Rich Dad Poor Dad-3

Posted on April 30, 2008. Filed under: About Your Money |

Related: Millionaire

Bayan Aav Yaduu aav.pdf
http://gegeen.wordpress.com/2007/09/28/rich-dad-poor-dad/
http://gegeen.wordpress.com/2007/12/06/rich-dad-poor-dad-2/

————-

From: http://bolormaa1110.blogspot.com/2008/04/1-v.html

Thursday, April 10, 2008

“Баян аав, Ядуу аав” (Нью Йорк Таймс сонины №1 гvйлгээтэй ном)


Орчуулан бэлтгэсэн Д.Наранцэцэг АНУ

( Ядуус болон дунд давхаргынхантай харьцуулахад Баячууд мєнгєний талаархи мэдлэгийг хvvхдvvддээ хэрхэн заадаг тухай)

Би 2 аавтай хvн. Нэг нь маш єндєр боловсролтой, 4 жилийн бакалаврын зэргийг 2 жилийн дотор авсан, эрдэмтний зэрэгтэй. Нєгєє аав маань 8-р ангийг ч тєгсєєгvй хvн. Нэг нь Хавай дахь хамгийн баян хvн болж чадсан бол нєгєє нь гэрийнхэндээ єрнєєс єєр юу ч vлдээгээгvй. 2 аав маань мєнгєний талаар хоёр єєр vзэлтэй хvмvvс байсан юм. Нэг аав маань “Мєнгє бол муу бvхний vндэс” гэхэд нєгєє нь “Мєнгєгvй байх нь муу бvхний vндсийг тавихад хvргэнэ” гэнэ. Тэдний хэлж буй зvйлийг ухаж ойлгох гэж балчирхан насандаа ихэд хичээдэг байлаа.
Нэг аав маань “Би vvнийг авч дийлэхгvй” гэж хэлж байхад нєгєє нь “Vvнийг авах бэл бэнчинтэй болохын тулд би яах вэ?” гэж єєрєєсєє асууна. Баян аав маань би vvнийг авч чадахгvй гэж хэлж буй нь залхуу сэтгэхvйтэйн шинж хэмээн vздэг байлаа. Нэг аав маань “Та нарыг тэжээх гэсээр байгаад би ядуу байгаа юм” гэхэд нєгєє нь “Та нар байгаа учраас би баян болох хэрэгтэй” гэдэг байв. Нэг аав маань сайн сургуульд ороод дараа нь баталгаатай ажлын байртай болж ав гэж зєвлєж байхад нєгєє нь “Би мєнгєний тєлєє ажилладаггvй. Харин мєнгє миний тєлєє ажилладаг. Энэ арга ухааныг чи сурч ав” хэмээн захидаг байв. Ингээд 9 насандаа би баян аавынхаа vгийг даган мєнгєний талаархи хичээлээ эхэлсэн юм.

Баячууд мєнгєний тєлєє ажилладаггvй

Энэ бол 1956 он, би 9 настай байлаа. Миний явдаг сургуульд ихэнх баячууд хvvхдээ явуулдаг байв. Нэг єдєр ааваасаа би “Би яаж баян болох вэ?” гэж асуухад аав маань “Хvv минь, чи яагаад болохыг хvсээ вэ?” гэж асуув. “ Єнєєдєр манай ангийн хvvхэд шинэ машинаараа ангийнхнаа аваад явахдаа Майк бид хоёрыг л урьсангvй” гэхэд аав маань толгойгоо сэгсэрлээ. Тэгээд “Мєнгє олохын тулд чи толгойгоо ажиллуулж сур. Vvнээс єєр мэдэх зvйл алга даа” гэв. Маргааш нь Майк найзтайгаа ярьж байгаад хамтран ажиллахаар болж айл айлаас шvдний ооны гэрийг цуглуулан хайлуулж эхлэв. Аав маань биднийг юу хийж буйг асуухад хайлуулсан тємрєє vзvvлэн бид мєнгє хийж байна гэхэд аав маань энэ нь хууль бус арга гэдгийг аятайхан тайлбарлав. Ийнхvv бидний мєрєєдєл утаа адил замхран алга болох нь тэр. Аав маань бидний сэтгэлийг тайтгаруулахыг хичээн Майкийн ааваас хэрхэн баян болохыг заалгасан нь дээр гэж зєвлєв. Майк ихэд гайхан манайх баян биш шvv дээ гэхэд аав маань “Танай аав хэдэн жилийн дараа гэхэд нэлээн толгой баячуудын нэг болно гэж би бодож байга шvv” гэв.

Тэгээд Майк бид 2 Майкийн аавтай уулзахаар шийдэв. Майкийн аав барилгын компани, агуулах, жижиг дэлгvvрvvд, 3 ресторантай хvн байв. Тэгээд дараагийн хагас сайн єдєр Майкийн аавтай уулзахаар болов. Майкийн аав нь “Чамайг баян болохыг суралцахыг хvсэж байгааг чинь хvvгээсээ сонслоо. Чи манай компанид ажилла. Тэгээд би чамд тэр арга ухаанаас заая. Гэхдээ сургуульд заадаг шиг байдлаар заахгvй. Энэ болзлыг хvлээж авбал ав, байвал бай” гэхэд Майк бид 2 тэр болзлыг нь хvлээж авлаа. Та хоёр одоонос эхлэн хагас сайн єдєр болгон 3 цаг ажиллана. Цагийн хєлс нь 10 цент байх болно гэв. Би єнєєдєр бэйсболын тоглолттой юмсан гэхэд миний болзлыг хvлээж авбал ав, байвал бай гэсэн vг сонсоод бэйсболын тоглолтоо таслахаар шийдэв. Цагийн 10 цент гэдэг нь тухайн vед маш бага цалин байлаа. Ингээд дэлгvvрт байгаа барааны тоосыг цэвэрлэдэг уйтгартай ажлыг хийн хагас сайныг єнгєрєєдєг байв. 3 дахь долоо хоног єнгєрсний дараа бидэнд хичээл заасан ч юм байхгvй, хямдхан ашиглаж буйд нь бухимдан ажлаасаа гарахад бэлэн болов. Тэгээд Майкт энэ тухайгаа хэлэхэд Майк инээмсэглээд аав маань ийм юм болно гэдгийг мэдэж байсан. Тэгээд бэлэн болох vед нь хэлээрэй гэж захисан юм гэв. Тэгээд дараагийн хагас сайнд Майкийн аавтай уулзахаар болов. Миний тєрсєн аав маань ч их уурлан дор хаяж цагийн 25 цент болгохгvй бол гарна гэдгээ хэлээрэй хэмээн захив.

Єглєєний 8 цагт очиход vvдний єрєєнд бусад улсуудтай хамт хvлээлгэн суулгасаар 9 цаг болох vед намайг хvлээж авч уулзав. Тэр хvртэл заримдаа тэвчээр маань алдуурч явах бодол тєрж байсан боловч хvлээсээр байгаад уулзав.

“Чи цалингаа нэмvvлэхгvй бол гарна гэж бодож байгааг би ойлгож байна” гэхэд “ Та хэлсэндээ ердєє хvрсэнгvй. Би маш шаргуу ажилласан боловч иа надад ямар ч хичээл заасангvй. Тэгээд намайг хvлээлгэн, ердєє хvндлэхгvй байна” хэмээн хариулахад наймайг нэлээн шинжсэн байдалтай харж байгаад “Чамд би хичээлээ загаад л байгаа шvv дээ” гэхэд “Та надад юу ч заагаагvй. Тэгээд цагийн 10 центээр ажиллуулаад байгаа юм даа. Хvvхдийн хєдєлмєрийн хууль гэж байдаг юм. Би цаашаа зохих газар уруу нь мэдэгдэнэ” хэмээн би ууртайгаар хашгичав. “Би чамд юу ч заагаагvй гэдгийг чи яаж мэдэж байгаа юм бэ?” гэж асуухад нь “Та надтай ердєє уулзаагvй шvv дээ” гэлээ.

Аливаа юмыг заахад заавал лекц уншиж байгаа юм шиг байх албагvй. Сургуульд л тэгж заадаг байх. Амьдрал бол хамгийн сайн багш бєгєєд хамгийн гол нь чамтай хэзээ ч нvvр тулж ярьдаггvй. Амьдрал “Сэрээрэй, Цаана чинь чамд сурах хэрэгтэй зvйл байна” хэмээн ямар нэг байдлаар мэдрvvлдэг. Хэрвээ сургамжийг сайн авч чадвал чи алзахгvй явах болно. Харин амьдрал шаардаж буй зvйлийг зарим нь ойлгохгvй, хийж буй ажлаа голох, бусдыг буруутгах зэрэг vйлдлийг хийдэг.
Амьдралын шахалтанд орох болгондоо бууж єгдєг хvмvvс аливаа алдаа гаргахаас эмээж туйлын болгоомжтой амьдарсаар насыг элээнэ. Би та нарт амьдралын амтыг амсуулсан юм гэхэд би их л сониуч байдлаар “Амьдралын ямар амтын тухай та яриад байна вэ?” гэж асуулаа.

“Та хоёр мєнгийг хэрхэн олох тухай асуусан анхны хvмvvс юм. Би 150 ажилчидтай бєгєєд зєвхєн ажил, цалин хоёроос єєр юуг ч асуудаггvй. Амьдралынхаа ихэнх сайхан vеэ мєнгєний тєлєє ажилласаар байгаад дуусдаг” гэж хэлэхэд би єєдєєс нь “Тэгээд цагийн 10 центээр ажиллаад таны харамч хатуу гэдгээс єєр юуг би сурсан юм бэ?” гэж асуулаа. Баян аав маань “Чи єєрийнхєє бодол санааг єєрчилсєн нь дээр дээ. Намайг буруутган, бvхий л муу бvхэн надаас vvдэлтэй гэж vзвэл чи намайг єєєрчлєх хэрэгтэй болно. Харин буруутай эзэн нь єєрєє юм гэдгээ ухаарч єєрийгєє єєрчилбєл илvv ухаан сууна. Ихэнх хvмvvс єєрсдєєсєє бусад хvмvvсийг буруутгадаг. Тэгээд ч бусдыг єєрчлєхєєс илvv єєрийгєє єєрчлєх нь илvv хялбар шvv” гэхэд би “Би ердєє ойлгосонгvй. Таныг харамч гэдгээс єєр юм олж харахгvй байна” гэв.

Баян аав маань “Чи намайг л буруутгасан хэвээр л байна даа. Ихэнх хvмvvс нэг ажлаас гараад илvv єндєр цалинтай, илvv боломжтой ажлыг хайдаг ба ингэснээр бvх асуудал нь шийдэгдэх юм шиг санана” гэхэд нь би сєргєєд “Тэгээд тэр асуудлыг хэрхэн шийдэх хэрэг вэ? Цагийн 10 центийн цалингаа аваад бvх юм болж бvтэж байна хэмээн алхах хэрэг vv?” гэж асуулаа. “Ихэнх хvмvvс тэгж явдаг. Цалин нэмэгдэхээ хvлээж илvv нэмэгдсэн мєнгє бvх асуудлыг шийднэ гэж бодно. Зарим нь 2 давхар ажил хийж илvv махруу ажиллана. Гэсэн хэдий ч нєгєє л бага цалинтай хэвээр л байна.”
Баян аав маань юуг заах гээд байгааг бага зэрэг ойлгон “Тэгээд яаж асуудлаа шийдэх вэ?” гэж асуухад “Толгойгоо сайн ажиллуулж сур” гэсэн хариу сонслоо.

Баян аав маань vргэлжлvvлэн “Чиний уурласан чинь маш сайн хэрэг. Хэрвээ чи уурлалгvй бага цалингаа баяртайгаар хvлээж авсан бол би чамд энэ хичээлийг заахгvй байсан. Хvн сурах эрмэлзэл, хийх хvсэл, эрч хvч vгvйгээр юуг ч сурч чадахгvй. Харин мєнгєний асуудал дээр очихоор хvмvvс айдаст хvлэгдэн аюулгvй тоглохыг хичээнэ” гэж хэллээ. “Айдсаас болоод хvмvvс бага цалинтай ажлыг хийсээр байдаг байх нээ? Та яагаад хvмvvсийн цалинг нэмж болдоггvй юм бэ?” гэж асуухад “Би тэгэх шаардлагагvй. Тэгээд ч их мєнгє бvх асуудлыг шийддэггvй. Танай аав л гэхэд маш єндєр боловсролтой, засгийн газарт ажиллан надаас илvv цалин авдаг мєртлєє єрєє тєлж дийлэхгvй л байна шvv дээ. Сургуульд байхдаа мєнгєний талаар тодорхой боловсрол эзэмшээгvйн л гай. Тэгээд ч хvмvvс их л цалин авах тусмаа их л єрєнд унадаг” гэж хариулав.

“Хvмvvс бvгд л эдийн засгийн боловсролтой болъё гэж боддоггvй юм уу?” хэмээн асуухад баян аав маань “Хvмvvс мєнгєний асуудал дээр очиход айдаст автдаг ба мєнгєний тєлєє ажиллаж байх нь тэдэнд илvv хялбар байдаг. Ажлаасаа халагдах вий, хангалттай мєнгє олж чадахгvй байх вий, тєлбєрєє тєлж чадахгvй байх вий гэж айсаар байгаад сvvлдээ мєнгєний боол болж эзнээ харааж эхэлдэг. Чи мєнгєний тєлєє ажиллах ямар болохыг мэдэрсэн. Сvvлийн нэг сараа 50-аар vржvvлэхэд хvмvvс бvхий л амьдралаа хэрхэн єнгєрєєхийг мэдэж болно. Чи гар дээрээ 30 цент авахад ямар санагдаж байсан бэ?” гэж надаас асуулаа. “Маш бага санагдаж маш их гутардаг байсан”
“Ихэнх ажилчид цалингаа аваад л бас л ийм сэтгэгдэлтэй байдаг. Тєр засаг цалингаас нь хамгийн тvрvvн хувиа хvртдэг. Орлого олоход, юм худалдаж авахад, мєнгє хураахад тэр битгий хэл vхэхдээ хvртэл татвар тєлсєєр байх болно. Жирийн хvмvvс орлогынхоо 50 хувийг татварт єгдєг болохоор vvнийг 50 хувийн цалин гэж нэрлэнэ.” хэмээн баян аавыг хэлэхэд би ихэд гайхан “Яагаад хvмvvс тєр засгийн ийм єндєр татвар авахыг эсэргvvцдэггvй юм бэ?” асуулаа. “Ядуу болон дунд зэргийн орлоготой хvмvvс татвар тєлдєг. Хvмvvс эдийн засгийн талаархи дутуу дулим мэдлэгтэйгээс болоод мєнгийг єєрийнхєє тєлєє ажиллуулж чаддаггvй. Татвар бол мэдвэл зохих мэдлэгийн єчvvхэн бага хувийг эзэлнэ. Хэрвээ чи улам ихийг сурах хvсэлтэй хэвээр байвал буцаж ажилдаа очоод ажилла. Харин энэ удаа би чамд ямар ч мєнгє тєлєхгvй” гэхэд нь би “Тэр чинь шударга биш байна. Та тодорхой хэмжээний цалин тєлєх хэрэгтэй шvv дээ” гэхэд “ Толгойгоо ажилуулж сур. Тэгэхгvй бол бусад хvмvvсийн адил болж хувирна. Майктай би яриад vнэгvй ажиллуулахаар тохирсон ба цаадах чинь аль хэдийн ажлаа хийгээд эхэлсэн байгаа. Тэгэхээр чи хурдан явсан дээр” гэлээ.

Би аавдаа цалингvй ажиллаж байгаагаа хэлэлгvй нуулаа. Тэгээд дахиад 3 долоо хоног ажилласны дараа Майкийн аав бид хоёр дээр ирээд дагуулаад аваад явлаа. Бид хоёроос “Та хоёр юм сурч байна уу” гэж асуухад бид хоёулаа толгойгоо сэгсэрлээ. Баян аав маань “Хичээлээ сайн сурахгvй бол бусад хvмvvсийн адил бага цалингийн тєлєє махартлаа ажиллан 3 долоо хоногийн амралтаа тэсэн ядан хvлээдэг болно шvv. Тэр нь та хоёрт дээр санагдаж байвал би та хоёрын цалинг 25 цент болгож нэмье” гэлээ. Хэдийгээр 25 цент их хэмжээний мєнгє ч “Та яагаад хvмvvсээр тохуу хийгээд байгаа юм бэ? Эд нар чинь ажилсаг улсууд шvv дээ” хэмээн намайг асуухад “Би та нарыг бусад хvмvvсийн олж харж чаддаггvй урхи зангийг л харуулах гэсэн юм. 25 цент бага санагдаад байвал цалинг чинь 1 доллар болгож єсгєе” гэлээ. Миний зvрхний цохилт тvргэсч толгой маань тэр саналыг хvлээж ав гэж хэлж байлаа. “За яах вэ, тэгвэл 2 доллар болгож єсгєе” гэж баян аав хэлэв. Толгой маань эргэж тэгье гэж хэлэхэд маш ойрхон байлаа. Энэ мєнгєєр юу авахаа хvртэл бодож vзэв. Энэ vед баян аав бид хоёрыг маш анхааралтай харж байлаа. Тэр амьдралдаа маш олон хvмvvстэй уулзаж, ажилд авч байсан болохоор бидний юу бодож байгааг маань маш сайн мэдэж байлаа. “5 доллар болгоё” гэж хэлэхэд миний мєрєєдєл дороо замхарлаа. Тэр vед цагийн 5 доллар авдаг насанд хvрсэн хvмvvс маш цєєхєн байсан юм.

“Ихэнх хvмvvс мєнгєгvй байхаас айж маш шаргуу ажиллана. Тэгээд цалингаа буухаар мєнгєєр авч болох бvхий л сайхан зvйлvvдийг авах хvсэл тєрнє. Ингэснээр амьдралынхаа хэв маягийг єєрєє тогтооно. Тэгээд энэ мєчлєгєєсєє гарч чадахгvй болдог. Vvнийг би хархны уралдаан гэж нэрлэдэг юм. Бодож сэтгэхийн оронд сэтгэл хєдлєлєєр бvхий л зvйлийг шийдэж эхэлнэ. Айдастай нvvр тулгарахын оронд айдастаа хєтлєгдєн ажиллаж, гар дээрээ мєнгє аваад хvсэлдээ автан зарж vрж эхэлнэ. Тэгээд дахиад л мєнгєгvй болхоос айж улам шаргуу ажиллана. Ингэснээр сэтгэл хєдлєл, амьдрал нь мєнгєнд захирагдаж ирнэ. Энэ занганаас та нарыг хол байхыг та хоёрт би заана. Баян хvмvvс мєнгєє алдахаас айдаг бол ядуу нь єрєє тєлєх гэсээр энэ занганаас гарч чаддаггvй” хэмээн баян аав маань єгvvлэхэд биднийг юу хийхийг зєвлєж буйг нь асуулаа. “Мєнгєгvй боллоо гээд хэдэн бор юм олохоор гарахын оронд энэ ажил миний айдсыг бvрмєсєн арилгаж чадах уу гэж асуух хэрэгтэй?” гэлээ. Манай аав намайг сургуульдаа сайн сураад сайн ажилтай бол гэж захидаг шvv дээ гэж намайг хэлэхэд “Танай аав чинь чамайг єндєр цалин авч чадахгvй бол нийгэмдээ гологдох вий гэж айсны улмаас тэгж хэлж байгаа юм. Ажил, боловсрол гэдэг чухал зvйл.Гэхдээ энэ хоёр айдсыг алга болгож чадахгvй. Oєрсдийнхєє сэтгэл хєдлєл, айдсыг захирч сурах хэрэгтэй. Vнэгvй ажиллахаар зєвшєєрсєн болон их хэмжээний мєнгє амлахад хvслээ хязгаарлаж чадаж буйг чинь хараад та хоёрт ирээдvй байгааг ойлгосон юм. Та хоёр ажиллаад бай. Удахгvй цалингийн тєлєє ажиллахаа болино. Тэгээд толгойгоо сайн ажиллуул. Тэр цагт миний амлаж чадахгvй мєнгє болон боломжийг олж харах болно” гэж хэлээд хичэлээ завсарлав.

Майк бид хоёр бодсоор, ярилцсаар 3 долоо хоног єнгєрєв. Нэг орой ажлаа тарж байх vед дэлгvvрийн эгч маань хошин шогийн номын нvvр хуудасны хагасыг огтолж аваад vлдсэнийг нь хаяж байхыг хараад яагаад ингэж байгааг нь асуулаа. Энэ нvvр хуудсаа нийлvvлэгч байгуулагад єгєєд шинэ ном авдаг юм гэлээ. Бид 2 нийлvvлэгчтэй нь хvлээж байгаад уулзан хаяж байгаа номуудыг авч болох эсэхийг асуухад цаашаа дахиж зарахгvй бол болно гэж хэллээ. Тэгээд Майкийн зоорины єрєєнд номнуудаа авчран Майкийн охин дvvгээр номын санчаар авч нийтийн номын сан ажиллуулж эхэллээ. Хvvхдvvд 10 цент тєлєєд номыг хvссэн хэмжээтэйгээр уншиж болох боломжтой байв. Майк бид хоёр Майкийн дvvд 1$ тєлєєд єєрсдєє 9.50$ -ийн цалин авдаг боллоо. Хэдийгээр 3 сарын дараа єєр хvvхдvvдийн байгуулсан номын санд цохиулан бид хаалгаа барьсан хэдий ч баян аав маань биднийг эхний хичээлээ сайн сурч буйд маш их баяртай байлаа.

Яагаад эдийн засгийн боловсролтой болох хэрэгтэй гэж?

1990 онд Майк эцгийнхээ халааг авсан бєгєєд та бидний тєсєєлж барахгvй их хєрєнгєтэй болсон билээ. Би 47 настайдаа, эхнэр маань 37-даа тэтгэвэрт гарсан бєгєєд бидний хєрєнгє єєрєє арвижсаар байдаг юм. Энэ нь мод тарихтай адил билээ. Нэлээн хэдэн жил уйгагvй усалж тордсоор байгаад нэг мэдэхэд тэгэх шаардлага vгvй болно. Майк эзэнт гvрнээ захирсаар байгаа бєгєєд би тэтгэвэрт гарахаар шийдсэн юм. Хvмvvс “Яаж хурдан баяжих вэ?” гэж олонтаа асуудаг. Тvvнд нь би “Чи баяжихын тулд эхлээд эдийн засгийн цагаан мэдлэгтэй болох хэрэгтэй” хэмээн би хариулдаг билээ. №1 бєгєєд цорын ганц дvрэм нь vнэ цэнэтэй хєрєнгє (asset) болон єрєнд оруулах хєрєнгє (liability) хоёроо ялгаж сурах хэрэгтэй. Баячууд vнэ цэнэтэй хєрєнгийг цуглуулдаг бол ядуучууд
єрєнд оруулах хєрєнгийг vнэ цэнэтэй хєрєнгє хэмээн цуглуулдаг.

Vнэ цэнэтэй хєрєнгє нь таны хармаанд мєнгє оруулна.Энэ хєрєнгєний тоонд vнэт цаас, vл хєдлєх хєрєнгє (бусдад тvрээсэлж буй байр), патент зэрэг нь багтана. Oрєнд оруулах хєрєнгє нь таны хармаанаас мєнгийг гаргана. Vvнд єєрийн тань худалдаж авсан байр, машин, зээлийн карт, тавилга хэрэгсэл орно. Энэ ухагдахууныг нэг хосын жишээн дээр авч тайлбарлая:
Ажилсаг, боловсротой хоёр залуу хоорондоо нийлэн нэгнийхээ хєлсєлж буй байранд нvvж орно. Хоёулаа нэг хvний зардлаар амьдарч байгаа болохоор мєнгє хэмнэж эхэлнэ. Тэгээд удахгvй байр авахаар шийднэ. Тэгээд л vл хєдлєх хєрєнгийн татварыг тєлж эхэлнэ. Тэгээд шинэ машин, тавилга авч тавина. Нэг л єглєє сэрээд харахад байрны урт хугацааны зээл, зээлийн картын тєлбєр бvгд толгой дээр овоорсныг ухаарна. Ингээд хархны уралдаанд єєрийн эрхгvй оролцож эхэлнэ. Хvvхэд гарч ирнэ. Тэд улам л шаргуу ажиллана. Их л мєнгє авах тусмаа их л мєнгийг татварт тєлнє. Ингээд байнга давтагдах мєчлєгт єєрсдийгєє оруулах нь энэ.

Их мєнгє мєнгєний асуудлыг ердєє шийдэхгvй. Харин оюун ухаанаараа энэ асуудлыг шийдэж болно. Хvмvvс єєрсдийнх нь хийж буй зvйлд утга учир байгаа эсэхийг асуудаггvй бєгєєд ердєє олонхи хаашаа явж байна тvvнийг дагадаг. Ихэнх хvмvvс єєрсдийнхєє амьдарч буй байрыг хамгийн том хєрєнгє оруулалт хэмээн vздэг. Vvний эсрэг хэдхэн тоо баримтыг дэлгэн vзvvлье:

1. Хvмvvс хэзээ ч єєрийн болгож чадахгvй байрны тєлбєрийг хийсээр байдаг. Ихэнх байр нь 30 жилийн зээлийн хугацаатай ирдэг билээ.

2. Хэдийгээр урт хугацааны зээлдээ татварын хєнгєлєлт эдэлдэг хэдий ч засвар болон бусад зардлаа єєрийн татвар тєлсний дараахи мєнгєєр тєлнє.

3. Vл хєдлєх хєрєнгийн татвар. Манай аав ээж хоёр тэтгэвэртээ гараад орлого нь багассан байх vедээ сарын 1000 долларын vл хєдлєх хєрєнгийн татвар тєлж эхэлж байсан юм.

4. Байрны vнэ байнга єсєж байдаггvй. Манай нэг найз одоогийн єртгєєр 700000 долларын vнэтэй байранд саяас дээш хэмжээний єртэй байна.

Байранд хvмvvс мєнгєє зарснаар дараахи 3 боломжийг алддаг:
· Бусад vнэ цэнэтэй хєрєнгийг єсгєж байх хугацааг алдана
· Єндєр єртєгтэй засварын ажилд зарцуулж байх зардлыг бусад тєрлийн хєрєнгє оруулалтанд оруулах боломжоо алдана.
· Мэдлэгээ дээшлvvлэх зав боломжоо алдана.
Би байрыг битгий ав гэж хэлж байгаа юм биш. Би байр авахын тулд эхлээд тvvнийгээ худалдан авах мєнгєний урсгалыг бvрдvvлж чадах хєрєнгє оруулалтын хийдэг.
Миний зєвлєх vнэ цэнэтэй хєрєнгє оруулалтууд:
Чиний гар бие оролцох шаардлагагvйгээр бизнесс чинь явагдаж байдаг vйлдвэрлэл,
Хувьцаа, Бонд, Итгэлцлийн сан (Mutual fund), Хєрєнгє vvсгэгч vл хєдлєх хєрєнгє гэх мэт.

Татвар хэрхэн vvсэн талаар баян аав маань ийнхvv тайлбарласан юм. Анх англи, америкийн алинд ч татвар байдаггvй байлаа. Дайны зардлыг нєхєх гэж хааяа татвар авдаг байлаа. 1874 онд Англид татварыг байнгын болгож vvнийг 1913 онд Америкт хэрэгжvvлсэн юм. Анх татвар нь баячуудыг шийтгэх vvднээс бvтээгдэн олонхийн саналыг авч чадсан байна. Гэвч vvнийг дэмжсэн ядуу болон дунд зэргийн орлоготой хvмvvсийг шийтгэх нэгэн хэрэгсэл болж чадсан юм. Засгийн газар томрох тутмаа илvv их хvндлэлийг хvлээнэ. Тэр хэмжээгээр зардал гарна. Vvнийгээ татвараар тєлнє. Vvний эсрэгээр миний адил бизнэсс хvмvvс цєєн хvмvvс хєлсєлж аван бага зардал гаргах ба ингэснээрээ хєрєнгє оруулагч нараас хvндэтгэл хvлээнэ. Баян аав маань засгийн газрынхныг залхуу хулгайч нар хэмээн дууддаг байсан бол аав маань баячуудаас ихийг татварт авч байхдаа таарсан харамч нар хэмээн хараана.

Эдийн засгийн мэдлэг нь дараахи 4 том хvрээнээс тогтоно.
1. Санхvvгийн мэдлэг. Vvнийг би эдийн засгийн цагаан толгой хэмээн нэрлэнэ. Аливаа бизнессийн сайн ба муу талыг олж уншихад хэрэг болно.
2. Хєрєнгє оруулалт. Vvнийг би мєнгє бvтээдэг ухаан хэмээн нэрлэдэг. Vvнд тодорхой стратеги болон жороос тогтоно.
3. Зах зээлийг ойлгох. Хэрэгцээ болон хангамжийг судлах ухаан юм.
4. Хууль. Компаниуд татварын хуулийг оновчтой зєв ашигласнаар хєрєнгєє улам сайн єсгєж чаддаг.
Корпорацийн эзэд: Орлого, Зарлага, Татвар
Компанийн ажилчид: Орлого, Татвар, Зарлага
Vvнээс vvдээд єєрийн корпорацитай болж vнэ цэнэтэй хєрєнгєє бvрдvvлэхийг санал болгож байна.

Хэрвээ танд анхан шатны энэхvv ном таалагдсан бол Роберт Киёсакигийн бичсэн бусад номуудыг олж уншихыг зєвлєж байна. Vvнд : Cashflow quadrant,
Guide to investing,
Own your own corporations,
Loopholes of riches,
Real estate riches гэх мэтийн нийт 10-аад цуврал номуудаас сонгон аваарай.

Make a Comment

Leave a comment

Liked it here?
Why not try sites on the blogroll...