Амжилтанд хүрсэн залуу бизнесменүүд

Posted on August 21, 2008. Filed under: Miracle Stories |

From: http://news.gogo.mn/r/38846

Амжилтад хүрсэн залуу бизнесменүүд
Лхагва, 2008 оны 8-р сарын 20

“Chief executive officer” сэт­гүүл дэлхийн хамгийн за­луу бөгөөд амжилтад хүрсэн бизнесменүүдийн жагсаалтыг гаргасан байна. Үүнд 30 хүртэлх настай, өөрийнхөө чадлаар бизнесийн ертөнцөд байр сууриа эзэлж, олны та­нил болсон хүмүүсийг оруул­жээ. Жагсаалтад орсон бая­чуудын дийлэнх нь интернэт, хамгийн сүүлийн үеийн тех­нологийг ашиглаж ам­жил­тад хүрсэн байна. Ингээд эхний гуравт бичигдсэн за­луусыг танилцуулъя.

Нэгдүгээрт, АНУ-ын иргэн 24 настай Мэтт Мул­ленвег би­чигджээ. Интер­нэтийн “Word­Press” мэдээл­лийн сайтыг үүсгэн бай­гуулагч тэрбээр “Automatic” компанийн эзэн. “WordPress” вэб сайтыг 19 настайдаа нээж түүндээ бүхий л анхаарлаа хан­дуу­лахын тулд 24 настайдаа “CNE” компаниас гарсан бай­на. Мулленвег жааз хөг­жим сонирхдог, чөлөөт цагаараа саксфон тоглодог.

Хоёрдугаарт, мөн л АНУ-ын иргэн, 23 настай Марк Цукерберг бичигдсэн байна. Хамгийн их хэрэглэгчтэй интер­нэт дэх Facebook вэб сайтыг үүсгэн байгуулагч тэрбээр 1.5 тэрбум ам.доллартай тэн­цэхүйц эд хөрөнгөтэй.

Жагсаалтын гуравдугаарт 18 настай Эшли Куолз оржээ. Америк бүсгүй 15 настайдаа охидод зориулсан What­everlife вэб хуудас гаргаж түүндээ байрлуулсан сур­талчилгаанаас чамгүй ашиг олсон байна.

Дээрх гурван бизнес­мений араас буюу жаг­саал­тын эхний аравт багтсан залуусыг сонир­хуулъя.

Сухас Гопинат-22 настай, Энэт­хэгийн иргэн. 14 нас­тай­даа интернэтийн вэб хууд­саар дагнан үйл ажил­лагаа явуулдаг компани байгуулж Гин­несийн номонд бичигд­сэн. Одоо тус компанид 600 хүн ажилладаг бөгөөд дэл­хийн 11 улс оронд салбартай.

Их Британийн иргэн, 19 настай Том Терлоу. Дунд сургуульд байхдаа хүүхдийн ном борлуулдаг epi-culure вэб хуудсыг бүтээсэн.

АНУ-ын иргэн 21 настай Бен Касноча. “Comcate” вэб хууд­сыг үндэслэн бай­гуулагч. Залуухан хэдий ч дурдатгалынхаа номыг бичиж хэвлүүлээд амжжээ.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: