4.9 million USD for MN

Posted on March 12, 2008. Filed under: Business/Finance, MN News |

http://www.parl.gov.mn/parl/docs/RI/98-G-01.DOC.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 1 дїгээр сарын 15-ны єдєр

Улаанбаатар хот
ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дїгээр зїйл. “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах тєсєл”-д зориулж Дэлхийн банкнаас хєнгєлєлттэй зээл авах талаар Монгол Улс болон Олон улсын хєгжлийн ассоциацийн хооронд 1997 оны 7 дугаар сарын 31-ний єдєр байгуулсан “Хєгжлийн зээлийн гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрын єргєн мэдїїлсний дагуу соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ

ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

ЗЭЭЛИЙН ДУГААР 2973 MOG

МОНГОЛ УЛС

ОЛОН УЛСЫН ХЄГЖЛИЙН АССОЦИАЦИЙН

хооронд байгуулсан

ХЄГЖЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ
/Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн їйлчилгээг сайжруулах тєсєл/

1997 оны 7 дугаар сарын 31 єдєр

ЗЭЭЛИЙН ДУГААР 2973 MOG
ХЄГЖЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ

Энэхїї гэрээг МОНГОЛ УЛС /цаашид “Зээлдэгч” гэх/ ОЛОН УЛСЫН ХЄГЖЛИЙН АССОЦИАЦИ /цаашид “Ассоциаци” гэх/-ийн хооронд 1997 оны дугаар сарын 31-ний єдєр байгуулж

/А/ Зээлдэгч нь энэхїї Гэрээний 2 дугаар Хавсралтад тодорхойлогдсон Тєслийн хэрэгжих їндэслэл болон тїїний тэргїїлэх чиглэлийг хангалттай хэмээн їзэж Тєслийг санхїїжїїлэх талаар туслалцаа їзїїлэхийг хїсч;

/В/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Тєслийг Зээлдэгчийн тусламжтайгаар хариуцаж хэрэгжїїлэх ба энэхїї туслалцааны хїрээнд Зээлдэгч нь зээлийн хєрєнгийг энэхїї гэрээний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар олгож;

/С/ Зээлдэгч Австралийн Холбооны Улсын /Австрали/ хооронд байгуулах Тусламжийн гэрээнд заагдах нєхцєлїїдээр 4.900.000 орчим ам. доллартай тэнцэх тусламжийг гэрээ байгуулж тєслийн С хэсгийг санхїїжїїлж:

Ассоциаци нь дээр дурьдсаныг їндэс болгон энэхїї гэрээ болон Ассоциаци, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хоорондын Тєслийн Гэрээнд заасан нєхцєл, болзлын дор Зээлдэгчид зээл олгохоор шийдвэрлэснээр

энэхїї Гэрээнд оролцогч талууд дор дурдсан зїйлїїдийг хэлэлцэн тохиролцов:

НЭГДЇГЭЭР БЇЛЭГ

Зээлийн Гэрээний Ерєнхий Нєхцєлїїд; Нэр томъёо

1. дїгээр зїйл.1985 оны 1 дїгээр сарын 1-нд Ассоциациас баталж гаргасан “Хєгжлийн Зээлийн Гэрээний Ерєнхий нєхцєлїїд” /цаашид “Ерєнхий Нєхцєлїїд” гэх/ нь доорх єєрчлєлтїїдийн хамт энэхїї Гэрээний салшгїй хэсэг мєн:

/а/ 3.02 – дугаар зїйлийн сїїлчийн єгїїлбэрийг хэрэгсэхгїй болгосон.

/б/ 5.01 дїгээр зїйлийн 2 дугаар єгїїлбэрт єєрчлєлт орсоноор:

“Ассоциаци, Зээлдэгч хоёр тал єєрєєр тохиролцоогїй бол дараахь нєхцєлд: /а/ банкны гишїїн бус орны газар нутагт гарах зардалд эсвэл уг газар нутагт їйлдвэрлэсэн бїтээгдэхїїн, їйлчилгээнд; /б/ НЇБ-ын Дїрмийн 7-дугаар бїлгийн дагуу НЇБ-ын Аюулгїйн Зєвлєлийн шийдвэрээр тухайн хувь хїн эсвэл байгууллагад тєлбєр хийх буюу тїїний барааг импортлохыг хориглосон байвал тєлбєр хийхээр мєнгє гаргахгїй болно.”

/с/ 6.03 дугаар зїйлд дараахь єєрчлєлт орсноор:

“6.03 дугаар зїйл. Ассоциаци цуцлах тохиолдлууд. Хэрэв /а/ Їргэлжилсэн 30 хоногийн хугацаанд ямар ч хэмжээний тєлбєрийг Зээлийн Данснаас хийх Зээлдэгчийн эрхэд саад учирсан буюу /б/ Ассоциациас Зээлдэгчтэй зєвшилцсєний дараа Тєслийн зардлыг Зээлийн хєрєнгєєс їл санхїїжїїлэх шийдвэрийг гаргасан, буюу /с/ Зээлдэгч буюу зээлийг хїлээн авагч талын тєлєєлєгчид зээлийн хєрєнгєєр санхїїжигдэх аливаа гэрээний хувьд гэрээний нийлїїлэлт буюу гэрээг гїйцэтгэх явцад хээл хахуулийн, хууран мэхлэх їйл ажиллагаа їйлдсэн хийгээд Зээлдэгчээс дээрх байдлыг засч залруулах талаар Ассоциацийн шаардлагыг хангахуйц зохих арга хэмжээг хугацаанд нь аваагїй бєгєєд зээлээс санхїїжїїлэх ёсгїй зїйлд зардал гарсаныг Ассоциаци тогтоосон нєхцєлд Гэрээг цуцлах шийдвэр гаргах эрхтэй, эсвэл /d/ Зээлийн хєрєнгєєр санхїїжигдэх аливаа гэрээний нийлїїлэлт нь мєрдєгдєж буй заавар, журам буюу “Хєгжлийн Зээлийн Гэрээ”-нд тусгагдсан заалтуудтай їл нийцэж байгаа болон ийм гэрээ байгуулаагїй нєхцєлд єєрєєр гарч їл болох нэмэлт зардлууд бий болсон, буюу /е/ Гэрээний Хаалтын Хугацаа дуусгавар болсны дараа Зээлийн Дансанд тєлбєр хийгдээгїй зээлийн їлдэгдэл хєрєнгє байх тохиолдолд Ассоциаци нь энэ талаар Зээлдэгчид мэдэгдэж зээлийн їлдэгдэл хєрєнгийн тєлбєр хийх эрхийг хїчингїй болгоно. Ийм мэдэгдэл хийгдмэгц зээлийн їлдэгдэл хїчингїйд тооцогдоно.”

2. – дугаар зїйл.Їндсэн утгатай зєрчилдєхгїй бол энэхїї Гэрээнд ба Ерєнхий Нєхцєлїїдэд єгєгдсєн зарим нэр томъёоны утгыг дараахь байдлаар ойлгоно:

/а/ “Байгаль орчинд нєлєєлєх байдлыг зохицуулах тєлєвлєгєє” Тєслийн бэлтгэлийн нэг хэсэг болох 1996 оны 10 дугаар байгаль орчны їнэлгээний хїрээнд хийгдсэн байгаль орчинд нєлєєлєх байдлыг зохицуулах тєлєвлєгєє. Энэхїї тєлєвлєгєє нь сєрєг нєлєєллийг багасгах арга хэмжээг агуулсан бєгєєд Ассоциацитай зєвшилцсєний їндсэн дээр шаардлагатай їед єєрчлєлт оруулах бололцоотой;

/b/ “Гэр хорооллын тохижилтыг сайжруулах хєтєлбєр” гэдэг нь 1997 оны 5 дугаар сарын 7-ны гэр хорооллуудын дэд бїтцийг сайжруулах хєтєлбєр болно. Тєслийн Гэрээний Хавсралт 2-ын Е.1 зїйлд зааснаар энэхїї тєлєвлєгєєнд Ассоциацитай зєвшилцсєний їндсэн дээр єєрчлєлт оруулж болно:

/с/ “Км” километр гэж ойлгох;

/d/ “НЗДТГ” Зээлдэгчийн болон тїїний залгамжлагчийн засаг захиргааны нэгж болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэж ойлгох;

/е/ Тєслийн НЗДТГ-ын ажлууд гэдэг нь тєслийн C, D.1, D.2 ба D.3 хэсгїїд;

/f/ “НЗДТГ-ын Дамжуулан Зээлдїїлэх Зээлийн Гэрээ” гэдэг нь энэхїї гэрээний 3.01 /b/ зїйлийн дагуу НЗДТГ Зээлдэгч хоёрын хооронд байгуулах гэрээ. “Дамжуулан Зээлдїїлэх Зээлийн Гэрээ”-нд єєрчлєлт оруулж болох бєгєєд энэ нь тус гэрээний хавсралтуудад хамаарагдана. “НЗДТГ-ын Дамжуулан Зээлдїїлэх Зээл гэдэг нь НЗДТГ Дамжуулан Зээлдїїлэх Зээлийн Гэрээгээр олгох зээлийг хэлнэ;

/g/ “Тєслийн удирдлагын нэгж” гэдэг нь Тєслийн гэрээний Хавсралт 2-ын А хэсэгт заасанчлан Нийслэлйн Засаг даргын Тамгын газрын тєслийн хяналт, зохицуулалтыг хариуцах тєслийн удирдлагын нэгж гэж ойлгох;

/h/ “Тєслийн Гэрээ” гэдэг нь тус гэрээний хавсралт болон нэмэлт гэрээнд шаардлагатай їед єєрчлєлт хийгдэж болох, Ассоциаци нийслэлийн Засаг даргын Тамгын газар хоёрын хооронд байгуулах гэрээ гэж ойлгох;

/i/ “Тусгай Данс” энэхїї Гэрээний 2.02 дугаар зїйлийн /b/-д тодорхойлогдсон данс гэж ойлгох;

/j/ “Салбарыг сайжруулах їйл ажиллагааны тєлєвлєгєє” нь Ассоциацитай зєвшилцсєний їндсэн дээр єєрчлєлт оруулж болох Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн салбарыг сайжруулах 1997 оны 5 дугаар сарын 7-ны тєлєвлєгєє гэж ойлгох;

/k/ “Тєгрєг” Зээлдэгчийн мєнгєн тэмдэгт гэж ойлгох;

/l/ “УСАГ” Хотын ус сувгийн ашиглалтын газар. Зээлдэгчийн улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, їйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж ойлгох;

/m/ “УСАГ-ын зохион байгуулалтын хєгжлийн тєлєвлєгєє” гэдэг нь Ассоциацитай зєвшилцсєний їндсэн дээр єєрчлєлт оруулж болох УСАГ-ын зохион байгуулалтыг сайжруулахад чиглэгдсэн 1997 оны 5 дугаар сарын 7-ны єдрийн тєлєвлєгєє гэж ойлгох;

/n/ “Тєслийн УСАГ-тай холбоотой хэсгїїд” 2-р хавсралтад заасан Тєслийн А, В ба D.4 хэсгїїдийг хэлэх;

/о/ “УСАГ-т Дамжуулан Зээлдэх Зээлийн Гэрээ”. Тєслийн Гэрээний Хавсралт 2-ын D зїйлийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар УСАГ хоёрын хооронд байгуулах гэрээ. “Дамжуулан Зээлдїїлэх Зээлийн Гэрээ”-нд єєрчлєлт оруулж болох бєгєєд энэ нь тус гэрээний хавсралтуудад хамаарагдана. “УСАГ-т дамжуулан зээлдїїлэх зээл” гэдэг нь УСАГ-т Дамжуулан Зээлдїїлэх Зээлийн Гэрээгээр олгох зээлийг хэлнэ;

/р/ “Дамжуулан Зээлдїїлэх Зээлийн Гэрээнїїд” нь нийслэлийн Засаг даргын Тамгын газар ба УСАГ-т Дамжуулан Зээлдїїлэх Зээлийн Гэрээнїїдийг хэлнэ.

ХОЁРДУГААР БЇЛЭГ

Зээл

2.01 дугаар зїйл. Ассоциаци нь Хєгжлийн Зээлийн Гэрээнд заасан нєхцєл, болзлын дагуу арван хоёр сая гурван зуун мянган /12.300 000 сая/ Зээлжїїлэх Тусгай Эрх /ЗТЭ/-тэй тэнцэх хєрєнгийг Зээлдэгчид тєрєл бїрийн валютаар зээлдїїлэхийг зєвшєєрсєн болно.

2.02 дугаар зїйл. /а/ Энэхїї Гэрээний 2 дугаар Хавсралтад тодорхойлсон Тєслийг хэрэгжїїлэхэд шаардагдах болон зээлээс санхїїжигдэх бараа, материал, ажил їйлчилгээнд хийгдэх /эсвэл Ассоциаци хийхийг зєвшєєрвєл/ зардалд зориулан энэхїї Гэрээний 1- дїгээр Хавсралтад заасан їнийн дїн бїхий зээлийн хєрєнгийг Зээлийн Данснаас тєлбєрт зарцуулж болно.

/b/ Зээлдэгч нь Тєслийн хэрэгцээнд зориулж валютын хадгаламжийн Тусгай Дансыг Ассоциацийн хїлээн зєвшєєрєхїйц нєхцєл, болзлын дагуу /хєрєнгийг хурааж авах, шилжїїлэх, бусдад эзэмшїїлэхээс хамгаалах/ арилжааны банкинд нээж ажиллуулж болно. Тусгай Дансанд хєрєнгє хадгалуулах, зарцуулахад энэхїї Гэрээний З дугаар Хавсралтын заалтуудыг мєрдлєг болгоно.

2.03 дугаар зїйл. Зээлийг ашиглаж дуусах хугацаа нь 2002 оны 6 дугаар сарын 30-ны єдєр болох буюу тїїнээс хойшхи хугацааг Ассоциаци тогтоож болно. Ассоциаци уг хугацааг хойшлуулах тохиолдолд Зээлдэгчид даруй мэдэгдэнэ.

2.04 дїгээр зїйл. /а/ Зээлдэгч хєрєнгє нєєцлєн баталгаажуулсны хураамжийг Ассоциациас жил бїрийн 6-р сарын 30-ны єдєр шинэчлэн тогтоох хэмжээгээр Ассоциацид тєлєх бєгєєд хураамж тєлєх хувь хэмжээ нь ашиглагдаагїй байгаа зээлийн дїнгээс жилийн 0.5 хувь /1 хувийн 1/2/-иас илїїгїй байна.

/b/ Хєрєнгє нєєцлєн баталгаажуулсны хураамжийг: /i/ энэхїї Гэрээг байгуулсан єдрєєс хойш 60 хоногийн хугацаа єнгєрсний дараахь єдрєєс эхлэн Зээлдэгч зээлийн данснаас зээл авч эхэлсэн буюу зээл хїчингїй болсон єдєр хїртэл, ба /ii/ Хєрєнгє ашиглаж эхэлснээс хойшхи даруй 6 дугаар сарын 30-нд тогтоосон хувиар оногдуулах бєгєєд тїїнээс хойшхи жилїїдэд энэ зїйлийн /а/-д заасны дагуу тухайн їедээ шинэчлэгдэн тогтоогдох хувиар ноогдуулна. Тухайн оны 6-р сарын 30-ны єдєр тогтоох хураамжийн хувийг энэхїї Гэрээний 2.06 дугаар зїйлийн заалтад заасан тухайн жилийн тєлбєрийн хугацааны дараахь єдрєєс эхлэн мєрдєнє.

/с/ Зээлийн хєрєнгє нєєцлєн баталгаажуулсны хураамжийг: /i/ тєлбєрийг Ассоциацийн нэр заасан газарт; /ii/ Зээлдэгчийн зїгээс буюу Зээлдэгчийн нутаг дэвсгэр дээр аливаа хязгаарлалт їл хийгдэх; /iii/ Ерєнхий нєхцєлийн 4.02-дугаар заалтыг їндэслэн энэхїї Гэрээнд заасан валют буюу дээрх заалтын дагуу тухай бїр тодорхойлж бусад валютаар гїйцэтгэнэ.

2.05 дугаар зїйл. Зээлдэгч нь ашигласан зээлийн эргэж тєлєгдєєгїй їндсэн єрийн хэсэгт нэг хувийн 3/4 /0.75%/-тэй тэнцэх хэмжээний їйлчилгээний хураамжийг жил тутам Ассоциацид тєлнє.

2.06 дугаар зїйл. Зээлийн хєрєнгийн баталгаажуулсны болон їйлчилгээний хураамжийг хагас жилээр 5 сарын 15 болон 11 сарын 15-нд тєлнє.

2.07 дугаар зїйл. /а/ Энэхїї зїйлийн /b/, /c/, /d/-д заасны дагуу Зээлдэгч нь зээлийн їндсэн єрийг 2007 оны 11 сарын 15-ны єдрєєс эхлэн 2037 оны 5 сарын 15-нд єдрєєр дуусгавар болгож жилд 2 удаа 5 сарын 15-нд болон 11 сарын 15-нд тус тус тєлж барагдуулна. 2017 оны 5 сарын 15-ны єдрийн тєлбєрийг оролцуулан, хагас жил тутам хийгдэх тєлбєрийн хэмжээ зээлийн їндсэн єрийн 1 хувьтай тэнцэх ба тїїнээс хойш хийгдэх тєлбєрийн хэмжээ тус бїр зээлийн єрийн 2 хувьтай тэнцэнэ.

/b/ /i/ Ассоциациас тогтоосон Зээлдэгчийн нэг хїнд ноогдох Їндэсний нийт бїтээгдэхїїн /ЇНБ/ нь дараалсан 3 жилд Ассоциациас жил бїр Ассоциацийн зээлийг авах шаардлага бїхий улс орнуудыг тодорхойлох зорилгоор тогтоосон хэмжээнээс давсан, болон /ii/ Банкнаас Зээлдэгчийг тєлбєрийн чадвартай хэмээн їзсэн тохиолдолд Ассоциацийн Гїйцэтгэх захирлууд Зээлдэгч орны эдийн засгийн хєгжлийг судлан їзэж дээрхи шийдвэрийг баталгаажуулсны эцэст /а/-д заасан тєлбєрийг:

/А/ зээлийн їндсэн єрийг тєлж барагдуултал хагас жил тутамд хийгдэх тєлбєрїїдийн хэмжээг хоёр дахин нэмэгдїїлэхийг Зээлдэгчээс шаардах;

/В/ зээлийн тєлбєрийг хагас жил тутам хийхээр /а/-д заасны дагуу /b/-д тодорхойлогдсон нєхцєл байдал бий болсноос хойш 6 сар буюу тїїнээс хойшхи хугацаанд Ассоциаци Зээлдэгчид мэдэгдсэний їндсэн дээр Зээлдэгчийг зээлийн їндсэн єрийг тєлж эхлэхийг шаардаж болох бєгєєд ингэхдээ зээлийн їндсэн єрийг тєлєх хєнгєлєлттэй хугацааг 5-аас доошгїй жилээр тогтооно.

/с/ хэрэв Зээлдэгч уг хїсэлтийг тавьбал ашигласан зээлийн эргэж тєлєгдєєгїй їндсэн єрийн хэсэгт ноогдох зээлийн хїїг Ассоциацитай зєвшилцєн тохирсон хувиар тооцон Зээлдэгч олгож байхаар зээлийн нєхцєлийн энэ зїйлийн /b/-д заасны дагуу єєрчилж болно. Ассоциацийн їнэлгээ ёсоор энэ нэмэлт єєрчлєлтєєр зээлийн хєнгєлттэй хэсэгт єєрчлєлт оруулж їл болно.

/d/ хэрэв ассоциаци нь энэ зїйлийн /b/-д заасан єєрчлєлтийг хийсний дараа Зээлдэгчийн эдийн засгийн байдал доройтож байна хэмээн їзэж Зээлдэгчийн хїсэлтээр энэ зїйлийн /а/-д заасан нєхцєлийг дахин єєрчлєх шийдвэр гаргаж болно.

2.08 дугаар зїйл.Ерєнхий Нєхцєлийн 4.02 дугаар зїйлтэй холбогдуулан Америкийн Нэгдсэн Улсын валютыг їїгээр тодорхойлсон болно.

ГУРАВДУГААР БЇЛЭГ

Тєслийн гїйцэтгэл

3.01 дїгээр зїйл /а/ Зээлдэгч энэхїї Гэрээний 2 дугаар хавсралтад тодорхойлсон болон энэхїї гэрээгээр заасан бусад зорилтуудад аливаа хязгаарлалт буюу саад тотгор хийлгїй, зорилтуудыг хэрэгжїїлэх зорилгоор Тєслийг єндєр ур чадвартай, їр ашигтайгаар санхїї, захиргааны зохих дадал туршлагад нийцїїлэн хэрэгжїїлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт їїрэг болгож, Тєсєлд шаардагдаж буй хєрєнгє мєнгє, барилга байгууламж, їйлчилгээ, тоног тєхєєрємжийг цаг тухайд нь нийлїїлж байх, Тєслийн хэрэгжїїлэлттэй зєрчилдєх їйлдэл хийхгїй, хийлгэхгїй байх їїрэгтэй.

/b/ Ассоциациас баталсан нєхцєл, болзлууд бїхий Зээлдэгч НЗДТГ-ын хооронд байгуулагдах Дамжуулан Зээлдїїлэх Гэрээний дагуу Зээлдэгч зээлийн хєрєнгийг НЗДТГ-т дамжуулан зээлдїїлнэ. Эдгээр нєхцєл болзол нь:

/i/ Дамжуулан зээлдїїлэх зээлийн їндсэн єрийг НЗДТГ ЗТЭ-ээр эргїїлэн тєлєх ба энэхїї тєлбєрийн хэмжээ Зээлийн Данснаас тєлбєр хийсэн валют, валютуудтай тэнцэхїйц хэмжээний байна;

/ii/ Дамжуулан зээлдїїлэх зээлийн їндсэн єрийг НЗДТГ Зээлдэгчид 10 жилийн хєнгєлттэй нєхцєлтэйгээр 40 жилийн хугацаанд хагас жил тутмын тєлбєрєєр тєлж барагдуулах ба энэхїї тєлбєрийг Доллараар хийнэ.

/iii/ НЗДТГ дамжуулан зээлдїїлэх зээлийн хїїг їндсэн єрийн їлдэгдлээс тооцон жилийн 1 хувь байна.

/iv/ Зээлдэгч хугацаандаа ашиглагдаагїй байгаа зээлийн дїнгээс хєрєнгє нєєцлєн баталгаажуулсны хураамжийг Хєгжлийн Зээлийн Гэрээний 2.04 /а/ бїлэгт тодорхойлсон хэмжээгээр тєлнє.

/с/ Зээлдэгч НЗДТГ-т дамжуулан зээлдїїлэх зээлийн гэрээнд Зээлдэгч болон Ассоциацийн эрх ашгийг хамгаалахад эрх мэдлээ ашиглах ба Зээлийн зориултуудыг биелїїлэхэд Ассоциацийн зєвшєєрєхєєс бусад тохиолдолд НЗДТГт Дамжуулан Зээлдїїлэх Зээлийн Гэрээнд болон тїїний заалтуудад засвар оруулахгїй солихгїй буюу хасахгїй болно.

3.02 дугаар зїйл. Зээлдэгч ба Ассоциаци нь Ерєнхий Нєхцлийн 9.03, 9.04, 9.05, 9.06, 9.07 ба 9.08 дугаар зїйлїїдэд заасан /даатгал, бараа їйлчилгээний ашиглалт, тєлєвлєгєє хуваариуд, тайлангууд, засвар їйлчилгээ болон газар авах/ їїргийг Тєслийн Гэрээний 2.03 зїйлийн дагуу НЗДТГ-т хариуцуулахаар энэхїї гэрээгээр тохирсон болно.

ДЄРЄВДЇГЭЭР БЇЛЭГ

Санхїїгийн тохиролцоонууд

4.01 дугаар зїйл. /а/ Зээлдэгч нь зардлуудын нотлох баримтуудыг їндэслэн Зээлийн данснаас хийгдсэн бїх тєлбєрийн талаар:

/i/ энэ зїйлийн /а/-д заасны дагуу ийм зардлыг тусгасан данс бїртгэл, тайлан тэнцлийг хєтлєх;

/ii/ Ассоциаци нь Зээлийн данснаас эцсийн тєлбєр хийгдсэн санхїїгийн жилийн аудитын тайланг хїлээн авснаас хойш 1-ээс доошгїй жилийн хугацаанд ийм зардлыг нотолсон бїх баримт материалыг /гэрээ, контракт, захиалгын баримт бичиг, нэхэмжлэх, тєлбєрийн баримт болон бусад баримт/ хадгалах;

/iii/ Ассоциацийн итгэмжлэгдсэн тєлєєлєгчид эдгээр баримт, материалыг хянах боломж олгох;

/iv/ энэ зїйлийн /b/-д заасны дагуу аудитын жилийн тайланд эдгээр данс тооцоо, тайлан бїртгэл тусгагдсан эсэх, мєн аудитын бие даасан їнэлэлт дїгнэлт, тухайн санхїїгийн жилд гарсан зардлуудыг нотлох баримт бичиг, тїїнийг бэлтгэх явц, дотоодын хяналт зэрэг нь холбогдох тєлбєрийг нотлож байгаа эсэхэд хяналт тавих їїргийг хїлээнэ.

/b/ Зээлдэгч нь:

/i/ энэ зїйлийн /а/ /i/-д хамаарах болон Тусгай Дансанд хамаарах данс бїртгэл, санхїїгийн їйл ажиллагааны тайлан зэргийг ассоциацийн хїлээн зєвшєєрсєн бие даасан аудиторын хатуу баримталдаг холбогдох журмын дагуу санхїїгийн жил тухай бїр аудитын хяналтаар оруулах;

/ii/ аль болох богино хугацаанд, гэхдээ тухайн санхїїгийн жил дууссанаас хойш 6-гаас доошгїй сарын дараа Ассоциацид: /А/ аудитын хяналтаар орсон санхїїгийн тайлангийн батлагдсан хувийг; /В/ Ассоциацийн шаардсан хэмжээнд бэлтгэгдсэн аудиторын тайланг хїргїїлэх;

/iii/ Ассоциациас зохих ёсоор хїссэн тухай бїр холбогдох тайлан, данс бїртгэл, санхїїгийн тайлан болон аудитын материалтай холбоотой мэдээллийг Ассоциацид хїргїїлэх їїргийг хїлээнэ.

ТАВДУГААР БЇЛЭГ

Ассоциацийн авах арга хэмжээ

5.01 дугаар зїйл. Ерєнхий Нєхцєлийн 6.02 дугаар зїйлийн /h/ дагуу:

/а/ НЗДТГ нь Тєслийн гэрээний дагуу хїлээх їїргээ їл биелїїлбэл.

/b/ Хєгжлийн Зээлийн Гэрээ байгуулсан єдрєєс хойш тохиолдсон їйл явдлын улмаас онц ноцтой нєхцєл байдал бий болж НЗДТГ нь Тєслийн Гэрээний дагуу хїлээсэн їїргээ биелїїлэх боломжгїй болвол.

/с/ Австралийн засгийн газрын тусламжийн гэрээ ньь 1998 оны 4 дїгээр сарын 1-нээс ємнє буюу Ассоциацийн товлосон хожуу хугацаанд хїчин тєгєлдєр болж їл чадах; хэрэв Зээлдэгч Ассоциацийн шаардлагад нийцэхїйцээр Тєслийг санхїїжїїлэх хєрєнгийн эх їїсвэрийг энэхїї гэрээний дагуу Зээлдэгчийн хїлээсэн їїрэгтэй нийцэх нєхцєл болзлоор гаргаж чадвал энэ зїйлийн заалт нь їїнд хамаарахгїй.

/d/ /i/ Энэ зїйлийн /ii/-тэй уялдуулан тєслийг санхїїжїїлэх Австралийн Засгийн газрын хєрєнгийг ашиглах Зээлдэгчийн эрх Австралийн Засгийн газрын тусламжийн гэрээний нєхцєлийн дагуу бїхэлдээ эсвэл хэсэгчлэн зогссон, цуцлагдсан буюу дуусгавар болсон.

/ii/ Зээлдэгч Ассоциацийн шаардлагыг хангаж: /А/ тїр зогссон, цуцлагдсан болон дуусгавар болсон нь Зээлдэгч энэхїї гэрээгээр хїлээсэн їїргээ биелїїлж чадаагїйгээс шалтгаалаагїй; ба /В/ энэхїї гэрээний дагуу Зээлдэгчийн хїлээх їїрэгтэй ижил нєхцєлєєр тєслийг бусад эх їїсвэрээс адил хэмжээгээр санхїїжїїлвэл энэ зїйлийн /i/ нь хамаарахгїй гэсэн нэмэлт зїйлїїдийг тодорхойлов.

5.02 дугаар зїйл. Зээлийн Гэрээний Ерєнхий нєхцєлийн 7.01 дугаар зїйл /d/-ийн дагуу нэмэлт їйл ажиллагаа тухайлбал энэхїї гэрээний 5.01 зїйлийн /а/-д заасан їйл ажиллагаа нь мэдэгдсэн єдрєєс хойш 60 хоногийн дотор хїчинтэй байх бєгєєд їргэлжлэх болно.

ЗУРГАДУГААР БЇЛЭГ

Хїчин тєгєлдєр болох; Цуцлах

6.01 дугаар зїйл. Ерєнхий нєхцєлийн 12.01 зїйлийн /b/-ийн хїрээнд зээл хїчин тєгєлдєр болох нэмэлт нєхцєлїїдээр:

/а/ Дамжуулан Зээлдїїлэх Зээлийн Гэрээ оролцогч хоёр талын нэрийн ємнєєс байгуулах;

/b/ УСАГ нь Зээлдэгчийн улсын Нєхєрлєл, компаний тухай хуулийн дагуу Ассоциацийн шаардлагад нийцэхїйц Дїрмийн їндсэн дээр хязгаарлагдмал хариуцлагатай компаниар бїртгїїлэх;

/с/ НЗДТГ нь Ассоциацийн хїлээн зєвшєєрєхїйц ба Тєслийн Гэрээний Хавсралт 1-ийн 2 дугаар зїйлийн дагуу зєвлєх компанитай тєслийн D.1 хэсгийн удирдлагад техникийн туслалцаа їзїїлэхээр гэрээ байгуулах;

/d/ НЗДТГ нь тєслийн гэрээний Хавсралт 2-ын А хэсэгт зааснаар тєслийн удирдлагын нэгжийг байгуулах тодорхойлогдсон болно.

6.02 дугаар зїйл. Ассоциацид гаргаж єгєх санал болон саналуудад орох Ерєнхий Нєхцєлийн 12.02 дугаар зїйлийн /b/ заалтын утгын хїрээнд нэмэгдэл зїйлээр:

/а/ Тєслийн Гэрээн НЗДТГ нь зохих журмаар зєвшєєрєн баталж, гэрээний нєхцєлийн дагуу хууль ёсны хариуцлага хїлээх;

/б/ оролцогч талууд Дамжуулан Зээлдїїлэх Зээлийн Гэрээг зохих журмаар зєвшєєрєн баталж, гэрээний нєхцєлийн дагуу хууль ёсны хариуцлага хїлээх;

/с/ УСАГ нь Зээлдэгчийн улсын Нєхєрлєл, компаний тухай хуулийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компаниар бїртгїїлэх тодорхойлогдсон болно.

6.03 дугаар зїйл. Энэххїї Гэрээ байгуулсан єдрєєс хойш 90 хоног Ерєнхий Нєхцєлийн 12.04 зїйлийн хэрэгжилтэнд зориулагдана.

ДОЛООДУГААР БЇЛЭГ

Зээлдэгчийг тєлєєлєх байгууллага, Хаяг.

7.01 дугаар зїйл. Ерєнхий Нєхцєлийн 11.03 дугаар зїйлд хамааруулан Зээлдэгчийн Сангийн сайдыг Зээлдэгчийн бїрэн эрхт тєлєєлєгчєєр томилсон болно.

7.02 дугаар зїйл. Ерєнхий Нєхцєлийн 11.01 дїгээр зїйлд дараахь хаягийг хамааруулан тодорхойлов:

Зээлдэгчийг тєлєєлж:

Сангийн яам

Худалдааны гудамж -4

Улаанбаатар-11

Монгол Улс

Цахилгаан утас: Телекс

719-79241

Ассоциацийг тєлєєлж:

International Development Association

1818 H Street, N.W

Washington, D.C. 20433

United States of America

Цахилгаан утас: Телекс:

INDEVAS 248423 /MCI/ эсвэл

Wshington D.C 64145 /MCI/

Їїнийг гэрчлэн Гэрээнд оролцогч талууд тус тусын бїрэн эрхт тєлєєлєгчдєєрєє дамжуулан тус бїрийн нэрийн ємнєєс Америкийн Нэгдсэн Улсын Колумбын дїїрэгт энэхїї Гэрээний эхэнд бичигдсэн он, сар, єдєр гарын їсэг зурсан боллно.

МОНГОЛ УЛСЫГ ТЄЛЄЄЛЖ . . . . . . . . . . . . . . . . . . . .

/Бїрн эрхт тєлєєлєгч/

ОЛОН УЛСЫН ХЄГЖЛИЙН

АССОЦИАЦИЙГ ТЄЛЄЄЛЖ . . . . . . . . . . . . . . . . . . . .

/Зїїн Ази, Номхон

далайн бїсийн Дэд

Ерєнхийлєгч/

ХАВСРАЛТ 1
Зээлийн хєрєнгєєс хийх тєлбєр

1. Зээлийн хєрєнгєєс санхїїжих зардлын зїйл анги, зїйл анги тус бїрт оногдох Зээлийн хэмжээ, зїйл анги бїрт буй санхїїжигдэх зардал тус бїрийн хувь хэмжээг дараахь хїснэгтээр харуулав:
Зїйл анги Зориулагдсан зээлийн хэмжээ Санхїїжигдэх зарлагын хувь хэмжээ /%/
/1/ Тєслийн А хэсгийн барилгын ажил 6.000.000 90%
/2/ Тєслийн А, В ба D хэсгїїдийн дагуух бараа 2.600.000 100% гадаад зарлага

90% дотоод зарлага
/3/ Зєвлєхийн їйлчилгээ ба сургалт 100%
/а/ Тєслийн D.1 Хэсэгт 1.000.000
/b/ Тєслийн D.4 Хэсэгт 500.000
/4/ Хуваарилагдаагїй 2.200.000
НИЙТ 12.300.000

2. Энэ хавсралтанд дурдсан:

/а/ “гадаад зарлага” гэсэн нэр томъёог Зээлдэгчийнхээс бусад аливаа нутаг дэвсгэрээс нийлїїлэгдсэн бараа, їйлчилгээг Зээлдэгчийн мєнгєн тэмдэгтээс єєр бусад улс орны мєнгєн тэмдэгтээр илэрхийлэгдсэн зарлага гэж ойлгоно.

/b/ “дотоод зарлага” гэсэн нэр томъёог Зээлдэгчийн мєнгєн тэмдэгтээр илэрхийлсэн буюу тїїний нутаг дэвсгэрээс нийлїїлсэн бараа, їйлчилгээний зарлага гэж ойлгоно.

3. Энэ зїйлийн 1 дїгээр хэсгийн заалтуудыг їл харгалзан энэхїї Гэрээг байгуулах єдрєєс ємнє гарсан зардалд тєлбєр їл хийнэ.

4. Ассоциаци нь:

/а/ 20000 ам.доллараас бага єртєгтэй барилгын ажил, бараа бэлтгэн нийлїїлэлт болон зєвлєхийн їйлчилгээ тус бїрийн;

/b/ зардлыг їл харгалзан бїх сургалтын зардалд зарлагын тайлангийн їндсэн дээр Зээлийн данснаас хєрєнгийг Ассоциациас Зээлдэгчид тусгайлан мэдэгдэх нєхцєлийн дагуу гаргахыг шаардана.

ХАВСРАЛТ 2
Тєслийн тодорхойлолт

Тєслийн зорилт нь Зээлдэгч болон НЗДТГ-т: /а/ улсын орон сууц болон гэр хорооллуудад їзїїлж буй нийтийн аж ахуйн їйлчилгээний тэгш бус байдлыг арилгахад; /b/ Хотын ус хангамжийн ашиглалт, чанарыг сайжруулж, гэр хорооллуудад ус хангамжийг хїртээмжтэй болгоход; ба /с/ УСАГ ба НЗДТГ-ын їйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, їр ашгийг дээшлїїлэх ба хїчин чадлыг нэмэгдїїлэхэд туслалцаа їзїїлэхэд оршино.

Тєсєл нь дараахь хэсгїїдээс бїрдэх бєгєєд энэхїї зорилтуудыг биелїїлэхэд Зээлдэгч болон Ассоциаци хоёр зєвшилцсєний їндсэн дээр єєрчлєлт оруулж болно:

Хэсэг А: Ус хангамж

1. Ус тїгээгїїрийн систем

Хотын ус хангамжийн системийг /а/ 15 км орчим ємнєдийн гол дамжуулах шугамыг угсран; /b/ одоо байгаа усан сангуудыг хооронд нь холбон /7 орчим км/, ус дамжуулах шугамтай холбон /10 орчим км/; /с/ усан сангийн ажиллагааны горимыг оновчтой болгох зорилгоор алсын дохиоллын системийг суурилуулан Зїїн хойт болон завсрын усан сангуудыг эргээн засварлан; /d/ одоо ажиллаж байгаа усан сангуудын хаалтуудыг сольж, засварлан, хоёр дахь сїлжээний даралтыг ихэсгэх тохируулагч хаалтыг суурилуулан; /е/ засварын цех, ус шинжилгээний лабораторийн тоног тєхєєрємж, сэлбэгийн хангаж ємнєдийн шугамын угсралтын ажлыг дуусгаснаар сайжруулах.

2. Гэр хорооллын ус хангамж

Гэр хорооллуудад ус хангамжийг /а/ гэр хорооллуудад 98 орчим км дулаалгатай яндан хоолой бїхий ус хангамжийн тїгээлтийн системийг барин; /b/ гэр хорооллын тїгээлтийн систем болон тєвийн нэгдсэн сїлжээг холбох 2 гол дамжуулах хоолой бїхий холбоосыг барин /тус бїр 9 ба З км урттай/; /с/ Хайлааст, Яармаг, Баянхошуу, Шар хаданд нийлээд 3.000 куб.метр багтаамж бїхий 4 хагас хучилттай усан сангуудыг барин; /d/ Яармаг, Баянхошуу, Шар Хаданд гїний худаг єрємдєж гаргаснаар тусдаа гїний ус хангамж бий болгон; /е/ гэр хорооллуудад їйлчлэх 25 ус тїгээх байруудыг шинээр барьж, одоо ажиллаж байгаа 110 гаруй УТБ-ын засварлан сайжруулах.

3. Усны алдагдлыг багасгах

Усны алдагдлыг: /а/ 22000 орчим халуун хїйтэн усны тоолуураар хангаж, орон сууцнуудад суурилуулан; /b/ орон сууц болон бусад барилга байшингуудын яндан хоолойн болон сантехникийн хэрэгслийг нийлїїлж суурилуулан; /с/ тоолуур шалгах, засвар їйлчилгээний хэрэгслийг нийлїїлж суурилуулах замаар багасгах.

В Хэсэг: Бохирын системийн засвар

Бохир усны шугамын бєглєрєлттэй хэсгийг тогтоон, цэвэрлэх тоног тєхєєрємжєєр хангах замаар хотын бохирын системийн хїчин чадлыг нэмэгдїїлэх.

С Хэсэг: Гэр хорооллын дэд бїтцийг сайжруулах

Гэр хорооллын дэд бїтцийг сайжруулах хєтєлбєрийг хэрэгжїїлэн: /1/ явган хїний 23 км гаруй зам тавьж; /2/ 11 км авто зам болон гїїр 4-ийг барьж; /3/ 2.6 км орчим суваг шуудуу, 2.2 км їерийн далан барьж; /4/ 650 орчим хогийн саваар ханган; /5/ хуурай хог хаягдлыг нягтруулан тээвэрлэж зайлуулах тоног тєхєєрємжєєр хангаж; /6/ халуун ус, угаалгын газар 5-ыг дээр дурьдсан гэр хороололд барьснаар гэр хорооллуудыг тохижуулах.

D Хэсэг: Зохион байгуулалтыг сайжруулах

1. Санхїїгийн удирдлага, сонгон шалгаруулалт, хєрєнгє зарцуулалт, хяналтыг онцлон тєслийг удирдах Тєслийн Удирдлагын Нэгжийн хїчин чадлыг бэхжїїлэх.

2. Тєслийн В хэсгийн дагуу хийх гэр хорооллын тохижилтонд олон нийтийн дунд сурталчилгааны компанит ажил явуулах, дэд бїтцийг сайжруулахад олон нийтийн оролцоо, їїргийг идэвхжїїлэх.

3. /а/ газар ашиглалтын удирдлагыг сайжруулах, гэр хорооллыг хотын ерєнхий хєгжлийн тєлєвлєгєєнд хамруулах зорилгоор дунд хугацааны хєгжлийн хєтєлбєр, гэр хорооллын тєлєвлєлт; ба /b/ гэр хорооллын хог хаягдлыг цуглуулах, энэ ажлыг санхїїжїїлэх хувилбаруудыг тодорхойлох асуудлаар судалгаа явуулах.

4. УСАГ-ын зохион байгуулалтын чадавхийг:

/а/ санхїїгийн удирдлага, техник, засвар їйлчилгээний хїчин чадлыг нэмэгдїїлэх, сургалт, зєвлєхийн їйлчилгээгээр хангаж сайжруулах; ба

/b/ тєлбєр ногдуулах, хураах компьютерын системийг нэвтрїїлэн суурилуулж УСАГ-ын ажилчдыг энэ системийг ажиллуулахад сурган УСАГ-ын Зохион Байгуулалтын Хєгжлийн Їйл ажиллагааны Тєлєвлєгєєний дагуу сайжруулна.

х х х

Тєслийг 2001 оны 12 сарын 31-нд дуусгах тєлєвлєгєєтэй

ХАВСРАЛТ 3

Зээлийн тусгай данс

1. Энэ Хавсралтын зориулалтаар:

/а/ “зєвшєєрєгдсєн Зїйл анги” гэдэг нь энэхїї Гэрээний 1 дїгээр Хавсралтын хїснэгтээр тодорхойлсон зардлын 1-3 тоот зїйл ангийг хэлнэ.

/b/ “зориулалтын зардлууд” гэдэг нь энэхїї Гэрээний 1 дїгээр Хавсралтанд заасны дагуу тєслийн хэрэгцээнд бараа, їйлчилгээ худалдан авахад зориулж зээлийн хєрєнгєєс суутган гаргуулж холбогдох зардлын зїйл ангид олгохыг хэлнэ.

/с/ “Батлагдсан Хєрєнгє” гэж энэхїї Хавсралтын 3 /а/-д заасны дагуу Зээлийн Данснаас суутган Тусгай Дансанд хадгалуулах нийт їнийн дїнгээр 500000 ам доллартай тэнцэх хєрєнгийг хэлнэ. Ассоциаци єєрєєр шийдвэрлээгїй бол нийт тєлбєр їнийн дїнг /Зээлийн данснаас олгосон хєрєнгє, Ерєнхий Нєхцєлийн 5.02 дугаар зїйлийн заалтуудын дагуу Ассоциациас хийсэн зээлийн єрийн їлдэгдлийн хамт/-ийн нийлбэр 1.200.000 ЗТЭ-тэй тэнцэх буюу тїїнээс дээш байх хїртэл Батлагдсан Хєрєнгє нь 250.000 ам доллартай тэнцэх дїнгээс хэтрэхгїй байх шаардлагатай.

2. Тусгай Данснаас тєлбєрийг гагцхїї энэ хавсралтад заасны дагуу зориулалтын зардалд хийнэ.

3. Тусгай Данс нээгдсэн тухай нотлох баримтыг Ассоциаци хїлээж авсан даруй батлагдсан хєрєнгє болон Тусгай Дансыг зузаатгах дараа дараагийн хєрєнгийн шилжїїлгийг;

/а/ Батлагдсан Хєрєнгийг хуваарилахад Зээлдэгч нийт їнийн дїнгээр дїрмийн хєрєнгєєс їл хэтрэх хэмжээний хадгаламжийг нэг мєр буюу хэд хэд хувааж тєлєхийг хїссэн хїсэлтийг Ассоциацид тавина. Уг хїсэлтийг їндэслэн Ассоциаци Зээлийн Данснаас Зээлдэгчийн хїссэн хэмжээний хадгаламжийг тїїний ємнєєс суутган Тусгай Дансанд хадгалуулна.

/b/ /i/ Зээлийн Тусгай Дансыг хєрєнгєєр зузаатгахын тулд Зээлдэгч Ассоциацийн тогтоосон тодорхой хугацаанд энэ дансанд хєрєнгє хадгалуулах тухай хїсэлтийг тїїнд гаргаж байна.

/ii/ Эдгээр хадгаламжуудыг хийхэд шаардагдах энэ Хавсралтын 4 дїгээрт заасан баримт бичгїїдийг Зээлдэгч уг хїсэлт тавихаас ємнє буюу тїїнтэй хамт хавсарган Ассоциацид хїргїїлнэ. Ассоциаци Зээлдэгчийн хїсэлтэд тусгагдсан болон Тусгай Данснаас хийгдсэн тєлбєрийн хэмжээг нотлох бусад баримтыг їндэслэн шаардагдах хєрєнгийг Зээлийн Данснаас суутган гаргуулж Зээлдэгчийн нэрийн ємнєєс Тусгай Дансанд хадгалуулна. Ассоциаци нь Зээлийн Данснаас хєрєнгийг суутгахдаа холбогдох зардлын зїйл ангид зориулж дээр дурдсан баримт бичгийг їндэслэн тєлбєр хийнэ.

4. Зээлдэгч нь Тусгай Данснаас тєлбєр хийх тухай бїрт Ассоциацийн тавьсан хїсэлтийн дагуу гагцхїї зориулалтын зардлыг санхїїжїїлэхэд тєлбєр хийсэн болохоо нотолсон баримт бичиг болон бусад материалыг хїргїїлнэ.

5. Энэ Хавсралтын 3 дугаар зїйлийн заалтуудыг їл харгалзан дараахи тохиолдлуудад Тусгай дансанд хєрєнгє нэмэхийг їл хїснэ:

/а/ хэрвээ энэхїї Гэрээний 2.02 дугаар зїйлийн /а/, Ерєнхий Нєхцєлийн 5 дугаар зїйлийн заалтуудын дагуу Зээлдэгч цаашдын шилжїїлгийг Зээлийн данснаас шууд хийх боломжтойг Ассоциаци тогтоосон бол;

/b/ хэрвээ Гэрээний 4.01 дїгээр зїйлийн /b/-ийн /ii/ заасан хугацаанд Тусгай Дансанд болон бїртгэлд хєндлєнгийн хяналтын талаар хєндлєнгийн хяналтын тайланг дурьдсан зїйлийн дагуу Ассоциацид хїргїїлэхгїй бол;

/с/ хэрвээ Ассоциаци нь Ерєнхий Нєхцєлийн 6.02 дугаар зїйлд заасны дагуу Зээлдэгчийн Зээлийн Данснаас тєлбєр хийх эрхийг бїхэлд нь буюу аль нэг хэсгийг хїчингїй болгох шийдвэр гаргаж энэ тухайгаа Зээлдэгчид мэдэгдсэн бол;

/d/ холбогдох зардлын зїйл ангид хуваарилсан нийт зээлийн хєрєнгийн ашиглагдаагїй хэсэг Зээлдэгчээс Ерєнхий Нєхцєлийн 5.02 дугаар зїйлийн дагуу хийсэн аль ч тусгай тєлбєрїїдийн хэмжээнээс бага байх тул тїїний хэмжээ дїрмийн хєрєнгийн хоёр нугалсан хэмжээнд байхаар тооцно. Тїїнээс хойш холбогдох зардлын зїйл ангид ашиглагдаагїй зээлийн їлдэгдлийг Зээлийн Данснаас суутган гаргаж хуваарилахад мєрдєх журмыг Ассоциаци Зээлдэгчид бичгээр тодорхойлж єгнє. Энэхїї бичгийг їйлдэж байх їед Тусгай Дансны хадгалагдаж буй бїхий л ашиглагдаагїй зээлийн їлдэгдэл зориулалтаар зарцуулагдах эсэхийг Ассоциаци тогтоож баталсны дараа л цаашдын суутгалуудыг хийнэ.

6.. а/ Хэрэв Ассоциаци: /i/ Тусгай Данснаас тєлбєрийг уг хавсралтын 2 дугаар хэсэгт зааснаар зориулалтын бус хэрэгцээнд їрж ашигласан буюу тогтоосон хэмжээнээс хэтрїїлэн зарцуулсан: эсвэл /ii/ дээрх зардал нь баримтаар нотлогдоогїйг тодорхойлбол Зээлдэгч нь энэ тухай Ассоциациас даруй мэдэгдэл хїлээн авангуут: /А/ зардлыг нотлох баримт бичгїїдийг Ассоциацид бїрдїїлж єгєх; /В/ зориулалтын бус хэрэгцээнд зарцуулсан хєрєнгєтэй тэнцэх хєрєнгийг бїхэлд нь буюу зєвхєн їїнд хамаарах хэсгийн Тусгай дансанд буюу Ассоциаци энэ тухай хїсвэл Ассоциацид нєхєн тєлнє. Ассоциаци єєрєєр заагаагїй бол Зээлдэгч дээрх тєлбєр буюу нєхєн тєлбєрийг гїйцэтгэх, аль эсвэл баримтаар нотлох хїртэл Ассоциаци Тусгай Дансанд хєрєнгє нэмж їл хийнэ.

/b/ Хэрэв Ассоциаци нь Тусгай Дансны їлдэгдлээс зєвшєєрєгдсєн зардлын цаашдын тєлбєр хийхийг шаардлагагїй хэмээн їзвэл энэ тухай Ассоциацийн мэдэгдлийг хїлээн авсан даруй зээлдэгч дээрх хэмжээний хєрєнгийг Ассоциацид нєхєн тєлнє.

/с/ Зээлдэгч нь Ассоциацид мэдэгдсэний їндсэн дээр Тусгай Дансны хадгаламжийг бїхлээр нь эсвэл тодорхой хэсгийг нь ассоциацид нєхєн тєлнє.

/d/ Энэхїї Хавсралтын 6 дугаар хэсгийн /а/, /b/, /с/-д заасны дагуу гїйцэтгэх нєхєн тєлбєрїїдийг Зээлийн Дансанд тусгаж дараа дараагийн ажлыг санхїїжїїлэхэд ашиглах буюу энэхїї Гэрээ болон Ерєнхий Нєхцєлийн холбогдох заалтуудын дагуу цуцлана.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: