About Australian Education

Posted on August 21, 2008. Filed under: Education/English |

From: www.monstudnet.mn
www.mon2aus.com | www.immi.gov.au

Шилдэг
Excellence
Австралийн их дээд сургуулиуд нь олон тєрлийн чиглэлээр чанарын єндєр тvвшинд сургадагаараа алдартай билээ. Сургуулиуд нь онол практикийн хослуулан сургалтыг явуулсанаар тєгсєгчид нь ирээдvйд ажил олгогчийн шаардалгыг бvрэн хангана гэдэгтээ итгэл тєгс байдаг.

Австралийн шинэлэг санаа, судалгаа шинжилгээний нэр хvнд нь олон орны оюутнуудыг vргэлж татаж байдаг. Австралийн Технологийн vзvvлэн (Australian Technology Showcase -ATS ) гэдэг веб хуудсыг Австралийн засгийн газраас ивээн тэтгэж vvгээрээ тус орныг дэвшилтэт мэргэшил ба шинэлэг технологийн эх уурхай болохыг тодруулан харуулсан байна.

Австралийн сургуулиудын багш, эрдэм шинжилгээний ажилтанууд нь дэлхийн єнцєг булан бvрээс шилэгдэж сонгогдон ирсэн эрхэлсэн мэргэшилээрээ дэлхийд тэргvvлэх экспертууд байдаг. Иймээс багш нар гадаадын оюутнуудтай харицахдаа маш туршлагажсан байдаг.

Америк, Англи, Канад, Европ болон Азийн холбогдох нэр хvнд бvхий их дээд сургуулиудтай жил бvр багш оюутнуудын солилцооны шугамаар байнгийн холбоотой ажилладаг.

Австралийн технологийн ололт амжилт нь шинэ технологийг амьдралд хурдан хэрэгжvvлдэг нэр хvндийг олж авснаар шинэ зуунд орохдоо дэлхийд интернетийн холболтын тоогоороо хамгийн єндєр орны нэг болж чадсан юм. Багшлах боловсон хvчэн, сургалтын болон судалгаа шилжилгээний материаллаг баазаараа дэлхийд тэргvvлэх тvвшний хэмжээнд очсон бєгєєд хамгийн сvvлийн vеийн технологи бvхий лабратори, анги танхимийн ба шилмэл номын сантай байдаг.

Чанарийн баталгаатай
Quality Assurance
Австралид суралцаж буй оюутнууд болон тэдний эцэг эхvvд нь сургалтын чанар болон сургалтын тєлбєрт сэтгэл ханамжтай байдаг.

Австралийн Засгийн Газар нь гадаадын оюутан хvлээх авч сургадаг сургалтын тєв, сургуулиудыг тодорхой шаардлагуудыг хангасан нєхцєлд л бvртгэдэг. Хувийн болон улсын сургалтын тєвvvд адилхан чанартай сургах vvрэгтэй бєгєєд хичээлийн тєлєвлєгєє, багшлах мэргэжилтнvvдийн мэргэжил боловсролын тvвшин ба суралцах орчин, тусгай тєхєєрємжvvд нь засгийн газраас гаргасан шаардлагыг хагасан байх ёстой.

Хэрэв Австралийн их дээд сургууль, сургалтын тєвvvд нь гадаад дахь салбараараа болон агентаар дамжуулан сургалт зохион байгуулсан ч гэсэн Австралид мєрдєж буй стандартын шаардлагыг мєрдєх vvрэгтэй байдаг. Гэвч Австралийн Засгийн Газраас тавигдсан чанарын баталгааг Австралид бvртгэлтэй сургалтын тєвд элсэн суралцагсадад хамаарагдахыг анхаарна уу.

Аюулгvй Олон Vндэстний Нийгэм
Safe Multicultural Society
Англиар ярьдаг олон vндэстний аюулгvй, найрсаг, амгалан нийгэмд оюутнууд сурах ба аялах орчин нь бvрдсэн газар бол Австрали билээ.

Австрали нь дэлхийн бусад улстай харьцуулбал аюулгvй орон билээ. Австралид гэмт хэрэг ба улс тєрийн ороо бусгаа байдал нь их хязгаармагдал байдаг. Австрали дэлхийн хэмжээнд хамгийн багаар тооцогдох гэмт хэргийн гаралттай орон бєгєєд бууны хатуу хяналтын хууль нь аюулгvй орчинг бvрдvvлдэг. Оюутны суралцах орчин ба тєлєвлєгєєг улс тєрийн vймээн бусниулах магадлал маш бага бараг байхгvй.

100 гаруй vндэстнvvд Автсралийг бvрдvvлдэг бєгєєд Австрали нь дэлхийд соёлын тархац сайтай орны нэгд тооцогддог. Олон vндэстнийн соёл нь гадаадын оюутныг хvлээн авах аятай орчныг бvрдvvлэхээс гадна тэднийг дасан суурьших, идээшихэд дєхємтєй болгодог.Багш нар нь ч гадны олон орноос ирсэн оюутнуудтай ажиллах маш их туршлагатай.

Австраличууд гадаадын оюутануудыг маш халуунаар хамалжлахын хажуугаар тэдэнд єєрсдийн амьдралын хэв маягт дасахад уриалгахнаар тусалдаг.

Австраличууд ерєнхийдєє их нээлттэй хvмvvс бєгєєд гадаадын оюутнуудыг маш халуунаар хvлээн авдаг. Олон оюутнууд Австрали айлд амьдардаг бєгєєд тэд нар Австралийн найрсаг амгалан зан чанарыг мэдрэн гэр бvлийн нэг гишvvн нь болдог. Гадаадын оюутнууд хаана ч амьдарсан vргэлж л Австраличуудтай найзлах vерхэн нєхєрлєх завшаан олдох бєгєєд энэ бvгд нь удаан vргэлжлэх найз нєхєрлєлийн холбоо болдог.

Мєнгєний vнэ цэнэ
Value for money
Австралид сурах ба амьдрах єртєг нь Америк ба Английн сурахаас харьцангуй хямд бєгєєд амьжиргааны стандартын хувьд дэлхийд дээгvvр ордог юм.

Англи хэлтэй орон
English Speaking Country
Англи хэлийг Англи хэлтэй оронд сурахаас илvv сайн арга зам байна уу?

Англи хэл танд сурч боловсрох боломжоос гадна олон улсын байгууллагат ажиллах карьерийн илvv єргєн боломж нээнэ. Жил бvр 50 гаруй орноос оюутнууд Австрали руу сурч боловсрлох, амрах аялах болон хувийн зорилгоор айлчлан ирдэг билээ.

Танд Англи хэлний мэдлэг чадвараа Австралид суралцах хугацаандаа дээшлvvлэх маш єргєн боломж бий. Англиар ярьж буй орчинд оюутнууд єєрсдийнхєє алдааг ухааран хурдан засварлан сурах боломжтой байдаг

Хvлээн зєвшєєрєгдєх мэргэшил
Qualifications recognition
Австралид эзэмшсэн мэргэшлийг олон улсад хvлээн зєвшєєрдєг бєгєєд ажил хайх болон олон улсын их дээд сургуулиудад vргэлжvvлэн суралцах боломжтой.

Гадаадын Мэргэшил Чадварыг Хvлээн Зєвшєєрєх vндэсний Алба (National Office of Overseas Skills Recognition – NOOSR ) хэмээх Австралийн Засгийн Газрын дэргэдэх байгууллага нь Австралийн их дээд сургуулиудад эзэмшсэн мэргэшлийг гадаадад хvлээн зєвшєєрvvлэх талаар ажилладаг. Энэ байгууллага нь Австралид эзэмшсэн мэргэшлийг олон улсын хэмжээнд суртчилан таниулах ажлыг зохион байгуулдаг.

Ихэнх гадаадын оюутнуудаас элсэлт авдаг сургалтын курс болон дадлагууд нь Австралийн Мэргэшлийн Хvрээ (Australian Qualification Framework – AQF ) програмд хамрагдсан байдаг. Энэхvv програм нь Австралийн Засгийн Газраас сургалтын чанарт тавих хяналтын систем бєгєєд ингэснээр олгож буй мэргэшлvvдийг Австрали болон олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдєх тvвшинг хадгалах зорилготой юм.

Австралиар суралцах арга
Australian way of studying
Суралцах аргачлал (Study methods)
Автралийн сургалт тєв, ялангуяа их дээд сургуулиудад бие даасан судалгаа шинжилгээ хийхийг шаардах болно. Оюутнуудыг єєрсдєєр нь болон хамтран бvлгээрээ мэдээллийг эрэн сурвалжлаж боловсруулан тvvндээ vндэслэн асуудал дэвшvvлэх, ургуулан сэтгэж дvн шинжилгээ хийж бусад оюутнууд ба багш нартай vр дvнтэй маргаан мэтгэлцээн зохион явуулахыг сургалтын арга барилаа болгодог.

Ийнхvv оюутнуудыг хамруулах нь зєвхєн сонсон хуулбарлах идэвхгvй сургалтаас сургалтын процессийг идэвхтэй болгож чадна. Их дээд сургуульд эсвэл тусгай мэргэжлийн сургуульд оюутнууд лекц, семинар сууж дадлагын ажлаа хийхээс гадна номын сан эсвэл лабраторд ажиллан єєрсдийн судалгаа шинжилгээний ажлыг эрхлэх цаг гаргах ёстой байдаг.

Дvгнэх аргачлал (Assessment methods)
Австралийн дунд сургуулиуд нь єєрсдийн шалгах аргачлалтай байдаг. Сургуулийн тєгсєх ангиудад сургуулийн, эсвэл гадны шалгалтууд авдаг. Дунд Сургуулийн Ахлах Ангийн Боловсролын Сертификат (The Senior Secondary Certificate of Education ) нь тєгсєх шалгалтын дvн дээр тулгуурлан олгогддог. Энэхvv сертификат нь их дээд сургуульд элсэх эрх болдог.

Сургалтын тєвvvд болон их дээд сургуулиудын шалгалтын аргачлал харилцан адилгvй байдаг. Оюутнууд хичээлийн жил, семестрийн тєгсгєлд шалгалт аван дvгнэх эсвэл хичээлийн дундуур хийгдэх эссэ, курсын ажил болон тест зэрэг дээр тулгуурлан дvгнэх гэх мэт олон янзийн аргачлалтай байдаг.

Мастер ба докторын курсыг тэдний хийсэн эрдэм шинжилгээний ажлыг комиссоор оруулан дvгнэдэг.

Их дээд сургуулиуд
Universities
Австралийн их дээд сургуулиудад дэлхийн 80 гаруй орноос хvрэлцэн ирсэн 90,000 оюутан суралцаж байна. Энэ нь Австралид суралцхаар ирж буй оюутнуудын тал хувь нь болдог.

Австралид холбогдох албанд бvртгvvлсэн 39 их дээд сургууль байдаг. Австралийн их дээд сургуулиуд ойролцоогоор дэлхийн 4000 гаруй их дээд сургуулиудтай хамтран ажилладаг байна.Сургуулиуд гадаадад єєрсдийн салбартай эсвэл гадаадын сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу оюутан, багш нарыг солилцож дэлхийн олон орны сургуулиудтай холбоотой ажилладаг.

Ихэнх Австралийн их дээд сургуулиуд нь уламжлалт сургалтад анхааралаа хандуулдаг бол хэрэглээний тал дээр ажилладаг хэсэг сургууль ч байдаг. Хэдий тийм боловч бvх сургуулиуд нь эрдэм шилжилгээний ажлыг сургалттай нягт уялдуулан зохион явуулдаг.

Австралийн их дээд сургуулиудын технологийн шинэчлэл болон эрдэм шинжилгээний орчин нь мастер болон докторын сургалтанд олон улсын оюутнуудын анхааралыг маш их татдаг. Австралийн эрдэм шилжилгээ, сургалтын дээшлvvлэхэд зарцуулаж байгаа хєрєнгийн хувиараа хєгжингvй орнуудын дотор тэргvvлдэг.

Тусгай Мэргэжилийн Сургалт
Vocational education and training
Австралийн Тусгай Мэргэжилийн сургалтын тєвvvд нь практик болон карьерт vндэслэсэн сургалт явуулдаг. Оютнууд єєрсдийн карьерийн хvсэлтийн дагуу сурч ажиллахаа хослуулаж болдог.

Тусгай Мэргэжилийн сургалтыг улсын TAFE сургуулиас гадна хувийн сургалтын тєвvvд зохион явуулдаг. Бvх сургалтын тєвvvд нь Австралийн Засгийн Газраас тогтоосон чанарын стандарын хяналт дор байдаг.

Австралийн Тусгай Мэргэжилийн курс тєгсєгчид нь ажил олгогчийн шаардлагыг хангахуйц ур чадвар эзэмшсэн байдаг. Энэхvv боловсролын тvвшин дээр суурилан их дээд сургуульд элсэн суралцах боломжтой болдог.

Дунд Сургууль
Schools
Австралийн дунд сургуулийн програм нь аюулгvй халамжтай орчинд сурагчийн авьяас чадварыг хєгжvvлэх vндсэн зорилготой байдаг. Дунд сургуулиуд нь єргєн агуулгатай хичээлvvд, єндєр дадлага туршлагатай багш нар болон шинэлэг технологоор тоноглогдсон лабраторуудаар хангагдсан байдаг.

Австралийн дунд сургуулиуд нь улсын болон хувийн гэсэн хоёр салбартай. Аль ч салбарын сургуульд гадаадын сурагчийг хvлээн авдаг. Зарим хувийн сургуулиудад шашны сургалт нэмэлт байдаг.

Гадаадын сурагч хvлээн авахын тулд дунд сургууль нь Австралийн Засгийн Газрын холбогдох албадад бvртгvvлэх бєгєєд англи хэлний тусгай мэргэжилтэн багштай байх ёстой.

Одоогийн байдлаар 12,000 гадаадын сурагчид Австралийн дунд сургуульд суралцаж байна. Зарим дунд сургуулиуд зєвхєн гадаадын сурагчид хvлээн авахаар зохион байгуулагдсан байдаг.

Англи хэлний курс
English courses
Англи хэлийг сургууль ажлын хэрэгцээ болгон сурахаас гадна амралтынхаа нэг хэсэг болгон сурах боломж бий.

Гадаадын 50 гаруй орноос оюутнууд хvрэлцэн ирж Австралийн дээд зэрэгийн чанар бvхий Англи хэлний курст суралцдаг.

Австралид суралцахаар хvрэлцэн ирэж буй нийт оюутны 20% хувийг зєвхєн Англи хэл эрчимтэй сурахаар ирсэн оюутнууд эзлэдэг. Энэхvv хувь жил тутам ойролцоогоор 2% иар єсж байгаа нь Австралийн хэлний курсын чанарыг дэлхий даяар vнэлж байгааг харуулж байна.

Хэлний курст суралцаж байгаа оюутнуудын ихэнх хэсэг цаашид vргэлжvvлэн суралцах тєлєвлєгєєтєй байдаг. Бvх их дээд сургуулиуд болон тусгай мэргэжилийн сургуулиуд нь дэргэдээ Англи хэлний тєвvvдтэй. Суурь Сургалтын Програм (Foundation Study Program ) нь их дээд сургуульд орох бэлтгэлээ Англи хэлийн бэлтгэлтэй хослуулдаг нэг хэлбэр байдаг.

Англи хэлийг эрчимтэй судлаж буй оюутнууд Австрали айлд амьдрах сонирхолтой байдаг. Австраличуудтай хамт амьдарсанаар англи хэлтэй орчинд яриа болон сонсох чадвараа тvргэн хєгжvvлэх боломжтой болдог. Англиар ярьж буй орчинд оюутнууд єєрсдийнхєє алдааг хурдан засварлан сурах боломжтой. Мєн Англи хэлээр практик хэрэглээнд нь ярьж бодож сэтгэх чадвартай болно.

Мэргэжсэн Англи хэлний сургалтыг Австрали даяар орших 200 гаруй сургалтын тєвvvд санал болгож байна. Эдгээр тєвvvд орчин vеийн тоног тєхєєрємжєєр тоноглогдсон, дээд боловсролтой багш нараар хангагдасан, видео, ном, сургалтын материалын арвин сантай, ихэнх нь компьютер ашигласан сургалтын програмтай байдаг. Сургалтын тєвvvд нь эхлэн суралцагчаас эхлээд тєгс эзэмших хvртэл тvвшинд сургалтыг зохион явуулдаг.

Элсэлтийн шаардлага
Entry Requirement
Оюутан нь Австралид суралцахын тулд зохих хэмжээний Англи хэлний мэдлэг болон боловсролын тvвшинтэй байх хэрэгтэй. Сургалтын тєвvvд оюутны суралцах курсад тохирох урьдчилан бэлтгэсэн шалгалтаар оюутаны тvвшинг тогтоодог. Vvгээрээ таны Австралид болон эх орондоо эзэмшсэн боловсролын тvвшинг тодорхойлдог.

Англи хэлний тvвшин
Англи хэлний тєвшин нь оюутны визийг авахад тавигдах vндсэн шалгуур болсон. IELTS нь оюутаны виз олгоход Австралийн Цагаачлалын Яамны хvлээн зєвшєєрєх тест юм. Сургалтын тєвvvд IELTS-ийн оноог санал болгодог бєгєєд vvн дээр vндэслэн оюутны виз авахад шаардагдах оноог тодорхойлдог. Хэрэв шаардлагатай Англи хэлний курс суралцах хугацааг тодорхойлдог.

Боловсролын тvвшин
Бакалаврын курс суралцахад Австралын Дунд Сургуулын Боловсролын Сертификат (12-р анги тєгссєн) эсвэл Австралийн дунд сургуулийн програмтай дvйцэхvйц сургууль тєгссєн гэрчилгээ хэрэгтэй. Зарим курст элсэхийн тулд заавал сурсан байх шаардалгатай хичээл байж магадгvй.

Мастер ба докторын сургалтанд урьд тvвшингийн сургалтыг амжилттай суралцсан байх хэрэгтэй. Мєн эрдэм шинжилгээний ажил хийх чадвар, ажлын туршлага зэрэг vзvvлэлт хэрэгтэй болож магадгvй.

Тусгай мэргэжилийн сургалтанд албан ёсны шалгалт байхгvй. Гэвч курсээс ажлын туршлага болон бусад шаардлага тавиж магадгvй.

Дунд сургуулийн элсэлтийн шаардлага нь Австралийн єнцєг булан бvрт харилцан адилгvй байна. Сурагчийн ємнєх сургалтын явц, дvн зэрэг сонголтонд нєлєєлєх талтай. Зарим сургууль боловсрол болон спортын амжилт зэргийг голчлон харгалзаж магадгvй. Гэвч дунд сургуулийн элсэлт нь сургуулийн байрны багтаамжаас шалтгаалан хязгаарлалтай байна.

Хэрэв элсэлтийн шаардлага хангахvй бол яах вэ?
Хэрэв Англи хэлний тvвшин шаардлага хангахгvй бол Англи хэлний эрчимт курст суралцаж болно. Австралийн бvх их дээд сургуулиуд єєрсдийн Англи хэлний тєвтэй байдаг.

Таны элсэн орох гэж байгаа сургалтанд таны боловсролын тvвшин хангалтгvй бол дахин сурах боломж vргэлж бий. Австралийн дунд сургуулийг дvvргэхээс эхлээд Foundation болон Bridging гэх мэт сургалтанд хамрагдаж шаардагдах хичээлийг нєхєн сурч болно.

Суралцах єртєг
Study costs
Австралид суралцах нь Америк ба Англи улсад суралцахтай харьцуулбал суралцах ба амьжиргааны зардал нь илvv хямдхан тусдаг.

Сургалтын зардал нь сургалтын тєв ба курсээс хамааран янз бvр байдаг бєгєєд манай вэб хуудсанд бvртгvvлснээр илvv тодорхой мэдээлэл хvлээн авах болно. Сургалтын тэтгэлэг буюу scholarship нь маш єрсєлдєєнтэй байдаг ба ихэнх гадаадын оюутнууд зардлаа тєлєн суралцдаг.

Австралид суралцаж буй оюутан нь долоо хоногт дунджаар 320AU$ ийг байр, хоол, унаа, хувцас ба бусад арга хэмжээнд зарцуулдаг байна. Дунд сургуулийн оюутнууд vvнээс арай бага буюу 265AU$ зарцуулдаг байна. Энэхvv тооцоо нь амьдрах хотын байрлал ба хувь хvний амьдралын хэв маягаас хамааран єєрчлєгдєхийг анхаарна уу.

Австралид суралцаж буй оюутан нь оюутны визтэй суралцаж буй хугацаандаа Гадаадын Оюутны Эрvvл Мэндийн Даатгалд (Overseas Student Health Cover – OSHC ) заавал хамрагдах ёстой. Харин эд хєрєнгийн болон гэнэтийн ослын даатгалыг оюутан єєрсдєє зохиуцуулах болно. Мєн аян замд гарч болошгvй билетээ хаях, ачаагаа алдах гэх мэтэд даатгах аяны даатгал хамрагдах нь зєв байж магадгvй.

Австралид суралцаж буй гадаадын оюутнууд ажил хийх эрхтэй боловч олж байгаа мєнгє нь амьдрах эрх vvсвэр болж чадахгvй. Оюутны виз авах нэг vндсэн нєхцєл нь суралцах хугацаанд хvрэлцэх хангалттай санхvvгийн эх vvсвэртэй байх юм.

Сургалтын тэтгэлэг
Scholarships
Австралийн засгийн газар ба сургалтын тєвvvдээс гадаадын оюутнуудад олгодог сургалтын тэтгэлэг (scholarship) нь ихэвчлэн их дээд сургуулийн мастер ба докторын зэргийн курст суралцагчдад тодорхой чиглэл заан олгохоор байдаг. Vvнээс гадна хувийн болон олон нийтийн зарим байгууллагууд тодорхой нєхцєлтэйгээр сургалтын тэтгэлэг олгодог.

Дээр хэлсэнчлэн ихэнх гадаадын оюутнууд сургалтын тєлбєрєє бvрэн тєлєж суралцдаг. Цєєхєн тооны сургалтын тэтгэлгийн єрсєлдєєн маш єндєр байдаг. Англи хэл суралцагсдад харин сургалтын тэтгэлэг олгодоггvй.

Австралийн Олон Улсын Хєгжлийн Агентлаг (AusAID) нь Ази Номхон Далайн орны оюутнуудыг Австралийн их дээд сургуульд сурган тэдний эх орны хєгжилд нэмэр болох зорилготой.

Австралын их дээд сургуулиудын сургалтын тэтгэлэг нь эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой Мастер ба Докторын тvвшний оюутнуудад ихэвчлэн олгогдог. Сургалтын зардал ба санхvvгийн тусламжийн хэмжээг тухайн их сургууль тогтоодог.

Сурахын хажуугаар ажиллах нь
Working while you study in Australia
Австралид суралцаж буй гадаадын оюутан нь ажиллах эрх хvсэн єргєдєл гаргаж болно. Хэрэв ажиллах эрх олгогдсон vед хичээлийн vеэр долоо хоногт 20 хvртэл энгийн (casual) цагаар болон сургуулийн амралтын vеэр бvтэн цагаар ажиллах эрхтэй. Харин Мастер ба Докторын курст суралцахаар 574 дэд ангилалын виз авах оюутнуудад ажиллах хязгаар тавидаггvй. Гэрийн бvлийн бусад гишvvдэд долоо хоногт 20 цагийн ажиллах зєвшєєрєл єгдєг.

Ажиллах зєвшєєрлийг Австралид хvрэлцэн ирээд сургалтаа эхлэсний дараа єргєдєл гарган хvсэж болдог.

Австралид ажил хийж олсон мєнгєєрєє сургалтын болон амьжиргааны зардлаа нєхєхєєр тооцох хэрэггvй. Ихэнх оюутнууд єєрсдийн суралцаж буй чиглэлтэй ойролцоо ажил хийдэг. Зарим сургалтын тєвєєс ажил хайх vйлчилгээ vзvvлдэг. Австралид ажил хийх гэж буй хvмvvс Австралийн Татварын Дугаар (Australian Tax Number ) -тай байх ёстой.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: