гэдгийг тэндээс анх мэдэрсэн. Yvний дараа боломж байвал ямар нэг Спонсор байгууллага олоод бvр єргєн хэмжээний, 2-3 хоногийн тодорхой хєтєлбєртэй, vр дvнтэй уулзалт зохион байгуулах нь зvгээр юм ч гэж бодсон л доо. Бид уулзаж танилцахаасаа илvv єєрсдийн ирээдvйн талаар, хамтраад эх орондоо ямар хувь нэмэр оруулж болох талаар, хамтарсан тєсєл боловсруулах зэрэг бусдад санаа єгсєн, vр дvнтэй уулзалт хийх хэрэгтэй гэж бодсон. Сая 5 сард болсон уулзалтын хувьд 2 баг байсан. Нэг баг нь “мэргэжлийн” баг. Yvнд 4 ажлийн хэсгийн ахлагч нар (гол тєлєв Германд эрдмийн цол хамгаалсан, одоо эндээ єєр єєрсдийн мэргэжлийн чиглэлээр vр дvнтэй ажиллаж байгаа хvмvvс), манай улсын Элчин Сайдын яам (Элчин Сайд Баярсайхан гуай єєрєє), ДААД-ийн тєлєєлєгчид, Кино зураг авах багийнхан, сэтгvvлчид байлаа. Мэргэжлийн хэсгийн зохион байгуулагчид маань бvгд єєр єєр хотоос байсан учраас бид vргэлж хоорондоо е-майл-ээр харилцаж, Берлин хотод 2 ч удаа уулзалдаж, бэлтгэл ажлын чухал асуудлуудаа ярилцаж байсан. Энэ чуулга уулзалтад хамгийн онцгой vvрэгтэй хvмvvс маань 4 ажлын хэсгийн ахлагч нар байсан л даа. Тэд ямар сэдвээр ярилцах, бичиг баримтаа боловсруулах, ямар тодорхой vр дvнд хvрэх зэргийг єєрсдийн мэргэжлийн чиглэлийн дагуу боловсруулж єгсєн юм. Зохион байгуулагч 2 багийнхан бол тус чуулга уулзалт болсон Хайдэлберг хотын оюутан, докторант залуус юм. Манай хотод нийтдээ 10 Монгол оюутан, докторант байдаг. Энэ уулзалтын зохион байгуулалтын бvх ажлийг (єєрєєр хэлбэл ар фронтийн бvх ажлыг гэж болно) Хайдэлбергийн залуус хамтран хийж гvйцэтгэсэн. Бид 3 сараас эхлээд л долоо хоног бvр 2-3 удаа албан ёсоор цугларч бэлтгэл ажлынхаа талаар ярилцаж, ажил vvргээ сайтар хуваарилж авцгаасан. Их ч ажил тєлєвлєсєн, тvvнийгээ ч хамтийн хvчээр давцгаасан гэж бодож байна. Ёстой таны хэлж байгаагаар “Эвт шаазгай буга барина” гэдэг нь л болсон байхаа..,

Супер: Холбогдох байгууллага хvмvvсээс дэмжлэг авахад хэцvv, бэрхшээлтэй зvйл байв уу?

– Мэдээж энэ бvгдийг урьдчилан сайн тооцох хэрэгтэй байсан л даа. Гол нь санаанд багтаж, ерєнхий /”vision”/ нь тодорхой байсан. Ямар агуулгатай. ямар учиртай, хэдэн хvн оролцох, юу хийх зэрэг гол концепт асуудлууд юуний ємнє бэлэн болсон байх шаардлагатай байсан. Уvнийхээ дараагаар дэмжигч байгууллагад хандах хэрэгтэй болсон. Энэ нь зєвхєн спонсор гэдэг утгаараа биш, уулзалтыг дэмжиж, хамтран зохион байгуулах байгууллагууд юм. Мэдээж бидний хэдэн оюутан залуус “сайн ар тал”-гvйгээр ийм хэмжээний уулзалт хийхэд бас хvч хvрэхгvй тарамдана шvv дээ. Тийм учраас бид хамгийн тvрvvнд боловсруулсан санаагаа /ДААД/ хэмээх Герман улсын Гадаад болон Хєгжиж буй Орнуудтай хийх Шинжлэх Ухаан, боловсролын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн байгууллагийн Монголыг хариуцсан хэлцийн дарга асан Др. Хєрнбергер гуайтай холбоо барьж тэдний бvх талын дэмжлэг туслалцааг авахаар болсон. Энэ нь зєвхєн санхvvгийн туслалцаа аваад зогсохгvй, оюутнуудад захидал хvргvvлэх, хєтєлбєрєє зохиох, уулзалтын конзэпт боловсруулах, ямар асуудлаар ярилцах, хэлэлцvvлэг явуулах зэрэг мэргэжлийн єндєр тvвшний олон талын зєвлєгєє авах vvднээсээ давуу талтай болсон. Дэмжигч байгууллагууд мэдээж тодорхой хэмжээний мєнгєн тусламж vзvvлнээ.

Супер: Энэ уулзалтад оролцохоор анх мэдvvлгээ єгсєн оюутнуудыг харж байхад, засгийн газрын тэтгэлгээр сурч байгаагаасаа илvv хувийн зардлаараа сурч байгаа залуус нэлээд давамгайлж байх шиг санагдсан. Энэ тал дээр єєрийн Тань бодол?

Харин тийм, бид бас эхлээд нэлээд гайхсан л даа. Гэхдээ германд суралцагч нийт залуусын 10 хvрэхгvй хувь нь л улсаас тэтгэлэг авдаг гэж бодохоор нийт 65 оролцогчийн 20-иод нь мастер, докторын зэрэг хамгаалж буй улсууд байсан бєгєєд тэдний арваад нь тэтгэлэгээр суралцагсад гэж тооцвол бас бага тоо биш. Би єєрєє гэхэд ДААД-ын стипендээр сурдаг л даа. Тэгээд ч урьд нь би ДААД-аас орон нутгийн хэмжээний олон орнуудын ДААД-ын оюутан, докторантуудын уулзалт, мєн 2 жилийн ємнє ДААД-аас зохион байгуулсан Монгол-стипендиат докторантуудын уулзалтанд оролцож байсан. Тэнд оюутнуудыг “Та оролцоно уу?” гэж урилга илгээсэн байсан. Насны хувьд ч Засгийн Газрын болоод ДААД-аас тэтгэлэг авдаг хvнvvс жирийн оюyтнуудаас арай ахмад, голдуу гэр бvлтэй улсууд байдаг л даа. Магадгvй, тийм ч учраас энэ удаагийн уулзалтанд зvгээр “Та оролцоно уу?” гэсэн урилга очоогvй, харин “Та энэ уулзалтад оролцох шалгаруулалтад оролцоно уу?”, “Та нэг хуудас зохион бичлэг бичиж явуулна уу?” гэсэн мэдээлэл тараасан нь урьд нь зvгээр уригдаад сурчихсан стипэндиатуудад маань сонин санагдсан байж магадгvй л дээ. Бидний ажигласнаар vнэхээр Монголоос хувиараа энд Германд ирээд,их дээд сургуульд сурах гэж єєрсдєє “бор зvрхээрээ” гvйгээд виз энэ тэрээ гаргуулаад, дээрээс нь амьдралын шаардлагаар ажил хийж єєрсдийгєє санхvvжvvлж байгаа залуус маань vнэхээр суръя, шинэ юм мэдэж авья гэсэн эрмэлзлэлтэй байгаа нь тод харагдсан шvv.

Супер: Энэ уулзалтын зорилго чиглэлийг юу гэж тодорхойлох вэ?

Энд суралцагч залуучууд “би ганцаараа биш, над шиг адилхан олон залуус газар газар сурч байна. Бид нэг л єдєр сургуулиа тєгсєєд эх орондоо очиж ажиллана, хамтран ажиллах ч болно, улс эх орон маань биднийг хvлээж байгаа, миний мэдлэг оюун Монголд хэрэгтэй байна” гэдгийг ойлгож мэдрэх,

-Германд сургуулиа амжилттай тєгсєєд Германы болон бусад орны пvvс компанид ажиллах залуучууд Монгол оронтойгоо холбоогоо таслахгvй байх, ирээдvйд Монголд оюуны болон материаллаг хєрєнгє оруулах, хєгжил дэвшилд нь шууд болон шууд бус хэлбэрээр нэмэр болох,

-Германд суралцагч залуучууд “бид” гэсэн нэгдсэн нэг санаатай болох, бие биетэйгээ танилцан ойртох, цаашид иймэрхvv олон уулзалт зохион байгуулах эх суурийг тавих,

– “Германд суралцагчид буюу тєгсєгчид” хэмээх нэгэн гэр бvлийн гишvvд болох, Мєн “Ганц мод гал болохгvй” гэсэн ардын зvйр цэцэн vг манай уулзалтын уриа байсан зэргээр уулзалтын зорилгийг ерєнхийд нь тодорхойлж болох болов уу.

Супер: Уулзалтад оролцогсдын сэтгэгдэл, бvрдсэн уур амьсгалыг хараад мэдээж Та нарт урам зориг орсон байх даа?

Нээлтийн vйл ажиллагаанд бvх оролцогчид ёслолын хувцас ємсєж ирсэн нь бидний зохион байгуулж буй ажлыг хундэтгэж байгаагийн тод илрэл болсон л доо. Yvнд зохион байгуулагчид их баярласан. Тэгээд уулзалтын нээлт, оройн хулээн авалтын veд оюутнууд бидэн дээр ирж, ийм уулзалт зохион байгуулсанд баярлаж талархснаа илэрхийлж, энэ уулзалтаас ихийг хvлээж байгаагаа сэтгэл дvvрэн ярьцгааж байсан. Ийм сайхан уур амьсгал анхны єдрєєсєє эхлээд л бvрдсэн учраас бидэнд урам зориг хайрласан гэж болноо.

Супер: Хайдэлберг хотын оюутан, докторантууд vнэхээр дээр хэлсэнчлэн “Эвт шаазгай буга барина” гэдэг шиг сайхан хамтран ажиллаж байсан.Уулзалтад оролцон хvмvvс харахад ч танай хамт олонг биширмээр байсан гэж болно.

Тиймээ, энэ уулзалт амжилттай болсны нэг гол vзvvлэлт бол манай хамт олны нэгдэл, эвсэг гар байсан. Ер нь бэлтгэл ажлын veэр ч зохион байгуулагчдын хийж бvтээж байгааг харахад заримдаа бид єєрсдєє ч бие биерээ бахархаж, баярлаж байсан. Ингэж хамтарч нэг “баг” болон ажиллахад бидэнд амьдарч байгаа орны маань ч менталитет их нєлєєлсєн болов уу. Германчуудыг юманд их яс, чанартай сайн хийдэг, хэлсэн амандаа хурдэг, зохион байгуулалт сайтай гэж ярьдаг л даа. Yvнээс залуус маань мэдээж суралцаж л байгаа л даа. Хун бур гэхэд л 8-10 ажил яг толгой дээрээ хулээж авснаас хийгдээгуй орхигдсон буюу, хариуцлагагvй хандсан нэг ч тохиолдол гараагуйг баттай хэлмээр байна.

Супер: Уулзалтын veэр санал, шvvмжлэлтэй зvйл гарч байв уу? Гарсан бол юун дээр? Дараа дараагийн удаа анхаармаар зvйл чухам юу байв даа?

Дэндvv хашир байх нь иймэрхvv уулзалтыг зохион байгуулахад илvvц санагдсан. Бvх юмыг хараар харж, “ингэвэл риск болно, тэгвэл тийм проблeм гарна” гэж хандаад байвал хаа сайгvй л риск харагдаад ер нь хийснээсээ хийгээгvй нь дээр болох байх. Тиймд эргэлзэлгvй, амжилтанд бvрэн итгэлтэй, болно, бvтнэ гэж явахад л аяндаа болоод ирэх шиг санагдсан. Мэргэжлийн концепт гаргах хэсэг хамгийн чухал, vvнд яг ямар асуудал ярилцах гэж байгааг анхнаас нь тодруулж, боловсруулах бичиг баримтынхаа эхийг гаргасан байх шаардлагатай юм. Мэдээж 2-3 -хан хоногт 20 хуудас баримт гаргана гэж байхгуй учир урьдаас бvгдийг тєлєвлєж хийсэн байх хэрэгтэй юм билээ. Бид дараа дараагийн уулзалтад мэргэжлийн концептоо улам нарийсгаж сайжруулбал илvv тодорхой, vр дvнтэй болох юм байна гэсэн дvгнэлт хийсэн. За тэгээд ямар ч жижиг дeтайль ажил байсан тэр бvхнийг багa гэлгvй тооцож, vнэн сэтгэлээсээ хандах нь цааш цаашдаа хэрэгтэй. Санаа байж эзэн хичээвэл ямар ч ажил амжилттай хэрэгжиж болдог юм байна гэдэг сургамжтай л vлдлээ дээ.

Супер: Бусад оронд сурч, амьдарч байгаа Монголчуудыг уриалсан уулзалт боллоо гэж олон хvмvvс ярихыг сонссон.Та нар цаашид ганц Германд биш гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа бvх Монголчуудыг хамарсан ажил хэрэг болгох зорилт тавиж байгаа биз дээ?

Саяхан дэлхийн олон оронд суралцагч залуучуудыг хамруулдаг Цахим Єртєє сvлжээнийхэн ярилцлага авсан л даа. Тэд мєн иймэрхvv агуулгатай, олон оронд сурлацагч залуучуудыг хамарсан єєрєєр хэлбэл биднийг vйл ажиллгааныхаа хурээг єргєжvvлэх талаар асууж байсан. Нэг оронд єєр єєр хотод суралцагч залуус e-майл-ээр харилцаад хоорондоо холбоотой ажиллаад уулзалт зохион байгуулж болсон юм, єєр єєр улсад амьдрагч залуучууд ер нь нэг иймэрхvv уулзалтыг хийхэд болохгvй зvйл байхгvй болов уу гэж бодож байна. Гол нь улс болгонд 2-3 зохион байгуулах багийн гишvvн байж тус улсдаа зохион байгуулах ажлыг хариуцах хэрэгтэй. Миний бодлоор Германд юмуу энд тэнд тєвтэй гэхээсээ илvv орон болгонд гишvvнтэй, хэд хэдэн оронд амьдрах хэсэг залуучуудын баг бий болгож, харин иймэрх vv уулзалт зэргийг “буухиа” маягаар зохиож байвал хаа хаанаа сонирхолтой байх болов уу.Жишээ нь: энэ жил Хайдэлбергт болсон бол дараа жил нь Берлинд болох ч юм уу. Гэхдээ зохион байгуулагч гол цєм нь тодорхой хэдэн улсууд байх хэрэгтэй л дээ.

Супер: Манай засаг тєрийн зvгээс хэрхэн хvлээж авч байгаа бол? Ямар нэг дэмжсэн, нааштай хариу гарсан уу?

Бидний бэлтгэсэн баримт бичгийг 7 сард Элчин Сайд Баярсайхан гуай Монголд танилцуулахаар авч явсан. Тэгээд хэрхэн хvлээж авсан, ямар шатан дээрээ хэлэлц vvлэг явагдаж байгаа талаар бидэнд тухай бvр нь мэдээлж байх юм. Тийм учраас бид веб хуудсаараа дамжуулж залуучууддаа тухай бvр нь мэдээлэх юм.

Супер; Ганц Германд биш ер нь Америк, Япон, Канад, Австрали гээд дэлхийн єндєр хєгжилтэй олон оронд Монголчууд сурч, ажиллаж, амьдарч байна. Аавын бийд газар vз, агтны бийд хунтэй танилц гэж манай Монгол ардын мэргэн vг байдаг. Yнэхээр ч манайхан дээр хэлснээр бємбєрцгийн хаа сайгvй л яваад хvрчихлээ. Гол нь тэндээс юу сурав, юу мэдэв, юу олж харав гэдэг нь чухал. Энэ тал дээр Таны бодол?

Хvн болгон гадаадад явж сурахдаа єєрийн гэсэн тодорхой зорилготой явдаг байх. Зорилгодоо хvрэлгvй замаасаа буцах, эсвэл хичээл ажлаа хослуулж чадахгvй бэрхшээх, мєн барууны хатуу нийгэмд амьдарч чадахгvй, эсвэл амьдрах хvсэлгvйн улмаас эх орон руугаа буцах тохиолдол гардаг байх л даа. Гэхдээ ихэнх залуус мэдлэг олж авахаас гадна тэр улсынхаа зан заншил, ёс соёлоос сураад, єєрийн амьдралын тvвшинг дээшлvvлэх бас амьдралаа vндсээр нь єєрчлєх бодолтой нэг нь ч байдаг. Миний мэдэхээр Германд сургууль тєгсєєд тэндээ буюу єєр оронд дэлхийн нэртэй компаниудад ажилладаг олон залуучууд байдаг, тэд бол ямар ч гадаадын хvмvvсээс дутахааргvй чадалтай, ажил мэргэжлийн хувьд дэлхийн зах зээл дээр бvрэн єрсєлдєх чадвартай. Хэдэн жил гадаадын пvvс компанид єндєр тvвшний ажил хийж хийж, юм сурч “юм vзэж нvд тайлаад” эх орондоо буцна гэсэн бодолтой байдаг юм шиг. Тэгээд бодохоор удахгvй хэдэн жилийн дараа Монголд чадалтай, боловсролтой бєгєєд хийсэн бvтээсэн юмтай, санхvvгийн хувьд ч чадвартай, єєртєє итгэлтэй бие даасан шинэ vеийнхэн бий болно гэдэгт итгэлтэй байна.

Супер: 10 жилийн дараа энэ хvм vvс эх орондоо очно. Товчоор хэлэхэд тэд ч, та нар ч гэсэн энэ хєгжил хувьсалд гар бие оролцох залуус? Шинэ зууны шинэ сэтгэгчид гэхэд болно биз дээ?

Одоогоор гадаадад суралцагч, ажиллагч оюутан залуус 10 жилийн дараа эх орондоо очлоо гэж бодъё. Нэгд, тэр vед мэдлэгтэй чадвартай залуусыг улсын байгууллага, том пvvс компаниуд зєвєєр vнэлэн, єєрийн байгуулагат ажиллуулахаар цэвэр єрсєлдєх цаг мєч ирнэ гэж бодож байна. Єндєр хєгжилтэй оронд мэдлэг боловсрол эзэмшээд, юм бvтээгээд ирсэн хvмvvс хэрэв тэдэнд “шанс”-боломжийг нь олгох юм бол их зvйлийг бvтээж чадна шvv дээ.

Супер: Энэ хуудсаараа дамжуулаад уyлзалтыг зохион байгуулахад дэмжиж тусалсан герман-Монголын байгууллага, хувь хvмvvст талархал дэвшvvлэх vv?

Юуны тvрvvнд оюутан бидний саналыг дэмжиж, бидэнд єндєр итгэл єгч, урам єгсєн Герман Улс дахь Монголын Элчин Сайд Баярсайхан гуай болон Элчин Сайдын Яамны бусад бvх ажилтнууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэе! Мєн олон жилийн турш Германд суралцагч оюутан биднийг дэмжиж, биднийг шинэ зvйл хийх, шинэ санаа тєрvvлэх урам хайрлаж байсан Др. Хєрнбергер гуай, ДААД-д (Германы Эрдмийн Солилцооны алба) баярлаж, талархаж байгаагаа хэлэе. Манай уулзалтын санхvvгийн болон бусад асуудлыг шийдэхэд гvн туслалцаа, дэмжлэг vзvvлсэн ДаймлерКрайслер Фирмийн Дэд Ерєнхийлєгч ноён Маттиас Клайнерт, захирал ноён Жосэф Щлэйчер, хатагтай Мариа Хардер нарт талархлаа дэвшvvлье. Мєн “Хан Брой” болон Хайдэлбергийн Их Сургуулийн удирдлагад талархлаа илэрхийлье.

Супер: Дараагийн уулзалтыг хэзээ , хаана хийх талаар ярилцсан уу? Тєлєвлєж шийдсэн тодорхой зvйл юу байна?

Манай уулзалтад оролцогчдын 80-аас дээш хувь нь дараагийн уулзалтаа тэсэн ядан хvлээсэн сэтгэгдэлтэй буцсан бол бидний уулзалт ач холбогдолтой байж, дараа жилдээ дахин чуулж, дараагийн асуудлуудаа хэлэлцэх хэрэгтэй юм байна гэсэн тэмдэг болох байх. Угаасаа “анхдугаар чуулга уулзалт” гэж нэрлэсний маань учир нь дараа 2-р, 3-р гээд л уламжлал болгон зохиох санааг зєгнєж єгсєн юм шvv дээ. Харин хэзээ, хаана, яаж, ямар сэдвээр чуулах нь Засгийн Газрын зvгээс бидний гаргасан баримт бичигт хэрхэн хандаж, ямар хариу єгєхєєс их шалтгаална даа гэж бодож байна. Сэдвийн хувьд гэвэл нэгэнт эхэлсэн ажлаа vргэлжлvvлж гаргасан Манифестийнхаа хэрэгжилт маягийн асуудлуудыг хэлэлцвэл зvгээр болов уу. Мэдээж дараагийн уулзалтандаа шинэ оюутнуудыг оролцуулж, бас шинэ газар хийвэл зvгээр байх. Yvнд манай “анхдугаар” чуулга уулзалтынхан маань бvхий л талын дэмжлэг туслалцааг vзvvлнэ гэдэгт найдаж байна.

Супер: За, одоо Энхжаргал єєрийгєє нэг энгийн чєлєєтэй маягаар танилцуулахгvй юу? Чєлєєт цаг, хобби гэх мэт..,

Би ойрын хугацаанд эрдмийн ажлаа дуусгах хэрэгтэй тул ер нь зав тун багатай байгаа даа. Уулзалт зохион байгуулж веб хуудастай болсноос хойш Герман болон єєр орнуудад суралцагч залуучуудтай е-майл-ээр харилцах, эхэлсэн ажлаа vргэлжлvvлэх, www.gant-friends.com хуудсаа улам сонирхолтой болгох талаар саналаа солилцдог болсон. Бусад vед нь хотынхоо болон бусад газар байгаа найз нартайгаа уулзаж яриж суух дуртай шvv. Болж єгвєл жил болгон нэг шинэ спортын тєрєл, эсвэл бvжиг, бас шинээр ямар нэгэн хэл эхлэн сураад авах юмсан гэж хичээдэг дээ.

Супер: Монголын шинэ залуу vеийнхэнд болон залуучуудын “Супер” сонины уншигчдад хандаж Таны хэлэх vгийг сонсоё?

Энхжаргал: “Хэзээ нэгэн цагт чиний цаг ирнэ, гол нь чи тэр vед нь барьц алдахгvй бэлтгэлтэй бай, тэгээд чи зорилгодоо хvрч чадна” гэж хэлмээр байна.

Супер: Сонирхолтой, ажил хэрэгч ярилцлага єгсєн Энхжаргалдаа баярлалаа. Чиний болон залуус Та бvхний ажил vйлс vргэлж єєдрєг байх болтугай!

Яарилцсан сэтгvvлч Дондог Батжаргал

жич: “Монгол улс 2010 онд: Бидний ирээдvй, бидний оролцоо” чуулга уулзалтын талаарх сурвалжлагийг “Супер” сонины 2001 оны 06(124) дугаараас уншина уу? (Ред).

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: