New MN Embassy in AU

Posted on May 22, 2008. Filed under: AU News, MN News |

From: http://www.mongolnews.mn/

Өнөөдөр » Улс төр
Элчин сайдуудыг дэмжлээ
Г.ЭНХ (2008-05-25)
…Монгол Улсаас Австрали улсад Элчин сайдын яам байдаггүй аж. Өргөмжит консул манай талыг төлөөлдөг байсныг ЭСЯ-тай болгож Ц.Жамбалдоржийг томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ-ын гишүүд хүлээж авав. Шинэхэн Элчингүүдийн төлөө гишүүд 97.8-100 хувийн санал өглөө.
218 удаа уншигдав.

Бусад

Нүүр хуудас »  Цаг үе »  Цаг үе

Цаг үе
ГАДААДАД СУУХ ДОЛООН ЭЛЧИН САЙДЫН НЭР ТОДОРЛОО Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах
Засгийн газрын өчигдрийн хурал­даанаар МАХН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцлээ. Энэ нь удтал сунжирч буй гадаадад суух Элчин сайд нарын томилгоо юм. Өнөө, маргаашгүй Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх уг төсөлд зааснаар гадаадын долоон оронд суух Элчин сайд нарын томилгоог Засгийн газар дэмжлээ. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Бэхбатыг АНУ-д, тус яамны Гэрээ эрх зүйн газрын дарга Г.Алтангэрэлийг Лондонд, Гадаад хэргийн дэд сайд асан А.Баттөрийг Брюссельд, үйлдвэр, худалдааны газрын дарга В.Энхболдыг Делид, Япон дахь Монголын Элчин сайдын зөвлөх Гэрэлийг БНСУ-д, МАХН-ын АСЭХ-ны ерөнхийлөгч Д.Алтайг Шведэд суух Элчин сайдаар томи­лохыг тус тус дэмжлээ.

Харин Тайландад суугаа Элчин сайд Батсуурийг Австралид томило­хыг санал болгосон ч нэр дэвшигч өөрөө татгалзсан байна. Ингэснээр Австрали, Вьетнамд суух Элчин сайд нарын нэр тодорсонгүй. Энэ томил­гоонд МАХН-ын Удирдах зөвлөлийн зарим гишүүн сэтгэл дундуур байгаа бололтой. Хүнд нь зориулсан томил­гоо боллоо гэж шүүмжилж байгаа бөгөөд Д.Алтай, А.Баттөр, Х.Бэхбат нарын өмнө нь шийдсэн улс орнуудыг өөрчилсөн нь ийм дүгнэлт хийхэд хүргэсэн бололтой.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “New MN Embassy in AU”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

ambassador

umnu ni Embassy ni ch baigaagui yumaa. Baidag boloh l yum shig duuldaad baina. Shine elchin saidiin yam & elchin said udahgui uil ajillagaagaa ehleh baihaa

aaaaaaaan i seeee


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: