Australia by Suren-4

Posted on May 8, 2008. Filed under: -- Tips/Experiences |

VIMO member – Suren

2008 оны 04-р сарын 02 23:18

Австралийн тэмдэглэл (үргэлжлэл)

Юмаар юм хийх

Зураг ① Энэ зураг дээр цонхны урд талд юу харагдаж байна ? 
Хариулт: хуучин зурагт биш :D загасны аквариум. Найзын маань нөхөр гэртээ аквариум авахдаа хэн нэгний хаях гэж байсан хуучин зурагт гуйж аваад ийм юм хйичихсэн гэсэн. Сэтгэсэн байгаа биз :)

Ер нь танил австрали найзууд маань бүгдээрээ гарын дүйтэй. Санаандгүй тохиолдол уу, австрали түмний онцлог уу бүү мэд. Бүсгүйчүүл хоол гоё хийчийхдэг, эрчүүд модоор юм юм хийчихдэг. Дээр танилцуулж байсан Sarah-г маань нэгэн зун нутаг буцахад аав нь зүгээр сууснаас зүлгэж суу гээд шууд гүүр барих ажилд дайчлаад, зунжингаа гүүр барьж таарсан гээд ярьж байсан.

Японд таван жил болсон гэр бүл найзууд маань анх ирээд эндэхийн орны жижигхэнийг, жижиг хэрнээ үнэтэйг гайхаад. Гайхсандаа банз мод худалдаж аваад хоёр хүний томоо гэгчийн ор хийчихсэн байсан. Нутаг буцахдаа ороо япон host family-дээ өгтөл нөгөөдүүл нь бөөн баяр болж шинэхэн гэрлэсэн охин нь шууд аваад явчихсан гэсэн.

Зураг ② Хөргөгчинд өрөөстэй байгаа нь жирийн нэг пиво биш шүү :) Найзуудын маань хийсэн пиво. Хийхэд их амархан гээд байсан …

Алтны хажууд гууль шаргалтана гэдэг … Сүрэн пиво байтугай жирийн нэг хоол ч хийж сурсангүй, модоор аквариум байтугай хүүхдийн тоглоомон нум сум ч хийж чадахгүй…:(

    http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

      Make a Comment

      Leave a Reply

      Fill in your details below or click an icon to log in:

      WordPress.com Logo

      You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

      Twitter picture

      You are commenting using your Twitter account. Log Out / Change )

      Facebook photo

      You are commenting using your Facebook account. Log Out / Change )

      Google+ photo

      You are commenting using your Google+ account. Log Out / Change )

      Connecting to %s

      Liked it here?
      Why not try sites on the blogroll...

      %d bloggers like this: