Prince with OZ wife

Posted on August 21, 2008. Filed under: MN News |

From: http://news.gogo.mn/r/39042

Данийн Ханхүү Фредерик 2000 оны Сиднейн олимпийн тоглолтын үеэр австрали гаралтай Мэри Дональдсонтой танилцаж гэрлэсэн.
Princess Mary and family

Ханхүү Фредерик Монголд дурсамжтай зураг авахуулж байснаа дурсч байв

Ханхүү Фредерик Монголд урьд нь хоёр удаа ирж байсан. Сонирхолтой нь 1920-иод онд Хөвсгөлд ажиллаж байсан нэгэн дани иргэний хүү хатан хааны гэр бүлийн дотны найз байж таарсан бөгөөд түүнээс Монголын талаар сайн мэдлэгтэй болжээ. Ханхүүгийн аав Хунтайж Хенрик 1967 онд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон боловч Данийн Хатан хаан Маргрететэй гэрлэснээр энэхүү томилолтоо эдэлж чадаагүйгээ дурсан ярьж Монголд ирэх хүсэлтэй байдгаа илэрхийлсэн байдаг. Ийн Дани улсыг удирдан залж буй гэр бүлийнхэн Монголд эртнээс их элгэмсүү дотно хандаж иржээ. Энэ удаа манай улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар энэ сарын 20-ны өдрөөс гурав хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж байгаа юм.

Ханхүү Фредерик спорт, аялал, цэргийн мэргэжлийн чиглэлийг сонирхдог. Цэргийн алба хаасан, усан цэргийн капитан, агаарын цэргийн дэд хурандаа, усан цэргийн командлагч гээд цэргийн боловсрол цол олонтой. 2000 оны Сиднейн олимпийн тоглолтын үеэр австрали гаралтай Мэри Дональдсонтой танилцаж гэрлэсэн. Одоо гэргий, хүү охины хамт амьдардаг. Дөчин насыг хүрч яваа юм байна. Хоёр орны харилцааны тухайд товчхон дурдахад 1968 оны наймдугаар сарын 5-нд дипломат харилцаа тогтоосон. Манай улс 1970-аад оны үеэс Дани улстай худалдаа хийж эхэлсэн. Голчлон хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авч байсан байна. Нийт 26 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламжийг “Шилжилтийн орнуудын тусламжийн хөтөлбөр”-ийнхөө хүрээнд 1992-1997 онд үзүүлсэн. Данийн олон улсын тусламжийн байгууллага болох “Данида”-гийн шугамаар ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг боловсронгуй болгох, чөлөөт хэвлэл, хотын дулаан хангамжийг сайжруулах, байгаль хамгаалах чиглэлээр тусламжийн төслүүд хэрэгжжээ.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “Prince with OZ wife”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Jiriin negen australia busguitei bar-nd taniltsaj gerlesnees ni bolood “Cinderella Syndrome” gej ovchin Australia-d garaad teenager-uud surguulia hayaj, bar heseed, prince haigaad balarsiishd. kkk


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: