AU Teacher & Khurd Group

Posted on April 10, 2008. Filed under: MN News |

From: www.hamagmongol.net

“Хурд” Баруунд Гарав!

Урлаг, Спорт, Хобби
Манайхан үндэсний урлагаараа олон улсын тавцанд өөрсдийгөө таниулсаар ирсэн. Харин манай рок поп хөгмийн талаар гадаадынхан, яланггуяа баруунд төсөөлөл муутай нь үнэн юм. Гэлээ ч гэсэн барууны хөгжим сонирхогчидын хэвлэлүүд, вэб сайтуудаар хааяа нэг Монголын рок поп дуучид хөгжимчидийн талаар дурсдаг нь үнэн юм.

Хурд баруунд гараад явчихсан юм биш л дээ, харин барууныг байлдан дагуулах тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. http://www.nowpublic.com сайтад бичсэнээр Хурд хамтлаг Монголын рок поп хөгжмийн хөгжлийг дэлхий дахинд мэдрүүлэхээр шуурхай хөдлөөд байгаа аж. Тус сайтад бичсэнээр Хурд хамтлагийнхан өөрсдийгөө олон улсын тавцанд таниулахад хамгийн түрүүн шаардагдах зүйл нь Англи хэл сурах, Англи хэлээр дуулах гэж үзээд залуухан Австрали эмэгтэйгээр Англи хэл заалгаж эхлээд байгаа аж. Хамтлагийн гишүүн Наяа, Отгонбаяр нар “хэлтэй бол хөлтэй” гээд үзэж тарж байгаа гэнэ.

Хурд энэ зун хэд хэдэн тоглолт хийхээр бэлдээд байгаа ба тоглолтоо сонгодог хөгжмийн найралтай хамтран хийх бөгөөд 4-5 саруудад сингл цомогоо гаргах юм байна. Тус өгүүлэлд бичсэнээр хүн ам цөөтэйгөөс болдог биз дээ рок поп хамтлагуудын хувьд баруунд байдаг шиг тийм хүчтэй шүтэн бишрэгчид Монгол байдаггүй гэжээ. Үүнийг батлаад Хурд хамтлагийнхны хэлсэнээр Монголчууд тэдний дуунд дуртай, тэхдээ тэд нь тэгэж сүйд болж тахиж залаад байдаггүй, бидэнд жинхэнэ фань буюу шүтэн бишрэгчид байхгүй гэжээ.

“Битгий Уйл “, “Зурган Дээрхи Бүсгүй” зэрэг Улаанбаатарын радионуудаар байнга тоглогддог сулд дуунуудтай Хурд хамтлаг рок попын өөрийн гэсэн онцлогтой бөгөөд, аав ээж, эх орны сэдэвтэй уянгын дуунуудын хослолтой түүгээрээ рокийг зөөлөн аястай болгодог аж. Хамтлагийн гишүүн Отгонбаярын хэлсэнээр 3 ах дүү нь хамтлагт нь хамтран тоглодог бөгөөд цаашид гадаад сонсогчидтой болно гэж найдан 6 дуугаа Англи хэл дээр орчуулаад байгаа гэнэ.

Хурд хамтлагийнханд гадаадад сонсогч шүтэн бишрэгчидтэй болох, Монголын рок попыг олон улсын түвшинд хүргэх их аянд амжилт хүсье!!

—————————————

Three long-haired men sit around the table, frowning and shifting in their seats. A young Australian woman has just asked them to tell the time in English, and after a long pause, one says, slowly, “Three fifty.” He sighs deeply, and with effort, adds: “-Or, ten to four.” They are all visibly relieved when the lesson is over.

An unusual view of one of Mongolia’s foremost heavy metal bands, Hurd. Three albums down the musical highway, Hurd remain one of the original rock bands to form before Mongolia’s transition to democracy. (

English Source

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: