Australia gets Gold medals by Swimming

Posted on August 12, 2008. Filed under: Develop/Success |

From: www.olloo.mn

Олимп : » Дээд амжилтаар дvvрэн усан спортын тэмцээнvvд
Нийтэлсэн: 2008-08-12 11:14:20 , Мэдээний дугаар: #112939

From: www.news.mn
Усанд сэлэлтийн эмэгтэй 100м мэлхий сэлэлтийн төрөлд аваргууд тодорлоо
4 минутын өмнө

Дэлхийн рекордын эзэн Австралийн тамирчин Лейсел Жоунс олимпийн наадмын усанд сэлэлтийн эмэгтэй 100м мэлхий сэлэлтийн төрөлд 1:05.17 секундын амжилтаар олимпийн наадмын алтан медалийн эзэн боллоо. АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Ребекка Сони 1:06.73 секундын амжилтаар мөнгөн медаль, Австрийн тамирчин Мирна Юкич 1:07.34 секундын амжилтаар хүрэл медалийн эзэд болов.

Эхний наймд шалгарсан тамирчид:

4. Юлия Эфимова /ОХУ/ – 1:07.43
5. Меган Хендрик /АНУ/ – 1:07.62
6. Тарни Вайт /Австрали/ – 1:07.63
7. Сүн Е /БНХАУ/ – 1:08.08
8. Асами Китагава /Япон/ – 1:08.43

From: www.olloo.mn

Олимп : » Дээд амжилтаар дvvрэн усан спортын тэмцээнvvд
Нийтэлсэн: 2008-08-12 11:14:20 , Мэдээний дугаар: #112939

Єчигдєр эмэгтэйчvvдийн 100 метрийн эрвээхий сэлэлт, 400 метрийн єврєєр даллах сэлэлтийн дvн гарч медалиа гардууллаа.

Эрвээхий сэлэлтийн 100 метрийн тєрєлд алтан медалийн эзнээр дэлхийн рекордын эзэн, Афинын олимпийн хvрэл медальт Австралийн тамирчин Лисбет Трикетт тодорлоо. Тэрээр єєрийн зайгаа 56.73 секундэд туулсан юм. Харин мєнгєн медалийг АНУ-ын тамирчин Кристине Магнусан 57.10 секундын амжилтаар хvртсэн юм. Хvрэл медалийг мєн Австралийн багийн усчин Жессика Шиппер хvртсэн юм. Єврєєр даллах 400 метрийн тэмцээнд Английн тамирчин Ребекка Адлингтон 4:03:22 секундын амжилтаар олимпийн анхны алтан медалиа хvртлээ.

Тэрбээр ийнхvv эх орондоо хоёр дахь алтан медаль авчирч байгаа юм. Харин мєнгєн медалийн эзнээр АНУ-ын шилдэг тамирчин, дэлхийн аварга Кейти Хофф 4:03.29 секундын амжилтаар тодорлоо. Мєн Их Британийн усанд сэлэлтийн багийн тамирчин Жоанне Жэксон 4:03.52 секундын амжилтаар хvрэл медаль хvртэв. Vvнээс гадна мєн эрэгтэйчvvдийн єврєєр даллах 100 метр, буухиа 400 метрийн уралдаанууд болсон юм. Єврєєр даллах 100 метрийн тэмцээнд Японы алдарт тамирчин Косуке Китажима 58.91 секундын амжилт vзvvлж, олимпийн алтан медаль хvртээд зогсохгvй дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

Норвегийн тамирчин Дейл Александер Оэн 59.20 секундын амжилтаар мєнгєн медаль хvртсэн бол Францын усанд сэлэлтийн тамирчин Хуги Дубоск 59.37 секундэд барианд орж, хvрэл медалийн болзол хангажээ. Дашрамд сонирхуулахад, энэ тєрєлд дэлхийн рекордыг эзэмшиж байсан АНУ-ын тамирчин Брендан Хансен 59.57 секундын амжилтаар дєрєвдvгээр байрт шалгарсан юм. Харин Майкл Фелпс, Гарретт Вебер-Гейл, Куллен Жоунс, Жейсон Лезак нарын шилдгvvдээр багаа бvрдvvлсэн АНУ-ын баг эрэгтэй 4×100м чєлєєт сэлэлтийн тєрєлд амласан ёсоор тэргvvлж, аваргын алтан медаль хvртлээ. Тэд 3:08.24 секундын амжилттай уралдаж, дэлхийн рекордыг дєрвєн секундээр шинэчлэн тогтоолоо.

Амаури Левау тэргvvтэй Францын баг тамирчид 3:08.32 секундын амжилтаар мєнгєн медалийн эздээр тодорсон тєдийгvй Европын дээд амжилтыг эвдлээ. Харин Иамон Сулливан, Эндрью Лаутерстейн, Эшли Каллус, Мэтт Таргетт нарын бvрэлдэхvvнтэй Австралийн тамирчид 3:09.91 секундэд барианд орж, хvрэл медалийн болзол хангажээ. 400 метрийн буухиа уралдааңд эхний гурван байр эзэлсэн баг тамирчид бvгд олимпийн дээд амжилтыг эвдсэн юм. Vvнээс гадна эрэгтэйчvvдийн єврєєр даллах 100 метрийн тєрєлд олимпийн рекорд хоёр дахиж эвдэгдлээ.

Дугаар 157 /177/

Мэдээллийн эх сурвалж: Olloo

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: