Орон сууцны үнэ 2-3 дахин өсчээ

Posted on June 2, 2008. Filed under: MN News |

Related: Real Estate | Үл Хөдлөх Хөрөнгөөр Жилийн 30-35%-н ашиг
From: http://news.gogo.mn/r/28903#prev-comment81539

Орон сууцны үнэ 2-3 дахин өсчээ

Уншигч Таны харж буй “Өмнө нь” хэмээх жагсаалт дор буй орон сууцны үнэ ханшийг одоогоос хоёр жил орчмын өмнө буюу 2006 оны арваннэгдүгээр сард “Өнөөдөр” сонины нэгэн дугаарт нийтэлж байлаа. 40-н мянгат, Таван шар, Үйлдвэр комбинат гээд хуучин орон сууны үнийг тодорхойлохуйц хэд хэдэн газраар явж, үл хөдлөх хөрөнгө зуучлалын төвөөс лавлан, иргэдийн өгсөн зарын дагуу утас цохин олж авсан уг мэдээллээ орон сууцны өнөөдрийн ханштай харьцуулан Таны өмнө дэлгэж байна. Харьцуулан бодож, хувилан тунгаахаас халширмаар эдгээр тоо нүдэнд мөн ч хүйтэн харагдаж байгаа биз. Энэ хугацаанд хуучин орон сууцны ханш 2-3 дахин өсчээ. 18 сая орчим төгрөгийн ханштай байсан нэг өрөө байрны үнэ өнгөрсөн долоо хоногийн байдлаар 52-57 сая төгрөг хүртлээ нэмэгдсэн байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээнээс үзвэл өнөө жилийн эхний хагаст сүндэрлэсэн орон сууцны зориулалттай байшингуудын тоо өмнөх оны мөн үеийнхээс нэлээд хувиар өссөн үзүүлэлт харагдаж буй юм. Гэтэл манай улсын гэр хороололд оршин суудаг айл өрхөөс шинэ орон сууцтай болсон нь аль 2002 оны үеэс дорвитой өсөөгүй нь илт. Гоё, ганган загвар, элдвийн өнгө хийцтэй барилгууд хотын хаа сайгүй сүндэрлэсээр. Гэвч түүний хэмнэлээр гэр хороолол хаяагаа тэлэх нь нэн сонирхолтой. Уг нь орон сууц шинээр баригдах тоолонд гэр хороололд оршин суугчдын тоо багасах нь жам баймаар. Мөнгөлөг нэгэн нь хоёр гурван сууцтай, мөнгөгүй нь гэр, шавар амбаарт өдөр хоногийг өнгөрөөх Монголын нийгэм үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг хөөргөдсөөр.

Өмнө нь 2006 оны арваннэгдүгээр сарын байдлаар
Одоо Өнгөрсөн долоо хоногийн байдлаар

Байрлал
Нэг өрөө байр /Сая төгрөгөөр/
Хоёр өрөө байр /Сая төгрөгөөр/
Гурван өрөө байр /Сая төгрөгөөр/
40-н мянгат
17.5-18
52-57
25-26
59-66
39-40
69-75
50-н мянгат
18
50-57
24.5-25.5
56-63
33-35
64-71
220-н мянгат
16-17
48-60
20-23
59-72
25-27
74-8/5
V хороолол
19-20
46-52
26.5-28
58-70
29-34
73-80
Бага тойруу
19-20
46-49
27.5-29
63-67
30-35
70-74
100-н айл
19-21
45-58
22-24
60-72
26-27
75-78
XIX хороолол
17-18
42-60
23-25
60-72
31-34
75-78
Төмөр зам
18-19
40-49
23-25
50-60
31-34
68-70
I хороолол
19-22
40-47
23-25
50-65
31-33
68-75
IV хороолол
18.5-22
44-51
24-25
55-65
30-31
69-80
VI хороолол
14-16
35-50
22-23
50-60
27-28
65-80
X хороолол
17-18
49-59
23-25
60-65
28-29
65-73
XXI хороолол
10-11
37-42
16-18
49-50
19-22
58-64
Ботаник
12-13
35-40
13-15
42-49
16-17
50-63
Ханын материал
6-9
25-35
9.5-11
35-44
11-13
45
Толгойт
6-10
26-38
11-12
41
14-15
50
Орбит
5.5-7
18-25
8.5-9.5
25-36
13-15
35-45
Нисэх
10
22-30
11.5
30-38
14.5
38-48
XI хороолол
22
49-59
27-29
59-74
34-35
75-85
XIII хороолол
19-20
45-55
23-24
55-69
26-27
70-82
Таван шар
12-14
36-40
15-17
42-52
19-22
54-63
XV хороолол
22-23
42-45
25-26
49-63
28-32
65-115
Сансар
18-19
42-54
21-23
55-70
26-29
70-85
XVI хороолол
15-17
36-42
22-23
45-55
25-27
60-70

Э.Сайхантуяа

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “Орон сууцны үнэ 2-3 дахин өсчээ”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

hooh, 2006 oniihiig ni harsan chin hyamdhan sanagdchihlaa.

Neg uruu bair Orbit-d hamgiin hyamd ni yum uu haashaa yum, tegeed ajildaa hoyr damjihaar ch dundee dun l yum baina l daa, deerees unaa ni uschihnu biz.


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: