AU Visa Application in MN

Posted on March 20, 2008. Filed under: Visa Docs |

From: www.olloo.mn

Бусад : » Монголчууд гадаадад зорчихдоо гэрээсээ визээ мэдvvлэх боломжтой болно

——————————————————————————–
Нийтэлсэн: 2008-03-20 10:45:01 , Мэдээний дугаар: #94379

Манай иргэд зарим оронд зорчихдоо Бээжин орж виз мэдvvлэн, цаг зав, мєнгє тєгрєгєєрєє багагvй “шатдаг” Харин энэ байдалд цэг тавих сайхан ажлыг Бээжин дэх ЭСЯ-ны консулын ажилтан О.Одбаяр санаачилж байгаа юм байна. Тvvнтэй ярилцлаа.

-Манайд олон улсын виз зуучлах твв нээгдэх гэж байгаа юм байна. Энэ талаар манай уншигчдад сонирхуулах уу?
-Австрали, Канад, Австри, Итали, Швейцарь, Бельги зэрэг 62 орны консул Бээжингээс Монголын хэргийг хамаарч суудаг. Монголчууд дээрх 62 оронд зорчихын тулд Бээжинд очиж визээ мэдvvлдэг шvv дээ. Бээжин явж, ирэх зардал, буудлын мєнгє гээд нэлээд єндєр зарлага гарахаас гадна, хамгийн гол нь цаг заваа их vрдэг. Энэ их зардал чирэгдлийг vгvй болгохын тулд “VFS” гэж дэлхийн хэмжээний том виз апликэшн центр /application/-ийн салбарыг Монголд байгуулах саналыг тус байгууллагад тавьсан юм. Саналыг маань “VPS” нааштай хvлээн авснаар Азийг хариуцсан менежер нь Монголд ирж ГХЯ-ны дэд сайд Б.Энхмандах болон Бээжин дэх Монголыг хамаарсан консулын газрынхантай уулзаад Виз центрээ Монголд байгуулахаар болоод байна. Энэ центр байгуулагдсанаар хаашаа ч нисэх хэрэггvй, зєвхєн эх орноосоо, хамгийн бага зардлаар хvмvvс визээ авах боломжтой болж байгаа юм. Гэхдээ энд нэг зvйл тодруулж хэлэхэд, “VFS” нь ямар нэг улсын Элчин сайдын яамдад визийг нь мэдvvлээд, шийдвэр хариуг нь тухайн хvнд авч єгдєг. Тэрнээс биш энэ компани виз гаргадаггvй. Тухайн хvний материалыг нь хvргэж єгєєд, буцааж эзэнд нь олгодог. Тухайлбал, та Италийн виз авахыг хvсвэл таны материалыг Италийн Элчин сайдын яаманд хvргэж єгєєд, хариуг нь авч єгдєг.

-Энэ “VFS” нь ямар хэмжээнд vйл ажиллагаагаа явуулдаг байгууллага вэ. Манайхны хэлдгээр хэр найдвартай газар вэ?
-Энэ тал дээр vнэхээр найдвартай. Зєвхєн Англи улсад гэхэд 195 сая еврогийн дэнчин тавьж гэрээ байгуулан ажилладаг Английн компани байгаа юм. VFS нь 39 оронд нийт 270 салбар оффистой. Жилдээ зургаан сая хvмvvст vйлчилдэг. Хамгийн сvvлийн vеийн технологи, тєхєєрємжєєр тоноглогдсон, бvх улсын Элчин сайдын яамдтай шууд харилцаатай. Арабын Эмират, Англи, Ирланд, Австрали, Итали, Франц, Канад, Таиланд, Герман гээд эдгээр бvх орнуудад тєлєєлєгчийн газаптай. Эдгээр улсуудын бvх тєрлийн визийг дэлхий даяар мэдvvлдэг. Эдний гол vйлчлvvлэгчид нь Хятад, Энэтхэг гээд дэлхийн хамгийн том, олон хvн амтай хоёр том улс. Хятадыг бол бvрэн эзэлсэн. Мєн Английн визийг дэлхий даяар бvрэн зуучилж єгдєг компани.
Италийн Элчин сайдын яамнаас виз авахын тулд заавал Бээжин дэх консулын газар нь очиж ярилцлага єгєх шаардлагатай байдаг. Тэгвэл энэ тєвийг байгуулснаар Бээжин явах шаардлагагvй, эндээсээ онлайнаар харж байгаад Италийн Элчин сайдын яаманд ярилцлага єгєх бололцоотой.

-Бээжин явж виз мэдvvлдгээс єртєг зардал нь хямд байх нь мэдээж. Гэхдээ хvмvvс vйлчилгээний тариф нь ямар хэмжээнд байхыг мэдэхийг хvсэх нь гарцаагvй?
-Мэдээж хамаагvй хямд. 50-100 доллар орчим байна. Хэрвээ хvсэх юм бол хариуг гэрт чинь хvргэж єгнє. Яваандаа боя Монголын иргэд онлайнаар ямар ч орны визийг мэдvvлэх хэмжээнд бид хvргэнэ.

-Цаг зав, тєсєв мєнгє хэмнэхээс гадна виз гаргаж єгнє гэж мєнгє аваад алга болдог луйвар байхгvй болох гээд сайн тал олон байна шvv?
-Тэгэлгvй яахав. Vvнд олон сайн тал бий. Визийг дамлаж худалддаг, виз авч єгнє гээд хулхиддаг явдлыг бvрмєсєн зогсооно. Энэ центрээр дамжуулаад виз мэдvvлсэн хvнийг хаа явж байгаагаас авахуулаад бvх юм нь тодорхой болно. Хvсвэл миний Италийн визийн процесс хаана явж байна гэдгийг гэрээсээ компьютероор шалгаад, Италийн Элчин сайдын яам хvлээж авлаа, тєдєн єдрийн дараа хариугаа авах юм байна гээд бvх зvйлийг ойлгомжтой хараад сууж байх боломжтой. Тvvнээс хэн нэгийг хvлээгээд визэнд орсон юм уу, vгvй юмуу гээд хайгаад байх шаардлагагvй. Энд бас нэг давуу тал нь Монголын иргэн гадаадад энд тэнд гэмт халдлагад єртєх, худалдагдах, янз бvрийн асуудалд орох гээд элдэв сєрєг муу vзэгдэлд орохоос хамгаална.

-Хэзээнээс монголчууд эх орноосоо визээ мэдvvлж эхлэх вэ?
-Ирэх зургадугаар сарын 1 гэхэд байгуулагдана. Интернэт, бусад Элчин сайдын яамдтай сvлжээгээ холбох ёстой. Сvлжээгээр хувь хvний нууцлалтай холбоотой асуудлууд явах учраас дэлхийн тєвшний хамгийн том зохион байгуулалттай сvлжээ, ажлын орчинг vvсгэх ёстой юм.

-Ямар ч байсан энэ ажлыг санаачлан ард тvмэндээ томоохон буян vйлдэж байгаа танд уншигчид, ард тvмннйхээ ємнєєс баяр хvргэе. Та єєрєє хаана, ямар алба хашиж байна вэ?
-Би Бээжин дэх Элчин сайдын яамны консулын хэлтэст ажилладаг. Монгол иргэдийн гуравдагч оронд жуулчлах, ялангуяа тєрийн албан хаагчдын жуулчлах асуудлыг хариуцдаг. Єнгєрсєн жил би єєрєє санаачлан 42 орны консулыг Улаанбаатарт авчирч Монгол орноо vзvvлж, хурал зєвлєгєєн хийсэн. Vvний гол зорилго нь монголчуудынхаа цаашлаад улсынхаа аялал жуулчлалын чадамжийг тэдэнд харуулах явдал байсан. Энэ зорилго маань ч биелж Италийн консул санаачилга гарган намайг дэмжээд, єєрийнхєє хамтарч ажилладаг “VFS” зэрэг партнер компаниудыг холбож єгсєн.

Т.Болор
Дугаар 59/2346/

Мэдээллийн эх сурвалж: Mongoliin medee

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “AU Visa Application in MN”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Ter baiguullaga bailaa ch, yariltslagand ni yaj oroh ve, ochih l shaardlagatai bolno biz dee. Jishee ni New Zealand-n elchin shuud l irj yariltslagand or, irehgui bol visa darj ogohgui l gedegshd. Tegeheer mongo hemnelee gehed 3-5 sar shaardagddag ni heveeree l baih yum baina tiim uu.

australia-nh yariltslaga baidguimaa gokshoon. yariltslaga avahad tulbal VFS ni video conference hiij tuslah yum shig baileeshd, hehe. photogenichnii talaaraa muu bolohoor odoo yana daa, keke


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: