Human Rights Project MN

Posted on March 12, 2008. Filed under: -- Tour Visa Docs, Miracle Stories |

Хүний эрхийг хамгаалах талаар Австрали улсын санхүүжилттэйгээр сургалт зохиож, төсөл хэрэгжүүлсэн талаар доорх мэдээллээс олж уншина уу. Австрали улс хүний эрх, эрх чөлөөг дээд зэргээр дээдэлдэг улс бөгөөд Ардчилал, Эрх чөлөө гэсэн үзүүлэлтээр Эрх чөлөөний орон гэгдэх Америк улс 92 оноо авсан байхад Австрали улс энэ үзүүлэлтээрээ 100 оноо авч дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг гэдгээ баталжээ. Үүний ч үр дүнд эх нутагтаа гадуурхагдсан /улс төр, шашны ялгаварлал, ижил хүйстэн …/ олон Монголчууд энэ улсад орогнол хүсч, бусад гадны улсуудад байдаг шиг визээ харлуулан, хууль зөрчилгүйгээр, эрх чөлөөтэй ажиллаж амьдрах эрх олж авдаг билээ.

Монголын Эмнести Интернэшнл

Xаяг: Сїхбаатар дїїрэг, 6-р хороо,
Бага тойруу – 44, 10 тоот
Утас/факс: 976-11-324705
И-мэйл: aimncc@magicnet.mn
http://www.amnesty.mn

From: http://www.cabsaf.mn/SAS%20adv_March%2007%20mon.pdf

ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ, ЖИЖИГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ МОНГОЛ-АВСТРАЛИЙН
ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨР (ЧБЖҮАДХ)
Австралийн Засгийн Газрын шууд тусламжийн хүрээнд хэрэгжиж буй Жижиг Үйл Ажиллагааны xөтөлбөр нь (ЖҮАХ) Монголын төрийн бус байгууллагуудын олон нийтийг хөгжүүлэх, орлого нэмэгдүүлэх, амьдрах ухаанд сургах, боловсрол, эрүүл мэнд олгох, сайн засаглалыг дэмжих зорилго бүхий бага хэмжээний үйл ажиллагааг санхүүжүүлнэ. ЖҮАХ-ийн зорилт Монгол улсад ядуурлыг бууруулах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахад оршино. ЖҮАХ нь Монгол улсад Австралийн Засгийн газраас үзүүлж буй тусламжийн хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд
ЧБЖҮАДХ-ийн газраар дамжин хэрэгждэг.
ТББ-аас боловсруулж ирүүлсэн нэг төсөлд 10 000 хүртэл ам. долларын тэтгэлэг олгоно. Уг төслийг ЧБЖҮАДХ-ийн ажилтнууд хүлээн авч, үнэлгээ хийх ба шалгаруулах үйл ажиллагааг Сангийн Яам, Бээжин дэх Австралийн Олон улсын хөгжлийн Агентлагийн төлөөллөөс бүрдсэн Хороо батлах юм. Тус хорооноос дэмжсэн төслүүдийг ТББ-ууд ЧБЖҮАДХ-тэй байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Төсөл нь бие даасан, нэг удаагийн үйл ажиллагаа байх ба 12 сарын дотор хэрэгжиж дуусахаар төлөвлөсөн байвал зохино.
Төслөөс гарах үр шимийг хүртэх талуудыг оролцуулсан хийгээд санхүүжилтэд нь бусад хандивлагчдын хувь нэмэр зонхилох шинжтэй туссан төслүүдийг эн тэргүүнд авч үзнэ.

Хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг, Монгол улсад бүртгэлтэй аливаа ТББ ЖҮАХ-өөс санхүүжилт авахдаа дараах
шаардлагуудыг хангасан байвал зохино. Үүнд:
1. Монгол улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд бүртгэгдсэн, хуулийн этгээд байх;
2. ТББ-ын нэр дээр банкинд харилцах данстай байх;
3. Төсөл хэрэгжүүлэх чадвартай гэдгийг нотлон харуулсан байх;
4. Санхүүгийн бүртгэл, тооцоог нарийн хөтөлдөг байх,
5. Тайланг шаардлагын хэмжээнд гаргаж өгөх чадвар байх зэрэг орно.

ЖҮАДХ-ийн өргөдлийн øèíý÷èëñýí маягтыг англи, монгол хэл дээр Хөтөлбөрийн газрын вэб хуудаснаас авч, англи þìóó монгол
хэлээр бөглөí, электрон шуудангаар эсвэл дараах шуудангийн хаягаар илгээж болно. Òºñëèéí íýð òîâ÷ òîäîðõîé áàéæ, ÒÁÁ-ûí ñàíõ¿¿ãèéí
÷àäàìæ, àæëûí òóðøëàãà, àâñàí ñóðãàìæèéí òàëààð äýëãýðýíã¿é áè÷ñýí áàéâàë çîõèíî.
Хаяг: Улаанбаатар хот, Мэдээллийн Технологийн Паркийн ард 8-р байр, 201 тоот өрөө
Утас: 976-11-318852
Факс: 976-11-322284
Электрон шуудан: cabsaf@magicnet.mn
Вэб хуудас: http://www.cabsaf.mn
Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2007 оны 4-р сарын 16-ны 9 цаг 30 минут

*******************************************************************

From: http://www.amnesty.mn/image/news/file-32.pdf

<strong>Монголын Эмнести Интернэшнл НЇБ-ын ХЭБ-ийн Дэлхийн
хєтєлбєрийг дэмжиж ажиллалаa</strong>

Хїний эрх, эрх чєлєєг эн тэргїїнд тавьж, хєгжлийн шинэ бодлого ч хїн рїїгээ илїї анхаарлаа хандуулж байгаа єнєє їед хїн бїр хувийн эрх, эрх чєлєє ба аюулгїй байдлаа хангах, бие бялдар, оюун ухааны хувьд бололцоотой хамгийн дээд тївшинд хїрч хєгжих эрхтэй юм.

Тэгвэл хїнийг хєгжилд хїргэж амьдралын чанарыг сайжруулахад гарцаагїй шаардлагатай хэрэглэгдэхїїн нь боловсрол юм. Иймээс Хїний Эрхийн Боловсрол нь Чанартай Боловсролын нэг салшгїй хэсэг бєгєєд Дакарын Хурал болон Мянганы Тунхаглалд: “Бїх нийтийн чанартай боловсролд хїрэх, ингэснээр бие хїнийг хєгжилд хїргэх боловсролыг эзэмшїїлэх ба улмаар ядуурлыг бууруулан, хїмїїсийн амьдрах чадварыг дээшлїїлж
чадсанаар тогтвортой хєгжилд хїрнэ” гэж тунхагласан байдаг.

2004 оны 12 сарын 10-нд НЇБ-аас батлан гаргасан ХЭБ-ын Дэлхийн Хєтєлбєрийн дагуу 2005-2008 он хїртэлх эхний 3 жилд Засгийн газрууд бага ба дунд боловсролын хїрээнд ХЭБ-ын хєтєлбєрийг боловсруулан хэрэгжїїлэхийг зорилтоо болгосон бєгєєд Эмнести Интернэшнл байгууллага ч энэ зорилтыг дэмжин їйл ажиллагааныхаа нэг гол чиглэл болгож ирлээ.

Энэ зорилтын хїрээнд Монголын Эмнести Интернэшнл байгууллага нь “Бага дунд боловсролын байгууллагын багш нарт зориулсан Хїний Эрхийн Боловсрол” тєслийг 2006 оны 5 сарын 1-нээс 2007 оны 2 сарын 1-ний хооронд Монгол – Австралийн Хєгжлийн Хамтын Ажиллагааны Хєтєлбєр болон НЇБ-ын Хєгжлийн Хєтєлбєрийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжїїллээ.

Энэхїї тєслийн зорилго нь Ерєнхий боловсролын сургуулийн багш нарын хїний эрхийн талаархи мэдлэг боловсрол болон эрхэд суурилсан боловсролын талаархи мэдлэг, чадварыг нэмэгдїїлэх замаар хїїхдийн эрхэд суурилсан чанартай боловсролыг дэмжих, хїний эрхийг бїхий л боловсролын тогтолцоогоор, ЕБС-ийн хичээлїїдээр нэгтгэх замаар суралцагчдад суралцах таатай орчинг бїрдїїлэн чанартай боловсрол эзэмших нєхцлийг бїрдїїлэхэд хувь нэмэр оруулахад оршиж байлаа.

Тєслийн хїрээнд Эмнести Интернэшнлийн Английн секцээс гаргасан “Хїний Эрх Сургалтын Хєтєлбєрт” цувралын “Математик” ба “Тїїх” номыг англи хэлнээс орчуулан тус бїр 1000ш, ХЭБ-ын 2 ширхэг зурагт плакатыг тус бїр 1000ш, ХЭТТ-ын хялбаршуулсан плакат 500ш-ийг сургалтын гарын авлага болгон хэвлїїллээ.

************************************************************
Монголын Сонин ба Мэдээллийн Холбоо

http://www.moninfo.org/content/view/14/20/lang,mn/
Эрхэм зорилго

Монголын Сонин ба Мэдээллийн Холбоо нь бие даасан, бүрэн гүйцэд бөгөөд тогтмол байдаг Монголын тухай мэдээ, мэдэллийн эх сурвалжийг хангаж өгөх зорилготой төрийн бус байгууллага юм. МСМХ-ны эхний төсөл нь MonInfo.org хэмээх нэртэй вэбхуудас бөгөөд энэ нь МСМХ-ны сэтгүүлчдийн судалж, бичсэн мэдээг олон улсад хүргэх хэрэгсэл болдог.

Сонин ба мэдээллийн холбоо төрийн бус байгууллага нь сэтгүүл зүйн эх үүсвэрийг бүрдүүлэн сургалтууд зохион байгуулах, оюутнуудыг дадлага хийлгэх замаар сэтгүүл зүйн өргөн хүрээтэй шинэчлэлүүдийг хийж байна.

Тус төрийн бус байгууллага нь Глоб интернэйшнл, Монголын хэвлэлийн хүрээлэн, Нээлттэй нийгмийн хүрээлэн, Хүний Эрхийн Үндэсний Комисс мөн Нэгдсэн үндэсний байгууллагын агентлагууд зэрэг гадаад дотоодын байгууллагуудтай хамтран хамтын мэдээллийн сүлжээг бий болгох төсөл хэрэгжүүлж байна.

МСБМХ-ны сэтгүүл зүйн хөгжлийн талаар хийж буй ажлууд

* МСБМХ нь хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад бэлгийн хүчирхийлэлийн талаар хэрхэн үнэн зөв хариуцлагатай мэдээлэл хүргэх талаар Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран сургалт явууллаа. Энэ нь бэлгийн хүчирхийлэлийн талаарх сэтгүүлчдийн мэдрэмж, хүндлэх үзэл болон олон талт байдлийг нэмэгдүүлэх зорилготой сургалт байлаа. Уг сургалтаар ярилцлагын арга барил, хэл зүй, хэвшмэл ойлголт зэрэг асуудлуудыг хамарсан…..

* МСБМХ нь Залуус Эрүүл Мэнд төрийн бус байгууллагатай хамтран Улаанбааатар хотод суурилсан бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулан хэрхэн Гомо лэсби зэрэг ижил хүйстнүүдйн талаар мэдээлэл хүргэх сургалт зохион байгууллаа.Энэ нь Улаан загалмай нийгэмлэг, Австралийн тусламжийн байгууллагаас санхүүжигдсэн бөгөөд сэтгүүлчдэд Монголын ижил хүйстнүүдийн бүлэг хүмүүсийн өнөөгийн үнэн дүр төрх, ижил хүйстэн хүмүүсийн талаар болон тэдгээрт тулгарч байгаа асуудлуудын талаар хэрхэн үнэн зөв мэдээлэл хүргэхэд зориулагдсан анхны сургалт боллоо. Энэ нь ижил хүйтнүүдийн талаарх сэтгүүл зүйн буруу болон хэвшмэл ойлголт,хэл зүй, гүтгэлэг болон үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг, олон талт байдал зэрэг асуудлуудыг хамарсан юм.

************************************************************

http://www.owc.org.mn/chrd/publication/record%202000-%20Mon.doc.
Хїний эрх ба Хєгжил Тєв
Монгол улс дахь хЇний эрхийн байдал 2000

Хїний Эрх ба Хєгжил Тєв

Багийн гишїїд:

Д.Амарсанаа

Н.Чинчулуун

Г.Уранцоож

А.Алтаннавч

Б.Ичинхорлоо

Арти Пател, Австралийн хуульч

Загвар гаргасан: Н. Сїрэнхорлоо

Хэвлэн нийтэлсэн: АСС хэвлэх компани

Фото зургийг Т.Єсєхбаатар

e-mail: chrd@mongolnet.mn

утас: 320713

факс: 364809

Агуулга:

Ємнєх їг

1. Монгол улсын тухай товч танилцуулга
2. Монгол улс дахь хїний эрхийн байдал 2000. Тэмдэглэл
1. Шїїх эрх мэдэл
2. Цагдаагийн байгууллага
3. Хорих байгууллага
4. Цаазаар авах ял
5. Мэдээллийн эрх чєлєє
6. Шашин шїтэх эрх чєлєє
7. Эвлэлдэн нэгдэх эрх чєлєє
8. Улс тєрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нєхєн олговор олгох
9. Улсынхаа нутаг дэвсгэрт зорчих, шилжин суурьших эрх чєлєє
10. Їндэстний цєєнх
11. Хєдєлмєр эрхлэлт
12. Байр сууцаар хангах
13. Эмэгтэйчїїдийн эсрэг ялгаварлан гадуурхах
14. Хїїхэд
15. Тахир дутуу хїмїїс
16. ХДХВ халдвартай, ДОХ євчлєгсєд
17. Биеэ їнэлэгчид
18. Худалдаалагдсан хїмїїс
19. Ижил хїйстэнтэй бэлгийн харьцаанд оролцогч хїмїїсийн эрх

IV. Ашигласан хэвлэл

V . Хавсралт 1. Монгол улсаас олон улсын хїний эрхийн талаарх гэрээ хэлэлцээрт

нэгдсэн ба тайлагнасан байдал.

VI. Хавсралт 2. Монгол улсаас НЇБ-ын Хїний Эрхийн Хороонд Иргэний болон Улс тєрийн эрхийн

тухай олон улсын Конвенцийн хэрэгжилтийн талаарх дєрєв дэх ээлжит тайлан

VII. Хавсралт 3. НЇБ-ийн Хїний Эрхийн Хорооноос Монгол улсын дєрєв дэх ээлжит тайланд єгсєн

зєвлємж/санамж

ЄМНЄХ ЇГ

Монгол улс хїний эрхийн їнэ цэнийг жинхэнэ утгаар нь хїлээн зєвшєєрч тїїнийг хэрэгжїїлэх їїрэг авснаас хойш 10 хїрэхгїй жил єнгєрлєє. Энэ хугацаанд улс орны хєгжилд хїний эрхийн асуудал ач холбогдолтойг ойлгоход дэвшил гарсан нь эргэлзээгїй. Ардчилсан єєрчлєлтийн жилїїд монголчуудад шинэ шинэ эрх чєлєє авчирсан ч амьдралын бїхий л хїрээнд хїний эрх зєрчигдсєєр байна. Эдгээр зєрчлийн зарим нь зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн їетэй холбоотой їїссэн юм.

Монгол улс олон улсын хїний эрхийн 29 гэрээ, хэлэлцээрт нэгдэн орсон бєгєєд тэдгээр нь їндэсний хууль, тогтоомжинд бїрэн тусгагдсан болно.1 Монгол улсын Їндсэн хуульд хїний эрхийн асуудал нэлээд єргєн хїрээтэй тусгагдсан байдаг. Монгол улс 2000 оны 3-р сард Иргэний болон Улс Тєрийн Эрхийн олон улсын Конвенцийн хэрэгжилтийн тухай ээлжит дєрєвдєх тайланг НЇБ-ийн Хїний Эрхийн Хорооны хурлаар хэлэлцїїлэх явцад “Монгол улсын засгийн газар гэрээний їїргээ тааруу биелїїлсэн” гэж хурц шїїмжлэл хїлээв. НЇБ-ийн Хїний Эрхийн Хороо 2000 оны 8 сард Эдийн засаг, Нийгэм, Соёлын Эрхийн Олон улсын Конвенцийг манай улсад хэрхэн хэрэгжїїлсэн тухай Засгийн газрын ээлжит гуравдах тайланг авч хэлэлцэх болно. Мєн 2001 оны 1 сард Эмэгтэйчїїдийн Эсрэг Ялгаварлан Гадуурхах бїх Хэлбэрийг Устгах тухай Конвенцийн хэрэгжилтийг хэлэлцэх гэж байна. Иймээс Монгол Улсад хїний эрхийг хамгаалах, хєхїїлэн дэмжих чиглэлээр хийсэн ажлын ололт амжилтыг дїгнэх чухал цаг їе ирээд байна.

Хїний Эрх ба Хєгжил Тєв нь холбогдох хууль тогтоомж, баримт материалыг цуглуулан тус улсын хїний эрхийн байдалд дїн шинжилгээ хийж эхлээд байна.

Энэхїї тэмдэглэлд Монгол улс дахь хїний эрхийн байдал, тїїнд холбогдох баримт, мэдээллийг олон ургальч їзлийн їїднээс харуулах оролдлого хийв. Энэ тэмдэглэлд орсон баримтыг хот хєдєєд оршин суугч эрх нь зєрчигдсєн иргэд, тєрийн болон тєрийн бус байгууллагын тєлєєлєгчидтэй биечлэн уулзаж ярилцлага хийх, їндэсний хэвлэл мэдээллээс энэ сэдвээр нийтлэгдсэн материалуудыг судлах замаар авлаа.

Мєн Монгол улсын Засгийн газраас НЇБ-д зориулан гаргасан Иргэний болон Улс Тєрийн Эрхийн олон улсын Конвенцийн дагуу дєрєвдєх ээлжит тайлан илтгэл болон тїїний талаар НЇБ-ын мэргэжилтнїїдийн гаргасан санамж шїїмжийг хавсаргав. Энэхїї тэмдэглэлийг НЇБ-ын Хїний Эрхийн Дээд Комиссарын газрын санхїїгийн тусламжтайгаар Хїний Эрх ба Хєгжил Тєвєєс гїйцэтгэсэн судалгааны материал дээр їндэслэн гаргав.

I. МОНГОЛ УЛСЫН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол улс нь Ази тивийн тєвд Орос, Хятад, Казахстан улстай хил залган оршдог. 1.5 сая квадрат километр талбайтай, 2 382 500 хїн амтай (2000 оны 1-р сарын байдлаар)2. Монгол улс хїн амын нягтралын їзїїлэлтээр (нэг квадрат километрт 1.5 хїн) дэлхийд хамгийн доогуур байр эзлэдэг орны нэг юм. Хїн амын єсєлт харьцангуй доогуур бєгєєд 1989 онд 2.5 % байсан бол 1998 онд 1.4 % болж, сїїлийн арван жилд 50 гаруй хувиар буурсан байна. Монгол улс нилээд хотжиж байгаа бєгєєд хїн амын 51.1% хотод, 48.9% хєдєє оршин суудаг3 ба нийт хїн амын 32,5% нь нийслэл хот Улаанбаатарт амьдардаг.4 Бусад томоохон хотуудаас Дархан (хїн амын тоо 90 000), Эрдэнэт (хїн амын тоо 65 000) зэргийг нэрлэж болно. 1990 оны сїїлчээр 170 гаруй мянган малчин єрхтэй байв.5 Улсын тєв хэсэг рїї, том зах зээлд ойртох гэсэн шилжин суурьшилт эрчимжиж байгаа тул алслагдсан нутгийн хїн ам цєєрч байна.

Нийт хїн амын 51%-ийг эмэгтэйчїїд эзлэж байна. Хїн амын 60 илїї хувь нь 30 хїртэлх насны залуучууд бєгєєд 40% нь 16 хїртэлх насны хїїхдїїд юм.6

1989 оны хїн амын тооллогоор насанд хїрэгсдийн 96,5% бичиг їсэгт тайлагдсан байлаа. 1998 оны байдлаар хїн амын дундаж наслалт 65.1, боловсролын индекс – 0.850, нийт сургуульд хамралт – 62% байв. Монгол улсын Хїний Хєгжлийн Индекс мєн онд 0,651 байсан нь дэлхийн 174 орноос 119-р їзїїлэлт болж байсан юм.7

Монголын хїн амын 86 % халх, 7% нь казах їндэстэн, їлдсэн хувийг бусад їндэстний цєєнхи эзлэж байна. Зонхилох шашин шїтлэг нь Буддын шашин. Казах їндэстэн лалын шашин шїтдэг. Албан ёсны хэл нь монгол хэл.

Монгол улс нь засаг захиргааны хувьд 21 аймаг болон бие даасан нийслэлийн бїсд хуваагддаг. Нийслэл хот Улаанбаатар нь 8 дїїрэгтэй бєгєєд дїїрэг нь хороодоос тогтдог. Засгийн газар нь їндэсний бодлого боловсруулж хэрэгжилтийг хянадаг ба орон нутгийн засаг захиргаа нь тїїнийг хэрэгжїїлэх їїрэгтэй. Баг, хороод нь засаг захиргааны анхан шатны нэгж юм. Монголын ард тїмэн сонгож байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн байгууллагаар уламжлан засгийн эрх барьдаг. Монгол улсыг ард тїмнээс сонгогддог Ерєнхийлєгч тэргїїлдэг ба Монгол улс нь парламентын засаглалтай бїгд найрамдах улс юм. Ерєнхийлєгч Парламентаар батлагдсан хуулинд хориг тавих эрхтэй. Гэхдээ Парламентын гишїїдийн гуравны хоёрын саналаар хоригийг хїчингїй болгож болно.
Товч тїїхээс

Монгол улс 19118 онд гурван зуун жил їргэжлжилсэн Манжийн дарлалаас чєлєєлєгдсєн. 1919 онд Хятадын тїрэмгийлэлд дахин нэрвэгдэж, 1921 онд Зєвлєлт Оросын тусламжтайгаар тїїнээс ангижирсан юм. Монгол Ардын Нам /МАН/ засгийн эрхийг гартаа авч, 1924 онд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан БНМАУ їїссэн юм. 1990-ээд оны эхэн їе хїртэл Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ цорын ганц зєвшєєрєгдсєн улс тєрийн нам байв. Энэ хугацаанд МАХН9нь ОХУ-тай нягт харилцаатай байсан бєгєєд ЗХУ-ын тусламж нь Монгол улсын нийгмийн болон эдийн засгийн амьдралын єєрчлєлтєнд ихээхэн нєлєє їзїїлсэн юм. Социализмын їед їзэл суртал нь амьдралын бїх хїрээг тодорхойлох хїчин зїйл байсан бєгєєд энэ нь Монгол улсын эрх зїйн системд оршиж байлаа. Ер нь иргэдийн амьдрал бїхэлдээ тєрийн хяналтанд байсан.
Шилжилтийн їе

1990–ээд онд дэлхийн коммунист систем задарсан бєгєєд Монгол улс хїний эрх, эрх чєлєєг дээдэлсэн ардчилсан зах зээлийн эдийн засагтай нийгэм байгуулах шилжилтэнд тайван замаар орсон юм. Тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих энэхїї шилжилт нь улс тєрийн єєрчлєлттэй нэгэн зэрэг хийгдэж эхэлсэн. Олон нам оролцсон анхны ардчилсан сонгууль 1992 онд болсон. 2000 оны 3 сарын байдлаар Дээд Шїїхэд 24 улс тєрийн нам албан ёсоор бїртгїїлээд байна. Эдгээрээс олонхи нь 2000 оны 7 сард болох Их хурлын ээлжит ардчилсан гуравдахь удаагийн сонгуульд оролцоно. 1992 онд батлагдсан шинэ Їндсэн хууль нь цаашдын бїхий л єєрчлєлтийн їндэс болсон юм. Їндсэн хууль нь бїх иргэдэд улс тєр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг баталгаажуулжээ.

Монгол Улсын Їндсэн Хууль нь гїйцэтгэх, хууль тогтоох болон шїїх гэсэн бие даасан гурван засаглалыг тогтоосон. Гїйцэтгэх хэсэг нь 9 яам, гїйцэтгэх агентлагууд болон тїїний аймаг хот дахь салбаруудаас бїрдэнэ. Хууль тогтоох засаглалын дээд шатны байгууллага болох Их Хурал нь хууль батлах, дотоод, гадаад болон санхїїгийн бодлого боловсруулах, хуулийн хэрэгжилт болон шийдвэрийг хянах їїрэгтэй. Их Хурлын гишїїнийг сонгохдоо тїїнийг 4 жилийн хугацаатайгаар олонхийн саналаар сонгодог. Сонгуулийн нэг тойргоос нэг гишїїн сонгогддог. Орон нутгийн Иргэдийн тєлєєлєгчдийн хурал нь аймаг сумын бодлогыг боловсруулдаг байна. Їндсэн хуулийн дагуу шїїх эрх мэдэл зєвхєн шїїхээр хязгаарлагдах ба засгийн газрын бусад бїрэлдэхїїн хэсгїїдээс хараат бус хэрэгждэг.

Шилжилтийн їеийн улс тєрийн шинэчлэлтийг эдийн засгийн огцом єєрчлєлттэй хамт хийсэн. Їнэ чєлєєлєлт, ємч хувьчлал зэрэг арга хэмжээний сєрєг їр дагавруудаас олон хїний амжиргааны тївшин буурсан. Дотоодын нийт бїтээгдэхїїн 90-ээд оны эхээр 1/3-ээр буурсан. 1992 онд дотоодын нийт бїтээгдэхїїний жилийн дундаж єсєлт нь -9,5 хувь, їндэсний нийт бїтээгдэхїїнийх -9,8 хувь хїртэл тус тус буурчээ. Тїїнээс хойших жилїїдэд энэ бууралт багасаж єсєх хандлагатай болсон. 1998 онд дотоодын нийт бїтээгдэхїїний жилийн дундаж єсєлт нь 3,5 %, їндэсний нийт бїтээгдхїїний жилийн дундаж єсєлт нь 2,1%

болсон 10. 1998 онд нэг хїнд оногдох дотоодын нийт бїтээгдэхїїн 452 ам доллартай тэнцэж байлаа. 1999 онд эдгээр їзїїлэлт хэвээр хадгалагдах тєлєвтэй байв.

Ийнхїї эдийн засаг хурцаар унасан явдал нь хїн амын олонх хэсгийн амжиргааны тївшинд хїнд нєлєє їзїїлсэн. 1998 оны албан ёсны мэдээнээс їзэхэд Монголын хїн амын 35,6 % нь ядуу амьдарч байна. Гэхдээ єєр эх сурвалжаас їзэхэд хїн амын 60-аас илїї хувь нь амжиргааны баталгаажих доод тївшингээс доогуур эсвэл тїїнд маш ойрхон орлоготой амьдарч байна11. Хїмїїсийн амжиргааны тївшинг тэгш бус болгож байгаа бодлого нь ядуу хїмїїсийг нийгмийн суурь їйлчилгээнд хамрагдаж чадахгїй болоход хїргэж байна.

2000 оны хїн амын тооллогоор сїїлийн 10 жилд насанд хїрэгсдийн бичиг їсэгт тайлагдсан байдал буурсан їзїїлэлт гарна гэсэн таамаглал байна. Эрїїл мэндийн їйлчилгээ муудсан байна. Ерєнхийдєє хїмїїсийн баталгаат амьдралыг хангах нь манай нийгмийн хурц асуудал болоод байна.

Нийтийн суурь їйлчилгээний хангамж нилээд бэрхшээлтэй байгаа бєгєєд хїн амын 51% нь ундны цэвэр усгїй, хєдєєгийн хїн амын 80% нь цахилгааны їйлчилгээ хїрэхгїй байгаагаас гадна хотын орон сууцны хэрэгцээ ч бїрэн хангагдаагїй байна. Нийгмийн їйлчилгээний доройтол нь ард тїмний амьдралын баталгаагїй байдлын талаарх сэтгэгдлийг улам гїнзгийрїїлж, одоо гарч буй эдийн засгийн бэрхшээл, санхїїгийн дарамт нь уг асуудлыг шийдвэрлэхэд саад болж байна. Ард тїмний олонхи нь эдийн засгийн бэрхшээлтэй тулгарч єдєр дутмын хэрэгцээнээсээ илїї гарахгїй байгаа тул хїний эрхийн асуудлаарх тэдний мэдлэгийг дээшлїїлэх їйл ажиллагаанд ахиц гарахгїй байна.

Жирийн иргэд хууль хамгаалах байгууллагуудтай харьцахад нилээд бэрхшээлтэй байдаг. Учир нь иргэд хууль тогтоомжоо мэддэггїй, эрхээ эдлэхээр шїїхэд гомдол гаргах хїсэлгїй бєгєєд иргэний болон эрїїгийн эрх зїйн орчин боловсронгуй биш зэрэг нь шударга ёсыг хэрэгжїїлэхэд саад болж байна.

1992 оны шинэ Їндсэн хууль “хїнийг яс, їндэс, угсаа, хэл, арьсны єнгє, нас, хїйс, нийгмийн гарал байдал, хєрєнгє чинээ, хєдєлмєр эрхлэлт, албан тушаал, шашин шїтлэг, хувийн їзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж їл болно” гэж заажээ.12 Энэ заалтын дагуу бїх хууль ялгаварлан гадуурхахын эсрэг байдаг. Гэхдээ зарим хууль халамжлах зорилготой боловч эмэгтэйчїїд, тахир дутуу хїмїїст сєрєг нєлєє їзїїлэхээр байдаг. Зарим хууль, бодлого хоорондоо уялдаагїй, зєрчилтэй байдаг. Їїнээс гадна хуулийн хэвийн хэрэгжилтэнд саад болж байгаа нэг зїйл нь хууль хамгаалах болон тєрийн захиргааны байгууллагын ажилтнууд хуулиа сайн мэддэггїй явдал юм. НЇБ-ын Хїний хєгжлийн илтгэл /2000 он/ -д тэмдэглэснээр “хуулийн байгууллагаас эхлэн татварын байгууллага хїртэл тєрийн олон байгууллага, тєрийн бус байгууллагууд ч зах зээл хєгжсєн нийгэмд гїйцэтгэх їїргээ биелїїлтэл єсєж бэхжиж чадаагїй байна” гэжээ.13

Монголын улсын Їндсэн хууль нь хїний эрхийг олон талаар баталгаажуулсан байдаг боловч Їндсэн хуулийн Цэцээс єєр тїїний хэрэгжилтэнд хяналт тавих, шийдвэрлэх зохистой механизм байхгїй байна. Ер нь хїний эрхтэй холбоотой асуудлыг хэрэгжїїлэх, боловсрол олгох, зєрчлийг шалгах тогтолцоо байгуулагдаагїй. Одоогийн Засгийн газар нь хїний эрхийн Їндэсний комисс байгуулахаар їїрэг авсан юм. Гэвч тїїнийг байгуулах хуулийн тєсєл нь батлагдахгїй хойшлогдсоор байгаа бєгєєд тїїнийг Их Хуралд хэлэлцїїлэхээр 1998 оноос эхлэн хїлээж байгаа болно. Шинээр сонгогдох Улсын Их Хурал хїний эрхийн асуудал эрхэлсэн їндэсний байгууллагын тухай хуулийг нэн даруй хэлэлцэн батлах байх гэж найдаж байна.

2. МОНГОЛ УЛС ДАХЬ ХЇНИЙ ЭРХИЙН БАЙДАЛ 2000. ТЭМДЭГЛЭЛ

Энэхїї тэмдэглэлд шїїх засаглал, цагдаагийн байгууллага, хорих байгууллага, цаазаар авах ял, мэдээллийн эрх чєлєє, шашин шїтэх эрх чєлєє, эвлэлдэн нэгдэх эрх чєлєє, улс тєрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нєхєн олговор олгох, улсынхаа нутаг дэвсгэрт зорчих, шилжин суурьших эрх чєлєє, їндэстний цєєнх, хєдєлмєр эрхлэлт, байр сууцаар хангагдах эрх, эмэгтэйчїїдийн эсрэг ялгаварлан гадуурхах, хїїхэд тахир дутуу хїмїїс, ХДХВ халдвартай, ДОХ-оор євчлєгсєд, биеэ їнэлэгчид, худалдаалагдсан хїмїїс, ижил хїйстэнтэй бэлгийн харьцаанд оролцогч хїмїїсийн эрхийн асуудлуудыг багтаалаа.

2.1. Шїїх эрх мэдэл

Їндсэн хуулинд шїїхийг хараат бус, бие даасан байгууллага гэж тодорхойлсон. Гэвч шїїхийг шударга бус, шїїгч нь гадны нєлєє, хээл хахуульд автагдсан гэсэн бодол ард тїмний дунд газар авчээ. Ємгєєлєгчид нь їйлчлїїлэгчдээ ашигтай шийдвэр гаргуулахын тулд шїїгчдэд “бэлэг сэлт” єгєхийг зєвлєх нь олонтай. Шїїгчдийн цалин саяхан нэмэгдсэн боловч олон нийтийн дээрх ойлголт хэвээр байна. Хїн ам цєєн учир ялангуяа хєдєє орон нутагт хїн бїр бие биенээ таньдаг, тєвєєс хяналт муутай нєхцєлд найз нєхєд, тєрєл садангийн холбоо болон мєнгє зэрэг нь хуулиас дээгїїр байр эзлэхэд хїргэж байна. Ямартаа ч, шударга бус явагдсан шїїх хурлын далд учрыг илрїїлэх гэдэг нь маш эмзэг асуудал болоод байна.

Шїїх шударга байж чаддаг уу?

Єрх толгойлсон эмэгтэй “Н” нь социализмын їед євєєд нь олгосон орон сууцанд гурван хїїхэд, євєєгийнхээ хамт Улаанбаатар хотод амьдардаг байсан. Тэр їед улсад олон жил ажилласан хїнд байр олгодог байсан ба нэг хїнд нэгээс илїї байр олгодоггїй байлаа. Энэ эмэгтэй 1990 оноос хїїхдїїдийнхээ хамт євєєгийнхээ байранд бїртгэлтэй, євєєгєє асран амьдарч байв. 1995 онд євєг эцэг нь нас барахад эмэгтэй “Н” байрны ордерийг єєрийн нэр дээр шилжїїлжээ. 1997 онд байр хувьчлал эхэлсэн бєгєєд хувьчлалыг хэрэгжїїлэхдээ гол баримталсан дїрэм нь “тухайн байранд зохих хугацаагаар амьдарч байгаа албан ёсны бїртгэлтэй хїмїїс” байрыг хувьдаа ємчилж авах эрхтэй байв. Иргэн “Н” энэ журмын дагуу байр хувьчлах комисст єргєдлєє гарган тус байрыг ємчлєх эрхийн бичгийг єєрийн болон хїїхдийнхээ нэр дээр гаргуулж авчээ. 1999 онд “Н”-ийн авга ах “Б” /энэ байранд хэзээ ч амьдарч байгаагїй/ нь “байр анх олгогдсон хїний хїїгийн хувьд энэ байрыг эзэмших эрхтэй” хэмээн заргалдаж иргэний хэрэг їїсгэн шїїхэд хандав. “Н” нь “байранд амьдарч байсан хїмїїс байраа авах дїрэмтэй байсан болохоос удамшин їе залгамжлуулна гэж хувьчлалын хуулинд тусгаагїй” гэж хариу заргалдсан юм. Тїїний авга ах нь хоёр ч байртай, чинээлэг амьдралтай, нэлээд ємч хєрєнгєтэйд тооцогдохоор хїн байв.

Анхан шатны шїїх байр эзэмших эрхийг маргалдагч хоёр талын аль алиныг їгїйсгэн “байрыг хотын захиргааны мэдэлд шилжїїлэх”-ээр шийдвэр гаргажээ. Ингэхдээ гаргасан шийдвэртээ ямар нэгэн тайлбар єгєєгїй байна. “Н” орон гэргїй болох аюултай тулгарч хуулийн зєвлєгєє эрж эхлэв. Ємгєєлєгчид, найз нєхєд нь тїїнд “шїїхийн шийдвэрийг давж заалдах, мєн шударга шийдвэр гаргуулахын тулд давж заалдах шатны шїїхийн шїїгчид нєлєєлєх ганц л арга байна” гэж шууд зєвлєж байлаа. Мєн “хуулиар ямар ч эргэлзээгїй ялах ёстой боловч юу ч тохиолдож болно. Танай ах анхан шатны шїїхийн шїїгчийг хахуульдаад одоо хотын захиргаанаас байрыг чинь авахаар хєєцєлдєж байгаа байх, одоо цагт шударга ёс ялна гэсэн баталгаа байхгїй.” гэв. Чухам яахаа мэдэхгїй байсан “Н” авилгалд оролцож хахууль єгєхийг хїсэхгїй байсан ч байраа алдаж, орох оронгїй болохгїйн тулд шїїгчийг таних хэн нэгэнтэй ярилцахаас єєр ямар ч аргагїй болсон тэр эцэст нь шийдсэн юм. Тїїний нєхєд нь дээд шатны шїїхэд найзтай хэн нэгийг олж єгсєн бєгєєд тэндээс ганц утасдахад л бїх асуудал шийдэгдэж шїїхийн шийдвэр хуулийн дагуу гарсан юм.

Ємгєєлїїлэх эрхээр хангагдах. Їндсэн хуулиар иргэд нь хэргийг хянан хэлэлцэх бїх шатанд ємгєєлїїлэх эрхээр хангагдах боловч эмзэг бїлгийн хїмїїс ємгєєлєгч авах бололцоогїй байна. Ємгєєлєгчид нь хувиараа эрх зїйн їйлчилгээг тєлбєртэй їзїїлдэг тул ядуу хїмїїст хїртэхгїй байна. Гэтэл ийм хїмїїст зориулсан эрх зїйн тусламж їнэгїй їзїїлэх механизм нь боловсронгуй бус байна. Засгийн газраас хуулийн тусламж їзїїлэхэд зориулж багахан хэмжээний тєсєв баталдаг боловч тїїнийг шїїхэд захиран зарцуулахаар олгодог байна. Шїїх заримдаа ємгєєлєгчдийг томилдог боловч тэдний їйлчилгээнд тєлбєр хийдэггїй учир ихэнх нь ийм їйлчилгээ їзїїлэхийг хїсдэггїй ажээ. Шїїхийн ємнєх цагдан хорих газруудад ємгєєлєгчид тогтмол ажиллахгїй байна. Цагдан хоригдсон хїмїїсээс эрхээ мэддэг нь ємгєєлєгчийг шаардахад ихэнхдээ цагдаагийн газар тїїний эрхээ эдлэхэд саад учруулж байна.

Эмзэг бїлгийн хїмїїсээс хуулийн туслалцаа авахыг тэр болгон хїсэхгїй байна. Їнэ тєлбєр їїний нэг шалтгаан болохоос гадна хєдєє орон нутагт цєєхєн ємгєєлєгчид ажилладаг тул тэднийг хараат бус ажиллана гэдэгт итгэдэггїй байна. Тэр ч бїї хэл ємгєєлєгчдийн албан тасалгаа нь шїїх, прокурор, цагдаагийн байранд хамт байрлаж тэдэнтэй нягт холбоотой байдаг.

Саяхан єндєр албан тушаалын нэлээд олон хїмїїсийг УИХ-ын гишїїн С.Зоригийн аллагатай холбогдуулан баривчлан байцааж сулласан байна. Тэднийг Цагдаагийн газар гол тєлєв Баасан гаригийн орой ажил тарах їеэр баривчилж байжээ. Учир нь амралтын єдрїїдэд прокурорын хяналтгїйгээр байцаах хугацааг аль болохоор уртасгах зорилготой юм. Тэдний зарим нь хагас, бїтэн сайны турш ємгєєлєгч авах, уулзах, тэр бїї хэл гэр бїлийнхэнтэйгээ ч холбоо барих боломжгїй байсан гэж хэлжээ14.

Шїїх эмнэлэг нь шїїхэд эмнэлгийн магадлагаа гаргах эрх бїхий ганц байгууллага юм. Энэ байгууллагын магадлагааг їндэслэн цагдаагийн байгууллага хїч хэрэглэсэн гэмт хэрэгт эрїїгийн хэрэг їїсгэн мєрдєнє. Хїмїїс шїїх эмнэлгийн магадлагааг гаргуулахын тулд мєнгє тєлдєг. Гэтэл шїїх эмнэлэгийн зарим эмч нар ямар ч їзлэг хийлгїйгээр магадлагаа єгдєг байна. Иймд ер нь їндэслэлгїй эрїїгийн хэрэг їїсгэе гэвэл шаардлагатай магадлагааг “худалдаад” авчихдаг байж магадгїй гэсэн эмзэглэл байна15.

2.2. Цагдаагийн байгууллага

Цагдаа нар ард тїмэндээ їйлчилдэггїй гэсэн олон тїмний бодол єргєн тархсан байдаг. Цагдаа ч зєвхєн шийтгэл ноогдуулах їїрэгтэй гэж їздэг. Їїнийг саяхан хийсэн олон нийтийн санал асуулгаар цагдаа нарыг бїдїїлэг зантай, харьцааны соёлгїй, мэргэжлийн ур чадвараар сул учраас иргэдийн аюулгїй байдлыг хангах їїргээ гїйцэтгэж чадахгїй байна гэсэн дїгнэлт харуулж байна. 16

/Зураг. Б.Болор-Эрдэнэ 2/

Цагдаа нар авилгад автсан нь илт харагдахуйц болсон. Ялангуяа Замын цагдаа нар хїмїїсийг дур мэдэн торгууль ноогдуулдаг. Тухайлбал, зах руу ноолуур ачиж яваа малчдыг чинээлэг гэж їзэн тэдний машиныг зогсоон нэгжиж, яльгїй шалтгаан гаргаж жолооч нарт нь торгууль ноогдуулдаг.17 Мєн хот, орон нутагт ч цагдаа нар машиныг яльгїй шалтгаанаар зогсоодог байна. Тэдэнд ямагт торгууль тавьдаг учир торгууль тєлєхийн оронд тїїнээс багахан мєнгє цагдаад хувьд нь шууд тєлчих нь амар байдаг гэсэн ойлголт тїгээмэл болсон.18 Замын цагдаа нар жолооны їнэмлэх, машиныг хураах болон торгууль тавих, авах эрхтэй19 байдаг учир тэд ямар ч эсэргїїцэл їзїїлдэггїй байна.

Цагдаа нийгмийн хэв журмыг сахиулах їїргээ хангалтгїй биелїїлдэг. Гудамжинд согтуу явсан хїмїїсийг нийгмийн хэв журам алдагдуулсан нэрээр баривчлан эрїїлжїїлдэг. Тэгсэн хирнээ гэр бїлийн хїрээнд согтууран хїчирхийлэл їйлдэгчдэд тэр болгон арга хэмжээ авч чаддаггїй. Энэ нь гэр бїлийн хїчирхийлэлд єртєж хохирсон хїмїїс гэр бїлийн тєсвєєс торгууль тєлєх болдог учир цагдаагийн газар хандахыг хїсдэггїйтэй холбоотой. /2.13-ыг їзнэ її/

Захиргааны болон эрїїгийн хариуцлагын хооронд зєрчилтэй асуудлууд ажиглагддаг. Зарим тохиолдолд хїмїїст захиргааны арга хэмжээ авчихаад хэргийг дахин хянан хэлэлцэх явцад эрїїгийн хэрэг їїсгэн шийтгэл хїлээлгэж байгаа нь нэг хэрэгт хоёр шийтгэл ноогдуулахад хїргэдэг байна. Энэ нь хэргийг анхнаас нь дутуу шалгасантай холбоотой.20

2.3. Хорих байгууллага

Албадан саатуулах, цагдан хорих. Прокурор, цагдаагийн байгууллага сэжигтэнийг яльгїй хэргээр баривчлах болон цагдан хорих арга хэмжээ авдаг. Їїнээс болж урьдчилан хорих байранд хоригдогсдын тоо хэмжээнээсээ хэтэрдэг. 1999 оны зун хийсэн шалгалтаар Ганц худагийн урьдчилан хорих байранд хоригдогсдын 10 орчим хувь нь баривчлах їндэслэлгїй хїмїїс байсан учир 101 хїнийг чєлєєлж байжээ.21 Хотын нэгэн дїїргийн тїр саатуулах байранд шалгалт хийхэд баривчлагдсан 3 300 хїнээс 146 нь хуульд зааснаас илїї хугацаагаар саатуулагдаж, 236 хїний баривчлагдсан болон чєлєєлєгдсєн тухай бїртгэлийн зєрчилтэй байв.22

Жижиг хулгай, залилангийн хэрэгт холбогдсон этгээдїїдийг удаан хугацаагаар хорьж мєрдєн байцаалт хийх нь олонтай. Мєрдєн байцаагчийн ачаалал хэт их, олон хэргийг нэгэн зэрэг мєрддєг учир сэжигтэн, яллагдагчийг урьдчилан хорих газарт хорьчихоод “мартах нь ” элбэг байна. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хараат бус шїїх биш харин прокурор баривчлах хугацааг сунгах эрхтэй байдаг учир сэжигтэн, яллагдагч нар хараат бус шїїхээр асуудлаа шийдвэрїїлэх бололцоогїй байна.

Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн дагуу батлан даалтанд гаргах заалт байдаг боловч їїнийг ховор хэрэглэдэг. Мєн хоригдсон хїмїїс эрх зїйн їйлчилгээ авахад бэрхшээлтэй байдаг. /2.1-ийг їзнэ її/ Энэ хуулийн 95-р зїйлд зааснаар эхний удаад 2 сар хїртэл цагдан хорьж болдог. Тїїний дараа анхан шатны прокурорын зєвшєєрлєєр 1 сар хїртэл, аймаг, нийслэлийн болон дагнасан прокурор 2 сар хїртэл, Улсын ерєнхий прокурорын туслах 3 сар хїртэл, Улсын ерєнхий прокурорын орлогч 2 сар хїртэл нэмж сунгаж болно. Улмаар Улсын ерєнхий прокурорын сунгалттай нийлээд нийт 26 сар хїртэл сунгаж болдог.

Хїмїїсийг ийм удаан хугацаагаар мєрдєн байцаалтын шатанд цагдан хориод шїїхэд шилжїїлж хэргийг шийдвэрлэхэд хэрэг нотлох баримт байхгїйгээс хэрэгсэхгїй болох тохиолдол гарч байна. Хїмїїс ийнхїї їл ялих шалтгаанаар цагдан хоригдсоноос болж сэтгэл санаа, эрїїл мэнд, эдийн засгийн ихээхэн хохирол амсдаг юм. Гэтэл энэ хохирлыг нєхєх хууль хэрэгжих бололцоо алга байна. Жишээ нь нэг хїнийг мал хулгайлсан хэрэгт сэжиглэн 3 сар хорьсон. Гэтэл шїїх хурал тїїнийг гэм буруугїй гэж їзэн чєлєєлжээ.23

Цагдаагийн їйл ажиллагаа нь цагдан хоригдож байгаа хїмїїст гэм буруу хїлээлгэхэд ихэнхдээ чиглэгддэг. Сэжигтнийг яагаад ийм удаан хугацаагаар хорьж байгаа юм бэ? гэж асуухад тэд хэргээ хїлээхгїй байгаа учир ингэж хорихгїй бол болохгїй байна гэсэн хариулт єгсєн байв.

Сїїлийн 70 жилд зонхилсон хуулийн практик одоо хїртэл хїчтэй хэвээр байна. Энэ нь гол тєлєв хїмїїсийг шийтгэх арга замыг єргєн хэрэглэж, хуулийн системээс айдаг болгожээ. Хуулийн мэргэжилтнїїд цагдан хорих мэтийн хатуу арга хэмжээг зайлшгїй авах хэрэгтэй гэж їзэн їїнийг илїї єргєн хэрэглэж байна.

Иргэн Л. хєдєєгийн нэгэн арван жилийн сургуулийн захирлаар ажилладаг. Тэр санхїїгийн удирдлагын шахалтаар нарийн бичгийн даргаа ажлаас халахад хїрсэн. Ажлаас халагдсан нарийн бичгийн дарга єєрийгєє “шударга бусаар халагдсан” гэж шїїхэд хандаж иргэний хэрэг їїсгэжээ. Анхан шатны шїїх “їндэслэлгїй ажлаас халсан тул эргїїлж ажилд авах”-ыг їїрэг болгосон шийдвэр гаргасан байна. Л-ийн давж заалдсан гомдлыг шалгах ажиллагаа удаан хугацаагаар їргэлжилсэн /бараг нэг жил/ бєгєєд энэ явцад захирлыг хотоос семинарт оролцуулахаар дууджээ. Тэрээр явахынхаа ємнє шїїгчтэй уулзаж явах болсон тухайгаа мэдэгдсэн байна. Гэтэл Л-ийг семинарт оролцоод буцаж ирэнгїїт нь “шїїхийн шийдвэр биелїїлэхээс зайлсхийсэн” хэмээн баривчлав. Тїїнийг орон нутгийн орлогч болон хяналтын прокурорын шийдвэрээр 72 цагийн хугацаагаар баривчлав. Энэ хугацаанд Л-тэй хуулийн байгууллагын нэг ч хїн уулзаж ярилцаагїй бєгєєд тїїнд гэр бїлийнхэн болон ємгєєлєгчтэйгээ харьцах боломж олгоогїй. Тїїний нэр тєр ихэд хохирсон бєгєєд їїнээсээ болж сэтгэл санааны гїн хямралд орсон байна.

Цагдан хорих нєхцєл. Урьдчилан хорих газрын нєхцєл шоронгийн нєхцєлєєс хавьгїй доор байна. Сэжигтнийг хуулийн дагуу шїїхээр нотлогдох хїртэл гэмт хэрэг їйлдсэн гэм буруутайд тооцож їл болно. Иймээс тїїнд гэм буруутан мэт харьцаж болохгїй.24 Хорих єрєєнїїд хїнээр дїїрсэн, цэвэр агаар дутагдалтай, хоолны чанар муу, харгалзагч болон бусад хоригдол нарын хэрцгий авир зэргийн талаар хэвлэл мэдээллээр олонтай дурьджээ .

Эм хангамжийн дутагдал болон эмнэлгийн їйлчилгээний чанар муу зэргээс євчтэй хоригдол зїй ёсны эмнэлгийн тусламж авч чадахгїй байна. Нэг шалгалтын їеэр цагдан хоригдогсод хоёр долоо хоногоос илїї хугацаанд усанд ороогїй байсан ба мєн25 зургаан хїнийг хорих єрєєнд 15-18 хїн хоригдож байсан учир тэдэнд суух, хэвтэх газаргїй байв.

Албан ёсны мэдээгээр, урьдчилан хорих газрын нєхцєл сайжирсан гэх боловч баривчлагсдын дотор євчин гарах нь элбэг хэвээр байна. 1999-2000 онд нэгэн хєдєєгийн цагдаагийн байгууллага сїрьеэтэй хоригдлыг эмнэлэгт хэвтїїлэхээс татгалзжээ. Їїний улмаас євчтєнд шаардлагатай эмчилгээ тасарч, эрїїл мэндийн байдал нь улам дордсон байна. Мєн энэ хїнийг бусад хоригдлын хамт нэг єрєєнд хорьж байжээ. Бас энэ шоронд халдварт шараар євдсєн хїнийг хорьж байсан байна. Хоригдогсдын дотор бєєр, ходоод, гэдэсний євчин нилээд их гардаг. Тэднийг эмчийн їзлэгт оруулдаг боловч ихэнхийг нь эмнэлэгт хэвтїїлэхээс татгалздаг байна. Ємгєєлєгчид їйлчлїїлэгчдийнхээ ємнєєс эрїїл мэндийн тусламж шаарддаг боловч прокурор, цагдаа нар олон тохиолдолд зєвшєєрдєггїй26. Ерєнхийдєє тїр саатуулах байгууллагуудын орчин эрїїл бус, амьдралын баталгаа муутай байна.

Хоригдлууд хамаатан, найз, нєхєдтэйгээ долоо хоногт хоёр удаа уулзах эрхтэй байдаг. Гэхдээ зарим хєдєєгийн урьдчилан хорих тєвїїдэд энэ эрхийг долоо хоногт нэг удаа болтол хязгаарласан байв. 27

Орон нутгийн хорих байгууллагуудад сэжигтэн, ялтан нар цуг хоригдож байдаг. Энэ хїмїїсийн дунд захиргааны журмаар шийтгїїлсэн, гэмт хэрэгт анх удаа холбогдсон, хєнгєн, хїндэвтэр, хїнд, онцгой хїнд гэмт хэрэг їйлдсэн хїмїїс ч байдаг28.

Шорон. Сїїлийн їед шоронгийн нєхцєлд дэвшилттэй єєрчлєлт гарч байна. Хоригдол хїїхдїїдэд зориулсан ерєнхий боловсролын сургалтыг сэргээжээ. Хоригдлуудад хєнжил, ор дэрний даавуу єгдєг болсон.
Зураг Шоронд хоригдогсдын зураг

Хуулиар хорих ангиуд хоригдлыг албадан хєдєлмєрлїїлж, эрхэлсэн їйлдвэрлэлийн чиглэлээр тїїнд дадлага олгох їїрэгтэй.29 Орон нутгийн шоронд хоригдогсдыг ажлаар тогтмол хангах боломж хомс тул тэднээр хаягдал дугуй цуглуулах, гудамжны нохой агнах зэрэг жижиг ажил гїйцэтгїїлдэг30. Мєн шоронгийн захиргаанаас хоригдлуудаар мал маллах эсхїл хувийн ажил хийлгїїлэх зэрэг тохиолдол олонтай байдаг. Хоригдлууд ийм “ажлын чєлєє“-гєєр гадуур ажиллахын тєлєє шоронгийн ажилтнуудад мєнгє тєлдєг гэсэн мэдээ байна. Шїїхийн шийдвэр биелїїлэх газраас хийсэн нэг шалгалтаар нийт хоригдогсдын 20.4 % нь ямар ч зєвшєєрєлгїйгээр шоронгоос гадуур байжээ31. Хэвлэлийн мэдээнээс їзэхэд, хорих байгууллагын захиргаанаас хоригдлуудтай хийсэн хєдєлмєрийн гэрээ олон тохиолдолд хуурамч, мєнгє єгч їйлдсэн байв32.

Хорих байгууллагуудад хїнлэг бус, хэрцгий харьцаа байх нь їргэлжилсээр байна. Хоригдол харгалзагчид зодуулахаас гадна бусад хоригдлуудад зодуулах нь элбэг ажээ. Энэ нь тэднийг бие биенээс нь хамгаалах зохих хамгаалалт байхгїйтэй холбоотой юм. Гадуур албадан хєдєлмєр хийж байгаа хоригдлууд шоронгийн муу нєхцєлдєє эргэж ирэх дургїй байдаг тул хугацаа хэтрїїлдэг. Їїнийг оргосон гэж їзэж шїїхээр нэмэлт шийтгэл оногдуулах явцад тэд “зодуулахаас айгаад хугацаа хэтрїїлсэн” гэж тайлбарладаг.33

2.4. Цаазаар авах ял

1999 онд 24 хїнд цаазаар авах ял оноосон. Олон тохиолдолд цаазаар авах ялыг насаар нь хорих ялаар сольдог. “Одоогийн байдлаар насаар нь хоригдох ял шийтгэлтэй 8 эрэгтэй хїн гянданд ялаа эдлэж байна” гэж Монголын хорих байгууллагын нєхєрлєлєєс мэдээлэв. Цаазаар авах ялыг 18-60 насны эрэгтэйчїїдэд хїндрїїлэх нєхцєл байдалтайгаар хїнийг санаатай алах, хїчиндэх, улс тєрийн зорилгоор алах, улс тєрийн зорилгоор гадаад улсын тєлєєлєгчийг алах, хорлон сїйтгэх їйл ажиллагаа хийх зэрэг таван тєрлийн гэмт хэрэг їйлдэгчдэд заасан байна.34 Ер нь Монголын олон нийт цаазаар авах ялыг дэмжлэг. Одоогоор энэ ялыг халах тухай ямар нэгэн улс тєрийн болон иргэний нийгмийн хєдєлгєєний їйл ажиллагаа гараагїй байна. Харин 1996 оны сонгуулийн їеэр нэг улс тєрийн намын хєтєлбєрт цаазаар авах ялыг эрэгтэй, эмэгтэйчїїдэд ялгаварлалгїйгээр оноох ёстой гэж оруулж байсан.

Бага насны хїїхдийн амь насыг онц хэрцгий байдлаар хороосон гэмт хэрэг гарсан юм. Хуулийн дагуу гэмт хэрэгтэнд хїндрїїлэх нєхцєлтэй аллага їйлдсэн тул цаазаар авах ял оногдуулах ёстой байв. Сэжигтнийг баривчилсны дараа тэр хэргээ хїлээсэн боловч шїїх хурал дээр їїнээсээ татгалзаж єєрийгєє гэм буруугїй гэж зїтгэв. Иймээс шїїх хурал хэргийн дагуу нэмэлт мєрдєн байцаалт хийлгэхээр буцаажээ. Хохирогчийн гэр бїлийнхэн хэвлэл мэдээллээр “амийг амиар солих” тухай шаардаж, хэвлэл мэдээллийнхэн ч шїїхийг энэ хэргийг удаашруулж байна хэмээн шїїмжилж байв.

2.5. Мэдээллийн эрх чєлєє

Їндсэн хуульд тєрийн нууцад хамаарахгїй мэдээллээс бусад мэдээллийг нээлттэй байлгахыг заасан35 боловч хувь хїмїїс тєр захиргааны байгууллагын їйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжоор хязгаарлагдмал байдаг. Иймээс хїмїїс мэдээлэл авахдаа засгийн газарт ажилладаг танил талаа барааддаг. Яамд болон Тєрийн ордонд олон нийтэд мэдээлэл тїгээх тєв байгуулагдсан боловч тэндээс зєвхєн сэтгїїлчид мэдээлэл авах бололцоотой ажээ.

Хуулиар36 хэвлэл мэдээллийн хэрэгслийн чєлєєт байдлыг хязгаарлахыг хориглосон байна. Гэтэл їндэсний телевиз болон Монголын радиогийн їйл ажиллагаанд хєндлєнгєєс нєлєєлєх явдал олонтай тохиолддог. Чєлєєт сэтгїїлчдийг айлган сїрдїїлэх явдал байсаар байна.

1999 онд нэгэн чєлєєт сонины ажилтан сэтгїїлч эмэгтэй єєрийг нь олны дунд нэрд гарсан, Их хурлын гишїїн хїчирхийлэх оролдлого хийсэн тухай гомдол мэдїїлж, сонинд нийтэлсэн. Гэхдээ цагдаагийн байгууллага хэргийг дорвитой шалгаагїй тул ямар ч їр дїнд хїрээгїй юм. Сэтгїїлч болон сонины редактор хоёр эмэгтэйд энэ асуудлаар хэвлэн нийтлэхээ зогсоохыг шаардсан заналхийллийг удаа дараа ирїїлж байв. Нэгэн їдэш ажлаасаа тараад явах їед редактор эмэгтэй рїї їл таних этгээд дайрч нїїрийг нь зїсэж гэмтээжээ. Їїнийг цагдаагийнхан шалгасан боловч гэмт этгээдийг олоогїй юм.

2.6. Шашин шїтэх, эс шїтэх эрх

Тєр, сїм хийдийн харилцааны тухай хуулийн37 дагуу тєрийн їйл ажиллагаа шашны їйл ажиллагаанаас тусдаа явагдах ёстой. Шашны байгууллагууд нь їйл ажиллагаагаа явуулахын тулд орон нутгийн засаг захиргаанд бїртгїїлсэн байх ёстой байдаг. 1999 онд нийт 30 шашны байгууллага шинээр бїртгэгдсэн бєгєєд тэдний дунд 20 нь буддын, 7 нь христийн, 2 нь бахайн шашных байжээ38. Гэхдээ бїртгїїлэхээр єргєдєл гаргагчдын хэд нь татгалзсан хариу авсан тухай мэдээ алга байна. Хуулиар аливаа шашин Монгол хїний уламжлалт ёс заншилд харшилсан, хїнлэг бус їйл ажиллагаа явуулахыг хориглодог39. Улсын хэмжээнд нийт 270 шашны байгууллага їйл ажиллагаа явуулдаг боловч тэдгээрийн зєвхєн 130 нь Хууль зїйн яаманд бїртгэгдсэн ба бусад нь орон нутгийн засаг захиргаанд бїртгїїлснээр хязгаарлажээ гэсэн мэдээлэл байна40. Хуулинд “Тєрєєс Монголын ард тїмний эв нэгдэл, соёл, иргэншлийн тїїхэн уламжлалаа эрхэмлэхийн їїднээс монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хїндэтгэн їзнэ. Энэ нь иргэд бусад шашин шїтэхэд саад болохгїй” гэж заажээ41. Олон нийт мєн Буддын шашныг зонхилох шашин гэж їздэг. Тус улсад дэлгэрч буй бусад шашны ялангуяа Христийн шашны їйл ажиллагааны талаар хїмїїс эмзэглэж байдаг. Тєрєєс эдгээр шинээр орж ирж буй шашныг хязгаарлахын тулд бїртгэх журам тогтоох, хууль тогтоомжид нэмэлт єєрчлєлт оруулах тухай тєсєл боловсруулах зэрэг оролдлого хийж байна. Ерєнхийдєє, хїмїїс англи хэл зааж, эмзэг бїлгийн хїмїїст буян їйлдэж байгаа шашны байгууллагуудад сэжигтэй ханддаг.

2.7. Эвлэлдэн нэгдэх эрх чєлєє

2000 оны байдлаар 1,560 тєрийн бус байгууллага Хууль Зїйн Яаманд албан ёсоор бїртгэгдсэний дотор Монголд анх удаа Ижил хїйсний бэлгийн чиг баримжаатай хїмїїсийн нийгэмлэг байгуулагдсан байна42. Тєрийн бус байгуулллагын тухай хуулийн дагуу эдгээр байгууллагууд їйл ажиллагааныхаа тайланг жилд нэг удаа Хууль зїйн яаманд єгєх їїрэгтэй43. Ер нь хїмїїс иргэний нийгмийн їїсгэл санаачлагын байгууллага байгуулахад ямар нэгэн хїндрэл байхгїй.

2.8. Улс тєрийн хэргээр хилс хэрэгт хэлмэгдэгсдэд олгох нєхєн олговор

Улс тєрийн хэргээр хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах комисс нь коммунист дэглэмийн їед улс тєрийн хилс хэргээр хэлмэгдсэн хїмїїс болон тэдгээрийн ар гэр, їр хїїхдэд нэг удаагийн нєхєн олговор олгож байна. 2000 оны 4 сарын байдлаар, нєхєн олговроо авах шийдвэр нь гараад хїлээж буй хїмїїсийн тоо 2300 гаруй байв. Нєхєн олговрын тєлєлт саатаж байгаа шалтгааныг Засгийн Газар хэлэлцэж арга хэмжээ авахыг даалгав.

Єнгєрсєн їед хїний эрхийг бїдїїлгээр зєрчиж байсан хїмїїст ямар ч ял шийтгэл хїлээлгээгїй бєгєєд МАХН улс тєрийн зорилгоор хїмїїсийг хэлмэгдїїлж байсныхаа тєлєє ард тїмнээс албан ёсоор уучлалт гуйгаагїй хэвээр байна.

2.9. Їндэстний цєєнхи

Їндэстний цєєнхийн эсрэг сєрєг хандлага хувийн болоод ахуйн хїрээнд нилээд тархсан байдаг. Тїїний нэг жишээ нь хятад їндэстэнд дургїйцэх, тэдэнд їл итгэх, сэжиглэх байдлаар илэрдэг. Энэ хандлагад Монголд дээр їеэс эхлэн олон їе дамжин амьдарсан хятад гаралтай иргэд болон сїїлийн жилїїдэд бизнесийн чиглэлээр орж ирсэн Хятад улсын иргэд аль аль нь єртдєг байна. Энэ нь “хятадууд шуналтай, шударга биш, хувиа хичээдэг” гэсэн тїгээмэл дїгнэлттэй холбоотой. Сїїлийн їед “хятадууд олширвол їндэсний аюулгїй байдалд заналхийлэл учруулна” гэж хардах нь ихэсч байна.

Улаанбаатар хотод їйл ажиллагаа эрхэлдэг хятадын компанийн байранд дээрэм хийх оролдлого гарахад тэнд ажилладаг хятад хїмїїс цагдаагийн байгууллага руу утасдан тусламж хїсчээ. Гэтэл цагдаагийн ажилтнууд тэдэнд “бензин байхгїй тул очиж чадахгїй нь, хэрэв та нар бензин єгвєл очлоо” гэж хариулсан байна. Дээрмийн хэрэгт єртєх аюул тулгарсан ямар ч хїнийг цагдаа хамгаалах ёстой байтал тэдэнд яагаад татгалзав? Энэ тохиолдлыг хэвлэл мэдээллийнхэн ч тоолгїй орхисон юм.

2.9. Улсынхаа нутаг дэвсгэрт зорчих, шилжин суурьших эрх чєлєє

Їндсэн хуулинд “иргэд нь улс дотроо чєлєєтэй зорчих, тїр буюу байнга оршин суух газраа сонгох эрхтэй” гэж заасан байдаг44. Хєдєє орон нутгаас Улаанбаатар хот руу шилжигсдийн тоо ихэсч байна. Хотын захиргаанаас шилжин суухыг хїссэн насанд хїрсэн хїн тус бїрээс 23 000 тєгрєг, хїїхэд бїрээс 12500 тєгрєгийн хураамж авах шийдвэр гаргажээ. Энэ хураамжийг тєлснєєр тэд хотын бїртгэлтэй болж улсын эмнэлгийн тусламж, нийгмийн болон эрїїл мэндийн даатгал, нийгмийн халамж, ерєнхий боловсролын сургуульд хамрагдах боломжтой болдог. Гэвч энэ бїртгэлийн хураамж нь ядуу хїмїїсийн хувьд томоохон бэрхшээл болж тэдгээрийг дээрх нийгмийн їйлчилгээний гадна їлдээж байна. Энэ хураамж авах журам нь Монгол улсын Їндсэн хуулиар олгогдсон оршин суух газраа сонгох, хїн бїр ялгаваргїйгээр эрїїл мэндийн тусламж авах эрхийг шууд зєрчиж байна45.
Зураг Бат-Эрдэнэ хоёр хїїхэдтэй эмэгтэй

Баярцэцэг нєхєр, 2 хїїхдийн хамт Улаанбаатар хотод шилжин суухаар нїїж ирсэн. Тэдний ажиллаж амьдарч байсан улсын сангийн аж ахуй татан буугдаж ажилгїй болоод удсан ба ажил олдох найдваргїй, аж ахуй эрхлэх боломжгїй байсан юм. Тэдэнд бїртгэлийн хураамжинд тєлєх 69000 тєгрєг байсангїй. Тэд УБ хотын захын гэр хороололд амьдарч їе їе олдох ажлаар амь зогоож байлаа. Хэдийгээр тэд маш ядуу байсан боловч хотод бїртгэлгїй учраас нийгмийн халамжид хамрагдаж чадахгїй байв. Баярцэцэг жирэмсэн байсан боловч хэсгийн эмнэлэгт бїртгэлгїй болохоор хууль ёсны їнэ тєлбєргїй эрїїл мэндийн тусламж, жирэмсний болон тєрсний дараах мєн хїїхэд асрах тэтгэмжийг авч чадаагїй. Хїїхэд тєрсний дараа хїїхдээ бїртгїїлэх шаардлагатай болсон. Хууль ёсоор хїїхэд эх, эцгийн бїртгэлтэй газар бїртгїїлэх ёстой. Хїїхэд бїртгэлгїй учир эрїїл мэндийн тусламж авч чадахгїйгээс гадна цаашид насанд хїрэхээрээ иргэний їнэмлэх авч чадахгїйд хїрч байна. Иргэний їнэмлэх нь амьдралын олон тохиолдолд зайлшгїй шаардагддаг чухал баримт бичиг болохоор энэ хїн їргэлж янз бїрийн бэрхшээлтэй тулгарах болохнээ.

2.11. Хєдєлмєр эрхлэлт

1998 оны албан ёсны мэдээгээр ажилгїйдлийн тївшин 4,6% байв46. Гэхдээ энэ тоог зєвхєн Хєдєлмєр зохицуулалтын албанд бїртгэгдсэн хїмїїсийн тоон дээр їндэслэн гаргасан бєгєєд хувиараа хєдєлмєр эрхлэгч олон хїмїїс хамрагдаагїй болно. Ер нь албан бус болон тохиолдлын чанартай хєдєлмєр эрхлэлт ихээхэн тархаж байна. 1999 онд шинэ Хєдєлмєрийн хууль їйлчлэх болсон ч олон тооны зєрчил ажиглагдаж байна. Їїнд ялангуяа хувийн секторт хєдєлмєрийн гэрээ хийлгїй ажилд авах, дур мэдэн ажлаас халах зэрэг зєрчил тїгээмэл байна. Олон тооны хувийн аж ахуйтнууд ажилчидаа илїї цагаар бїтэн сайн болон баярын єдрєєр ажиллуулах, илїї цагаар ажилласан хєдєлмєрийн хєлсийг бїрэн бодож олгохгїй байна. Мєн олон їйлдвэрийн газарт хєдєлмєрийн нєхцєл нь аюулгїй байдлыг хангаагїй байжээ. 1999 оны албан мэдээнээс їзэхэд їйлдвэрлэлийн ослоор 28 ажилчин нас барж, 43 ажилтан тахир дутуу болж, 293 хїн хєдєлмєрийн чадвараа алджээ47. Їйлдвэрлэлийн ослын тоо їнэн хэрэгтээ албан ёсны мэдээнээс єндєр байх магадлалтай байна. Учир нь олон хувийн аж ахуйн нэгжийн мэдээ тусгагддаггїй байна.

2.12. Орон байраар хангагдах эрх

Орон гэргїй хїмїїс нийгэмд шинэ эмзэг бїлэг болон їїссэн. Тэд євлийн хїйтнийг хотын дулааны шугам сїлжээний хонгилд амьдарч єнгєрєєдєг бєгєєд тэдний дунд олон хїїхэд байна. Ер нь 800 гаруй орон гэргїй хїмїїс амьдарч байна гэж їздэг бєгєєд тэдний дунд 300-450 хїїхдїїд байна48.

Эдгээрийн талаас илїї хувь нь хєдєєнєєс шилжиж ирсэн хїмїїс байдаг. Тэдний ихэнх нь яс, шил, лааз цуглуулах, нїїрс хулгайлж зарах зэргээр амьдарч байна. Архидалт, бэлгийн хїчирхийлэл, хэрцгий догшин авир гаргах, ялангуяа хїїхэд хїчирхийлэх нь тїгээмэл байдаг.
Зураг Д. Тївшинбаяр хонгилд

2.13. Эмэгтэйчїїдийн эсрэг ялгаварлан гадуурхал

Їндсэн хуульд хїйсээр ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Гэвч эмэгтэйчїїдийг ялгаварлан гадуурхах бїх хэлбэрийг устгахад олон асуудлыг шийдвэрлэх шаардлага гарч байна. Эдгээрээс гол нь эмэгтэйчїїдийн эсрэг хїчирхийлэл, ажил эрхлэхэд нь тэгш бус байдлаар хандах, шийдвэр гаргахад эмэгтэйчїїдийн тєлєєлєл хангалтгїй байгаа зэрэг асуудлууд юм.

Эмэгтэйчїїдийг хїчирхийлэх явдал газар авсан. Хїчирхийллийн Эсрэг Їндэсний Тєвийн судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь гэр бїлийн хїчирхийлэлд єртдєг байна49. Гэр бїлийн хїчирхийллийн эсрэг эрх зїйн зохицуулалт огт хангалтгїй байна. Гэр бїлийн хїчирхийлэл їйлдэгсдэд хїлээлгэх захиргааны арга хэмжээ нь гэр бїлийн тєсвєєс тєлєх торгууль болдог. Хэрвээ торгуулийг тєлєхгїй бол хїчирхийлэл їйлдэгчийг 30 хїртэл хоног албадан саатуулдаг. Дарангуйлагч чєлєєлєгдсний дараа гэртээ эргэн ирэхэд нь тїїнээс хохирогчийг хамгаалах ямар ч арга байхгїй.

Нэг удаа хїчирхийлэл їйлдэгч тїр саатуулах байрны нєхцєлєєс болж нас баржээ50. Тїїний эхнэрийг нєхрийнхєє эсрэг гомдол гаргах хэрэггїй байсан, нєхрийнх нь їхэлд хадамууд нь тїїнийг буруутгасан байна. Иймэрхїї жишээнээс болж хїчирхийлэлд єртєгсєд цагдаагийн байгууллагад хандахаас зайлсхийдэг. Эмэгтэйчїїдийн тєрийн бус байгууллагууд гэр бїлийн хїчирхийллийн эсрэг тусгай хуулийг батлуулахын тєлєє ажиллаж байна. Энэ хуулийн тєсєлд цагдаагийн байгууллагын гїйцэтгэх їїргийг илїї тодорхой болгож, хїчирхийлэгчийг албадан саатуулах заалтыг оруулсан байна.
Зураг ХЭЇТ-ийн зураг

Г нєхєр, гурван хїїхдийн хамт амьдардаг байв. Тэр арван жилийн дунд сургуулийг онц дїнтэй тєгсєж, улмаар дээд боловсрол эзэмшсэн эмэгтэй байсан юм. Харин тїїний нєхєр 6-р ангиасаа сургуулиас гарсан байлаа. Тэрбээр ажилгїй байсан бєгєєд їе їе наймаа хийдэг байв. Нєхєр нь эмэгтэйг гэрлэсний дараа удалгїй зоддог болсон. Анх удаа тїїнийг гэрт гал асааж чадсангїй гэж зодсон байна. Ер нь олон нийтийн газарт хэн нэгэнтэй уулзаж, ярьж байхыг харвал хардан зоддог байлаа. Дараа нь тэр тїїнийг ажлаасаа гарч, хєдєє нїїж мал маллаж амьдрахыг шаардах болжээ. Ингээд тэднийх хєдєє нїїж, ганц гэрээр хєрш айлгїй амьдрах болсон тул нєхєрт нь Г-г зодож доромжилоход хэн ч саад хийх аргагїй байв. Ялихгїй алдаа бїр тїїнийг зодох шалтаг болж байв. Тэр тїїний гуяыг мєстэй саваар ч цохиж байлаа. Мєн нэг удаа тїїнийг багийн захиргаан дээр эхнэр рїїгээ хутга барин дайрахад хїмїїс салгаж байжээ. Г олон удаа цагдаад хандсан боловч тэд тїїнийг хамгаалахаар гэр бїлийн хэрэгт оролцох боломжгїй мєн хїсэл ч байхгїй байсан тул тусламж їзїїлээгїй. Г хоёр дахь удаагаа жирэмсэн байхдаа хїчтэй зодуулснаас зулбаж байлаа. Нэг удаа нєхєр нь тїїний толгойд буу тулгахад нь тэр алчихаасай тэгвэл энэ зовлон дуусна даа гэж залбирч байв. Хєршїїд нь тїїнийг хамгаалах эсвэл зугтаахад нь туслах гэвэл тэднийг нєхєр нь заналхийлдэг байв. Тїїнээс салах гэж яаж ч оролдоод нэмэргїй байлаа. Нэгэн удаа тїїнийг хїйтэнд олон цагаар хорьсноос болж євсєн тул эмч нар шаардан Г-г эмнэлэгт хэвтїїлэв. Эмчилгээ хийлгэж эдгэснийх нь дараа нєхєр нь тїїнийг хєдєє єєрийн эх, эцэг рїїгээ аваачин тїїнийг 20 хоног хоолгїй хорьсон байна. Г-ийн бие муудаж эхлэхээр тэр оргохоор шийдэж замын машинд дайгдан аймгийн тєвд байдаг авгындаа иржээ. Гэвч тїїний бие маш муу байсан бєгєєд тэр удалгїй эмнэлэгт нас барсан юм. Шїїхийн шинжээчийн хэлснээр тэр дээд зэргийн тураалд орсон байсан бєгєєд “арьс, яс л їлдсэн байв” гэжээ. Г ийнхїї 32 настайдаа нас нєгчив. Ийнхїї хїний ёсноос гажуудаар эрїїл мэндийг нь хохироож байсны тєлєє эрїїгийн хэрэг їїсгэн нєхрийг нь 3 жилийн хугацаагааар жирийн дэглэмтэй шоронд хорихоор ялласан байна. Прокурор эсэргїїцэл хийсний дараа тїїнийг хатуу дэглэмтэй шоронд 5 жил хорихоор ялыг нь єєрчилжээ.

1999 оны албан мэдээнээс їзэхэд хїчингийн хэрэг 1998 оныхтой харьцуулахад 8,1 % багасжээ51. Їїний шалтгааныг судлаагїй байна. Гэхдээ хохирогчийн гэр бїл болон хїчингийн хэрэг їйлдэгчид хоорондоо мєнгєєр зохицсоноос болж хэрэг бїртгэгдэхгїй байна гэсэн таамаглал байгаа ажээ.

Ажлын газар бэлгийн харьцаанд єдєєн хатгах явдал єргєн тархжээ. Їїнийг тусгайлан зохицуулсан хуулийн заалт байдаггїй. Эрїїгийн хуулинд албан тушаал, эд материалын болон єєр байдлаар эрхшээлдээ байгаа эмэгтэй хїнийг тулган хавчиж хурьцал їйлдэхийг хїчингийн хэрэг гэж їздэг52. Гэхдээ їїнд бэлгийн харьцаанд єдєєн хатгах їйлдэл хамаардаггїй байна. Бэлгийн харьцааг єдєєн хатгах тухай ойлголт байхгїй бєгєєд тїїнийг нэрлэх нэр томьёо ч алга байна.

Хєдєлмєрийн хуульд эрэгтэй эмэгтэй хїмїїс тэгш эрхтэй, тухайлбал ижил хєдєлмєрт ижил цалин авах талаар заасан байдаг. Эмэгтэйчїїдийн хєдєлмєр эрхлэлтийн асуудлаар тусгай бїлэг байдаг.53 Эмэгтэйчїїдэд зарим нэгэн ажил эрхлэхийг хориглодог (тухайлбал автобусны жолооч).54 Аливаа хїнийг ажилд авахад тухайн ажилтай холбогдолгїй асуулт тавихыг хориглодог.55 Гэтэл ажил олгогч эмэгтэйчїїдийг ажилд авахдаа юуны ємнє тэдний гэр бїлийн байдал, хїїхэд гаргах эсэх тухай асуудаг байна. 25-аас доош насны аятайхан царай зїстэй эмэгтэйчїїдийг ажилд авна гэсэн зарлал олноор гарч байна.

Хєдєлмєрийн хуульд жирэмсэн эмэгтэйчїїдийг ажлаас халахыг хориглодог ба тэдэнд , жирэмсний болон хїїхэд асрах чєлєє олгохыг заасан байдаг.56 Гэвч, хувийн салбарт жирэмсэн эмэгтэйчїїдийг ажлаас халдаг тухай мэдээ байна.57 Эмэгтэйчїїд хїїхэд асрах чєлєє дууссаны дараа эргээд хуучин ажилдаа ороход олон бэрхшээлтэй тулгардаг. Хєдєлмєрийн хуулиар хїїхдээ асрах чєлєєг зєвхєн эхчїїдэд олгохыг заасан байдаг бєгєєд эцэг нь ганц бие тохиолдолд тїїнд чєлєє авахыг зєвшєєрдєг. Энэ нь эцгийн эрхийг зєрчихєєс гадна эмэгтэйчїїдийн ачааг улам нэмэгдїїлэн эмэгтэйчїїд болон тэдний гїйцэтгэх їїргийн тухай хоцрогдсон уламжлалт ойлголтыг лавшруулж байна.

1998 онд 100,000 амьд тєрєлтєнд эхийн эндэгдэл 158 байжээ. 1999 оны урьдчилсан дїнгээр эхийн эндэгдэл сїїлийн хоёр жилд єсєх хандлагатай байгааг мэдээлсэн.58 Хєдєє орон нутагт эхийн эндэгдэл нилээд єндєр байна. 1999 онд нас барсан эхчїїдийн 70% нь хєдєє байв.59

Эрїїл мэнд, нийгмийн хамгааллын яамны мэдээгээр їр хєндєлт 1996 онд 15588 байсан бол 1998 онд 9135 болж буурчээ.60 Хувийн эмнэлгїїдэд хийгдсэн їр хєндєлтийн тоог энд тусгаагїй болно. Їр хєндєлтийн тоо харьцангуй єндєр байгаа нь эмэгтэйчїїдэд гэр бїл тєлєвлєлтийн арга хэрэглэх хангалттай нєхцєл, боломж байхгїй байна гэсэн дїгнэлтэд хїргэж байна. Эрїїл мэндийн даатгалын шинэ системээр улсын болоод хувийн эмнэлэг їр хєндєсний тєлєє тєлбєр авдаг харин гэр бїл тєлєвлєлтийн їйлчилгээнээс тєлбєр авдаггїйтэй холбоотой байна. Мєнгє олохын тулд эмнэлгийн байгууллага їр хєндєлтийг хєхїїлэн дэмжиж байж болох юм. Їр хєндєсний дараах зєвлєгєє єгєх їйлчилгээ байхгїй байна.

Эмэгтэйчїїд улс тєрд тєдийлєн оролцохгїй хэвээр байна. Эмэгтэйчїїдийг шийдвэр гаргахад оролцохыг нь дэмжих механизм алга. 2000 оны УИХ-ын сонгуульд єрсєлдєж байгаа хїмїїсийн дотор эмэгтэйчїїд 10 гаруйхан хувь эзлэж байна.61 Тэд Засгийн газрын ахлах тїшмэдийн албан тушаал болон хууль, хяналтын байгууллагын єндєр албан тушаалд маш цєєхєн тєлєєлєлтэй байна.

2. 14. Хїїхэд

Орон гэрээс дайжсан хїїхэд

Гудамжны хїїхдийн тоог янз бїрийн эх сурвалж єєр єєрєєр тодорхойлж байна. Ойролцоогоор 3000 орчим хїїхдийг гудамжинд амьдарч байна гэж мэдээлсэн.62 Тэдний 60 гаруй хувь нь бичиг їсэг мэддэггїй, тал нь янз бїрийн євчтэй байна. Єєр нэг эх сурвалжаас їзэхэд 2000 оны 4 сарын байдлаар Улаанбаатар хотод 726 гудамжны хїїхэд бїртгэгдсэн ба тэдгээрийн 95 % нь иргэний бїртгэлийн бичиг баримтгїй байсан.63 Энэ нь тэднийг эмнэлгийн тусламж, боловсрол болон бусад нийгмийн хамгаалал, халамжийг хїртэж чадахгїйд хїргэж байна. Эдгээр хїїхдийн 362 нь тєрсний гэрчилгээгїй байв. Мєн 190 нь 16 нас хїрсэн боловч иргэний їнэмлэх авч чадаагїй байна. Эдгээр хїїхдїїдийг хуульд заасанчлан бичиг баримттай болгох, эмнэлгийн їнэгїй тусламж64 їзїїлэх тогтолцоо бий болоогїй байна.

Эцэг, эхийн хараа хяналтаас гадуур байгаа эдгээр хїїхдїїдийг халамжлах зорилготой хэд хэдэн тєрийн бус болон нэг тєрийн байгууллага ажиллаж байна. 1999 онд Хїїхэд хамгаалах тєвийн захирал, багш хоёр тус тєвд хїмїїжиж байсан хїїхдїїдийг зодож, тэдэнтэй зїй бусаар харьцсан байна. Тус хоёр албан тушаалтныг танхайн хэргээр буруутгаж Эрїїгийн хуулийн дагуу шийтгэл ногдуулжээ. Харамсалтай нь шїїхийн шийдвэрт Хїїхдийн эрхийг хамгаалах хууль, НЇБ-ын Хїїхдийн эрхийн конвенци хоёрын аль алиныг нь хэрэглээгїй байна.65 Энэ нь хуулийн ажилтнууд тухайлбал шїїгчид олон улсын хїний эрхийн баримт бичиг болон їндэсний хууль тогтоомжийг мэдэхгїй, тїїнийг хэрэглэж сураагїйг харуулж байна.
Хїїхдийн хєдєлмєр эрхлэлт

Ядуу єрхийн олон хїїхэд арга буюу ажил хийж байна. Тэд нар гол тєлєв зах дээр хїнд ачаа зєєх, жижиг худалдаа хийх, машин угаах, ногоо ялгах, їгїй бол гуйлга гуйх эсвэл хулгай хийх замаар амь зогоож байна. Тэд аюултай нєхцєлд газар дороос нїїрс ухах, тємєр замын вагоноос нїїрс хулгайлах, хог тїїх, мєн биеэ їнэлэхэд хїрч байна. Хїїхдийн хєдєлмєр эрхлэхийг хориглосон хууль, бодит амьдралын хооронд маш том зєрєє байна.

14 настай А ээж болон 1-12 насны дєрвєн дїїгийнхээ хамт Дархан хотод амьдардаг. Тїїний ээж 1995 онд орон тооны цомхотголоор ажилгїй болсон бєгєєд хичнээн ажил эрсэн боловч мэргэжилгїй болохоор ямар ч ажил олж чадсангїй. Мэргэжил эзэмшихээр сургууль, дамжаанд ч орох боломжгїй байв. Тэднийхийг “нэн ядуу єрх” гэж тооцон нийгмийн халамжийн тэтгэмж олгодог боловч тэр нь маш бага бєгєєд тогтмол биш болохоор амьдрахад хэцїї байлаа. Тиймээс А хоёр жилийн ємнє тавдугаар ангиа тєгсєєд сургуулиас гарчээ. Тэр цагаас эхлэн Дархан хотын хїнсний зах дээр зєєгчєєр ажиллах болсон. Тэрээр єдєрт 500-1000 тєгрєгний ажил хийж байв. Тїїний олдог энэ мєнгєєр л хїїгийн гэр бїлийнхэн хооллож байлаа. 1999 онд хотын захирагчаас хїїхдийн хєдєлмєрийг хориглосон хуулийн заалтыг биелїїлэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу А болон тїїнтэй хамт ажиллаж байсан арваад хїїхэд зєєгчийн ажлаа хийх аргагїй болсон. А-ийн хэлснээр “биднийг зах дээр ажиллахыг хориглосон. Хэрвээ ажиллаж байхыг мэдвэл цагдаа эсвэл, захын ажилтанууд хєєдєг. Тийм учраас захын гадна нууцаар ажиллах болсон. Захын хашааны гадна зогсон хїмїїсийн ачааг захын хаалганаас гэр лїї нь хїргэж єгдєг. Орлого муудаж гэртээ аваачдаг мєнгє багассан, заримдаа огт хоосон харьдаг ч їе бий. Зарим хїмїїс юмаа зєєлгєчихєєд мєнгєє тєлдєггїй. Мєнгєє авах гэж нэхээд олон ч удаа зодуулсандаа…хїнсний зах дээр ажиллаж байсан хїїхдїїд ажиллах боломжгїй болсон учраас ихэнх нь хулгай хийдэг болсон” гэж ярьж байлаа. Тїїнд цагдаа, засаг тєрийн ямар нэгэн байгууллагаар єєрийгєє хамгаалуулах боломж алга.
Зураг Н.Маш
Хїїхдийн тэтгэмж

Гэр бїл салалтын ихэнх тохиолдолд хїїхэд халамжлах їїргийг эх нь хїлээдэг. Шїїхийн шийдвэрийг биелїїлэх арга хэмжээ сул байдагтай холбоотойгоор хїїхэд авах ёстой тэтгэлгийг авч чадахгїй байна. Шїїхийн шийдвэрийг биелїїлэх газар хїїхдийн тэтгэлгийг олгуулах талаар хєєцєлдєхдєє тэтгэлэг тєлєхєєс зайлсхийж байгаа эцгийг олох зэрэг олон їїргийг эхэд нь даалгадаг байна.

Цэцгээ, Болд хоёр 1997 онд гэрлэлтээ цуцлуулсан. Шїїхийн шийдвэрээр хоёр хїїхдийг эхийн асрамжинд їлдээж, хїїхдийн тэтгэлэгт зориулан Болдыг сар бїр 8000 тєгрєг тєлєхєєр тогтоосон байна. Харамсалтай нь шїїхийн шийдвэр биелэгдээгїй. Цэцгээ 6 сар хїлээсний дараа Шїїхийн шийдвэр биелїїлэх газарт биеэрээ очиж хєєцєлдсєн байна. Шїїхийн шийдвэр биелїїлэгч ажил ихтэй, завгїй тул Цэцгээд хїїхдийн эцгийн ажлын болон гэрийн хаягийг олоод мэдэгдэхийг даалгав. Цэцгээд энэ мэдээллийг олоход амаргїй байсан учир нь Болд ажлаа солин тїїнээс нуугдаж байсан. Гэхдээ Цэцгээ їїнийг олж мэдээд байцаагчид хэлэхэд тїїнийг машин ол тэгвэл ажил нь хурдан бїтнэ гэж амалж байв. Тэрбээр байцаагчийг Болдын ажлын газрын нягтлан бодогчтой уулзуулахаар хэд хэдэн удаа машин хєлсєлсєн байна. Эцэст нь Цэцгээ хїїхдийн тэтгэлгийн мєнгєє шїїхийн шийдвэрийг биелїїлэх газраас авдаг болсон. Гэвч энэ нь удаан їргэлжилсэнгїй. Болд ажлаас халагдсан тул тэтгэлэг нь зогссон. Цэцгээ ч дээрх їйлдлийг давтахаас залхсан тул дахин хєєцєлдєєгїй байна.

2.15. Тахир дутуу хїмїїс

Їндсэн хуульд тахир дутуу иргэдийг ялгаварлан гадуурхахын эсрэг тодорхой заалт байхгїй байна. Мєн хєдєлмєрийн хууль болон боловсролын хуульд тахир дутуу хїмїїсийг илт ялгаварлан гадуурхсан заалт байдаггїй.66 Тахир дутуу хїмїїст хамаарах нийгмийн хамгааллын хуулиар тэдгээрийг їндэслэлгїйгээр ажилд авах болон сургуульд оруулахаас татгалзахыг хориглодог.67 Гэтэл їнэндээ бодит байдал дээр тахир дутуу хїмїїсийг нийгмийн халамж хїртэгч, хоёрдугаар зэрэглэлийн иргэд мэтээр ханддаг.

Тахир дутуу хїмїїст боловсрол эзэмших, нэн ялангуяа дээд боловсрол эзэмших бололцоо хомс байна. Олон нийтийн газар тухайлбал сургуульд тахир дутуугийн тэргэнцрээр орох зориулалтын шат байхгїй. Сургуулийн насны 34 000 тахир дутуу хїїхэд байдгаас дєнгєж 5.8 % нь тусгай боловсролын, 31 % нь ерєнхий боловсролын сургуульд явж, їлдсэн 62.2 % нь суурь боловсрол эзэмших бололцоогїй хоцорч байна5. Тэд нийгмээс тусгаарлагдан, эрїїл орчинд хєгжих эрхээ эдэлж чадахгїй байна.

Тахир дутуугийн зэрэглэлээс хамааран эдгээр иргэдэд Засгийн газраас тэтгэмж олгодог. Нийгмийн халамжийн хуулийн дагуу хєдєлмєрийн чадварынхаа ихэнх хувийг алдан тахир дутуу болсон хїмїїст сард 10 000-17 000 тєгрєгийн тэтгэмж олгодог ба энэ нь амьдралын баталгаажих доод тївшинд ойр байна.69 Хэдийгээр тэдэнд амьдралын туршид хиймэл эрхтэнг хэд хэдэн удаа солих шаардлага гардаг боловч зєвхєн нэн ядуу тахир дутуу иргэдэд нэг л удаа їнэгїй протез-ортопедийн хэрэгслээр хангана гэж заасан байдаг.70

Нийт хїн амын 4.8 % тахир дутуу байна. Тэдгээрийн ихэнхи нь гэрийн хорионд хашигдсаар байгаа бєгєєд хєдєлмєрийн хязгаарлагдмал чадвартай 21 700 хїмїїсээс дєнгєж 4 230 нь хєдєлмєр эрхэлж байна.
Зураг Д.Алтанхуяг

Сэтгэцийн эмгэгийн улмаас тахир дутуу бологсод хамгийн их бэрхшээлтэй тулгарч байна. Тэдгээрийг асрамжлах газрын нєхцєл байдал туйлын ядуу ажээ. Сэтгэцийн эмгэгтэй залуучуудыг ХДХВ/ДОХ євчинд єртємтгий бїлэг гэж їзээд, БЗХЄ-ний шинжилгээ, їзлэгт албадан оруулахаар заасан байдаг.71

Тахир дутуу иргэдийг ялангуяа сонсголгїй хїмїїст дохионы мэдлэгтэй орчуулагч байхгїй учраас шїїх цагдаагийн газар гомдол гаргахад маш их бэрхшээлтэй учирдаг. Энэ нь ялангуяа хєдєєд маш их хурцаар тавигдаж байна. Тахир дутуу иргэдийн эрхийг хамгаалах бїлгийн мэдээлснээс їзэхэд эрхтний болон сэтгэцийн эмгэгтэй эмэгтэйчїїд, охидууд бэлгийн хїчирхийлэлд єртєх нь элбэг бєгєєд хуулиар гомдлоо барагдуулах боломж муутай байна.72

2.16. ХДХВ тээгч болон ДОХ євчнєєр євчлєгсєд

Хуулиар ХДХВ тээгч болон ДОХ євчнєєр євчилсєн хїмїїст нилээд олон тєрлийн ажил хийхийг хориглосон байдаг. Їїнд: хїїхэд асран хїмїїжїїлэх байгууллага, гоо заслын їйлчилгээний газар ажиллах мєн эмнэлгийн байгууллагад олон тооны мэргэжлээр ажиллахыг хоригложээ.73 Мєн ХДХВ-ийн халдвар авсан буюу ДОХ-оор євдсєн хїмїїсийг албадан эмчлэх, тусгаарлахыг хуульчлан заасан байна.74 Энэ хуулиар хувийн нууцыг хамгаалсан байдаг боловч їнэн хэрэгтээ тїїнийг маш ноцтой зєрчиж байна. Монголд ХДХВ-ийн халдвар авсан тухай хоёр тохиолдол мэдээлэгдсэн боловч бэлгийн замын халдварт євчин их тархсан.75 Хэрэв ХДХВ/ДОХ халдвар тархвал одоогийн їйлчилж буй хууль нь халдвар авсан хїмїїсийг ихээхэн ялгаварлах нєхцєлийг бїрдїїлсэн байна.

2.17. Биеэ їнэлэгчид

Монгол улсын садар самууны эсрэг хуулинд биеэ їнэлэх явдлыг хориглосон байдаг боловч тїїний їйлчлїїлэгчдэд ямар нэгэн шийтгэл оногдуулах талаар заагаагїй байдаг.76 Иймээс цагдаагийн ажилтнуудад зєвхєн биеэ їнэлэгчидтэй зїй бусаар харьцах нєхцєл бїрддэг. 1999 онд 24 эмэгтэйг биеэ їнэлсэн хэргээр хорих ялаар шийтгэжээ.77 Ядуу зїдїї амьдралаас болж биеэ їнэлэх явдал ихсэж байна. Гэр бїлийн хїчирхийлэл, орон гэргїйгээс болж олон тооны залуу эмэгтэйчїїд биеэ їнэлэхэд хїрч байна.

2.18. Худалдаалагдсан хїмїїс

Монголын эмэгтэйчїїдийг Хятад болон Японд биеийг нь їнэлїїлэх зорилгоор худалдаалах явдал гарч байна. Гадаад оронд єндєр цалинтай ажилд оруулна гэж амласан зарлал сїїлийн їед олноор гарах боллоо. Мєн тэдгээрийг явуулдаг орны тоо ч нэмэгдэж байна.78 Їїний зэрэгцээ Монгол улс бусад орны иргэдийг дамжуулах орон болж байна. Жишээ нь Хятадын 200 гаруй иргэд Хойд Солонгосын хїмїїс хуурамч бичиг баримт хэрэглэн Монголоор дамжиж гурав дахь оронд гарах гэж байгаад баригдсан байна.79

Э арван жилийн сургууль тєгссєн охин. Тэр дээд сургуульд орох элсэлтийн шалгалтанд орсон боловч оноо дутан сургуульд орж чадсангїй. Тїїнд хандив єгч сургуульд орох мєнгє байсангїй. Э ажил хайсан боловч мэргэжилгїй учир ажил олдсонгїй цєхрєнгєє барав. Тїїний ганц мєрєєдєл нь сургуульд сурахын тулд мєнгє олох байв. Тэр нэг єдєр сонингоос “18-21 насны 165 см єндєр нуруутай царайлаг охидыг Азийн оронд шєнийн клубт ажиллуулна” гэсэн зарлал уншлаа. Мєн “єндєр цалин єгнє” гэсэн байв. Э найз охин Т-тэй хамт зарлалын дагуу очиж бїртгїїлжээ. Хэд хоногийн дараа тэр хоёрыг “шалгаруулалтанд тэнцсэн” гээд “удахгїй зїїн ємнєд Азийн нэг оронд явуулна” гэж хэлсэн байна. Аялалын замд гарангуут тэднийг авч явсан ахлагч нь “ажил гарсан тул Хятадад нэг, хоёр долоо хоног саатах хэрэгтэй боллоо” гээд “Та хоёрыг ч бас шалгаж, туршина” гэж хэлэв. Тэд Бээжинд ирэнгїїт шєнийн клубт очсон ба тэнд тэднийг эхний єдрєєс нь эхлэн биеэ їнэлїїлэхээр зарчихжээ. Тэдний хувьд анх удаа гадаадад явж байгаа болохоор єєрсдийгєє хаана байгаа, яаж їїнээс зугтахаа мэдэхгїй байлаа. Тэд мєнгє ч їгїй, хэл ч мэдэхгїй болохоор ахлагчтай хамтарч ажиллахаас єєр аргагїй байдалд оржээ. Тэгээд ахлагчийн юу хэлснийг хийж хангалттай мєнгє цуглуулж байгаад эх орондоо буцаж ирэхээр шийдэв. 6 сарын дараа тэд арай гэж буцаж ирэх мєнгєтэй болсон. Монголд буцаж ирээд хоёр охин энэ тухайгаа ярихаас ч ичиж байв.

20. Ижил хїйсийн бэлгийн чиг баримжаатай хїмїїсийн эрх

Ижил хїйсийн бэлгийн чиг баримжаатай эрэгтэй, эмэгтэй хїмїїсийн эсрэг олон нийтийн хандлага дайсагнасан шинжтэй байв. 1986 онд энэ асуудлыг эрїїгийн гэмт хэрэг гэж їздэг байсан хуулийн заалтыг хїчингїй болгосон. Гэхдээ нийтийн хандлага тааламжгїй хэвээр байна. Ижил хїйсийн бэлгийн чиг баримжаатай цєєн тооны хїмїїс олон нийтэд илчилсэн. Эдгээрээр хоёр нь гудамж талбай зэрэг олон нийтийн газарт хїчирхийлэд байнга єртєж, цагдаагийн байгууллагын хамгаалалтанд орж чадахгїй байна. Бэлгийн ийм чиг баримжаатай эрэгтэйчїїд цугларч, уулздаг хэдэн тооны байр байдаг ч эмэгтэйчїїдэд цуглах нэг ч газар байр байдаггїй тул тэд маш их тусгаарлагдмал байдалд амьдарч байна.

Ашигласан ном зїй:

1. Хїний Хєгжлийн илтгэл, 2000 он. НЇБ-ийн Хєгжлийн хєтєлбєр Улаанбаатар 2000

2. Эмэгтэйчїїдийн хєдєлмєр эрхлэлт. ЭЯГБХУТКХХЇС-ний суурь илтгэл Улаанбаатар 1999

3. Монголын Эрэгтэйчїїд ба Эмэгтэйчїїд. Монголын Їндэсний Статистикийн Газар, Улаанбаатар хот. 1999 он

4. Статистикийн тайлан мэдээ. Їндэсний Статистикийн Газар, 1999 оны 12 сар, Улаанбаатар хот

5. Эрїїл мэндийн статистикийн мэдээлэл. №1, ЭМНХЯ, УБ 2000 он

6. АНУ-ын Тєрийн Департамент. Ардчилал, Хїний Эрх ба Хєдєлмєрийн Товчооноос гаргасан хїний эрхийн талаархи 1999 оны улсын тайлан.

7. Монгол улсын Засгийн Газар, НЇБ-ын багийн хооронд байгуулсан Хїний эрхийн талаарх Харилцан ойлголцох санамж бичиг, 1999

8. Гэр бїлийн хїчирхийллийн судалгаа, ХЭЇТ , УБ.1998 он

9. Биеэ їнэлэгч охидын дунд хийсэн судалгаа. Хїїхдийг ивээх сан, УБ 1998

10. Амьжиргааны тївшиний судалгаа. ЇСГ, УБ 1999 он

Хэвлэл

11. “Єдрийн сонин”, 1999-2000
12. “Єнєєдєр сонин”, 1999-2000
13. “Зууны мэдээ” сонин, 1999-2000
14. Ийгл ТВ хєтєлбєр

Їндэсний хууль тогтоомж

15. Монгол улсын Їндсэн Хууль, 1992 он
16. Хєдєлмєрийн тухай хууль 1999 он
17. Садар самуунтай тэмцэх тухай хууль 1998 он
18. Дархлалын олдмол хомсдол євчнєєс сэргийлэх тухай хууль 199Ґ он
19. Эрїїгийн хууль 1963 он
20. Эрїїгийн байцаан шийтгэх хууль 1986 он
21. Захиргааны хариуцлагын тухай хууль 1992 он
22. Эрїїл мэндийн хууль 1998 он
23. Нийгмийн даатгалын тухай хууль 1993 он
24. Эрїїл мэндийн даатгалын тухай хууль 1993 он
25. Хїїхдийн эрхийг хамгаалах тухай хууль 1996 он
26. Тахир дутуу иргэдийн нийгмийн хамгаалалт, тэдэнд їзїїлэх тэтгэмж, їйлчилгээний тухай хууль 1995 он
27. Тєр сїм хийдийн харилцааны тухай хууль 1993 он
28. Хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль 1998 он
29. Тєрийн бус байгууллагын тухай хууль 1997 он
30. Иргэний бїртгэл мэдээллийн тухай хууль 1999 он
31. Боловсролын тухай хууль 1995 он
32. Гэр бїлийн тухай хууль 1999 он
33. Олон нийтийн жагсаал цуглааныг зохицуулах тухай хууль 1994 он
34. Сэжигтэн, яллагдагчыг албадан саатуулах, цагдан хорих тухай хууль 1999 он
35. Улс тєрийн хилс хэрэгт хэлмэгсдийг цагаатгах буюу нєхєн олговор олгох тухай хууль 1998 он
36. Хувийн нууцын тухай хууль 1995 он
37. Цагдаагийн байгууллагын тухай хууль 1993 он
38. Шїїхийн шийдвэрийг биелїїлэх тухай хууль 1996 он

1 Їндсэн хууль, 10 зїйл. 1992 он.

2 Хїн амын тооллогын урьдчилсан дїн, 2000. С.Сонин, Ч.Дагвадорж. Ядуурал, Ажилгїйдэл – Хїний

баталгаат амьдрал

3 Статистикийн мэдээ. ЇСГ.1999

4 Хїн амын тооллогын урьдчилсан дїн, 2000. С.Сонин, Ч.Дагвадорж. Ядуурал, Ажилгїйдэл – Хїний

баталгаат амьдрал

5 http://www.un-mongolia.mn/mongolia/intro.htm

6 http://www.un-mongolia.mn/mongolia/intro.htm

7 Хїний Хєгжлийн Илтгэл 2000. НЇБ ХХ. Улаанбаатар. х.18

8 Country Profiles. China.Mongolia. 1999-2000. The Economist Intelligence Unit, 1999.p.69-72

9 1924 онд МАН-ын нэрийг єєрчилж МАХН болгосон.

10 Хїний хєгжлийн илтгэл 2000. НЇБ ХХ. Улаанбаатар 2000. х.54

11 Амьжирганы тївшины судалгаа 1998. ЇСГ. Улаанбаатар 1999.

12 Їндсэн хууль. 14 зїйл. 1992.

13 Хїний Хєгжлийн Илтгэл 2000. НЇБ ХХ. Улаанбаатар 2000. х.10

14 Хувь хїнээс авсан мэдээлэл

15 Зууны мэдээ, 1999.10.25; Єнєєдєр, 2000.04.07

16 Зууны мэдээ, 2000.04.24.

17 Хувь хїнтэй хийсэн ярилцлага

18 Хувь хїнтэй хийсэн ярилцлага

19 Захиргааны хариуцлагын тухай хууль, 25-р зїйл. 1992

20 Хувь хїнтэй хийсэн ярилцлага

21 Зууны мэдээ, 1999.07.28

22 Єнєєдєр, 2000.04.24

23 Хувь хїнтэй хийсэн ярилцлага

24 Эрїїгийн Байцаан Шийтгэх тухай хууль, 171 зїйл, 1963

25 Хувь хїнтэй хийсэн ярилцлага

26 Хувь хїнтэй хийсэн ярилцлага

27 Хувь хїнтэй хийсэн ярилцлага

28 Хувь хїнтэй хийсэн ярилцлага

29 Шїїхийн шийдвэр биелїїлэх тухай хууль, 75.3.4 зїйл, 1996

30 Хувь хїнтэй хийсэн ярилцлага

31 Єдрийн толь, 1999.12.07

32 –“–

33 Хувь хїнтэй хийсэн ярилцлага

34 Эрїїгийн Хууль, 62,63,64,86,112.3 зїйл, 1986

35 Їндсэн хууль, 16.17 зїйл, 1992

36 Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль, 2,3,4 зїйл, 1998

37 Тєр, сїм хийдийн харилцааны тухай хууль, 1993

38 Зууны мэдээ, 2000.01.

39 Тєр, сїм хийдийн харилцааны тухай хууль, 7.1 зїйл, 1993

40 Тєр, сїм хийдийн харилцааны хуульд нэмэлт єєрчлєлт хийх тухай санал, Хууль Зїйн Яам, 1999

41 Тєр, сїм хийдийн харилцааны тухай хууль, 4.2 зїйл, 1993

42 Хувь хїнтэй хийсэн ярилцлага

43 Тєрийн бус байгууллагын тухай хууль, 1997

44 Їндсэн хууль,16.18 зїйл, 1992

45 Їндсэн хууль, 16. 5 зїйл

46 Статистикийн мэдээ, 1998. ЇСГ,1999 УБ

47 Ариг ньюс, http://www.mongolnet..mn/othernews, 2000.04.01

48 Улаанбаатар хотын захиргааны нийнмийн бодлогын хэлтсийн дарга Хадхїїгээс авсан мэдээлэл

49 ХЭЇТ-ийн судалгаа, 1998.

50 Хувь хїнтэй хийсэн ярилцлага

51 1999 оны улсын статистикийн урьдчилсан мэдээ. Зууны мэдээ. 2000 оны дугаар 28.

52 Эрїїгийн хууль, 114 зїйл.

53 Хєдєлмєрийн хууль, 7.2 зїйл, 7 бїлэг. 1999.

54 БНМАУ-ын СНЗ-ийн тогтоол № 208, 1991.

55 Хєдєлмєрийн хууль, 7.4 зїйл

56 Хєдєлмєрийн хууль, 100, 102, 103, 105 зїйл.

57 Хувь хїнтэй хийсэн ярилцлага.

58 Статистикийн мэдээ.1999 оны 12 сар. ЇСГ. х. 74.

59 Эрїїл мэндийн статистикийн мэдээ. 2000 оны 1 сар. ЭМНХЯ, х.35.

60 НЇБ-ын Хїн Амын Сангийн хєтєлбєрийн дунд шатны тойм, 2000 оны 2 сар. х. 92.

61 Эмэгтэйчїїдийн эвслээс авсан мэдээ.

62 С.Сонин, Ч.Дагвадорж. Ядуурал, ажилїйдэл, хїний аюулгїй байдал, 2000.

63 Хїїхдийн Їндэсний Тєв, ЭМНХЯ. 2000 он.

64 Эрїїл мэндийн тухай хууль, 35 зїйл.

65 Таслан шийдвэрлэх тогтоол 567, 1999.11.11.

66 Боловсролын тухай хууль, 1995, Хєдєлмєрийн тухай хууль 1999.

67 Тахир дутуу хїний нийгмийн хамгаалалтын тухай хууль, 8.2, 9.3 зїйл, 1995.

69 Нийгмийн халамжийн тухай хууль, 12 зїйл. 1998.

70 – “ — , 25 зїйл.

71 ЭМНХЯ-ны сайдын тушаал А-249, 1997.

72 Хувь хїнтэй хийсэн ярилцлага.

73 Засгийн газрын тогтоол, № 32, 1994.

74 ДОХ євчнєєс урьдчилан сэргийлэх тухай хууль, 9-13 зїйл. 1994.

75 Эрїїл мэндийн статистикийн мэдээлэл, № 1, 2000 он. ЭМХЯ.

76 Садар самуунтай тэмцэх тухай хууль, 4 зїйл. 1998.

77 Эмэгтэйчїїдийн хорих ангийн даргатай хийсэн ярилцлага. 2000.

78 Хэвлэлийн мэдээнээс, 1999-2000.

79 – “ —

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: