Petrol Price in Australia

Posted on August 22, 2008. Filed under: Business/Finance |

From: http://chuka47.delhii.net/2007/12/

МЕТАЛЛ, ГАЗРЫН ТОСНЫ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ
Бичсэн chuka , 12 сарын 7, 2007
Мэдээлэл бэлтгэсэн: А. Чулуунбат

-2007 оны 12-р сард Австралийн нэг тонн нүүрсний үнэ 91.0 ам.доллар болж, өмнөх сарын дундажаас 7.6 хувиар өссөн.

(Жич:2006 онд Австралийн нэг тонн нүүрсний жилийн дундаж үнэ 49.09 ам.доллар болж, өмнөх оныхоос 3.1 хувь өсч байв. Энэ нь 2006 онд эрэлт үлэмж нэмэгдсэн, тоног төхөөрөмж-ажиллах хүч дутагдсан, цаг агаарын бэрхшээл тохиолдсон, Хятадын экспорт бага байсан).

МЕТАЛЛ, ГАЗРЫН ТОСНЫ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ
Бичсэн chuka , 12 сарын 7, 2007

ЗАРИМ СУУРЬ БА ҮНЭТ МЕТАЛЛ, ГАЗРЫН ТОСНЫ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ.

2007 оны 12-р сарын дэлхийн зах зээлийн дундаж үнийг өмнөх сарын дундажтай харьцуулбал:

Өсөлт:

-2007 оны 12-р сард хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн үнэ 2.4 пунктээр өслөө.

-2007 оны 12-р сард хүнсний зүйлийн дэлхийн үнэ 3.7 пунктээр өслөө.

-2007 оны 12-р сард Австралийн нэг тонн нүүрсний үнэ 91.0 ам.доллар болж, өмнөх сарын дундажаас 7.6 хувиар өссөн.

(Жич:2006 онд Австралийн нэг тонн нүүрсний жилийн дундаж үнэ 49.09 ам.доллар болж, өмнөх оныхоос 3.1 хувь өсч байв. Энэ нь 2006 онд эрэлт үлэмж нэмэгдсэн, тоног төхөөрөмж-ажиллах хүч дутагдсан, цаг агаарын бэрхшээл тохиолдсон, Хятадын экспорт бага байсан).

Бууралт:

2007 оны 12-р сард түүхий эд материалын дэлхийн үнэ 1.2 хувиар буурлаа.

2007 оны 12-р сарын байдлаар, 1990 онтой харьцуулсан үнээр тооцсон суурь металл ба эрдэсийн дэлхийн дундаж үнийн индекс нь өмнөх сарынхаас 13.5 нэгжээр буурахад хөнгөнцагаан, мөнгө, алт, цайр, никель зэрэг металлын үнийн бууралт голлон нөлөөлжээ. Гэвч металлын үнэ нь харьцангуй өндөр буюу буурахуйц төвшинд байлаа.

-2007 оны 12-р сард цэвэр хөнгөнцагааны үнэ 2382.0 ам.доллар/тонн болж, өмнөх сарынхаас 5 хувь буурчээ

-2007 оны 12-р сард цэвэр мөнгөний үнэ 14.2992 ам.доллар/унц болж, өмнөх сарын дундажаас 2.7 хувиар буусан. Гэвч 2008 оны 1-р сарын 01-08-ны хооронд үнийн доод, дээд хэлбэлзэл нь 14.9-15.2 ам.доллар/трой унц болж, өмнөх сарын мөн үеэс өсч байгаа.

-2007 оны 12-р сард шар алтны үнэ 803.2 ам.доллар/трой унц болж, өмнөх сарын дундажаас 0.4 хувиар буурсан. Гэвч үнэ нь харьцангуй өндөр байгаа. Үүнийг зарим шинжээч тайлбарлахдаа хөрөнгө оруулалтын эрэлт их байсан, долларын ханшны уналт, Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон газарзүйн бодлогын /geopolitical/ асуудал зэрэгтэй хамааралтай гэж үзэж байсан. 2008 оны 1-р сарын 1-07-ны хооронд үнийн доод, дээд хэлбэлзэл нь 846-859 ам.доллар/трой унц болж, оны эхнээс болон өмнөх сарын мөн үеэс өссөөр байгаа.

-2007 оны 12-р сард цэвэр зэсийн дундаж үнэ 6587.67 ам.доллар/тонн болж, өмнөх сарын дундажаас 5.4 хувиар буурсан. 2008 оны 1-р сарын 02-07-нд 6500-6915 ам.доллар/тонн болж, өсөх хандлагатай байв.

-2007 оны 12-р сард цэвэр цайрын дундаж үнэ 2353.08 ам.доллар/тонн болж, өмнөх сарын дундажаас 7.4 хувиар буурсан. 1-р сарын 02-07-нд 2359.5-2475 ам.доллар/тонн болж, өсөх хандлага ажиглагдлаа.

-2007 оны 12-р сард никелийн үнэ 25992 ам.доллар/тонн болж, өмнөх сарын дундажаас 15.1 хувиар буурсан.

-2007 оны 12-р сард газрын түүхий тосны дэлхийн дундаж үнэ 89.52 ам.доллар/барелльд хүрч, өмнөх сарын дундажаас 2 хувь буурсан. Энэ нь газрын тос олборлогч-боловсруулагч орнуудын газрын тосны нийлүүлэлтийн доголдол, улирлын чанартай эрэлтийн хөөрөгдөл, хэрэглээ, худалдааны нөөцөөс хамаарсан. 2008.01.08-нд газрын тосны үнэ (WTI Cushing Spot) 96.33 ам.доллар/баррель байв. -“Morning Euro Markets Bulletin-ий мэдээнээс үзвэл, In morning trade, New York’s main contract, light sweet crude for February delivery gained 52 cents to 95.61 usd a barrel from 95.09 in late US trades Monday 2008. Brent North Sea crude for February was up 50 cents at 94.89 usd a barrel. Prices had briefly risen in US trading hours after the Pentagon said three US warships had been briefly harassed Sunday by Iranian speedboats in the Strait of Hormuz, a crucial gateway for global energy supplies. (08 Jan 2008 09:50:10)

Мэдээлэл бэлтгэсэн: А. Чулуунбат

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: