Australia by Suren-5

Posted on May 8, 2008. Filed under: -- Australian Life |

VIMO member – Suren

2008 оны 04-р сарын 04 23:52

Австралийн тэмдэглэл (үргэлжлэл)

Sydney хот, анхны сэтгэгдэл:
Ази, африк, европ, энэтхэг, непал, турк, араб…
Өнгө өнгийн арьс, түмэн янзын царай, төрөл бүрийн хэл.
International and cosmopolitan.
Цоглог золбоолог, нарлаг найрсаг
Нүүр дүүрэн инээмсэглэл, цээж дүүрэн позитив энерги.

Бүсгүйчүүлийн анхааралд: very fashionable :)

Sydney

・ Sydney хот модоо хайрладаг.

Айл бүрийн хашаан дахь модны тоо албан ёсны бүртгэлтэй. Хэдий өөрийн хашаа байшин, хувийн өмч гэлээ модоо дур мэдэн тайрч болохгүй. Яах аргагүй тайрах шаардлага гарвал заавал тусгай зөвшөөрөл авна. Модыг тэр чигээр нь байтугай ганц хоёр мөчир хүртэл дур зоргоор тайрах хориотой.

・ Sydney хот байшин барилгаа хайрлан хамгаалдаг.

Эртний байшин, гүүр зэрэг нь хотын архитектурын түүхэн өв сан. Тиймээс тусгай хамгаалалтанд байдаг. Тусгай хамгаалалт гэдэг нь хүвь хүн, пүүс компани дураар буулгаж нураах бүү хэл хамаа намаагүй шинэчилж засвар хийж хүртэл лохгүй. Хүмүүс нь ч эртний байшин барилгадаа их хайртай юм билээ.

Улсын хамгаалалтанд зөвхөн ямарваа нэгэн түүхэн үйл явдал болсон нэртэй цуутай дурсгалт байшин биш, хуучны гэмээр бүх байшин орно. Мэдээжийн хэрэг ямар байшинг “хуучинд” оруулах тухай хэмжүүр жэмжүүр байдаг байх. Гэхдээ л Darling Harbor-с уруудаж явахдаа таарсан нэгэн хана нэлээдийг бодогдуулсан. Зүгээр нэг шар өнгийн шавар хана. Цагийн сайнд гайгүй том байшингийн хана байсан бололтой. Дундуураа цуурч муураад энд тэнд тойпуу уначихсан харагдана.

Учрыг асуутал Sydney барилга байшингаа алаг цоог үздэггүй гэнэ. Зөвхөн бүтэн байшин барилгаа хамгаалаад байхгүй эртний барилгын үлдэгдэл бол ганц хана ч гэсэн хойч үедээ үлдээхийг боддог. Ганц цэрэг юү гэдэг билээ, тэрэн шиг ганц хана ч гэсэн хотын түүхийн нэгэн хэсэг. Нураах битгий хэл эргэн тойронд нь тодорхой зайнд хамаа намаагүй барилгын ажил явуулж элдэв юм барих хориотой.

Муу Улаанбаатар хотоо бодоод санаад алдав …

Sydney –д байхдаа өөрийн эрхгүй цагийн сайханд “азийн цээжинд гэрэлтэх сувд”, харин одоо утаа манан бурантаг болсон Улаанбаатар хотоо бодож явав. Саяхан “Financial Times” муу хотыг маань “Ulan Bator is not a nice city from the arhitectoral point of view. It is a clash of old ugly Soviet architecture and a monumental modern buildings with a Cinese flavour” гэж бичсэн байсан. Бас нэгэн танил япон маань モンゴルはゴビ砂漠、ウランバートルはゴミ砂漠 гэж байсан.

Барилгын ажил дэндүү замбараагүй явагдаж буйг хэн хүнгүй хэлж ярьж шүүмжилж байна. Яг ямар бодлогын дагуу, юуг чухалчилж, юуг золиослож хотоо барилгажуулах вэ гэдэг тал дээр тодорхой яриа discussion бага байх шиг санагддаг.

・ Миний бодлоор УБ-т зайлшгүй хадгалж үлдээх ёстой хэдэн байшин бий:  Өндөр хоршоо буюу одоогийн дүрслэх урлагийн музей, талбайн хажуугийн хуучин хэвлэлийн үйлдвэр (Сүхбаатар тэнд ажиллаж байсан), анхны хувьсгалчдын нууц цуглаан хийж байсан дүнзэн байшин, төв шуудан, нэгдүгээр сургууль… Өөр ямар барилга (зөвхөн башин байх албагүй) ямар ч тохиолдолд авч үлдээх нь зүйтэй гэж боддог вэ ? Санал бодлоосо хуваалцаарай :)

・ Мөн устаж үгүй болсон цөөхөн хэдэн сүмээ одооноос бодож эхэлмээр санагддаг. Гандан өндөрлөг газар байгаа болохоо одоохондоо гайгүй байна. Яваандаа эргэн тойронд нь өндөр өндөр байшин босч хотын маань нэгэн төрх алдагдчих вий гэж айна. Чойжин ламын сүмд яг тулгаад Silk Road ресторан барисан шиг…

・ Бас нэг зүйл гэвэл бүх орон сууц хүүхдийн тоглох талбайтай байх ёстой гэсэн хууль баталж гаргамаар. Одоогийн байдлаар бол угаасаа цэцэрлэг модоор тарчиг хот маань яваандаа огт хүүхдийн гулгуур дүүжин савлуургүй болох шинжтэй (зарим хэсэгтээ аль хэдийн тийм болчихоод байгаа) .

・ Хэдий социализмын үеийн байшингууд тиймэрхүү ч тэдгээр маань Улаанбаатар хотын маань нэгэн түүх. 50 жилийн дараа түүхэн чухал дурсгал болно. Ugly гэвэл гуравдугаар юмуу нэгдүгээр хорооллын орон сууцны байшингуудыг тэгэж хэлж болох. Харин төвийн хэдэн намхан намхан шар байшингууд маань надад лав хөөрхөн санагддаг. Хичээл тараад тэр хавиар зугаалж явахад сайхан байсан… Оронд нь бөөн өндөр өндөр office building байсан бол би л лав шууд харих юмуу ондоо тийш явах байсан. Даанч энэ тал дээр ихэнхи хүмүүс надтай санал нийлдэггүй  :(

Үд өдөр:
Опера хаус харангаа бүгдээрээ ногоон зүлгэн дээр гэдсээ элж гэдэргээ харж баахан хэвтэв. Токиод ингэж тэрийж хэвтэх боломжтой газар байдаг ч болоосой гэж баахан мөрөөдөв.
Хажууд Тарог siesta -даж хурхирч байх хооронд бүсгүйчүүл (нэн ялангуяа Сүрэн) бие биедээ аж амьдралынхаа эрээн бараан, ээдрээтэй эргэлзээтэй, эргэчихсэн эргэлдчихсан бүхнийг report хийв. Бас баярламаар баясмаар бахархмаар бахадмаар бүхнийгээ ч марталгүй тайлан тавив.
Японд байхдаа бүгд завгүй, тухтай уулзах завсаргүй… боломж олдсон дээр гэсэн шиг гурвуулаа (нэн ялангуяа Сүрэн) амнаасаа хөөс гаргах нь холгүй ярьж ярилцав :)

    http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

      Make a Comment

      Leave a Reply

      Fill in your details below or click an icon to log in:

      WordPress.com Logo

      You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

      Twitter picture

      You are commenting using your Twitter account. Log Out / Change )

      Facebook photo

      You are commenting using your Facebook account. Log Out / Change )

      Google+ photo

      You are commenting using your Google+ account. Log Out / Change )

      Connecting to %s

      Liked it here?
      Why not try sites on the blogroll...

      %d bloggers like this: