AU Budget Expenditure

Posted on August 21, 2008. Filed under: Business/Finance |

From: http://www.openforum.mn/index.php?coid=2108&cid=344

2008.5.19

Австралийн парламент яг одоо улсынхаа төсвийг хэлэлцэж байна. Санхүүгийн жил нь долдугаар сарын 1-нээс эхлэх юм. Урьдчилсан байдлаар улирч буй санхүүгийн жилд 21.7 тэрбум долларын ашигтай гарчээ, Австралийн төсөв. Монгол Улсын маань төсвөөс даруй 10 дахин их ашиг олсон улс нийгмийн халамжийн салбарт цацаад өгөх байх гэж тандлаа. Горьдсоны гарз гэнэ шүү. Харин ч эсрэгээр иргэдээс авдаг эрүүл мэндийн даатгалын хураамжаа өнгөрсөн долоо хоногт нэмж орхив.
Монгол Улс төсөвтөө өчүүхэн мөнгөтэй хэрнээ иргэдэд сул өгөх халамжид хөрөнгө үл хайрлах нь сайн уу, муу юу. МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан “Бүх аймгийн төвийг нийс¬лэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замар холбоно”, “Хөвсгөл нуур, Хорго, Тэрхийн цагаан нуур, Хужирт, Өгий нуур зэрэг аялал жуулчлалын томоохон төвүүдийг хатуу хучилттай замаар холбоно”, “Замын-Yүд-Улаанбаатар-Алтанбулаг, Яргант-Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлээр хатуу хучилттай зам тавьж Азийн авто замын сүлжээнд холбогдоно”, “Улаанбаатар-Мандалговь-Оюутолгой-Тавантолгой чиглэлийн хатуу хучилттай авто зам барина” гэсэн амлалтууд ямар мөнгөөр санхүүжих бол. Зээл авахаар яарах вий, Монголын мөнгөгүй шейхүүд. Зээлийн тухайд муу мэдээ бий. Монгол Улс өмнө нь авсан зээлүүдээ 2012 оноос төлж эхлэх гэрээтэй. Барагцаалбал, нэг жилд хүүгийн хамт 200 сая ам.доллар төлж таарна.

/Эх сурвалж: Зууны мэдээ/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: