About Mining Industry

Posted on August 27, 2008. Filed under: Job and Career |

From: www.zuuniimedee.mn

“Кеннекот Юта зэс”-ийн ажилчдын жилийн дундаж орлого 70 мянган доллар. Энэ нь Юта мужийн бусад салбарт ажиллагчдынхаас дахин их.

Тогтвортой хєгжлийн талаар “Рио Тинто”-ийн баримталдаг зарчим АНУ дахь “Кеннекoт Юта зэс” компани дээр ч, Канадад Арктикийн мєсєн тивийн эрэгт алмааз олборлож буй vйлдвэрт, Австрали дахь зэсийн уурхайд ч ялгаагvй бvх газарт адилхан байдаг гэж тус компанийн Эрvvл мэнд аюулгvй байдал, байгаль орчин болон чанарын хэлтсийн ерєнхий менежер Рон Мак Г.Жексон хэлж байна.

“уурхайд ажиллах нь багшилснаас ч аюулгvй”


Ганцхан уул уурхайг “тахин шvтэхгvй” гэсэн ч

“АНУ-ын Юта мужийн Солт Лейк хот 600 мянган ажлын байртай. Vvний 2000 нь “Кеннекoт Юта зэс” компанийх. Хувийн ємчийн нэг компанийн хувьд энэ бол єндєр vзvvлэлт” гэж Ютагийн их сургуулийн профессор Жим Вvvдс энэ сарын 12-нд Монголын сэтгvvлчидтэй уулзахдээ хэллээ.
Тvvний тэргvvлдэг эдийн засаг, бизнесийн судалгааны хvрээлэн нь “Кеннекoт Юта зэс” компанийн эдийн засгийн нєлєєллийн талаархи судалгааг хийдэг аж. Профессор Ж.Вvvдс цааш нь хэлэхдээ, 1950-иад онд манай мужид 10 ажлын байрны нэг нь уул уурхайнх байсан. Харин 1980-аад оноос энэ тоо 100×1 болтол єєрчлєгдєж, улмаар багасч буй. Энэ нь бvх салбарыг тэнцvv хєгжvvлж, эдийн засгийн хувьд нэг салбараас хамааралгvй байх бодлого явуулсантай холбоотой гэлээ. Хэдийгээр ингэж ганцхан уул уурхайг “тахин шvтэхгvй” байх бодлого явуулсан ч Юта мужийн болон Солт Лейк хотын хувьд, жилдээ 320 мянган тонн цэвэршvvлсэн зэс vйлдвэрлэн гаргадаг энэ компани эдийн засгийн хувьд чухал хэвээр байна. Угаасаа ч энэ нутагт хvн ам олноор суурьшин хот болсон тvvх нь, мармоны шашин, алтны эрэлчдийн олсон зэсийн ордтой холбоотой юм билээ.
“Кеннекот Юта зэс”-ийн ажилчдын жилийн дундаж орлого 70 мянган доллар. Энэ нь Юта мужийн бусад салбарт ажиллагчдынхаас дахин их. Ингэж ажилтнууддаа єндєр цалин єгч байгаа нь, эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэн гаргаж мєнгє оруулж ирж байгаа нь чухлаас гадна нэг зvйлийг ноён Ж.Вvvдс онцлон хэлж байсан. Тэр нь тогтвортой хєгжил.
“Кеннекoт Юта зэс”-ийн уурхай 100 гаруй жилийн тvvхтэй. Єнгєрсєн зуунд ч тэндээс зэс олборлож байсан, єнєєдєр ч адил vргэлжилж байна. Гаргаж авч байгаа зэс нь хэвээрээ ч, харин олборлох техник технологи, арга єєрчлєгдєн хувьсчээ. “Кеннекoт Юта зэс”-ийн мэдэлд єнєєдєр Бингхэм каньюны ил уурхай, зэсийн баяжуулах, хайлуулах, цэвэршvvлэх vйлдвэр, цахилгаан станцаас гадна хаягдлын далан, ус цэвэршvvлэх, давтан боловсруулах байгууламж ажиллаж, техник технологийн хамгийн сvvлийн vеийн дэвшил ололтыг ашиглаж байгаа юм. “Рио Тинто” Кеннокетод нийтдээ хоёр тэрбум долларын хєрєнгє оруулалт бvхий єргєтгєл шинэчлэл хийсний дvнд vйлдвэрлэлийн зардлыг багасган дэлхийн хамгийн хямд єртєгтэй зэс vйлдвэрлэгчийн нэг болгожээ.
Профессор Ж.Вvvдсийн тодорхойлсон тус компанийн тогтвортой vйл ажиллагаа, тогтвортой хєгжлийг 1989 онд эднийхийг худалдан авсан “Рио Тинто”-гоос ангид авч vзэх аргагvй аж. “Рио Тинто” нь тємрийн хvдэр, эрчим хvч, vйлдвэрлэлийн металл, хєнгєн цагаан, алмааз, зэс гээд уул уурхайн олон салбарт vйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн 30 гаруй улсад “Рио Тинто” гэсэн нэрийн хуудастай 35 мянган хvн бий гэдэг нь энэ компанийн дэлхийн тєвшинд vйл ажиллагаа явуулдгийнх нь зєвхєн нэг баримт. Тогтвортой хєгжлийн талаар “Рио Тинто”-ийн баримталдаг зарчим АНУ дахь “Кеннекoт Юта зэс” компани дээр ч, Канадад Арктикийн мєсєн тивийн эрэгт алмааз олборлож буй vйлдвэрт, Австрали дахь зэсийн уурхайд ч ялгаагvй бvх газарт адилхан байдаг гэж тус компанийн Эрvvл мэнд аюулгvй байдал, байгаль орчин болон чанарын хэлтсийн ерєнхий менежер Рон Мак Г.Жексон хэлж байна. 2006 онд Сити группийн гар¬гасан дэлхийн тогтвортой уул уурхайн индексийг тэргvvлсэн “Рио Тинто” нь бизнесийн vйл ажиллагаандаа нийгмийн сайн сайхан, эдийн засгийн хєгжил, байгаль орчинд зvй зохистой хандах, болон засаглалын асуудлыг цогцоор нь авч vздэг аж. Vvнийг харуулсан бие бие рvvгээ сум заасан гурван хэсгээс бvрдсэн дугvй дvрс бvхий томъёолол эдний мэдлийн “Кеннокет Юта зэс” компани дээр хаа сайгvй байх аж.

TRACK гэдэг vгийн утга чухал биш

АНУ дахь “Кеннекoт Юта зэс” компанийн хувьд тогтвортой хєгжлийн талаар таван зарчим баримталдаг аж.

Vvнд:

-Аюулгvй vйл ажиллагаа явуулж, ажилтнуудаа хамгаалах.

-Байгаль орчныг хамгаалж боломжтой бол сайжруулах.

-Ойр орчмын орон нутгийнхных дэмжих.

-Vйлдвэрлэсэн бvтээгдэхvvн маань аюулгvй болоод хэрэгтэй байх.

-Vр ашигтай тогтвортой vйл ажиллагаа явуулж, хувьцаа эзэмшигчдэд урт хугацааны vр ашиг хvртээх.

Аливаа бизнес ашиг олоход чиглэдэг. “Рио Тинто”-ч ялгаагvй ашгийн тєлєє явж буй. Гэхдээ єєрсдєє ашиг олохоо эн тэргvvний нэгдvгээр зорилго болгохгvй байгааг уншигч та эндээс анзаарсан байх. Аюулгvй байдал яагаад тогтвортой хєгжлийн хамгийн чухал зарчим гэж. Энэ асуултад “Рио Тинто”-гийн ажилтан Рон Мак Г.Жексон “Хvмvvс айх аюулгvй орчинд ажиллах нь ямар ч єндєр технологи, эсвэл тєрийн зохицуулалтаас илvv хvчтэй” гэж хариулж байна. Аюул осол гаргаж болохгvй гэж тєрийн зvгээс хууль журам гаргаж, шахаж шаардаж болох ч, эцсийн дvндээ хvн болгон яаж ажиллаж байгаагаас ихээхэн хамааралтай гэж vздэг. Тиймээс аюулгvй ажиллагааны менежментэд тєрийн хяналтын тогтолцоо, “Рио Тинто”-гийн єєрийн стандартуудаас гадна энэ талаархи харилцаа онцгой байр эзэлдэг байна. Тухайлбал, компанийн удирдлага, захирлын зєвлєлийн гишvvд ажилтнууддаа аюулгvй ажиллагааны тухай ярих нь энэ харилцааны нэг хэсэг. Бvр компанийн ерєнхий захирал хvртэл долоо хоногт нэг удаа ийм ажилд оролцох ёстой. Аюул осол нь ажилтан болоод компанийн хувьд эдийн засгийн авчирдаг. Тиймээс “Кеннекoт Юта зэс” компанийн ямар ч салбар нэгж, єрєєгєєр ороход хамгийн тvрvvнд, нvдэнд тусахуйц байрлуулсан анхааруулга, санамж дохио бvгд аюулгvй байдлыг хангахтай холбоотой байх. Хаа сайгvй байх TRACK гэсэн vг нь бас л аюулгvй байдалдаа анхаар гэсэн сануулга. Энэ vгийн утга гол биш. Харин vсэг бvрээр эхэлсэн єгvvлбэр болгон нь аюул ослоос сэрэмжилж, анхаарал болгоомжтой байхыг сануулж байх жишээтэй. Амжилт шагнал гэдэг аюулгvй ажиллагааны менежментийн нэг хэсэг. Аюулгvй байдлын талаархи стандартыг дагахгvй бол цалин шагнал хасагдана. Аюул, осолгvй ажиллавал мэдээж эсрэгээрээ амжилт шагнал дагалдана.
“Ер нь уул уурхайн салбарт ашиг орлоготой сайн ажиллаж байгаа компани дээр аюул осол гарах нь бага байдаг. Харин ашиг орлого багатай, ашиггvй ажиллаж буй газар их байдаг” гэж би хувьдаа дvгнэдэг хэмээн хойд Америк дахь “Рио Тинто”-гийн Засгийн газар болон корпорацийн харилцааны ахлах зєвлєх Луй Кононелос ярьж байв.
Хvмvvсийнхээ аюулгvй байдалд онцгой анхаардаг “Рио Тинто” хийгээд “Кеннекoт Юта Зэс”-ийн ажилтнууд “Манай уурхайд ажиллах нь дээд сургуульд багшилснаас илvv аюулгvй” хэмээн хошигнож байсан. Vvнийг нь батлах судалгааны дvн ч байсан. Корпорацийн харилцааны мэргэжилтэн Брайн Дэвисийн ярьснаар бол, Кеннекoтод хамгийн сvvлд гаргасан ослоор гэрлийн шил солих гэж байгаад гараа зvссэн тохиолдол бvртгэгдсэн гэнэ билээ.

ХОРТ УТААГ БОРДОО БОЛОН ХУВИРГАХ ШИД БУЮУ БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТ

Тогтвортой хєгжлийн талаар баримталж буй хоёр дахь гол зарчим нь байгаль орчны менежмент. Газрын гvнээс хvдэр олборлоод тvvнийгээ боловсруулна гэдэг байгаль орчинд мэдээж сєргєєр нєлєєлєх нь ойлгомжтой. Vvнийг арваад жил алт ухсан монголчууд одоо л ойлгож эхэлж буй. Мал нь бэлчээргvй, уух ус нь уул уурхайд ашигласан химийн хvчтэй бодисуудаар хордсон гээд л. Ингэж єнгєрсєн борооны хойноос цув нємрєх биш, харин эхнээсээ байгаль орчныг хамгаалж ажиллах нь хожим нєхєн сэргээснээс хямд аж. Тиймээс уурхайг ашиглах тєлєвлєгєєтэй зэрэгцээд хаах, нєхєн сэргээх зэрэг хєтєлбєрvvдийг хэрхэн хамт хэрэгжvvлдгийг АНУ-д харлаа.
“Кеннекoт Юта зэс” компанийн хайлуулах vйлдвэрийн утаанаас хєдєє аж ахуйд хэрэглэдэг сульфирийн хvчил гэдэг бордоог гарган авч байна. Vйлдвэрийн утаа жилдээ нэг сая тн ийм хvчил болж “хувирдаг” аж. Манай “Эрдэнэт” vйлдвэр нь утаагаа мєнгє болгох ийм боломжгvй, єєр технологи ашигладаг гэнэ.
Солт Лейк давст нуурын зэргэлдээ шувуудыг хамгаалах нєєц газар нь нvvдлийн шувуудын орон болжээ. Єєрийн эзэмшлийн 16.1 ам км газартаа ийм сан байгуулсан нь байгаль хамгааллаас гадна аялал жуулчлалын хувьд ч сонирхолтой нутаг болгожээ. Бингхэм каньюны ил уурхайн ашиглаад нєхєн сэргээсэн талбайгаар буга сvрэг сvргээрээ бэлчээрлэж явна. Усыг цэвэршvvлэхээс гадна дахин боловсруулж, 4000 гаруй айл єрхийг ундны усаар хангаж буй гээд байгаль орчны сайн менежментийг хэрэгжvvлж, байгаагийн vр дvнг харуулсан олон жишээ дурдаж болно.
Нєхєн сэргээлт гэхээр ухсан нvхээ булахын нэр гэсэн ойлголт манайд тvгээмэл байдаг. Алт олборлодог томоохон компаниудын нєхєн сэргээсэн гэх булсан шороог нь нинжа нар ухаж бужигнуулаад л ар араасаа хєвєрсєн асуудал vvсдэг. Тэгвэл дэлхийн уул уурхайн салбарт, тухайн газрын биологийн тєрєл зvйлийг нєхєн сэргээхээс гадна уурхай хаагдсаны дараа газрыг ашиглах, тэр ч бvv хэл орон сууцны хороолол барих тухай ярьж байна. Кеннекoтод энэ талаар тусгай байгууллага ажиллаж судалгаа хийж байна.
Газар нутгаараа АНУ-ын 50 мужаас 44-т ордог Юта эдийн засгийн єсєлтєєрєє эхнээсээ зургаад бичигддэг аж. Дэлхийн эрдсийг боловсруулахад биднийг сонго гэж уриалдаг “Рио Тинто”-гийн тогтвортой хєгжлийн бодлого, “Кеннекот Юта зэс”-ийн амжилтын хувь нэмэр vvнд бий гэдэг нь мэдээж.

Д.ОТГОНБАЯР

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: