Australia by Amarbayar

Posted on August 21, 2008. Filed under: -- Tips/Experiences |

Мongolians-about-Аustralia | Аustralia-wide-Мongolians

From: www.mongolnews.mn
Өнөөдөр » Боловсрол

Австралид сурах алтан боломжийг ашиглацгаая
Б.БАТДОРЖ (2006-05-12)

Австралийн сургуулиудын албан ёсны төлөөлөгч Г.Амарбаяртай уулзаж товч ярилцлаа.

-Гадаадын их, дээд сургуульд зуучилдаг танай байгууллагын сайтыг vзээд зарим нэг зvйлийг тодруулах гэсэн юм. Танай веб хуудас бусдаас илvv сонирхлыг минь татлаа л даа.
-Нөхөр бид хоёр 1997 онд Австралид сургуульд сурахаар шийдээд энэ талаар мэдээлэл хайхад их амаргvй байсан. Энэ туршлагаасаа анх санаа авсан л даа. Бидний хувьд Австралид амьдарсан эхний 3-4 жил маш хvнд байсан. Одоо эргээд харахад очсон орныхоо талаарх мэдлэг нимгэн, ямар ч туршлагагvй байсантай холбоотой байсан юм билээ. Хэрэв бид хоёр тэр vед одоогийнх шиг мэдээлэлтэй байсан бол цаг их хэмнэх байж дээ гэж бодогддог юм.

Тэгээд Австралид суралцахсан гэж бодож мөрөөдөж байгаа залуустай туршлага, мэдлэгээ хуваалцах, тэднийг бид нар шиг мэдээлэл муутай, очоод алтан цаг, мөнгөө vрэх вий гэхдээ энэхvv веб хуудсыг анх санаачилсан юм. Тvvнээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон оюутан, залууст тусалсандаа бид баяртай явдаг юм.

-Австрали улсын талаар монголчууд тийм ч сайн мэддэггvй. Тэгэхээр энэ улсын талаар бага зэрэг танилцуулахгvй юу?

-Австралийн талаар би анх арван жилийн сурагч байхдаа газар зvйн хичээлээр vзэж байсан. Харин одоо бол энэ улсад амьдарч байгаа болохоор илvv их мэдлэгтэй болж байна. Австрали бол Ази тивтэй хамгийн ойр байдаг, англи маягийн амьдрал голлосон, Европын цагаачдаас бvрдсэн улс. 20 гаруй сая хvн амтай, эдийн засгийн хувьд дэлхийд дээгvvр орох хөгжингvй орон. Монголтой нэгэн адил өнгөт төмөрлөг, нvvрс, хөдөө аж ахуйн тvvхий эдээр Азийн бар улсуудтай арилжаа хийдэг.

-Австралид сургуульд суралцах нь Америк, Англи зэрэг улстай харьцуулбал өртөг багатай байдаг гэсэн. Энэ vнэн vv?

-Энэ талаар олон юм ярьж болно. Харьцангуй хямд өртгөөр Америк, Англи улсынхтай ижил хэмжээний боловсрол эзэмших бололцоотой. Бас Австрали орон зохих боловсролтой хvмvvст байнгын оршин суух боломж олгодогоороо ихээхэн давуу талтай. Өөрөөр хэлбэл, Америкийн ногоон карттай адил гэсэн vг л дээ. Хоёр жилийн мастерын сургалтын дараа уг болзолд хамрагдах боломжтой болдог. Энэ нь монголчуудад хамгийн боломжийн сонголт юм.

Австралид байнгын оршин суугчдаа эрvvл мэндийн даатгал, хvvхдийн тэтгэмж гэх зэрэг нийгмийн халамжиндаа шууд хамруулдаг. Тиймээс гэр бvлээрээ суралцахаар очвол бvр их боломж нээгдэнэ. Нэг нь суралцахын зэрэгцээ цагаар, нөгөө нь цаг харгалзахгvйгээр ажиллах боломжтой. Тэгээд мастерын сургалтаа амжилттай дуусгачихвал байнгын оршин суугчийн виз авах хvсэлт гаргаж болно.

-Австралид сурахын зэрэгцээ ажиллах боломжтой байдаг юм байна. Цалин хөлс нь ямархуу байдаг вэ?
-Хамгийн гол нь хуулийн дагуу сурч, амьдрах боломжтой гэдгийг зориуд энд дурдмаар байна. Хууль бусаар ажиллахыг бид зөвлөхгvй. Тэртэй тэргvй хууль ёсоор ажиллах боломжтой байхад өөр зvйл хайх хэрэггvй л дээ. Австралийн оюутны виз нь долоо хоногт 20 цаг ажиллах эрхтэй байдаг юм.

Тиймээс байр, хоолны зардалд нэмэр болохуйц хэмжээний мөнгө олоод байх боломжтой. Харин хэдэн долларын цалин авах нь тухайн хvний хийж байгаа ажлаас хамаарч өөр өөр байдаг. Оюутны гэр бvлийн хvн нь цаг харгалзахгvйгээр ажиллаж болох бөгөөд зарим нөхцөлд тэдний хvvхдvvдийг vнэ төлбөргvй сургах боломжийг бас олгодог.

-Австралийн их, дээд сургуулиудад суралцахад хамгийн гол шалгуур нь юу вэ?

-Нэгдvгээрт англи хэлний зохих мэдлэгтэй, тvvнийгээ IELTS-ийн шалгалтаар баталгаажуулсан байх ёстой. Учир нь их, дээд сургуульд суралцахаар оюутны виз хvсэгчдийг заавал IELTS-ийн оноотой байхыг шаарддаг. Хэрэв таны авсан оноо сонирхсон сургуульд тань тэнцэхгvй бол англи хэлний нэмэлт хичээлд сууж болно. Дараа нь таны суралцаж төгссөн сургуулийн кредит нь хангалттай байх хэрэгтэй.

Зарим нөхцөлд Монголын баклаврын зэрэглэл нь шууд мастерт ороход тэнцэхгvй байх нь бий. Энэ тохиолдолд нэмэлт бэлтгэл дамжаанд суух хэрэгтэй болдог. Суралцахыг хvссэн оюутан эсвэл санхvvгийн дэмжигч нь тухайн оюутны нэг жилийн зардлын мөнгийг найдвартай хангах баталгаа гаргаж өгөх шаардлагатай. Оюутны визийн нэг чухал нөхцөл нь дээрх хэмжээний мөнгийг банкинд дор хаяж гурван сар хадгалж баталгаажуулсан байхыг шаарддаг.

-Ямар төрлийн сургалтуудад хамрагдаж болох вэ?
-Дээд сургууль төгссөн хvн мэргэжлээрээ мастерын сургалтанд элсэх боломжтой. Арван жилийн сургууль төгссөн оюутнууд баклаварт сурахын тулд бэлтгэл дамжаанд явах шаардлагатай болдог. Харин англи хэлний болон бизнесийн сургуульд нас харгалзахгvй суралцаж болно.

-Сургуулийн сурагчдыг зуны сургалтанд хамруулах боломж бий гэсэн байх аа?
-Энэ бол хvvхэд залуучуудыг зуны амралтаа vр бvтээлтэй өнгөрvvлэхэд зориулагдсан хөтөлбөр юм. Сидней хоттой танилцуулах, англи хэлний мэдлэгийг нь дээшлvvлэх, Австрали айлын амьдралын хэв маягаас нь суралцуулах зорилготой хоёр долоо хоногийн аялал зохион байгуулах гэж байгаа. Мөн 1-3 сарын хугацаатай богино хэмжээний эрчимжvvлсэн хичээлд хамрагдаж болно.

Эцэст нь дурдахад, бид зөвлөгөө өгч, зуучлахдаа ямар нэг vнэ хөлс авдаггvй. Австралид хэрхэн сурч, ажиллах талаарх бvхий л мэдээллийг авахыг хvсвэл mon2aus.com веб сайтад хандаарай. Эсвэл Сvхбаатарын талбайн баруун талд МҮЭ-дийн холбооны 202 тоотод биеэр очиж уулзаж болно.

More:

Монголчуудад зориулсан Австралийн талаарх үнэн бодит мэдээлэлүүд

Австралид: Мongolians-about-Аustralia, Монголчууд: Аustralia-wide-Мongolians

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: