Засгийн Газрын Оюутан Солилцооны Хөтөлбөр

Posted on March 7, 2008. Filed under: Scholarship |

From: www.olloo.mn
Боловсрол : » Хоёр улсын засгийн газрын гэрээгээр суралцах боломж


Нийтэлсэн: 2008-03-07 09:29:22 , Мэдээний дугаар: #92456

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу, сургалтын тєрийн сангийн санхvvжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулах ажлыг зохион байгуулан ажилладаг байна.

Энэ шугамаар жил бvр манай улсаас гадаадын 14 оронд оюутнуудыг бакалавр, магистран, докторт суралцуулахаар явдаг бєгєєд 2007 оны 12 дугаар сарын байдлаар манай оюутны тоо 2000 гаруйд хvрчээ. Суралцуулах орон нь мэргэжлийн чиглэл, хvний тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нєхцлийг шалгалт эхлэхээс 7-оос доошгvй хоногийн ємнєєс хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn)-aap дамжуулан зарладаг. Сонгон шалгаруулалт голдуу 1- 6 сарын хооронд явагддаг бєгєєд сонгон шалгаруулалттай холбогдох зардлыг шаалгуулагчид єєрсдєє хариуцдаг.

Залуу судлаач, эрдэмтдийг дэмжих зорилгоор “Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад магистрантур, докторантурт суралцах хvмvvсийг шалгаруулах журам”-д сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, эрдэм шинжилгээний ажилтан нарт тодорхой тооны тусгай хуваарийг гаргаж байхаар тусгажээ. Энэ журамын дагуу:

2007-2008 оны хичээлийн жилд ОХУ-д 140, БНХАУ-д 138 (vvнээс 100 нь БНХАУ-ын Євєр Монголын Єєртєє Засах Оронд), Японд 61 (хэлбэлздэг), Туркд 50 (хэлбэлздэг), Польшид 20, Чехэд 37 (хэлбэлздэг), Энэтхэгт 15, Солонгост 26, Кубад 8 (хэлбэлздэг), Вьетнамд 10, Унгарт 5 (vvнээс 2 нь бvрэн тэтгэлэгтэй), Украинд 7, Казахстанд 1 оюутныг хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу бакалаврын тvвшний сургалтад хамруулахаар шалгаруулсан. Єєрєєр хэлбэл нийт 13 оронд 518 оюутныг бакалаврын тvвшинд суралцуулсан байна. Харин магистр, докторын тvвшинд 2007-2008 оны хичээлийн жилд ОХУ-д 60, Энэтхэгт 15, Туркд 5, БНХАУ-д 30, Чех Улсад 8, БНСУ-д 10, Японд 5, БНПУ-д 2, УнгарУлсад 1, Швейцарид 1 хvнийг хоёр улсын Засгийн газар болон яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу суралцуулахаар шалгаруулжээ.

Єєрєєр хэлбэл нийт 10 улсад 137 хvнийг магистр, докторын тvвшинд суралцуулсан байна. Эдгээр хуваарьт орохыг хvсвэл сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад vр бvтээлтэй ажиллаж буй багш, эрдэм шинжилгээний ажилтан нар нь єєрийн ажиллаж буй байгууллагадаа бvртгvvлнэ. Байгууллага нь бvртгvvлсэн ажилтнуудынхаа хvсэлтийг эрдмийн зєвлєлийн хурлаараа хэлэлцvvлж, журмын болзол, шаардлагыг бvрэн хангасан ажилтны материалыг эрдмийн зєвлєлийн хурлын протокол, шийдвэрийн хамт тус яаманд ирvvлж, суралцуулах асуудлыг нь эцэслэн шийдвэрлvvлнэ. Тусгай хуваарийн дагуу шалгарсан хvмvvс нь єєрийн захиалагч байгууллагатай батлагдсан загварын дагуу гэрээ байгуулна. Гэрээнд сургалтын явцад хяналт тавих, суралцагч хугацаандаа амжилттай тєгсєх, суралцагчийг буцаан ирvvлэх, ажлын байраар баталгаатай хангах тухай нєхцєл болон захиалагч, суралцагч ийн харилцан хvлээх бусад эрх, vvргийг тодорхой тусгагдсан байна. Гадаадад суралцахаар шалгарсан шалгуулагчдын материалыг хvлээн авах талын шаардлагын дагуу бvрдvvлэн хvргvvлдэг бєгєєд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хvлээн авах тал гаргадаг.

Суралцуулах тухай эцсийн шийдвэр хvлээн авсан суралцагч нь сургуульдаа vнэ тєлбєргvй суралцах ба тухайн орны хууль тогтоомжид нийцсэн амьжиргааны тэтгэлэг авна. Замын зардлаа суралцагч єєрєє хариуцна.

АЛТАНГАДАС 2008/02 №50

————————————

Related: Scholarship Information

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: