Australian University in China

Posted on August 21, 2008. Filed under: -- Study/Work In OZ |

From: Opendoormongolia.com

Австралийн Технологийн Их сургуулийн салбар /Шанхай/

Шанхай дахь Австралийн Технологийн Их Сургуулийн (AТИС) салбар сургууль нь Шанхайн Их Сургуультай хамтарсан Хятад-Австралийн хамтарсан сургууль юм юм. АТИС-ын салбар сругууль 1994 онд байгуулагдсан. Одоогоор 3000 орчим оюутантай. 6200 гаруй оюутнууд тус сургуулийг төгссөн. Тус салбар сургууль нь бакалаврын хөтөлбөртөө маш илүү ач холбогдол өгөхийн зэрэгцээгээр магистрийн хөтөлбөр зохион байгуулдаг.

Шанхай дахь АТИС-ийн салбар сургууль нь Хятадын гадаадтай хамтарсан их, дээд сургуулиудын шилдэг нь бөгөөд сургалт болон эрдэм шинжилгээний судалгаа явуулдаг, дотоодод төдийгүй гадаадад өндөр нэр хүндтэй 4000 гаруй оюутантай ОУ-ын Бизнесийн Сургууль болохоор зорьж байна.

ШАНХАЙ ДАХЬ AТИС-ИЙН САЛБАР СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД

Магистрийн хөтөлбөр
Дэлхийн эдийн засаг
Менежментийн ухаан
Бакалаврын хөтөлбөр
Олон улсын эдийн засаг ба худалдаа
Мэдээллийн менежмент & мэдээллийн систем
Бизнесийн удирдлага
Санхүү
Нягтлан бодох бүртгэл
Дипломын хөтөлбөр

ОУ-ЫН ХӨТӨЛБӨРИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

ОУ-ын бакалаврын хөтөлбөр нь 4.5 жил үргэлжилнэ. Энэ хөтөлбөр нь Шанхайн Их сургуулийн кредитийн системийн дагуу үнэлэгдсэн хичээл дээр үндэслэнэ. Гадаадын оюутнууд хятад хэлний бэлтгэлээ бүрэн төгсгөж ОУ-ын бакалварын хөтөлбөрт элсэн орно. Тэд хятад оюутнуудтай хамт суралцдаг тул англи, хятад хэлийг нэгэн зэрэг сурах төгс орчин бүрдсэн байдаг.

Энэ нь 4.5 жил үргэлжлэх 3 үе шатаас бүрдэнэ.

АВСТРАЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ.

АТИС нь дээд боловсрол олгодог Австралийн хамгийн шилдэг их сургуулиудын нэг юм. Сурах орчныг сайн бүрдүүлсэн ба чадварлаг багшлах боловсон хүчинтэй, одоогоор 30000 оюутантай. Тэдний 6000 нь дэлхийн 115 орноос ирсэн гадаад оюутнууд. АТИС нь 9 факультет, 100 гаруй мэргэжлийн бакалаврийн хөтөлбөр, 200 гаруй магистрийн хөтөлбөртэй.

Дэлхийд АТИС хаана ямар байр суурь эзэлж байна вэ?

200 хамгийн шилдэг их сургуулийн 87-рт
100 шилдэг хүмүүнлэгийн их иургуулиудын 29-рт
100 шилдэг шинжлэх ухаан,технологийн их сургуулиудын 70-рт
100 шилдэг биологи, био анагаах ухааны их сургуулиудын 86-рт

тус жагссан байна. Энэ нь The Times Higher QS World University Rankings-Дэлхий боловсролын хамгийн нэр хүндтэй рэйтингийн үзүүлэлт юм.

СТИС-д Бизнесийн сургууль нь Австралийн бизнесийн хамгийн том сргуулиудын нэг юм. Одоогоор тус сургууль 8200 оюутантай ба энэ нь АТИС-ийн нийт оюутнуудын 30% юм.Тэдгээрээс 3200 оюутан нь магистрийн хөтөлбөрт хамрагдаж байна.

Бизнесийн сургууль нь санхүү, эдийн засаг, маркетинг, менежмент, нягтлан бодох, аялал жуулчлалын менежмент, спортын менежмент, цахим худалдаа ба олон улсын худалдаа ,худалдан авагчийн зан чанар, хөрөнгө оруулалтын анализ, олон улсын санхүүгийн менежмент, маркетинг, Төслийн менежмент, Борлуулалтын анализ, хөрөнгийн арилжаа, менежментийн чадвар, глобал бизнес зэрэг 13 төрлийн мэргэжлээр сургадаг. Тус бизнесийн сургуулийг төгсөгчид бусад их сургуулиудын төгсөгчдийг бодвол ажилд ороход хялбар, эхний цалин өндөр байдагаараа бахархдаг. Бизнесийн удирдлагын магистрийн хөтөлбөрт ороход олон жилийн ажлын туршлагатай байх шаардлагагүй болсон.

Австралийн 5 дахь том их сургууль ба дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын нэг болсон.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: