MN-AU Business Meeting

Posted on August 21, 2008. Filed under: Business/Finance |

From: www.mongolnews.mn

Монгол, Австралийн бизнесийн уулзалт эхэллээ
Д.БЭХЭЭ (2007-06-12)

MN OZ biz meeting

Монгол-Австралийн бизнесийн анхдугаар чуулга уулзалт өчигдөр “Чингис” зочид буудалд эхэллээ. Уг уулзалтад Австралийн уул уурхай, барилга, боловсролын чиглэлийн 40 гаруй, манайхаас 100-гаад бизнес эрхлэгч оролцож, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож байна.

Монголд хөрөнгө оруулах боломж, гааль, татварын болон боловсролын системийн бүтцийн талаар манай албаны хүмүүс гадаадын зочдод дэлгэрэнгүй тайлбар өгч, харилцан яриа өрнүүлсэн. Энэ үеэр Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Австралийн гадаад худалдааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт холбогдох байгууллагын дарга нар гарын үсэг зурлаа. Хоёр орны бизнес эрхлэгчдийг хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, харилцан мэдээлэл солилцож түншлэхэд дээрх санамж бичгийн гол зорилго чиглэх аж.

Бизнесийн уулзалтад Үйлдвэр, худалдааны сайд, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга нар оролцож, “Монголын эдийн засагт тулгарч буй саад бэрхшээл”, “Хөрөнгө оруулалтын гол салбарууд”, “Монголын бизнесийн үндсэн чиглэл” сэдвээр илтгэл тавьсан.

Сүүлийн жилүүдэд Австралийн хөрөнгө оруулалттай компаниуд нэмэгдэж буй тухай мэргэжилтнүүд ярьж байна. Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд Австралийн хөрөнгө оруулалттай 13 компани шинээр мэндэлжээ. Ер нь тус орны хөрөнгө оруулалттай 30-40 компани манайд үйл ажиллагаа явуулдаг байна. Манай хоёр орны худалдааны жилийн эргэлт 13 сая ам.доллар. Үүний 600-700 сая нь экспорт, үлдсэн нь импортын бараа бүтээгдэхүүнээс орсон мөнгө гэнэ.

Манайх дээрх орноос голдуу уул уурхайн тоног төхөөрөмж, ноос, ноолуур импортолдог. Харин уул уурхайн баялгийн дээжийг Австрали руу явуулж шинжлүүлдэг нь экспортын багахаан хэмжээний хөрөнгийн гол эх үүсвэр болдог юм байна. Монгол, Австралийн Засгийн газраас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний үеэр Уран зургийн галлерейд Австралийн фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Бизнесийн уулзалт өнөөдөр тодорхой салбаруудын хүрээнд үргэлжилж өндөрлөнө.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: