10 Steps of English test

Posted on July 30, 2008. Filed under: Education/English |

From: http://www.orloo.info/
TOEFL-д бэлдэх 10 алхам
Бичсэн: М. Ундрал Мягмар, 2008 07-сарын 22

Related:

Cambridge IELTS books | How I learned English
http://etoefl.wordpress.com/
202 Useful Exercises for IELTS | 101 helpful hints for IELTS
Prepare for the IELTS Listening
http://www.languagesystems.com/wptest/
http://www.hamtdaa.com/indexmc.php?mcmodule=eng_index
http://gegeen.wordpress.com/2007/06/19/ielts/
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=12998
Vacuum Surgalt-Language immersion programme: business-talk-on-olloo
http://ebaka.blogspot.com/search/label/Languages?max-results=3
—————-

From Mongolians For English Learners:

Other-english-learners | English-beginners
Best-english-courses | English-study-books/
ielts-vs-toefl | ielts-experience
learning-english | preparing-your-english
english-learning-3 | ielts-requirements-visa-or-uni
Hel surahad aviyas hereggui: Learning English 2

—————-

Яагаад TOEFL чухал юм бэ?
• Дэлхийн аль ч улс оронд сурахад  TOEFL танд тус болно.
• Та дэлхийн аль ч улс оронд очиж сурсан ч, лэкцээ сонсож, кино үзэж,  сэминарт оролцож, хичээлийн ном уншиж, интернет ашиглаж, багштайгаа ярилцаж, бусадтай харилцаж, даалгавраа хийж чадах болно.
Та хэрвээ TOEFL ын шалгалт өгөхөөр шийдсэн бол 2 төрлөөр өгөж болно. : Цаасан дээр бичих буюу бичгээр, мөн интернетээр буюу компьютэр(CBT) дээр өгж болно.

Тэгвэл бичгээр өгөх, компьютэрээр өгөх 2 юугаараа ялгаатай юм бэ?
Маш их ялгаатай. Хамгийн том ялгаа нь компьютэрийн TOEFL нь эссэ бичүүлдэгт байдаг. Мөн компьютэрийн TOEFL нь бичгийн TOEFL дээр байхгүй асуултуудтай байдаг.
Зарим хүмүүс компьютэрдээр хурдан бичиж чаддаггүй. Тийм учраас  компьютэрийн TOEFL өгөж байсан ч эссэг бичгээр бичихийг зөвшөөрдөг байна. Гэхдээ авсан оноогоо сонсох хугацаа нь өөр болдог.

Учир нь хэрвээ та эссэгээ компьютэрдээр бичих юм бол хариугаа 2 долоо хоногийн дараа авах ба харин гараараа бичсэн тохиолдолд 5 долоо хоногийн дараа хариугаа авдаг байна.

Аль нь илүү амархан бэ?
Хүмүүс бүгд бичгийн TOEFL амархан гэдэгт санал нийлцгээдэг байна.

TOEFL ын оноо хэдий хугацаанд хүчинтэй байдаг вэ?
Тэ хэрвээ TOEFL өгсөн бол таны авсан оноо тань зөвхөн 2 жилийн дотор л хүчин төгөлдөр байдаг.

TOEFL ын сайн оноо хэд байдаг вэ?
Бичгийн TOEFL ын хамгийн өндөр оноо нь 677 байдаг. Харин компьютэрийн TOEFL ын хамгийн өндөр оноо нь 300 байдаг. Гэхдээ ихэнхдээ сургуулиуд бичгийн шалгалтын 450-600, компьютэрийн шалгалтын 133-250 оноог шаарддаг.
Та хэрвээ алдартай, сайн сургалттай сургуульд орохыг хүсэж буй бол сайн оноо авах ёстой. Учир нь сайн сургуулиуд TOEFL ын өндөр оноонуудыг шаарддаг. Жишээ нь Harvard эсвэл Stanford зэрэг сургуулиуд интернетээр өгсөн шалгалтаас доод тал нь 280 оноо, харин бичгийн шалгалтаас 650 оноог шаарддаг.

Хэрхэн бэлдэх вэ?
Тэгвэл та дээр бичсэнчлэн сайн сургуульд ормоор байвал TOEFL ын оноогоо өндөр болгох хэрэгтэй.
Тэгвэл та дараах зааврыг дагаад үзээрэй.
1. Хүмүүс ихэвчлэн хэл сурахдаа буруу хэлчихвий, буруу биччихвий гэдгээсээ айж хойш суудаг. Тэгвэл энэ буруу юм. Та хэрвээ хэлээ сайжруулмаар л байвал айдсаасаа салж, байн байн оролдож, өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Жишээ нь та гэрт байгаа тэстийн номоо бөглөхөөсөө айдаг уу? Яагаад гэвэл та хичнээн алдах бол оо гэдгээс айдаг. Тэгвэл та үүнээс бүү ай. Хүн алдаж, алдаан дээрээсээ л суралцдаг гэдгийг санаарай.

2. Та яг одоо TOEFL д яаж бэлдэж байна вэ? Англи хэлний хичээлдээ сууж байгаа юу? Тэгвэл хичээл дээр л хэл сураад, бусад үед нь сурч болдоггүй гэж үү? Та хэрвээ үнэхээр л хэлээ сайжруулмаар байвал олон төрлийн эх үүсвэрүүдийг ашигла. Ядахдаа л интернет байна.
3. Өөрийхөө орчин тойрныг бүрдүүл. Орой унтахдаа өдрийн тэмдэглэлээ англи хэлдээр бичиж болно шүүд ээ. Энэ нь танд  TOEFL ын шалгалтын эссэ бичихэд их тус болно. Өрөөндөө англи ном тавь. Англи хэлдээр радио ч сонссон болно. Энэ нь танд сонсох шалгалт өгөх үед хэрэг болно. Мөн англи хэлдээр мэдээ сонс. Өдөрт ядахдаа үндэсний тв-гийн англи мэдээг сонсох хэрэгтэй. Хэрвээ боломжтой бол найзуудтайгаа аль болох англи хэлдээр ярь. Англи хэлдээр кино үзэх хэрэгтэй. Хэрвээ доогуураа үг нь гарч байвал бүр сайн. Тэгвэл та ойлгохгүй байгаа үгээ доороос нь харах боломжтой юм. Танд гэж зөвлөхөд хүүхэлдэйн кино хэл сурахад  маш ач холбогдолтой. Яриа нь тод, мөн сонирхолтой байдаг учир таны залхуу хүрэхгүй давуу талтай.
4. Англи хэлдээр хөгжим сонс. Олон сайтуудад дуунуудын үг байдаг. Тэгвэл та тэдгээр дууны үгнүүдийг нь татаж аваад дагаж сонсож дуулах аваас, сонсох чадвар тань дээшилж мөн дуудлага тань сайжрах давуу талтай.
5. Хүмүүс тэстийг залхуутай гэж ярьдаг. Гэхдээ тэст бол хэл сурах үнэхээр чухал арга хэрэгсэл юм. Тэстийн гол давуу тал нь та өөрийн үр дүнг тооцож болдог явдал юм. Та өөрийн сайжирч байгааг харж болдог тул танд урам зоригыг өгдөг.
6. CD, Audio оор хийчээлүүдийг сонсох хэрэгтэй байдаг. Эдгээр нь зарим тохиолдолд тв болон киноноос илүү үр дүнтэй байдаг байна. Яагаад гэвэл дахин дахин сонсож болдог ба мөн чадвар илүү дээшилдэг. Яагаад гэвэл ярьж байгаа хүнээ харахгүй байна гэдэг хүнээс илүү их ур чадвар шаарддаг байна.
7. TOEFL нь ихэнхдээ олон хувилбарт хариултууд дотроос зөвийг сонгох байдаг. Тийм учраас их ач холбогдол өгч, болгоомжтой байж, дадлагажих хэрэгтэй. Юуны өмнө та тэст бөглөхөөсөө өмнө тэстээ нэг эхнээс нь харах хэрэгтэй. Тэгээд тэст бөглөх хугацаандаа тэстийхээ тоог хуваа. Тэгвэл та нэг тэстийг хичнээн хугацаанд бөглөх ёстойгоо мэдэх болно. Эс тэгвээс нэг мэдэхэд цаг дуусах явдал гардаг. Тэгээд чадна гэсэн, итгэлтэй байгаа тэстүүдээсээ эхэлж бөглөх хэрэгтэй. Ингэвэл та тэстээс хамгийн дээд оноог авах боломжтой болно.
8. Хэл сурах хамгийн сайн арга бол орчуулга хийх гэж ярьдаг. Орчуулга хийх үед дүрэм, бичгийн чадвар, унших чадвар бүгд дээшилдэг. Хамгийн гол нь үгийн баялагтай болно.
9. Мөн та тэстээр шалгалт өгөх үедээ үг,өгүүлбэрт анхаарлаа сайн хандуулах хэрэгтэй. Жишээ нь байнга, дандаа, хэзээ, хэзээ ч үгүй, заримдаа гэдэг үгнүүд. Эдгээр үгнүүд нь танд хариултыг хэлж өгж магадгүй. Мөн та асуултанд хариулахдаа цаасан дээрх хариултыг харахаасаа өмнө өөрөө нэг бодоод үз. Тэгвэл танд сүүлд хариултууд дундаас сонгоход амар байх ба толгой эргэхээс өөрийгөө хамгаалах болно.
10. Хүмүүс тэстийг ямар нэг байдлаар бөглөчихдөг, амархан, болохгүй бол таачихна гэдэг. Тэгвэл энэ буруу юм. Яагаад гэвэл тэстэндээрх хариултууд бүгд хэдхэн үгээр л ялгаатай байх тохиолдол байдаг. Хэрвээ та сайн мэдэхгүй бол бүгд зөв эсвэл бүгд буруу мэт санагдана. Тэгээд л та таамгаараа бөглөх хэрэг гарна. Тиймээс тэстээр шалгалт өгөх тусам та сайн бэлдсэн байх хэрэгтэй юм.

Ингээд та дээрхи зөвлөгөөг дагаад үзээрэй. Хэл тань сайжирна гэдэгт би итгэлтэй байна.

Эх сурвалж: www.tsahim.net/education

Related:

Cambridge IELTS books | How I learned English
http://etoefl.wordpress.com/
202 Useful Exercises for IELTS | 101 helpful hints for IELTS
Prepare for the IELTS Listening
http://www.languagesystems.com/wptest/
http://www.hamtdaa.com/indexmc.php?mcmodule=eng_index
http://gegeen.wordpress.com/2007/06/19/ielts/
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=12998
Vacuum Surgalt-Language immersion programme: business-talk-on-olloo
http://ebaka.blogspot.com/search/label/Languages?max-results=3
—————-

From Mongolians For English Learners:

Other-english-learners | English-beginners
Best-english-courses | English-study-books/
ielts-vs-toefl | ielts-experience
learning-english | preparing-your-english
english-learning-3 | ielts-requirements-visa-or-uni
Hel surahad aviyas hereggui: Learning English 2

—————-

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “10 Steps of English test”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: