Австралийн Засгийн Газрын Тэтгэлэг-2008

Posted on May 21, 2008. Filed under: Scholarship | Tags: , , , , , |

Source1: Австралийн тэтгэлэг- Монгол хүн танд боломж олгож байна
Source2: http://groups.yahoo.com/group/mglaus/message/114

Related: Scholarship | Scholarship Information

2008 оны 5 сарын 19, Эзаяа

2010 онд 28 хүнд Австралийн хөгжлийн тэтгэлэг олгоно. Тэтгэлэгийн өргөдлийг 2008 оны 7 сард нийтэд зарласнаар авч эхэлнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн өдөр 8 сарын 25.

2009 онд ази, номхон далайн бүс нутагтаа хувь нэмрээ оруулах манлайлагчийн тэтгэлэгийг олгоно. Өргөдөлийг 2008 оны 4 сарын 1 нээс 6 сарын 30-ныг дуустал авна.

Хүн болгонд олдоод байдаггүй, австралиуд өөрсдөө ч өчнөөн хөдөлмөрлөөд олж авч чаддаггүй сургалтын тэтгэлэгийг Монгол хүн Танд Австралийн Засгийн газраас олгож байна. AUSAID хэмээн нэрлэж заншсан байгууллага нь Австралийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлаг билээ. Австралийн Засгийн газар жил бүр бүс нутгийн хөрш орнууддаа AUSAID-ээр дамжуулан оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Монгол хүн Та ADS (Australian development scholarship) буюу Австралийн хөгжлийн тэтгэлэг, ALA (Australian Leadership Awards Fellowships) буюу Австралийн манлайлагчийн тэтгэлэг авах боломжтой.

ADS

Нэр бүхий буурай хөгжилтэй орны иргэдэд өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боловсон хүчин болоход нь Австралид улсад суралцуулах ADS тэтгэлэг олгодог билээ. ADS тэтгэлэг жил бүр 31 орны 1000 хүртэлх оюутнуудыг баклавр, магистр, докторын зэрэгт суралцуулдаг бөгөөд хүсвэл тухайн оюутан алсын зайн сургалтын хэлбэрийг сонгож болно. Монголын хувьд магистрын зэрэгт (master by coursework) суралцуулахыг эн тэргүүнд тавьдаг. 2003 оноос эхлэн нэр заасан төрийн байгууллагын 14 хүнд тэтгэлэг олгож байсан бол, 2008 онд 19 хүнд, 2009 онд 24 хүнд тус тус олгосон юм. Харин 2010 оноос 28 хүнд олгох бөгөөд нэр бүхий яам болон харьяа агентлагийн 18 төрийн албан хаагчидад, бусад төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс нэр заасан салбарт суралцах 10 хүнд тэтгэлэг олгох юм байна. 2010 оны тэтгэлэгийн өргөдлийг 2008 оны 7 сард нийтэд зарлаж авч эхлэх ба эцсийн хугацаа нь 8 сарын 25 юм байна. Дашрамд дурдахад энэ жилээс анх удаа зөвхөн төрийн албан хаагчид бус, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажиллагсад энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм.

Тэтгэлэгээс тавьдаг гол шаардлагууд нь хүсэлт гаргагч өргөдөл бөглөх үедээ өөрийн байгууллагтаа хоёроос доошгүй жил тасралтгүй ажилласан ба ажлын туршлагатай байх, баклаврын зэрэг эзэмшсэн байх, австралид төгссөний дараа нэр дэвшүүлсэн байгууллагтаа 2-оос доошгүй жил ажиллах хүсэлтэй байх, IELTS-ийн 5.0 буюу түүнээс дээш оноотой тэнцэхүйц англи хэлний мэдлэгтэй байх зэрэг ордог. Та австралийн их сургуульд суралцахад IELTS-ийн 6.5 ба түүнээс дээш оноо (яриа, бичиг, унших, сонсох чадвар тус бүр дор хаяж 6.0) хэрэгтэй.

Хэлний төвшингийн хувьд танд одоогоор австралийн их сургуульд суралцах хэмжээний англи хэлний мэдлэг байхгүй (гэхдээ дор хаяж IELTS-ийн 5.0 байх) боловч таны өргөдөл шалгарах юм бол танд 9 сарын англи хэлний курст монголд үнэгүй сурах боломжийг олгоно. 9 сарын дараа дахин IELTS –ийн шалгалт өгч, австралийн их дээд сургуулиудад ороход шаардагдах IELTS-ийн 6.5-аас дээш оноо авах хэрэгтэй.

Тэтгэлэгийн хамгийн гол шалгуур нь үйл ажиллагааны хөтөлбөр байдаг. Уг хөтөлбөр нь австралид суралцах зорилго болон суралцах салбар, курсээ тодорхойлж, австралид тухайн курсэд суралцсанаар таны одоогийн хийж байгаа ажлын болон байгууллагын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ, байгууллагын хөгжлийн зорилт, зорилгот яагаад нийцэж байгааг тайлбарласан эссэ юм. Таны үйл ажиллагааны хөтөлбөрийг аль хэр хэмжигдэхүйц, биелэгдэхүйц байна вэ, практикт хэр бодитойгоор нэвтрэх вэ гэдгээр нь дүгнэдэг.

Ингээд хэрвээ таны өргөдөл шалгарвал, англи хэлийг жилийн хугацаанд эрчимтэй сурч шаардагдах оноог авах ёстой. Гэхдээ австрали явах эцсийн шалгаруулалт нь таны суралцах салбар, курс, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр шийдэгддэг учраас анхнаасаа зорилгоо зөв тодорхойлж, суралцах курс, салбараа зөв сонгон үйл ажиллагааны хөтөлбөрөө сайн бичих хэрэгтэй.

Тэтгэлэгийн шалгаруулалтыг Монгол дахь CaBSAF буюу Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих Монгол-Авсралийн зорилтот хөтөлбөрийн газар (www.cabsaf.mn) зохион байгуулж явуулдаг юм. 2008 оны 8 сараас Австралийн сургалтын тэтгэлэг, үйл ажиллагааг зохион байгуулах шинэ газартай болох юм байна.

ALA

ADS тэтгэлэгтэй харьцуулахад маш өндөр шаардлага тавьдаг. Тэтгэлэгийн зорилго нь бүс нутгийн харилцаа, хөгжилд хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлдэхэд оршдог. Магистр, докторын зэрэгт суралцуулдаг. Хүсэлт гаргагч нь дор хаяж баклаврын зэрэгтэй байх бөгөөд баклавараас дээш зэрэг эзэмшсэн байж болно. Өмнөх сургуулиа амжилттай, сайнаас дээш дүнтэй төгссөн байвал сайн, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй (дор хаяж IELTS 6.5) байх зэрэг шаардлага тавьдаг. Суралцах курсын хувьд бүх чиглэлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон улсын худалдаа, өвчин судлал (pandemics), security, цаг агаарын өөрчлөлт (climate change including clean energy) чиглэлийг илүү дэмждэг. Шалгаруулалтын хувьд Та монголдоо бус, харин ази номхон далайн бусад орны хүмүүстэй өрсөлддөг.

Өргөдөлийг бичгээр болон интэрнэтээр бөглөж болно. Бичгээр бол Монгол дахь CaBSAF-д хүргэж өгч болно, интэрнэтээр бол имэйлээр илгээхээс гадна, oasis.ausaid.gov.au хаягаар орж онлайнаар өргөдөлийг бөглөж болно.

Эцэст нь хэлэхэд, монгол улсын иргэн төдийгүй австрали улсын иргэдэд ч тэтгэлэг олоод өндөр төлбөртэй топ сургуулиудад сурна гэдэг бол тэнгэрийн мундаг атгасантай адил том аз завшаан. Австрали хүмүүсийн ихэнх нь дунд сургуулиа төгсөөд ажиллаж эхэлдэг. Хэдэн жилийн дараа зээлээр төлбөрөө хийгээд сурдаг. Харин монгол хүн танд австралийн засгийн газар боломж олгож байна. Сургалтын төлбөр жилийн дунджаар 18 мянган австрали доллар, дээр нь австралид амьдрах өртөг сарын дунджаар 1400 австрали доллар, эрүүл мэндийн даатгал, Монголоос ирж, очих зардал гээд тоолж баршгүй их мөнгийг та монголд ч, гадаадад ч яаж ч хөдөлмөрлөөд олохгүй. Харин танд боломж байна. Боломжийг ашиглахгүй өнгөрвөл Таныг амьдралын зорилгогүй, идэвхгүй нэгэн байна гэж дүгнэнэ.

Бүгдэд нь амжилт хүсье.

Бүгдийг хүндэтгэсэн Эзаяа 2008 оны 5 сарын 19.

Хэрэгтэй хаяг, холбоосууд

MASP – Монгол дахь Австралийн Засгийн газрын тэтгэлэгийн хөтөлбөрийн газар

http://www.masp.mn Мэдээллийн технологийн ард талын байр, 201 тоот, утас 318852, 322284

Австралийн хөгжлийн тэтгэлэгийн өргөдлийн тухай – 2010 оны тэтгэлэгийн өргөдлийг 9 сарын 5-ны 2 цагт авч дуусна

http://www.masp.mn/ads.html

CabSaf in Mongolia

http://http://www.cabsaf.mn, Мэдээллийн технологийн ард талын байр, 201 тоот, утас 318852, 322284

AUSAID scholarships

http://www.ausaid.gov.au/scholar/ or http://www.australianscholarships.gov.au

ADS scholarships, Mongolia, commencing 2010

http://www.ausaid.gov.au/scholar/profiles/mongolia.pdf

ALA scholarship

http://www.ausaid.gov.au/scholar/ala.cfm

ALA scholarship how to apply

http://www.ausaid.gov.au/scholar/ala_apply.cfm

ADS, Mongolia, Priority Ministries and Sectors

Category 1 – Targeted Institutions

An indicative number of up to 18 Masters’ Degree scholarships will be available under Category 1 for core staff of the following agencies and for staff in leadership positions of their associated agencies:

− Cabinet Secretariat

− Government Service Council

− Ministry of Education, Culture and Science

− Ministry of Finance and Economy

− Ministry of Food, Agriculture and Industry

− Ministry of Foreign Affairs and Trade

− Ministry of Health, Social Welfare and Labour

− Ministry of Justice and Home Affairs

− Ministry of Nature, Environment and Mineralogy

Category 2 – Targeted Fields of Study

An indicative number of up to 10 Masters’ Degree scholarships will be available Category 2, on a competitive basis, covering the following fields of study:

Note: Staff from both state and private universities are eligible under this category.

− Mining engineering

− Construction engineering

− Mining, energy and natural resources law

− Resource economics

− Renewable energy

− Coal technology

− Biotechnology

− Environmental studies relating to resource development

− Agricultural economics and/or marketing

− Infectious plant diseases

− Pasture management

− Actuarial studies

− Non-bank financial regulation

− Epidemiology and public health

− Methodologies for teaching English as a foreign language.

Posted in Education, English, News, Scholarship, Stories.
Related: Scholarship | Scholarship Information

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “Австралийн Засгийн Газрын Тэтгэлэг-2008”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Esse ni heden ugtei bh yostoi be?
Deadline hezee be?
Huvtsas zagvar zohion buteegch mergejileer tetgelegiin surguuli bii yu?

essay-d ug chuhal l bh gehdee gol ni chinii essay-nii aguulga l chamaig iltgej bh heregtei bh da
busad 2iig medehgui yum Gegeen hariulchih bh aa🙂 hehe good luck

Eruul mendiin salbariin tukhaid niigmiin eruul mendees busad chigleleer surch bolokh bolov uu?

essay sonirhson hun gegeen@yahoo.com -r email bicheerei.
bas doorh contactuudaar holbogdood uzehed gemgui.

CabSaf in Mongolia
http://www.cabsaf.mn, Мэдээллийн технологийн ард талын байр, 201 тоот, утас 318852, 322284

AUSAID scholarships
http://www.ausaid.gov.au/scholar/ or http://www.australianscholarships.gov.au

ADS scholarships, Mongolia, commencing 2010
http://www.ausaid.gov.au/scholar/profiles/mongolia.pdf

ALA scholarship
http://www.ausaid.gov.au/scholar/ala.cfm

ALA scholarship how to apply
http://www.ausaid.gov.au/scholar/ala_apply.cfm

ezaya Says:
June 24, 2008 at 10:37 am

Баагий асуулт:
ADS хөтөлбөрт хамрагдахад заавал IELTS өгсөн байх шаардлагатай юу?

Хариулт:
Одоо дүрэмд өөрчлөлт орсон эсэхийг мэдэхгүй. 2005 онд өргөдөл өгч байхад заавал IELTS өгсөн байх шаардлаггүй байсан. Харин таны өргөдөл шалгарах юм бол КАБСАП-ын зардлаар хэлний шалгалтаа өгдөг дүрэмтэй байсан. Одоо өөрчлөгдсөн эсэхийг КАБСАП-ын 318852 утсаар лавлаарай.

Халиун асуулт:
ADS-n tetgelegt MBA-r surah bolomj bhgui yumuu.bi business-n udirdlagiin baklavariin zeregtei

Хариулт:
Та хэрвээ дээр нэр заасан байгууллагат(target category) ажилладаг бол Байгууллага чинь MBA хүлээн зөвшөөрвөл боломжтой. Харин та ерөнхий категорит хамаарч байгаа бол нэр заасан чиглэлээр суралцана.

Chamia асуулт:
Ajliin turshlaga togssonoosoo hoish hoyr jil baih ystoi yu? Surch baih hugatsaandaa mergejliinhee chigleleer ajillaj baisan odoo ch gesen ajillaj baigaa. Ajillasan jil maani hoyr jil hurch baigaach togssonoos hoish tootsvol hurehgui bna. Tgd Niigmiin daatgaliin devter deer 2 jiliin tolbor tologdson baigaa zereg ni minii ajillaj baisniig iltgeh uchraas odoo bi ene tetgelegt hamragdii gevel boloh bolov uu?

Хариулт:
Нэр дэвшүүлж байгаа байгууллагтаа 2 жил тасралтгүй ажилласан байх ёстой гэж заадаг. Байгууллагаасаа тодорхойлолтоо аваад очвол гайгүй байх аа. Сургууль төгссөн онтой тань тулгаж сүйд болохгүй биз. Харин та ерөнхий категорид хамаарч байгаа бол маш олон өрсөлдөгчтэй байх нь дээ. Амжилт хүсий.

dema асуулт:
sain bainuu bi SHUTIS-n barilgiin modon hiitsiin tehnologiin angid surdag tsaashid barilgiin injenereer surah sonirholtoi bakalavriig ene chigleleer tetgelegtei surgadag Avstrali Angli zereg ornuudiin surguuliudiin talaarh medeelliig uguuch?

Хариулт:
Дема таны чиглэлээр ёстой ямар сургууль байдгийг мэдэхгүй юм аа. Гэхдээ Design-ын их гоё ангиуд байдаг юм. энэ чиглэлээ өөрөө хайгаад үзээрэй …

2010 онд 28 хүнд Австралийн хөгжлийн тэтгэлэг олгоно. Тэтгэлэгийн өргөдлийг 2008 оны 7 сард нийтэд зарласнаар авч эхэлнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн өдөр 8 сарын 25.

2009 онд ази, номхон далайн бүс нутагтаа хувь нэмрээ оруулах манлайлагчийн тэтгэлэгийг олгоно. Өргөдөлийг 2008 оны 4 сарын 1 нээс 6 сарын 30-ныг дуустал авна.

????
Тайлбарлаад өгөөч

2010 онд 28 хүнд Австралийн хөгжлийн тэтгэлэг олгоно. Тэтгэлэгийн өргөдлийг 2008 оны 7 сард нийтэд зарласнаар авч эхэлнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн өдөр 8 сарын 25.

2009 онд ази, номхон далайн бүс нутагтаа хувь нэмрээ оруулах манлайлагчийн тэтгэлэгийг олгоно. Өргөдөлийг 2008 оны 4 сарын 1 нээс 6 сарын 30-ныг дуустал авна.

????
Эдгээр тэтгэлэгт хөтөлбөрт Насны хязгаар байна уу

2010 ond suraltsahiin tuld, 2008 onii zun materialaa burduulj ogno gedge het udaan bn, ter hoorond oor school-s admission garval yaah ve. Too long to wait.

2009 onii 2 sariinhiig ni 2008 onii 4 sard burtgej baisan sh dee. medq ee. Hangamj ondortei tetgeleguud bol argagui baihoo

http://mglaus.com/2008/05/21/ads_ala/#comment-1456

ezaya Says:
August 21, 2008 at 4:47 am edit

Нийтэд зарлал.

Энэ жилийн Австралийн хөгжлийн тэтгэлэгийн талаар мэдээлэл, өргөдлийн маягтыг http://www.masp.mn/ads.html хаягаар орж татаж аваарай. 9 сарын 5-ны өдөр хүртэл өргөдлийг хүлээж авах юм байна. Тэтгэлэгийн танилцуулах уулзалт ярилцлага 8 сарын 28ны 10.00 цагт Пума империал зочид буудалд болох юм байна хүрэлцэн ирээрэй.

Сайнаа асуулт. Австралид суралцахад ямар шалтгалт өгөх вэ.

Хариулт
Сайн байна уу Сайнааа, Австралид суралцахад IELTS ийн шалгалт өгнө. http://www.ielts.org дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Баагийн асуулт. Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн бичих вэ.

Хариулт. Дээр дурьдсан байгаа. Өргөдлийн маягт дээр зааварчилгаа байгаа. Тэрийг уншвал ойлгомжтой болох байх. Надтай yahoo ID : genenzaya холбоо бариарай.

Бааска асуулт. Австралид сурахад заавал IELTS ийн оноо хэрэгтэй юу. TOFEL болохгүй юу

Хариулт
Бааска хө, заавал австрали бүх сургуулиуд IELTS шаарддаг юм аа.

Батсайхан асуулт. Биеийн тамирын мэргэжлээр суралцаж болохгүй юу.

Хариулт.
Одоогоор тийм мэргэжлээр сургахгүй байгаа байх.

Дэлгэр асуулт. Баклаврын зэргээр тэтгэлэгтэй суралцах боломж хэр байна вэ.

Хариулт. Өдөр тутмын сонингоор тэтгэлэгийн зарлал их явдаг юм аа. За тэгээд монголын Засгийн газар, японы засгийн газар, солонгосын Засгийн газраас баклаврын зэрэгт сургаж байгаа гэж бодож байна. Одоогоор Австралийн засгийн газраас баклаврт сургахгүй байгаа.

by gegeen – TOEFL-n bas neleen ondor onoog zovshoordog yum bnaa. 2-n hoorond dundaj onoog bish shuu. ibTOEFL-n 77-s deesh, TOEFL-n 577-s deesh bol boldog yum bn lee. http://www.gegeen.com -n IELTS-s orj haraarai hoo.

hey! baklaavriin zregt scholarship bhgui yumuu? tgul ielts ee ugsun tohioldold uur yamar 1n scholarshipd hamaragdah bolomj bga yu? ADS,ALA 2 yamar yalgaatai yum be?

hi gegeen.ee tanai site yagaad bolohgui bn aa. http://www.gegeen.com gel bh yum. hunruu ybuulahaar home page chini l garaad bh yum

Redirection-d ni toloogui baigaa. http://gegeen.wordpress.com/ … geed linkiig ni yavuulahaar bolno

Hi gegeenii hamt olond amjilt! Bi graphic designer ene chigleleeree 3jil tasraltgui ajilchihsan. Toefl ogj bsan tanai site-tai taniltssanaas hoish odoo Ielts-d beldej uguhuur shiideed bnaa. Graphic designii chigleleer AUS-d tetegleg bdag bol uu mon ene chigleliin surguuliin web site baival helj ugnu uu.

australia-d helnii beltgeld suraad IELTS-iin shalgalt ogood onoondo hurvel tetgeleg avj master-t surah bolomj her bdag bol? suraltsdag humuus bval helj ogooch,
mon mgl-d bgaa NEW VOICE her batalgaatai baiguulga be? en baiguulgaar yavj bsan hun bnu?

bakalavraar surah tetgeleg bddaggui yumuu surguuliud ni toefliig barag zovshoordog yum bna harin visan deer yah bol ibt or pbt ogch boldiin boluu

Hi all. Bi neg yumnii talaar todruulj boloh uu? Mongold medeelelzuin bagsh mergejleer bakalavar zeregtei hun australi ruu uur chigleleer master hamgaalj boldog uu? Jishee ni bisnessiin udirdlaga yumuu ediin zasagiin chigleleer , managment chigleleer surch boloh uu?Surch bsan esvel battai medeh huv bval medeelel uguuch Please

bolno. mgl-d huuliar bachelor togsson hun end MBA hiigeed butssan

qldmongols Bayarlalaa nzaa.

hi
2010 onii tetgegt materialaa yavuulj chadsangui ee ….government scholarshipees oor yamar neg foundation ch yum uu tiim baiguullaguuudaas mgl oyutnuud tetgeleg hurtel her bolomjtoi bdag ve? /Phd-d /

hi. gegeenee hyn byrt heregtei medeelliig tygeej baidagt chini ih bayarladag shyy. ene ond batgaad byrtgyyleh uur tetgelegt hutulbur baigaa bolov uu.


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: