Whats new about Kylie

Posted on April 16, 2008. Filed under: AU News |

From: www.dayarmongol.com

КАЙЛИ МИНОУГИЙН ЦОМОГ АМЕРИКТ АМЖИЛТГҮЙ БАЙНА
2008 оны 04 сарын 15

ЛОС-АНЖЕЛЕС./ РОЙТЕРС-МОНЦАМЭ/.
Австралийн поп дуучин Кайли Миноуг өмнөх цомгоосоо дөрвөн жилийн дараа гаргасан “Экс” цомог АНУ-д амжилт муутайхан байгаа ажээ.

Түүний “Экс” цомог Биллбордын шилдэг 200 цомгийн жагсаалтын 139 дүгээрт орж байгаа аж. Тус цомгийн дуунууд АНУ-д интернэтийн сүлжээгээр зургаан мянгахан хувь зарагджээ. Түүний 2004 онд гаргасан өмнөх цомог “Боди Лэнгүж” шилдэг 200 цомгийн 42 дугаар байранд орж, интернэтийн сүлжээгээр 43 мянган хувь зарагдаж байжээ.

Харин 2002 онд гаргасан “Февер” цомог шилдгүүдийн гуравт жагсаж, 115 мянган хувь зарагдсан байна. Одоо 39 настай Миноугийн уран бүтээл түүний хөхний хорт хавдраас болж хоёр жил саатжээ. Тэр 2005 онд хөхний хорт хавдартай болох нь оношлогдсоны дараа мэдсэн байна. Тэрээр “Экс” цомгоо өнгөрсөн оны 11 дүгээр сард худалдаанд гаргасан бөгөөд уг цомог Британийн шилдэг цомгийн хоёрт орсон бол харин Австралид нэгдүгээр байранд байгаа аж. Кайли Европын орнуудаар аялан тоглолтоо хийж эхэлсэн байна. Тэрээр тавдугаар сарын 6-нд Францад тоглохоо мэдэгдсэн байна. Харин Америкт тоглох эсэхээ мэдэгдээгүй аж. Э.Төгсжаргал

Related:
Kylie Minogue and Cancer
Australian Top 10 songs
Australia Conquers Hollywood

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: