The Famous City-Melbourne

Posted on March 17, 2008. Filed under: -- Australian Life |

www.olloo.mn

http://www.undes.net/mc_showmod.php?mcmodule=news&newsid=763

Таны мэдлэгт : » Дэлхийн алдартай хот – Мельбурн
Нийтэлсэн: 2008-03-16 11:24:18 , Мэдээний дугаар: #93681

Дэлхийн алдартай хот – Мельбурн
Газар зvйн аугаа нээлтийн эрин vе: голландчууд, испаничууд Энэтхэгийн далайн зvvн хэсэгт хэд хэдэн чухал нээлт хийсэн ч Австрали тив хvрсэнгvй єнгєрчээ.
Манай эриний ємнєх II зуунд эртний грекийн эрдэмтэн Птоломей Энэтхэгийн далайгаас ємнє зvгт “терра аустралис инкогнита” буюу vл мэдэгдэх ємнєд нутаг бий гэж бичиж байлаа. Дундад зууны vеийн нэрт газрын зургийн мэргэжилтэн Г.Меркатор 1569 онд хэвлvvлсэн газрын зурагтаа ємнєд нутгийг мєн оруулсан байжээ.

Гэвч алт эрж явахдаа Шинэ Гвинейн ємнєд эрэг хvрч тэндээсээ 1606 онд Карпентарий хоолойн нам дор эл хуль эрэг дээр анх хєл тавьсан голландын ахмад В.Янсзон “ногоон тив”-ийг нээгч гэсэн алдрыг албан ёсоор хvртсэн ажзэ. Тvvнээс 11 жилийн дараа мєн голландын аялагч Д.Хартог Австрали, Шинэ Гвиней, Тасманийн баруун эргийг нээжээ.

Голландчууд шинэ нутаг нээсэн ч эзэмшиж чадаагvй бєгєєд бvр хожуу английн аялагч Жеймс Кук Австрали тивийг “хоёр дахь” удаагаа 1770 онд нээсэн vеэс европчууд тус тивд бєєнєєр ирж сууршиж эхлэжээ.

Англичууд шинэ нутгийг эзэмшихээр очиход нутгийн уугуул иргэдийн зvгээс ямар нэгэн эсэргvvцэл vзээгvй учир анхандаа эрvvгийн гэмт хэрэгтнvvд, ирландын хувьсгалчид, цєллєгт заагдсан хvмvvсийг авчирч хорьж байлаа. 1788 онд ахмад А.Филиппийн удирдсан усан онгоцууд ирж дорнод эргийн Ботанбей хэмээх газарт буусан ч намгархаг газар байсан тул хойд зvгт Порт-Жексон булан хvрч суурин байгуулсан нь ирээдvйн Сидней хот байлаа.

XIX зуунаас эхнээс чєлєєт иргэд Австрали тивд нvvдэллэн ирдэг болжээ. 1835 онд усан онгоцоор Порт-Филипп буланд хvрэх зам зуур Ярр голын адгийг нээсtн английн усан цэргийн ахмад Жон Бетменийг Мельбурн хотыг vндэслэгч гэж vздэг юм. Тvvний багийy нэгэн офицер нутгийн омгийн удирдагчидтай дохио зангаар яаж ийгээд ойлголцож, 500 мянган га газар “худалдан авах” тухай тохиролцож чаджээ. Англичууд оронд нь хэдэн хутга, толь, хадуур, даашинз, ноосон бvтээлэг, хайч, хэдэн шуудай гурил, мєн тамхи єгчээ.

Мєльбурн хотын нэгэн тєв гудамжинд дєрвєн давхар байшингийн хэрийн єндєр тавцан дээр амандаа гаанс зуусан, халаасандаа гараа хийсэн, эрvvндээ сахалтай нэгэн эр том байшингийн битvу зураг бvхий хана руу ширтэн байна. Уг зурагт тэнгисийн буланд тулсан балар битvv ой, хєвж байгаа усан онгоцны дэлгэц дээр хар арьстан уугуул иргэд євдєглєн суусан харагдана. Энэ бол ахмад Д.Бетмений модон хєшєє ажээ. Тэрбээр толгойгоо эргvvлэн харахад тvvний нvдний ємнє Виктория мужийн тєв Мельбурн хот тодорно.

1837 онд Д.Бетмений vvсгэн байгуулсан Мельбурн хот нэг зуун жилийн дараа далайн худалдаа хийдэг олон орны арилжаа наймааны гол цэг болж маш тvргэн єргєжин тэлжээ. Британы арлаас нvvн ирсэн иргэд эх нутгаа санаж байсны илэрхийлэл нь Ричмонд, Виндзор, Кентерберри, Кенсингтон зэрэг нэр хаяг болно.
Австрали улсад Сидней, Мельбурн муж, хотууд аль дээр цагаас хоорондоо бvх салбарт єрсєлдсєєр иржээ. Учир нь гэвэл єнєєгийн Виктория муж, ач холбогдлоороо тус орны хоёр дахь хотын иргэд алс орших Сидней тєвтэй Шинэ Ємнєд Уэльс мужийм бvрэлдэхvvнд байгаадаа ихэд дургvйцэж тэр тухай Английн Виктория хатан хаанд хандаж тусдаа муж болох хvсэлт гаргажээ. Хатан хаан хvсэлтийг нь зєвшєєрєхєд, оршин суугчид баярлаж талархсанаа илэрхийлж шинэ муждаа хатан хааны нэрийг єгчээ.

Єнєєгийн Мельбурн хотын тєв нь “Алтан бээр” гэж бас нэрлэдэг Сити ажээ. Тэнд тус хотын улс тєр, худалдаа, соёлын амьдрал тєвлєрч байдаг хийгээд орчин vеийн уран барилгын илэрхийлэл болох банк, томоохон корпораци, компани, санхvv, даатгалын байгууллагуудын єндєр байшингууд сvндэрлэн байна.
Сити хорооллын ємнєд талаар урсах Ярр гол дээгvvр гурван гvvр тавьсан ба зvvн талын гvvрээр гарч цэцэрлэгт хvрээлэн рvv, баруун гvvрээр гарч Виетория-док усан боомт руу очно. Мельбурн хот 400 хавтгай дєрвєлжин километр талбай эзлэн оршдогоос Сити хороололд 2,5 хавтгай дєрвєлжин километр нь ногдоно.

Хотын тєвийн орчим улаан вааран дээвэртэй голдуу нэг давхар орон сууцны байшингууд байна. Хотын эргэн тойронд єєрийн хил хязгаартай, євєрмєц нэр, хууль журамтай жижигхэн тосгон гацаа маш олон бий. Хотын гудамжууд єргєнєєрєє засмал замыг санагдуулах ба намхан байшингуудын далай тэнгис мэт харагдах дээвэр дундуур сvлжин мушгирна. Байшин бvрийн дэргэд нэгэн жигд єндєртэй тайрсан євс бvхий жижигхэн зvлэг, бяцхан цэцгийн мандал байх агаад тэдгээрийг энгийн мєртєє намхан хашаагаар хvрээлvvлсэн байна.

Мэдээж хэрэг Мельбурн хотод ширмэн сараалжин хашаа тойруулан барьсан усан сан, том цэцэрлэгт хvрээлэн бvхий хоёроос гурван давхар тансаг чамин шилтгээн зєндєє бий. Хотод хэд хэдэн гоёмсог хороолол байдгаас саятнууд суудаг Турак хэмээх дагуул хот их алдартай. Австралийн нэрт эдийн засагч Э.Кембеллийн бичсэнээр “Турак хороололд дэлхийн аль ч єнцєг буланд байхгvй олон саятан оршин суудаг.” гэжээ.

Турак хороололтой залгаа орших Ємнєд Мельбурн хотхонд Домэн хэмээх том цэцэрлэгт хvрээлэн бий. Уг цэцэрлэгт хvрээлэнгийн тєвд дов дээр Дэлхийн нэгдvгээр дайнд амь эрсэдсэн австралийн дайчдын дурсгалд зориулсан гантиг, хvрлээр урласан, хэлбэрийн хувьд пирамид санагдуулсан чулуун хєшєє бий. 1918 онд дэлхийн нэгдvгээр дайн дууссан 11 дvгээр сарын 11-ний єдрийн 11 цагт жил бvр хєшєєний шилэн бємбєгєр оройд гаргасан нvхээр нарны гэрэл тусаж хvрэл хавтан дээр сийлсэн “Хvнийг vзэн ядах биш хайрлах хэрэгтэй!” гэсэн vгийг гэрэлтvvлнэ.

Мельбурнчууд нийт австраличуудын адил спортод их дуртай. Талбайн одон бємбєг австраличуудын хувьд бараг vндэсний спорт нь болохоор тус оронд дэлхийд хамгийн олон талбайн одон бємбєгний талбай байдаг. Австралийн тамирчид нэр хvндтэй Девисийн цомыг олонтаа хvртэж байсан хийгээд тус орны мужуудын хооронд болдог нээлттэй тэмцээн нь дэлхийн зиндааны ач холбогдолтой юм. Хотын иргэд хєнгєн атлетик, усан сэлэлт, гольф мэдээж хэрэг серфингийн спортоор тvvний дотор эмэгтэйчvvд илvv олноор хичээллэнэ. Серфингийн спортын тамирчид тэнгисийн хvчит давалгааны нуруунд дээш доош шидэгдэн тэнцвэрт байдлаа хадгалан зугаацна.

1956 онд Мельбурн хотод болсон зуны наадамд зориулан босгосон 104 мянган хvний багтаамжтай Крикетграунд цэнгэлдэх хvрээлэн тус орны томоохон байгууламжийн нэг билээ.
Хотын иргэд ертєнцийн єнцєг булан бvрээс авчирч ургуулсан сонин чамин мод бут, цэцэг бvхий Ботаникийн цэцэрлэгт хvрэлэнд чєлєєт цагаараа зугаалж чулуун давхарлагаас хоржигнон урсах усны чимээг чагнаж сэтгэл амарна.

Виктория нь Австрали улсын хамгийн тодорхог муж гэж тооцогдох хийгээд тvvний нутаг дэвсгэрийнх нь 25 хувь нь ойгоор битvv хучигдсан байдаг учир жуулчдад зориулсан сурталчилгаанд Мельбурн хотыг “Австралийн цэцэрлэгт хот” гэж нэрлэсэн бий. Европийн олонхи хотын дээгvvр хуйлран байдаг утаан vvлс Мельбурн хотод байхгvй. Асар том ногоон байгуулмж нь хотын агаарыг цэвэршvvлж байдаг болохоор агаар нь цэвэр сайхан байдаг.

Виктория мужийн дархан цаазат газарт Австрали улсад ургадаг зэрлэг хvн орхоодойн таван зуун тєрлийг vржvvлдэг ба тvvнээс 145 тєрєл нь тус мужийн нутаг дэвсгэрт ургадаг ажээ. Австрали улсад хуайс модны таван зуу гаруй тєрєл ургадгаас мєнгєн хуайс мод илvv єргєн талбайд ургана. Хуайс модны нэгэн тєрєл болох сийрсэн модыг Австрали улсад vндэсний ургамал гэж дээдэлдэг байна.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: