Australia by Suren-9

Posted on May 8, 2008. Filed under: AU News |

VIMO Member-Suren

2008 оны 04-р сарын 28 16:15

Австрали, Apology speech

Австралид очиход зурагтын бүх сувгаар ерөнхий сайд гараад “I am sorry” гэж ард түмэндээ хандаж хэлээд бөөн юм болж байлаа. Японд байдаг мань хэдэд японы ерөнхий сайд “I am sorry” гээд зурагтаар гарвал ердөө ганц хоёрхон зүйл л толгойд орно: 1) засгийн газар нь дампуудаад баагий огцрох гэж байна 2) мань эр өөрөө юмуу ойр хавийнх нь хэн нэгэн авилгал мэтийн хэрэгт холбогдсон. Харин австралийн хувьд байдал тэс өөр байв.

Австрали тивийн түүхэнд гарцаагүй ул мөрөө үлдээх чухал үйл явдал болж байлаа. Австрали гэдэг улсын хувьд бол магадгүй хамгийн “түүхэт” мөч байв. Учир юу вэ гэвэл Австралийн ерөнхий сайд австралийн уугуул иргэд аборигенуудад өдий болтол учруулсан хор хөнөөл, аллага таллага, доромжлол, гадуурхал, ялгаварлал… бүгдйинх нь төлөө албан ёсоор анх удаа учлал гуйсан болно. Бүрэн apology speech: http://www.pm.gov.au/media/Speech/2008/speech_0073.cfm Дашрамд хэлэхэд австралийн түрүүчийн ерөнхий сайд одоогийн ерөнхий сайдад суудлаа өгсөн гол шалтгаан нь: инфлуеэнза гэх мэт өвчин их тархахад авсан арга хэмжээ нь муу байсан, аборигенуудаас уучлал гуйхгүй гэсэн хатуу бодлоготой байсан, хамгийн гол нь Кёото протоколд элсч гарын үсэг зураагүй нь байгаль орчны ухамсар өндөр австраличуудын уурыг их хүргэсэн.

Түрүүчийн тэмдэглэлд white хүмүүсийн тухай хальт муугаар дурдсан билээ. Одоо харин эсрэгээр буруугаа хүлээж чаддаг, тэрнийхээ төлөө уучлал гуйж чаддаг чанарыг нь дурдая. Хятадын ерөнхий сайд хэзээ нэгэн цагт төвд, өвөр монгол, бүх бага үндэстэн ястангуудад хандаж адил speech хэлнэ гээд бод доо… нэг л буухгүй байгаа биз. Эсвэл японууд олон таван тайлбайргүйгээр солонгос, хятадаас уучлал гуйх г.м. Герман италийг бидэнтэй дайтсан байлдасан гээд орос, польш, европын ямар ч улс гомдол нэхэхгүй байхад аль хэдийн дууссан дайны хэрэггүй ачааг япон өдий болтол тээсэн хэвээрээ. Нөгөө талаас цаад улсуудын чанар ч бас байгаа байх. Бусад их гүрнүүд гэвэл Америк вьенамын дайны төлөө уучлал гуйсан шиг санагдаж байна. Оросууд харин ази европын зааг болоод тэр үү, их улсын үндсэрхэг үзлээсээ болдог уу, бас л уучлал гуйхдаа муу улс шиг санагддаг.

Хувь хүн ч бай, туурга тусгаар улс ч бай, түр тар хийхээ больж уучлал гуйх нь гуйгаад, уучлах нь уучлаад хорвоо ертөнц амгалан болж хотол түмнээрээ нам тайван жаргаасай билээ.

Анхаруулга:
Аль дивангарын Ромын эзэнт улс, Чингисийн байлдаан дагуулал, Османы түрэмгийлэл, Их Британы эзэрхэг бодлого гэх мэт дайн дажин болон тэдгээрийн төлөөх уучлал яриагүй шүү. Дэлхий нийтээрээ хүмүүсийн ухамсар өсч, дайн дажингүй нийгэм энэ дэлхийдээ байгуулая гэх хэлэлцэн ярилцах болсноос хойшхи үе буюу 20-р зууны тухай ярьж байна.

    http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

      Related: http://gegeen.wordpress.com/2008/02/13/gov-apologizing-ab…

      Гадаад мэдээ : » Австрали Аборигенчvvдээс уучлалт гуйлаа
      Нийтэлсэн: 2008-02-13 11:32:58 , Мэдээний дугаар: #88415

      Єнєєдєр Австралийн засгийн газар тус улсын Абориген хvмvvсийг олон жилийн турш дарамталж, уй гашуу зовлон, их хэмжээний хохиролд учируулсандаа уучлалт гуйлаа.

      http://www.olloo.mn/modules.php?name=News&file=articl…

      Make a Comment

      Leave a Reply

      Fill in your details below or click an icon to log in:

      WordPress.com Logo

      You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

      Twitter picture

      You are commenting using your Twitter account. Log Out / Change )

      Facebook photo

      You are commenting using your Facebook account. Log Out / Change )

      Google+ photo

      You are commenting using your Google+ account. Log Out / Change )

      Connecting to %s

      Leave a Reply to “Australia by Suren-9”

      RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

      Mash ih bayarlalaa, sonirholtoi blaa. Surendee amjilt husie!


      Where's The Comment Form?

      Liked it here?
      Why not try sites on the blogroll...

      %d bloggers like this: