AU Solar power industry

Posted on April 28, 2008. Filed under: AU News |

A bit old news, but someone maybe interested in.

From: http://origo.mn/index.php?z=/0/0/3416/58/

Австрали дэлхийн хамгийн том нарны эрчим хүчний үйлдвэр барина
Origo.mn
2006 оны 10 сарын 26

Хүлэмжийн үзэгдлийн хийн хэрэглээг багасгах Киотогийн протоколд оролцохоос татгалзсан Австралийн Засгийн газар, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлдээ шинэ төсөл гаргасан байна.

Уг төсөлийн дор 319 сая ам.долларын үнэтэй 154 Мегаватт хүчин чадалтай нарны эрчим хүчний үйлдвэрийг Виктория мужид барих бөгөөд үүний 57 сая ам.долларыг австралийн засгийн газар гаргах ажээ.

Энэхүү АНУ-ын Калифорни мужий Мохавед байрлах нарны эрчим хүчний үйлдвэртэй адилаар толин хавтангууд голын цуглуулагч уруу гэрлийг ойлгон бөөгнөрүүлэх аж.

Мөн Австралийн засгийн газар Виктория дахь нүүрсний эрчим хүчний үйлдвэрийн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах 274 сая ам.долларын үнэтэй төсөлд 38 сая ам.доллар хандивлах юм байна.

Эдгээр 2 төсөл нь Засгийн газраас баталсан дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхэд зарцуулах 379 сая ам.долларын багцын анхдагч нар нь билээ.

Австрали урьдынхаас илүү ган болон цөлжилттэй тулгарч байгаа учраас Засгийн газар нь үр дүнтэй арга хэмжээ авах шахалт дор байгаа юм.

Одооны төслийг нь Greenpeace олон улсын экологийн тэнцвэрийн төлөө тэмцэх байгууллагын мэргэжилтэн – энэ бол ирэх жилийн сонгуулид зориулсан нүд хуурсан хэрэг, үнэндээ Засгийн газар ноцтой арга хэмжээ авахгүй байгаа – хэмээн дүгнэжээ.

Х.Идэр

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “AU Solar power industry”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

manaid 365-n udriin ihenh ni nartai baidag goviin aimguudad bol ene bol bolomjiin l sanaa baina daa.


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: