Build Your Own House

Posted on April 23, 2008. Filed under: Real Estate |

Source: http://www.news.mn/

Орон сууцны нэг метр квадрат талбайн vнэ 900-1200 ам.доллар байна

2008 оны 4 сарын 18

“Цайз” захын модны Vнэ
Бурус 5×5, 9 ширхэг нь 5000 төг
2 см-ын банз 1куб.м 70.0000-80.000 төг
3 см-ын банз 80 ширхэг 110.000 (2.10 см урт)
5 см-ын банз 30 ширхэг 150.000-180.000 (4 м урт)
Орос дvнз 35000 төг
Палк 1ширхэг 15000 (нарс)-18000 (хар мод) төг
Зах банз 30 ширхэг 12000-15000 төг
Дранк 1 боодол 3000-4000 төг
“100-н айл”-ын барилгын материалын Vнэ ханш
Вакум цонх/Хятад/ суулгалттай 1м.кв-55000 төг
Бvргэд хаалга суулгах хөлс 20000 төг
Бvргэд хаалга-Өргөн нь 86 см Салдаг-95000 төг, Салдаггvй-110000 төг
Хуш хаалга-195000 төг
Тарган цавуу 1 кг – 2300 төг (Солонгос 1 кг 3000 төг)
Силикон 1 ш 1200-2500 төг
Хуванцарын 1 литр – 5000 төг (Герман)
Хөөс-Солонгос 5500 төг, Хятад 3000-4000 төг, Орос 6800 төг
Орос олиф 1л-2000 төг
Гvйдэг хаалга 1м2-65000 төг
Модон хаалга 190х90 см-50000 төг
Модон цонх
120х120 см-35.0 төг
100х100 см-28.0 төг
Өрлөгний тор 1.2м х 20м – 18.0-30.0 төг
Шаврын тор 1м -1500 төг 20м /боодлоор/ – 28.0 төг 150см өргөнтэй
Швеллер 1м-8500-31000 төг
Цахилгааны утас
/Дотор монтаж/ Орос 1м-900 төг
Хятад 1м-250-400 төг
Солонгос 1м 700-800 төг
/Гадар монтаж/ Орос 1м-1500-2000 төг
Хятад 1м-500-1500 төг
Солонгос 1м 1300-1500 төг
Будаг
Орос 1кг 3600-5000 төг
Хятад 1кг-1300 төг
Солонгос 1кг 4500-5000 төг
Герман 1кг 5000-7000 төг
Эмульс
Хятад 1кг 8000-25000 төг
Герман 10 литр 23000 төг
Замаска
Монгол 25 кг 3500-4000 төг
Хятад 20 кг 3000 төг, 25 кг 3500 төг, 30 кг 4500 төг
Шvршдэг будаг
Хятад 1000 төг
Солонгос 2500 төг
Гипс
Хятад 1 кг 400-500 төг
Хятад 50 кг 15000 төг
Хөөс /хятад/ 1 кг 4500-7500 төг
Давс /Монгол/ 1 кг 250 төг
Карбид 1 кг 1800 төг
Альбастер 1 кг 800 төг , 40 кг 32000 төг
Азбест 1 кг 500 төг, 50 кг 15000 төг
Нунтаг шохой 1 кг 600 төг, 30 кг 18000 төг
Оохор 1 кг 2000 төг
Арматур төмөр 15-32 диаметртэй. 1 кг нь 1100 төг, 1 тонн 1,100,000 төг
Эксковатороор ажил гvйцэтгэхэд цагийн 30.0-80.0 төг
Хөөсөнцөр
1х2 м хэмжээтэй, 50 см зузаантай – 1м.куб 15.0-85.0 төг
Шатдаг 15.0-85.0 төг
Шатдаггvй 28.0-78.0 төг
ДСП хавтан /1.5 см зузаан/
Өнгөлгөөтэй 17000 төг
Өнгөлгөөгvй 7500 төг
Шилэн хөвөн 24м 24000 төг
Дөрвөлжин шилэн хөвөн 12.0-16.0 төг
Азбестан хавтан 122х244 см 3500-4500 төг
Хар цаас
Орос /15 м урт/ чулуутай 11000 төг, чулуугvй 11000 төг
Хятад /10 м урт/ 4000 төг
Хар тос/Битум/ – 800 төг
Тоосго
Өнгөлгөөний цагаан/силикат/ 230-250 төг
Монгол улаан 280-270 төг
Хятад улаан 180-220 төг
Цемент (хятад) 1тн 118.0-120.0 төг
Блок 1 ш 1000 төг
Керамзит /дээврийн дулаалга/ 1м.куб 63000 төг, 1 шуудай 3500 төг

Орон сууцны нэг метр квадрат талбайн vнэ 900-1200 ам.доллар байна
2008 оны 4 сарын 18
Дvнзэн, угсармал байшин, орчин vеийн орон сууц, ба­рилгын тоног төхөөрөмж, “хашгирдаг” дохиолол, угсар­даг хавтан, нар, салхинд тэс­вэртэй дээвэр, төмөр хашаа гэх мэт барилга орон сууц сонирхож байгаа бvх л хvнд хэрэгтэй зvйлсийг нэг дор цогцлоожээ. Мэдээллийн тех­но­логийн vндэсний паркт “Ба­рилга-2008” vзэсгэлэн нээл­тээ хийгээд хоёр хонож бай­на. Энд барилгын салбарын 30 гаруй компани оролцож байгаа аж. Барилга барих газраа сонгоход ашиг­лах газрын зургаас эхлээд зу­раг төсөл боловсруулах тус­гай зөвшөөрөлтэй аж ахуйн нэг­жийн нэрсийг иргэдэд са­нал болгож байлаа. Мөн ба­рилга барих заавартай номыг 12.000 төгрөгөөр худалдаалж байсан нь иргэдийн сонир­х­лыг татаж байсан юм. Энэ номонд барилгын шавыг яаж тавихаас эхлээд, хаалгыг нь яаж суурилуулах хvртэл зөв­лөгөө байна лээ.

Барилга барьдаг аж ахуйн нэгжvvд “Эмээлцэгийн гол” компанийн санал болгож бай­гаа цамхагт краныг сонирхож байсан. Тус компани кранаа хvчин чадлаасаа хамааруулж сарын нэг сая 500 мянгаас гурван сая 500 мянган төг­рөгөөр тv­рээ­сэлдэг аж. Мөн бvх төр­лийн краныг захиал­гаар, vйлд­вэрийн vнээр ний­лvvлдэг гэнэ.

Барилгын хийцийн “Декор” vйлдвэр өнгөлгөөний тоосго, зам талбайн хавтан, даацын бетон гулдмай vйлдвэрлэдэг аж. Өнгөлгөөний нvхтэй бетон тоосго 390, өрлөгийн бетон тоосго 280, цул тоосго 490, даацын бетон гулдмай 890 төгрөгөөр худалдаалж байгаа аж.

Байгууллага, гэртээ төмөр хашаа хийлгэх гэж байгаа бол “Номуун ундрах” компани төмөр хашаа, хийц vйлдвэр­лэдэг юм байна. Гараашийн хаалга 500-600 мянга, хашаа­ны хаалга 400-1 сая 500 мян­га, хашаа энгийн гоёлынхоо­соо хамаараад 16-25 мянга, цонхны хамгаалалт 18-30 мянган төгрөгийн vнэтэй бай­лаа.

Vзэсгэлэнг сонирхохоор ирсэн хvмvvсийн сонирхлыг холбооны хэрэгсэл, дохио­лол, цоожны хамгаалалт нэ­лээд татаж байв. Холбооны хэрэгсэл, дохиолол хvчин чадлаасаа хамраад 300-700 ам.долларын vнэтэй. Мөн гэртээ саунд суух боломжийг “Hermes”-ийнхэн санал бол­гож байлаа. Хvний биед ху­римтлагдсан натри, мөнгөн ус, никотин, согтууруулах ундааг зайлуулах шидтэй гэнэ, хуурай саун.

Орон сууцанд орохоор зэхэж буй иргэд “Барилга-2008” vзэсгэлэнгээс хаа­на, ямар компанийн барилга арай хямд байгааг мэдэж болохоор юм билээ. Ту­хайлбал, Баян­зvрх дvvрэгт Ки­но ур­лагийн дээд сургуу­лийн зvvн талд баригдаж буй 45 айлын орон сууцны нэг метр кв талбайн vнэ 900 ам.дол­лар байна. Харин “Сум­бар” конст­ракшны IV хорооллын хой­но барьж буй 59 айлын орон сууц, Москва хорооллын байрны нэг метр кв талбайн vнэ 1200 ам.дол­лар юм. “Ха­суу констракшн” Туулын хө­вөөнд барьж буй орон сууц­ныхаа нэг метр квадратыг 1000 ам.доллараар худал­даалах аж.

Vзэсгэлэнгийн vеэр ба­рилгын vнэ хөөрөгдөж буй шалтгааныг барилгын салба­рынхнаас асуухад “Иргэд ченжvvдээр дамжуулан орон сууц захиалж байгаа нь vнэ хөөрөгдөхөд нөлөөлж байна. Иргэд орон сууц авахдаа барилга барьж буй компани­тай шууд холбоотой ажиллах хэрэгтэй. Мөн барилгын ма­те­риалын vнэ нэмэгдэж бай­гаа нь орон сууцны vнэ өсө­хөд хvргэж байгаа” гэж бай­лаа.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: