MCC-Mongolian Hour USA

Posted on March 13, 2008. Filed under: MN News |

Mongolian Cultural Centre-s yavuulsan arga hemjeeg Монголын UBS телевиз, TV-9 телевизээс гадна Нью-Жерси хотноо орших Америкийн Ebru (www.ebru.tv) телевиз, “Даяар Монгол”, Монголын “Үнэн” сонин survaljiljee.

http://dayarmongol.com/

“Мааш сониирхолтой, бас хөөгжилтэй, тэгээд иих юм сурсан” Монголын цаг

2008 оны 03 сарын 11

АНУ дахь Монгол Соёлын Төвөөс Монголыг сонирхогч Америкчууд болон гишүүд дэмжигчдийнхээ дунд “Монголын цаг” хэмээх үйл ажиллагааг зохиосоор таван сар болж байна. Энэ удаагийн “Монголын цаг”-ийг “Монгол хувцас” хэмээх сэдвээр зохион байгуулав.

Монгол хувцас Холливүүдийн кинонд

Үүнийг бичигч миний бие ийм нэртэй бяцхан илтгэлийг цугласан олонд танилцуулан, зураг хөргийг нь үзүүлсэн юм. Хамгийн анх Оросын “Потомок Чингис хана”, “Александр Невский” зэргээс эхлээд бүр сүүлд Холливүүдийн “Charlies Angels”, “Rollerball” зэрэг кинонд монгол хувцсыг хэрхэн үзүүлснийг дүгнэн ярилцав. Ерөнхийд нь Монгол хувцасных нь үнэн зөв эсэхээр нь тэдгээр киног сайн, муу хэмээн ангилж болмоор санж. Холливүүдийнхэн Хүннү нарыг тухайлбал, “Мулан”, “Музейд өнгөрүүлсэн шөнө” зэрэг кинонд монгол хувцастай харуулсан нь түүхэн талаасаа Хүннү нарыг Монголын өвөг хэмээн баталсан санаатай тул бас чиг сайн нөлөөтэй юм. Америкчуудад хамгийн сонирхолтой хэсэг нь “Оддын дайн”-ы Амидала хатан халх эхнэрийн хувцастай байгаа, “Карибын тэнгисийн дээрэмчид”-д тоглосон Кэйра Нааетли монгол малгай, монгол додиг өмссөн зураг байв. Түүний додигийг хуурч Уртнасангийн өмссөнтэй харьцуулан додигийг бодитойгоор нь харууллаа. Амидала хатны өмссөн Монгол эхнэрийн хувцас, үсний загвар яагаад тийм хэлбэртэй болсон тухай ардын домгоос өгүүлж, халх эхнэрийн мөрний “түнтгэр”-ийн тухай мөн танилцуулав. Монгол бүс, гутлын тухай товч ярихад Бадан багш, Жаажаа Санждорж нарын өмсч ирсэн мөнгөн бүс, монгол гутал “амьд” үзүүлбэр болж өглөө.

Монгол хувцас орчин цагт

Лекцийнхээ дараа миний бие Монгол үндэсний хувцас гэхээр хүмүүс ихэвчлэн эрт цагийнхаа хэлбэрийг хадгалаад царцсан хэмээн ойлгодог нь буруу болохыг өгүүлж, өнөөг хүртэл улам хөгжин боловсронгуй болсоор байгаа тухай ярив. Ингээд үүнийгээ батлан үзүүлэхийн тулд, “Гоёл-98” улсын уралдааны тэргүүн байрын шагналт, дезайнер Оюунгэрэлийг урилаа. Оюунгэрэл монгол уламжлалт хувцасны загварыг орчин цагийн аргаар баяжуулж, өөрийн дүрслэлээр сэтгэн олон сайхан даашинз урлажээ. Гоолиг монгол охид тэдгээр загварыг өмсөн сонирхуулж, үнэхээр Монгол хувцасны гайхамшгийг үзүүллээ. Тэрбээр бас эрэгтэй загвар бүтээснийг морин хуурч Уртаа маань өмсөн алхав. Энэ үзүүлбэрийг үзсэн олны сэтгэл ихэд хөдөлсөн бөгөөд удахгүй Монголд очиж АНУ-ын ЭСЯ-наа ажиллах нэгэн бүсгүй Оюунгэрэл дээр очин,таны загвараар даашинз хийлгэж өмсье, Монголд таны оёдолчин байгаа юу? хэмээн асууж байлаа. “Charlies Angels” зэрэг киноноос Монгол хувцас хэмээн бохир заваан, олон өөр элемэнт холилдсон, этгээд хачин хувцасыг харсан хүмүүс ийнхүү жинхэнэ монгол хэв маяг ямар байдгийг харж, үнэн голоосоо биширцгээсэн бөлгөө.



Товч, сампингийн ялгаа буюу өөрсдөө бид сурсан нь

Үүний дараа Монгол сургуулийн багш Уранчимэг уригдан ирэв. Тэрбээр Америкчуудад товч, сампин хэрхэн зангидахыг зааж өглөө. Эхлээд Урнаа багш Монгол зангилаа нь хувцсанд хир чухал болохыг тайлбарлаж, малгайн дээрхийг нь сампин, дээлийнхийг нь товч хэмээн нэрлэдгийг хэлээд хүн бүрт шилбэ бариулж, өөрөө зангидан үзүүлэв. Түүний яриаг “Монгол Соёлын Төв”-ийн зохицуулагч Н. Номуундарь орчууллаа. Ер нь Монгол соёлын холбоотой, ийм зангилаа сампингийн тухай ч юм уу, эсхүл хуурын хөг аялгууны тухай мэргэжлийн үг хэллэгтэй, хэцүү эхүүдийг манай Номуунаа угаасаа их сайн орчуулдаг юм.
Хамгийн хөгжилтэй нь Бадан багшийн гэргий, Монгол хоолны газар байгуулсан Амраа эгчээс бусад бүх монголчууд өөрсдөө ч бас товч зангидаж чаддаггүй нь батлагдаж, америкчуудтайгаа хамтдаа сурцгаав. Шавь нар баахан муруй сарий, сул хөдөлгөөнтэй сампин зангидаж Урнаа багшаас “дунд” дүн авсан ч гэлээ юутай ч хүн бүр зангилааных нь учрыг ойлгож авцгаасан нь чухал юм. Урнаа багш бол Багшийн Их Сургуулийг үйлчлэх хөдөлмөрийн багш мэргэжлээр төгссөн, өөрөө дээл хувцас оёдог, уран бүсгүй билээ.



Тоглоом баатар буюу хүүхэлдэйнд дээл хийсэн нь

“Монголын Цаг”-ийн хамгийн хөгжилтэй мөч энэ болов. “За та бүхэн Монгол дээл хувцасны талаар ойлголттой боллоо. Товч сампин ч зангидаж сурлаа. Одоо гурван хэсэг болно уу? Нэг хүсэлт байна” гэхэд бүгд яах гэж байгаа юм бол хэмээн гайхацгаан гурав хуваагдав. Тэр даруйд нь нэг нэг хүүхэлдэй өгч, даавуу, хайч, утас зүү тэргүүтнийг дагалдуулаад “Сая сурсан бүхнээ ашиглан хүүхэлдэйндээ дээл хийцгээ” хэмээн үүрэгдлээ. Америкчууд маань бодсоноос хавьгүй идэвхтэй, Монголчууд маань ч тэдэнтэй нийлэн тусалж, бүгд тун шаргуу урлаж гардаг юм байна. Монголд хоёр жил хөдөө байсан нэг америк залуу эгээ л монгол эхнэр аятай, нэг хөлөө нугалж, өвдгөн дээрээ үйлээ барьж суугаад зүүгээ хатган огцом огцом татан оёж байснаа утасаа шүдээрээ тастах нь үнэхээр инээдтэй. Ингээд америкчууд голцуу тэргүүлсэн нэгдүгээр багийнхан хөвгүүн дээл оёж өмсүүлсэн хүүхэлдэйгээ Тоглоомбаатар, Амраа эгч, Хандмаа нарын тэргүүлсэн бүлгийнхэн эмэгтэй хүүхэлдэйндээ дээлээс гадна алчуур оёж зүүлгээд “Саальчин Дулмаа”, Монголын ТВ-9 нэвтрүүлгийнхэн удирдан оёсkyдээлнийхээ эзэнд “Марал Гоо” хэмээх нэрийг хайрлацгаав.

Хэвлэл мэдээллийн анхаарлын төвд

АНУ-д Монголтой холбоотой үйл ажиллагаа чимээгүйхэн зохиогдоод өнгөрдөг байсан цаг түүх болжээ. Ингэж хэлэхийн учир нь сая “Монгол Соёлын Төв”-ийн зохиосон энэхүү арга хэмжээг Монголын UBS телевиз, TV-9 телевизээс гадна Нью-Жерси хотноо орших Америкийн Ebru (www.ebru.tv) телевиз, “Даяар Монгол”, Монголын “Үнэн” сонин сурвалжилж, энд тэнд зураг авуурын гэрэл гялсхийн, том том камерууд ажиллан үйл ажиллагааг улам сүрлэг болгож байв. Дээр нь оролцогчдыг Монгол хувцас өмсч ирэхийг урьсан учраас Монгол, Америкгүй сайхан монгол дээл, хувцастай, дээл болгон нь өвөрмөц, Монголын Андууд байгууллагын Ариел л гэхэд жишээ нь буриад дээл өмсч ирсэн нь өнгө алаглан үзэмж нэмж байлаа. Бас нэг сайхан завшаан тохиосон нь өмнөх өдөр нь морин хуурын талаар сонирхолтой лекц уншсан хуурч Уртнасан маань бас тэнд тоглон, Монгол хувцасны үзэмж дээр монгол аялгуу нэмж өгсөн юм.

Дээлээр хослон гангалахуй

Монгол хосууд ижил өнгийн дээлээр хослон, ижил зүсмийн морь унаж гангардаг. Манай үйл ажиллагаанд Ди Си Орчмын Монголчуудын Холбооны тэргүүлэгч гишүүн, Монгол Соёлын Төвийн гишүүн Дэлгэрцогт, гэргий Сэргэлэнтэйгээ хар саарал өнгийн нэн уран хийцтэй шинэ дээлээр хосолсон, мөн Соёлын Төвийн гишүүн Бадан багш, Амраа эгч хоёр шаргал өнгийн дээлээр хосолсон байх нь нүдэнд дулаахан, бас үзэмжтэй харагдаж байлаа. Дэлгэрцогт, Бадан багш хоёр хөөргөө солилцон хоёр гэргий нь хоорондоо ярилцан зогсох тэр дүр зураг бол ерөөс лекц, тайлбар хэрэггүй жинхэнэ Монгол соёлын “амьд” хичээл мөнөөс мөн байв. Даанч хос морь унаад л ирж болохгүй юм даа, энэ Америкт.
Олон хүн цуглаад өрөө нэлээд халуун болсон хойно Жаажаа Санждорж, Бадан багш, Дэлгэрцогт, Ариел дөрөв дээлээ сугалдаргалсан байх нь бас их сонин, дотно харагдаж байв. Мөнөөх Америкийн ТВ-ийн оператор ирж, ямар учиртайг нь асуун тайлбарлуулаад ихэд олзуурхан кино зураг авлаа.

Монгол дээл, морин хуур, монгол хоол

Сайхан монгол дээлээ өмсөөд, морин хуурын аялгуу сонссон улсад ганцхан юм л дутуу байв. Монгол хоол, бууз жигнэн өгч, сүүтэй цай, боорцог амсуулснаар зочдоо сая нэг бүрэн дайлсан боллоо, бид. Халуун хоол цай бол бас л бидний нэг соёл, найрсаг, зочломтгой Монгол зангийн илэрхийлэл билээ. Монгол Соёлын Төвийн эмэгтэй гишүүд маань хоёр өдөр сууж байж тэр буузыг чимхэж дуусан юм шүү. Гэвч манай хүүхнүүд тэглээ гээд “уйлаад” байдаггүй, ажлынхаа дараа нэгнийдээ суугаад хамтдаа инээлдэн хөхрөлдөн буузаа чимхэж, зохиох ажлынхаа төлөвлөгөөг гаргаад, гэртээ харихад харин ч амарчихсан байдаг, ийм л эрч хүчтэй, сэтгэл сайтай хэдэн сайхан бүсгүй бий дээ, манай төвд. Тэдэндээ энэ завшааныг ашиглаад эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье.
Энэ бяцхан тэмдэглэлээ АНУ-ын ЭСЯ-д хэвлэл мэдээлийн ажилтнаар ажиллах гэж буй, өдгөө Монгол хэл сурч байгаа Марисса бүсгүйн үгээр өндөрлөе. Учир нь түүний үг манай үйл ажиллагаагдүгнээд хэлчих шиг болсон. Тэрбээр явахдаа монгол хэлээр “Их баяарлаа. Мааш сониирхолтой, бас хөөгжилтэй, тэгээд иих юм сурсан” хэмээсэн юм.

М. Саруул-Эрдэнэ ( saruulerdene@yahoo.com )

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: