AU Mining Industry Tax

Posted on March 7, 2008. Filed under: AU News |

Source1: http://www.opensocietyforum.mn/index.php?coid=2049&cid=348

Source2: http://boldsandagdorj.blogspot.com/2006/06/blog-post.html

Уул уурхайн татварын дэглэм
2007оны 12-р сарын 21

Боб Конрад

Уул уурхайн татварын дэглэмийн харьцуулалт

1-р хүснэгтэд уул уурхайн татварын дэглэмийн талаар цуглуулсан зарим харьцуулсан мэдээллийн эхний хувилбарыг үзүүллээ. Энэхүү хүснэгт нь өмнө нь засгийн газрын оролцооны талаар гаргасан мэдээлэлд нэмэлт болж байгаа бөгөөд өмнөх мэдээлэлтэй харьцуулахад хоёр зүйлийг гүнзгийрүүлэн багтаасан. Үүнд, нэгдүгээрт илүү олон орныг хамруулсан. Хоёрдугаарт, засгийн газрын хөрөнгийн оролцоон дээр нэмж хэд хэдэн татварын арга хэрэгслийг багтаасан. Уг мэдээллийг оруулсны учир бол тухайн улсын татварын дэглэмийн хүрээнд засгийн газрын хөрөнгийн оролцооны талаар авч үзэх нь чухал юм. Тухайлбал, Мексик болон Австралид илүүдэл ашгийн татвар нэлээд өндөр хувьтай байдаг боловч төрийн оролцоо байдаггүй. Гана улсад төрийн оролцоо 10%-тай байдаг ч гэнэтийн ашгийн татвар авдаггүй. Папуа Шинэ Гвиней улсад гэнэтийн ашгийн татвар (нөөцийн түрээсийн татвар) болон төрийн оролцооны аль аль нь байдаг.

Татварын бусад нөхцөл солигдоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэрхэн өөрчлөгдөж байгааг мөн анхаарах нь зүйтэй. Тухайлбал, Папуа Шинэ Гвиней улсад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Чили гэх мэт хөрөнгийн оролцоо болон гэнэтийн ашгийн татвар байдаггүй улсуудтай харьцуулахад доогуур байдаг. АНУ-ын холбооны засгийн газар өөрийн эргээс гадна явагдаж буй газрын тос боловсруулалтаас 16 2/3%-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авдаг боловч түүнд засгийн газар нь хувь эзэмшдэггүй ба мөн гэнэтийн ашгийн тавар авдаггүй.

Хүснэгтэд үзүүлсэн мэдээллийг олж авахын тулд хоёрдогч эх сурвалжуудыг ашигласан болно. Тийм ч учраас, дутуу дулимаг зүйл байхыг үгүйсгэхгүй. (жишээ нь, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон ашгийн татварыг юун дээр үндэслэж, хэрхэн тооцсон гэх мэт). Хэдий тийм боловч, энэхүү мэдээлэл татварын дэглэм улс орнуудад ямар ялгаатай байдаг талаар болон татварын дэглэмд хөрөнгийн оролцоог бий болгох хэрэгцээ шаардлагын талаар зарим нэг ойлголт авахад тус дөхөм болно. Хэрэв Монгол Улсын зохих байгууллагууд хүсвэл нэмэлт мэдээлэл өгч болно.

Хүснэгт-1
Эхний судалгаа: Уул уурхайн татварын дэглэм

Улс Засгийн газрын оролцооны хэлбэр Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн зохицуулалт Ашгийн татвар Бусад төлбөр (гэнэтийн ашгийн татвар, нөөцийн түрээсийн татвар) Эх сурвалж
Австрали Байхгүй.1999 оны байдлаар, муж улсууд эргээс дотогш болон эргээс гадагш нутаг дэвсгэр дэх нүүрстөрөгчийн хийг өмчлөх эрхийг далайн 3 милиэр тогтоосон. Үлдэх эргээс гадагш өмчийн эрхийг Хамтын Нөхөрлөл эзэмшдэг. Байгаа. Зарим муж улс төсөл боловсруулагчидтай гэрээ байгуулж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтоодог. Нөөц ашигласны төлбөрийн хэмжээ газрын тосны бүх хөрөнгө оруулалтын хувьд 10% бөгөөд зөвхөн Баруун Австрали болон Тасманид түүнийг гэрээний үндсэн дээр тогтоодог. Офшор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр анхдагч лицензийн хувьд 10% , хоёрдогч лицензийн хувьд 11% – 12.5% байна. Баруун Австрали дахь албан татварын нийт хэмжээ-36.4% 1999 оны байдлаар нүүрсэнд оруулсан хөрөнгө оруулалтад илүүдэл ашгийн татвар ногдуулдаггүй.
Зарим нэг онцгой тохиолдлоос бусад бүх офшор газрын тосны төсөлд нөөцийн түрээсийн татвар ногдуулна. Татварыг тооцох үндэс нь бэлэн мөнгөний урсгал юм. (уг татварыг зөвхөн бэлэн мөнгөний нийт урсгалын одоогийн үнэлгээ эерэг байх тохиолдолд ногдуулдаг). Татварын хэмжээ 40% бөгөөд орлогын албан татварыг тооцоход түүнийг бүрэн хасч тооцдог.
Дэлхийн Банк, Отто (2007), Баруун Австралийн Парламент, Western Australia Consolidated Хуулиуд, Отто (2006), Конрад

 

Tuesday, June 27, 2006

АШИГТ МАЛТМАЛЫН ТАТВАРЫН ЗАРИМ АСУУДАЛД

Энэ нийтлэлийг Монголын Oдeр тутмын “Oнeeдeр” сонинд хэвлvvлэхээр e-мэйлээр илгээсэн ч сонины зvгээс ямар ч хариу eгсeнгvй. УБ-д бие хvнээр асуулгасанд “14 хуудас нийтлэлээ 4 хуудас болгож хураангуйлахаас нааш хэвлэх боломжгvй” гэсэн хариу eгсeн байна. Нэгэнт ийм тeрлийн нийтлэл тэдний сонирхолд нийцдэггvй юм бол Цахим eртee сvлжээгээр нийтлэлээ уншигчдад хvргэхээр шийдсэн билээ. Ашигт малтмалын татварын асуудалд ам хэлтэй болгон уралдан цэц булаалдах болсон eнee vед дуугуй байж болох ч бодит vнэнийг олон тvмэнд таниулах, мэдээлэл авч амжаагvй хvмvvст vнэн мэдээлэл eгeх, мeн бодит мэдээллийг eeрсдийн ашиг сонирхолд нийцvvлэн мушгин гуйвуулж, олон тvмэнд худлаа мэдээллэж байгаа хvмvvст няцаалт eгeх зорилготой энэ хэдэн eгvvлбэрийг бичлээ.

ОРШИЛ

Улс vндэстний хeгжлийн гол суурь нь ард нийтийн оюун ухааны хvч, тeрийн зeв бодлого мeн боловч оновчтой менежмент хийж чадвал байгалийн баялаг vvнд чамгvй vvрэгтэй.

Энэхvv нийтлэлийн зорилго нь Монгол дахь ашигт малтмалын салбарын татварын тогтолцоо, энэ оны 5-р сард УИХ-аас баталсан “зарим тeрлийн металд ноогдуулах гэнэтийн ашгийн татвар”-ын хууль, vvнтэй уялдан нийгэмд vvссэн аргументууд, нeхцeл байдлыг аль болох оновчтой шийдэхэд иргэний хувьд бодит мэдээлэл, саналыг нэмэрлэхэд оршино.

Татварын оновчтой бодлого нь Засгийн газар ба хeрeнгe оруулагчдын хооронд эрсдлийг ч, эрдэс баялгийн нeeц ашиглалтаас хvртэх ашгийг ч адил тэгш хуваарилдаг тeрийн зохицуулалтын гол хэрэгсэл мeн. Энэхvv зохицуулалтын эцсийн vр дvн нь татварын бодлогын богино хугацаан дахь тvр ашгаар хэмжигддэг бус, урт хугацаан дахь vр нeлeeгeeр нь илрэн гарна. Монголд доорх гурван асуултад эерэг хариулт eгeхvйц бодлогод суурилж, хeгжсeн ертeнцийн жишгийг харж, ашигт малтмалын болон ашигт малтмалын татварын хуулиндаа реформ хийх хэрэгтэй болжээ. Ингэхдээ:

1. Монгол улс уул уурхайн аж vйлдвэрлэлийн 80 гаруй жилийн тvvхэн хугацаандаа нeхeн сэргээгдэхгvй эрдэс баялгаа байнгын баялаг бvтээгч актив болгон хувиргаж чадаж байна уу?

2. Ашигт малтмалын ордууд шавхагдан дуусах vед уул уурхайн салбараас eнee vед хуримтлуулж байгаа борлуулалт, татварын орлого нь суурь бvтцэд оруулж буй хeрeнгe оруулалтын eгeeжид хvрэлцэхvйц байж чадах уу?

3. Урт хугацаанд байгалийн нeeцee бvрэн шавхахгvйгээр, эрдэс баялгийн орлогоосоо хичнээн хэмжээнийг нь зарлагадаж болох вэ, хичнээнийг нь хeрeнгe оруулалтад хeрвvvлэх вэ? Бас ямар тeрeл хэмжээтэйг нь нeeцeлж болох вэ гэсэн Хиксийн ойлголтыг Монгол улс зохистойгоор мeрдeж чадаж байна уу? гэсэн суурь асуултуудад хариу болгох хэрэгтэй юм.

I. Гэнэтийн ба Илvvдэл Ашгийн Татварын Мeн Чанар, Тэдгээрийн Ялгаа

Юун тvрvvнд “илvvдэл ашгийн татвар” (Excess Profits Tax, EPT) /цаашид ИАТ гэх/ болон “гэнэтийн ашгийн татвар” (Windfall Profits Tax, WPT) /цаашид ГАТ гэх/ зарчмын ялгаатайг тэмдэглэе. ИАТ-ын хууль анх 1917 онд АНУ-д батлагдаж, 4 жил vйлчилсэн ч дэлхийн II дайн, Солонгосын дайны vед дахин мeрдeгдeж байжээ. Энэ тeрлийн татварын хууль дайны vед л vйлчилдэг байсан нь дайн зэрэг хямралын улмаас Засгийн газрын зардал, хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэхэд бизнесийн хvрээнийхэн vнэмлэхvй давуу тал олох, ингэснээр тэд асар их ашиг олох шударга бус vзэгдлийг хязгаарлах, зах зээлийн шударга eрсeлдeeний зарчмыг хадгалах зорилготой байжээ. ИАТ-ыг ашиг тодорхой дундаж стандарт тvвшнээс (дайны eмнeх vеийн) давах vед илvvдэл ашгаас нь 40-80%-иар, зарим vед 100%-иар ноогдуулж авдаг байжээ. Eнee vед Иракийн дайн, Ирак дахь сэргээн босголтоос Halliburton, Bechtel, DynCorp гэх мэт цeeн тооны корпорациуд асар их илvvдэл ашиг олж байгаа шударга бус явдлын эсрэг ИАT-ын хуулийг АНУ-д дахин мeрдvvлэх (ялангуяа газрын тосны компаниудад) тухай уриалгыг АНУ-ын зарим институтээс гаргаад байгаа юм.

Бидний анхаарлын тeвд буй гэнэтийн ашгийн татвар (ГАТ) нь дээрх ИАT-аас салангид ойлголт юм. Ашигт малтмал “хэрэглэгч” орны хувьд ГАТ-ын хуулийг хэрэглэсэн тодорхой жишээ нь 1980 онд АНУ-д батлагдаж, 7 жил хэрэгжсэн хууль. Тухайн vед Арабын орнуудаас АНУ-ын эсрэг тавьсан худалдааны хориг газрын тосны vнийг хэт eсгeсeн нь АНУ-ын газрын тос vйлдвэрлэгчид асар их гэнэтийн ашиг олоход хvргэсэн ба энэ нeхцeл нь уг хууль батлагдах шалтгаан болсон гэж vздэг. Хуулийн vр дагавар нь дотоодын vйлдвэрлэлийг 3-6%-иар бууруулж, АНУ-ын газрын тосны импортыг 8-16%-иар eсгeжээ. Ингэснээр энэ хууль нь АНУ-ыг газрын тосны импортоос хараат болгох нэг гол шалтгаан болсон гэж vздэг.

Харин экспортын орлогын vнэмлэхvй хувийг нь ашигт малтмалын экспорт эзэлдэг, ашигт малтмалын vнийн хэлбэлзлээс эдийн засаг, тeсвийн орлого нь ихээхэн хамаарч байдаг манайх шиг орны хувьд ашигт малтмалын чeлeeт зах зээлийн vнэ хэт eссeнeeс vйлдвэрлэгчид тeлeвлeснeeс хангалттай илvv ашигтай ажиллаж байгаа, хуулийн хэрэгжилт нь vйлдвэрлэгчдийн ашигт ажиллагаа, ирээдvйн хeрeнгe оруулалтын тeлeвлeгeeнд нь ноцтой, сeрeг нeлee vзvvлэхгvй байх хангалттай судалгаа, vндэслэлтэй нeхцeлд, зeвхeн дараах зорилгуудаар ГАT-ын хуулийг баталж, хэрэгжvvлж болдог туршлага байна.

* Vндэсний эдийн засаг нь дан эрдсийн бvтээгдэхvvний (Монголын хувьд цeeн нэрийн тvvхий эд) vйлдвэрлэл, экспортоос хамааралтай байгаагийн эсрэг хeрeнгe оруулалтын тодорхой бодлого хэрэгжvvлэх; Жишээ нь улсын хeгжлийн тулгуур салбар болох ирээдvйтэй гэж vзвэл тэр салбарыг тvлхvv хeгжvvлэх зорилгоор хeрeнгe оруулалт хийж болно. Oeрeeр хэлбэл eнeeдeр олборлон гаргаж байгаа нэг тонн зэсийн баяжмал, нэг унци алтны нийлмэл vнэ цэнээс илvv хэмжээний баялаг нийгэмд бvтээх ирээдvй бvхий салбарт хeрeнгe оруулах гэсэн санаа юм. Ашигт малтмал нь нeхeн сэргээгдэхгvй (depleted/exhaustible) баялаг тул ашигт эрдсийг нэгэнт олборлон гаргасан л бол тэрхvv эрдсийн нийлмэл vнэ цэнэтэй наад зах нь ижил тэнцvv буюу илvv хэмжээний vнэ цэнэтэй баялаг нийгэмд бvтээгдэж, тэр нь энэхvv vнэ цэнээ алдахгvйгээр нийгмийн нэмэлт баялаг бvтээгч болон хувирсан байх ёстой. Зeвхeн энэ тохиолдолд л байгалийн баялаг тухайн нийгмийн нь тогтвортой хeгжилд тус болно гэсэн Роберт Солоугийн онол vйлчлэх болов.

* Тухайн орны нутаг дэвсгэр дээрх эрдсийн бvтээгдэхvvний эцсийн тvвшний боловсруулалтыг дэмжих, энэ чиглэлийн vйлдвэрvvдийг бий болгоход тvлхэц eгeх, хэт нь ийм тvвшний vндэсний vйлдвэрvvд бий болгох зорилгоор хуримтлал vvсгэх, дахин хeрeнгe оруулалт хийх; Жишээ нь vнэт металуудын хувьд дотооддоо тэдгээрийг аффинажлан, цэвэршvvлсэн метал гаргах, суурь металуудын хувьд баяжмалыг хайлах, цэвэршvvлэх vйлдвэр байгуулах, анхан шатны эрдсийн бvтээгдэхvvнээс (хvдэр, баяжмал г.м.) хэд дахин илvv vнэ цэнэтэй цэвэр метал, цаашлаад метал эдлэл vйлдвэрлэх (Vvний нэг тод жишээ нь хeрш Хятад улс зэс, алт, платинум тvvхийгээр нь экспортлохыг хориглосон хуультай ажээ);

* Бvтээгдэхvvний зах зээлийн vнэ буурах мeчлeгтee шилжих (recession) vед дотоодын vйлдвэрлэгчдийг vнийн эрсдлээс хамгаалах зорилгоор эрсдлийн менежмент хийх vvднээс эрсдлийн сан (нэгэн тeрлийн Hedge Fund) байгуулах; Жишээ нь vнийн eсeлтeeс шалтгаалсан гэнэтийн ашгаас татвар ноогдуулж хуримтлуулсан эрсдлийн санг, ирээдvйн vнийн уналтаас eмнe (vед) vйлдвэрлэгчдийн эрсдлийг даатгахад зориулах, ингэснээр vйлдвэрлэгчдийн vнийн эрсдлийг бууруулах туршлага гол тeлeв метал экспортлодог Латин Америк, Африкийн зарим орнуудад бий. Гэхдээ энэ нь vнэ унах vед Засгийн Газраас vйлдвэрлэгчдэд татаас олгох, vнийн эрсдлийг нь Засгийн Газар бvрэн хариуцна гэсэн vг биш юм.

* Улсын эрдэс баялгийн нeeцийг нэмэгдvvлэх зорилгоор улсын тeсвeeс санхvvжигдэн хийгдэх ашигт малтмалын хайгуулыг цаашид урамшуулах, eргeтгeх, тэлэх; Энэ нь эрдэс баялгийн салбарт vйл ажиллагаа явуулж буй vйлдвэрvvдэд цаашид оршин тогтнох суурь нь болохоос гадна улсын эрдэс тvvхий эдийн баазыг батжуулахад чухал ач холбогдолтой.

Хэрвээ хууль тогтоох байгууллага дээр дурьдсанаас eeр зорилгоор ГАT-ын хуулийг баталвал энэ нь зах зээлийн цэвэр eрсeлдeeний эсрэг хийсэн бvдvvлэг vйлдэл болох магадлалтай. Учир нь ГАT-ын хууль нь vнийн eсeлтeeс ашиг олох vйлдвэрлэгчдийн мотивыг хязгаарлах тул тэдний бvтээгдэхvvний vйлдвэрлэл, нийлvvлэлтийн хэмжээг бууруулах хандлагатай байдаг. Нeгee талаар, ГАТ-ын хувь хэмжээ болон урьдчилан тодорхойлсон суурь vнийг хeнгeн хийсвэр, оновчгvйгээр тогтоовол дотоодын vйлдвэрлэгчдийн хeрeнгe оруулалтын хeтeлбeрт уг хууль таагvй нeлeeлeх vр дагавартай юм.
II. ГАT-ын Норм, Суурь Vнийн Тvвшинг Оновчлох нь

ГАT-ын хуулийг зайлшгvй хэрэгжvvлэх шаардлагатай болсон нeхцeлд уг татварын норматив хувь хэмжээ болон урьдчилан тодорхойлсон суурь vнэ (predetermined base price) /цаашид УСV гэх/-ийн тvвшинг оновчлох нь чухал болно. Эдгээрийг оновчтой тодорхойлохын тулд дараах vзvvлэлтvvдэд vндэслэж, ашиглагдах орд бvрт ялгавартай, eeр eeрeeр тогтоодог байна. Vvнд: а) Уурхай бvрийн vйл ажиллагаа явуулж байгаа хугацаа; б) Гаргаж буй бvтээгдэхvvний тeрeл, чанар; в) Бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн хэмжээ орно. Саяхан манай улсад батлагдсан ГАТ-ын хуулинд зэсийн суурь vнийг тооцохдоо Эрдэнэт vйлдвэрийн 1 тонн цэвэр зэс агуулсан баяжмалын eнeeгийн eeрийн eртeг US$1300/тн дээр энэхvv eртгийг 100%-ийн ашиг байдлаар нэмж, US$2600/тн гэж гаргажээ. Уурхай гvнзгийрэх тусам бvтээгдэхvvний eeрийн eртeг нэмэгдэх тул УСV-ийн тvвшин жил бvр eeрчлeгдeх (нэмэгдэх) нь мэдээж ба ГАТ ноогдох орлого буурах болно. Тvvнчлэн УСV-ийг тооцоход амьдралын vнэн болох хэвийн инфляцийг заавал харгалзан vздэг. Иймд жил ирэх тутам ГАT-аас тeсeвт орох орлогын хэмжээ багасах хандлагатайг анхаарууштай. Алтны уурхайнуудын ашиглалтын зардал eeр хоорондоо ялгаатай тул тэдэнд ялгаатай УСV мeрдeх нь тvгээмэл байдаг.

Хeгжсeн орнуудын уул уурхайн татварын туршлагаас vзэхэд ГАT-ын норматив хувь, суурь vнийг тооцохдоо таамгаар бус, эрдэс баялгийн салбар дахь бусад татварын хувьтай харьцуулалт хийж, эконометрик загвар боловсруулсны vндсэн дээр симуляцийн шинжилгээ (simulation anaysis) хийж оновчилдог арга зvй тvгээмэл юм. Тухайлбал:

1) Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
2) Ашигт малтмалын нeeц ашигласны тeлбeр (royalty);
3) Тоног тeхeeрeмжийн импортын НOАТ;
4) Тvvхий эдийн экспортын татвар;
5) Ноогдол ашгийн татвар (гадаадын иргэдэд);
6) Хvvний орлогын татвар;
7) Тухайн орны эрдэс баялгийн салбарын хeрeнгe оруулалтын зэрэглэл;
8) Ахиуц татварын хэмжээ (MTR);
9) Vйлдвэрлэгчдийн ашгийн дотоод норм (IRR)

гэсэн есeн хэмжигдэхvvнтэй уялдуулж, оновчлох хэрэгтэй байдаг. Эдгээрт vндэслэсэн эконометрик загвар боловсруулалгvй, симуляцийн шинжилгээ хийлгvйгээр ГАT-ын оновчтой норматив хувийг тодорхойлох боломжгvй гэж vздэг. Oeрeeр хэлбэл ингэж оновчлол хийсэн тохиолдолд уг хуулийн цаана хохирогч байдаггvй, эсвэл хохирол бага тvвшинд гарна, харин эсрэг тохиолдолд ямар нэг хохирогч заавал байдаг гэж vздэг байна.

III. ГАT-ын Хууль Дэлхийн Бусад Орнуудад

Орчин vед Ашигт Малтмалын Хууль (АМХ), Татварын Багц Хуулиа (ТБХ) оновчтой зeв боловсруулсан орнуудад ГАT-ын хууль гаргах шаардлага байдаггvй. Харин эрдэс тvvхий эдийн зах зээлийн vнээс эдийн засаг нь vлэмж хамааралтайн дээр АМХ, ТБХ гэсэн гол хуулиудаа муу боловсруулсан, хeгжиж буй цeeн тооны орнууд ГАT-ын хуультай байна. Тухайлбал, суурь металуудын хувьд ГАT-ын хэмжээ Гана улсад 25%, Папуа Шинэ Гвинейд 35%, Габонд 32% байна. Мeн ТТХН-ийн зарим орнуудад ийм татварын хууль хэрэгждэг. Гэхдээ дээрх орнуудын ГАT-ын хувийг Монголын 68%-тай шууд харьцуулж болохгvй. Учир нь эдгээр норматив хувь, суурь vнэ, ашгийн босго тvвшин (profit threshold), татвар ноогдох орлого зэргийг тодорхойлсон аргачлалууд нь улс бvрт eeр eeр байгаа юм. Жишээлбэл, Шинэ Гвиней, ТТХН-ийн орнуудад (Казахстан г.м.) vйлдвэрлэгчдийн ашгийн дотоод норм (IRR) 20%-иас давсан нeхцeлд ГАT-ыг тодорхой eсeн нэмэгдэх хувиар авдаг байхад Габонд vйлдвэрлэгчийн цэвэр ашиг нь борлуулалтын орлогын 40%-иас давсан нeхцeлд vйлдвэрлэсэн 1 тонн метал тутамд 32%-ийн ГАT ноогдуулж байна (Industry Review 2002, World Bank).

Тvvнчлэн ГАT-ын хуулийг хэрэгжvvлсэн тохиолдолд улс орон бvрт, ашигт малтмалын тeрeл тус бvрт eeр eeр татварын норм (ОХУ, газрын тос, ГАT 90%, УСV US$30/bl; Ангол, газрын тос, ГАT 80%, УСV US$20/bl г.м.) мeрдeгддeг (Oxford Energy Forum, Issue 63). Хэрвээ ГАT-ын хуулийг шаардлагатай гэвэл тухайн улс eeрийн онцлох болон стратегийн шинж чанартай ямар ч ашигт малтмал дээр баталж болно. Гагцхvv, уг хуулийг баталж, хэрэгжvvлэх болсон судалгааны хангалттай vндэслэл байх ёстой.

IV. Орлогын Татварын Дэлхий Нийтийн Хандлага

Байгалийн баялаг, тvvний дотор vнэт метал, ховор олдоцтой эрдэс баялаг бол байгаль eeрee бэлтгэсэн тvvхий эд учир бусад салбарын vйлдвэрлэлтэй харьцуулахад нэн онцлог. Vvнийг харгалзан дэлхий нийтэд ашигт малтмалын татварын асуудлыг жичид нь авч vздэг жишиг байна.

Уул уурхайн салбарт татварын гол долоон тeрлийг хуульчилсан тухай энэ салбарт тэргvvлэх 23 орныг (эдгээр орон уул уурхайн салбарын хeрeнгe оруулалтаар эхний 2-61-рт ангилагджээ) хамруулж Аляскийн Хууль Тогтоох Байгууллагаас гаргасан энэ оны 3 дугаар сарын мэдээг ажиглахад манай улс энэ салбарын татварын бодлогод нухацтай хандаж, боловсруулалт хийх шаардлагатай нь харагдсан юм.

Дээрх судалгаанаас vзэхэд уул уурхайн салбарт vлгэр жишээ гэгддэг Австрали, АНУ, Канад, OАБНУ, Чили, Венесуэл, мeн Аргентин, Перу, Хятад зэрэг оронд гэхэд ашигт малтмалын салбарын аж ахуйн нэгжийн орлогын албан (ААНОА) татварын хэмжээ нийт борлуулалтынх нь 25-37%-д хэлбэлзэж байгаа бeгeeд одоогийн манайд яригдаж эхэлж байгаа 15%-ийн тэгшитгэлийн жишиг дэлхийд хаана ч алга бололтой. Уул уурхайн хeрeнгe оруулалтын зэрэглэлээр дэлхийд 2-рт ангилагдсан Баруун Австралид гэхэд eнeeдeр ААНОА татварын тvвшин 30%, 6-рт бичигдсэн АНУ-ын Аляск мужид 35%, муж бvрээр ангилал тогтоогдож 3-58-р зэрэглэл бvхий Канад улсад бvсийн ба ордын ялгавартайгаар 27-38%, зэрэглэлээрээ 7-8-10-т ордог Перу, Мексик, Бразилд 30-35-33%, 12-т ордог хeрш Хятад улсад мeн 33%, ОХУ-д 24%, 22-25-д зэрэглэгдсэн OАБНУ болон Африк тивийн зонхилох оронд 25-35%, зvvн Европын нэлээд орон, тvvний дотор Польшид 22% байх жишээтэй.

Дэлхийн банкны судалгаагаар уул уурхайн салбарт ААНОА татвар олон улсын тvвшинд дунджаар 30-35% хооронд хэлбэлзэж байна (Taxation of Natural Resources, World Bank Institute, March 2006). Эрдэс баялгийн салбарт ААНОАТ-ыг тогтоохдоо бvтээгдэхvvний нэгжийн vнийн тvвшин, vйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалт-нeeцийн харьцаа, ашиг-борлуулалтын харьцаатай холбодог туршлага бий. Тvvнчлэн OАБНУ-д гэхэд алтны орд, уурхайнууд дээр ААНОА татварын хувь хэмжээг тогтоохдоо ахиуц татварын тvвшин, татвараас чeлeeлeгдeх орлогын хувь, татвар ногдох орлого ба нийт орлогын харьцаа гэсэн гурван гол хувьсагчаас хамааруулдаг байна. Ингэхлээр уул уурхайн салбар, ашигт малтмалд ААНОА татвар тогтоохдоо салбарын ашигт ажиллагаа, тeрeлхийн онцлогийг нь голлон харгалздаг бeгeeд харин тухайн орны хeрeнгe оруулалтын зэрэглэл vvнд шууд хамаарах vзvvлэлт болдоггvй юм байна. Иймд Монголд одоо яригдаж байгаа 15%-ийн ААНОА татварын тvвшин эрдэс баялгийн салбарын хувьд vндэслэл муутайг зориуд тэмдэглэе. Нэмж хэлэхэд одоогийн хуулиар гадаадын хeрeнгe оруулалттай аж ахуйн нэгж Монголд уул уурхайн vйлдвэрлэл явуулах эхний гурван жилд ямар ч ААНОА татвар тeлeхгvй, 4-8 дахь жилийг дуусталх хугацаанд ААНОА татвараас 50%-ийн хeнгeлeлт эдлэх, 9 дэх жилээс нь эхлэн дотоодын уул уурхайн vйлдвэрvvдтэй адил ААНОА татвар тeлeх нeхцeлтэйгээр vйл ажиллагаа явуулж байгааг eмнe дурьдсан тоо баримттай харьцуулж vзвэл Монгол улсын Татварын болон Ашигт Малтмалын Хууль дахь ААНОА татварын тухай заалтууд, тvvнийг дагасан “тогтвортой байдлын гэрээ”-ний зарим заалтууд нь vнэндээ дэлхийд байхгvй муу жишиг, харалган vйлдэл болж, ноцтой vр дагавар чирсээр байгааг даруй eeрчлeх хэрэгтэй юм.

V. Нeeц Ашигласны Тeлбeр (royalty)-ийн Тухайд

1950-иад оныг хvртэл ашигт малтмалын татварын гол суурь нь ашигт малтмалын нeeц ашигласны (АМНА) тeлбeр буюу бидний ярьдаг Royalty байсан бол тавиад оноос хойш АМНА тeлбeр болон ААНОА татварын хослолыг Шведээс бусад дэлхийн бараг бvх оронд зэрэг хэрэгжvvлж байгаа. АМНА тeлбeр нь эрдсийн нeeцийг ашиглах эрх олгосны тeлee тухайн орны Засгийн газарт эрдэс баялгийг ашиглах эрх олгогдсон хуулийн этгээдээс тeлeх ёстой тeлбeр (татвар биш) юм. Тухайн орны эрдэс баялгийн нeeц нeхeн сэргээгдэхгvй тул энэ нь ямар ч хуулийн этгээдэд vнэ тeлбeргvйгээр ашиглагдах ёсгvй гэсэн утгыг АМНА тeлбeр цаанаа агуулдаг.

Дэлхийн уул уурхайн туршлагад АМНА тeлбeрийг: а) Борлуулалтын нийт дvнгээс (борлуулалтад суурилсан); б) Татвар ноогдох ашгаас (ашигт суурилсан) гэсэн хоёр тeрлeeр ноогдуулдаг зарчим байна. Борлуулалтын нийт дvнд ноогдуулдаг АМНА тeлбeр нь аливаа vйлдвэрлэгчийн vйлдвэрлэлийн зардлын eeрчлeлттэй огт хамааралгvй бол ашгаас ноогдуулдаг АМНА тeлбeрийг, борлуулалтаас vйлдвэрлэлийн зардлыг хасаад, татварын eмнeх ашгаас ноогдуулдгаараа ялгаатай. Иймд ашигт суурилсан АМНА тeлбeр ноогдох суурь нь бага (нарийссан) байх учраас энэ тeрлийн АМНА тeлбeрийн хувь норматив, борлуулалтын нийт дvнгээс ноогдуулдаг АМНА тeлбeрийн хувиас илvv eндeр тvвшинд тогтоогдох ёстой байдаг (Канад улсын туршлагатай адил).

Борлуулалтад суурилсан АМНА тeлбeрийн гол давуу талууд нь: а) Уул уурхайн компаниуд зардлаа зохиомлоор eсгeн мэдээллэх зvй бус явдлыг хязгаарлана; б) Засгийн газарт АМНА тeлбeрийг vйлдвэрлэгчдээс цуглуулах эрсдэл багасна. Vvний зэрэгцээ борлуулалтад суурилсан АМНА тeлбeртэй холбоотойгоор дараах сeрeг нeлeeллvvд дагалдах магадлалтай. Vvнд: а) АМНА тeлбeр ноогдох суурь энэ тохиолдолд их (eргeссeн) байх тул АМНА тeлбeрийн хувь хэмжээг хэт eндeр тогтоовол ордын захын агуулгыг сайжруулахад чиглэгдсэн хeрeнгe оруулалт, vйлдвэрлэгчийн ашигт ажиллагаанд сeргeeр нeлeeлeх; б) Oндeр агуулгатай хvдрийг сорчилж ашиглах зvй бус vзэгдэлд тvлхэц eгeх; в) Хэрвээ хvдэр нь олон тооны ашигт эрдсийг агуулсан конгломерат бvтэцтэй, vндсэн болон дагалдах эрдсийг зэрэг агуулсан бол АМНА тeлбeрийн хувь хэмжээг тооцоход хvндрэл гарах магадлалтай. Иймд eндeр агуулгатай хvдрийг сорчилж ашиглахын эсрэг, улсын эрдэс баялгийн нeeцийн баазад сeрeг vр дагавар учруулахгvйн эсрэг хяналтын, зохицуулалтын цогц арга хэмжээг Засгийн газраас авах шаардлагатай болно.

Олон улсын тvвшинд борлуулалтад суурилсан АМНА тeлбeр тийм ч eндeр бус, гэхдээ маш ялгавартай шударга тогтоогдсон байдаг ажээ. АМНА тeлбeрийн дундаж тvвшин дэлхийн бусад орнуудад нийтлэг 3-18%-д хэлбэлзэж, vvнийг нь бас л vйлдвэрлэн гаргаж буй бvтээгдэхvvний боловсруулалтын тvвшин, тухайн ордын нeeцийн баян ба ядуулаг байдал, хvдрийн захын агуулгын хэмжээ, уул геологийн нeхцeл зэргийг харгалзан орд бvрт их ялгавартай тогтоодог байна. Гэтэл Монгол улс борлуулалтын нийт дvнгээс АМНА тeлбeрийг ноогдуулдаг систем хэрэглэдэг атлаа АМНА тeлбeрийн хувь, тvвшинг аль болох хялбар аргаар нэг шатлалд оруулах гэсэн “залхуу” vзэл одоо дэвшvvлж байгаа нь буруу юм.

Ашигт суурилсан АМНА тeлбeрийн гол давуу талууд нь: а) Засгийн газар, хeрeнгe оруулагч аль аль талд эрсдэл адил тэнцvv хуваарилагдах тул vйлдвэрлэгчийн хувийн хeрeнгe оруулалтад vзvvлэх сeрeг нeлee бага, eeрeeр хэлбэл энэ систем нь vйлдвэрийн санхvvгийн чадавхийг харгалздаг; б) АМНА тeлбeрийн хувийг тооцоход ашигт малтмалын тeрeл, агуулга, боловсруулалтын тvвшинд vндэслэх шаардлагагvй ба ашигт малтмалын тeрeл бvрт ижил хувь, норм хэрэглэж болдог. Гэсэн ч vvнийг дагалдан дараах эрсдэл vvсч болзошгvй байдаг. Vvнд: а) Засгийн газарт тeлeх АМНА тeлбeрийн хэмжээг багасгахын тулд санхvvгийн бvртгэлд зардлаа ихэсгэж мэдээллэх байдлаар манипуляци хийх хандлага vйлдвэрлэгчдэд бий болж болзошгvй; б) Vvний улмаас Засгийн газар ААНОА татварын хуулийн адил АМНА тeлбeрeeс vйлдвэрлэгчид зайлсхийх явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах шаардлагатай; в) АМНА тeлбeрийн хэмжээ vйлдвэрлэгчийн зардал, ашгаас хамааран хэлбэлзэх тул тvvнийг цуглуулан хуримтлуулах эрсдэл Засгийн газарт ихэсдэг байна.

VI. АМНА Тeлбeрийн Ялгавартай Байдал, Дэлхий Нийтийн Жишиг

Ашигт суурилсан АМНА тeлбeрийн системтэй орнуудын тоонд Канад, Австралийн хойт бvс нутаг орно. Харин Мексик, Австрали (хойт бvс нутгийг оруулахгvйгээр), Польш, Хятад, Аргентин, Боливи, Бразил, Индонези, Перу, Чили, Узбекистан, ОХУ, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Ангол, Гана, Лесото, Малави, Мозамбик, Намиби, Танзани, Зимбабве зэрэг дэлхийн ихэнх улсууд борлуулалтын нийт дvнд АМНА тeлбeрийг ноогдуулдаг системтэй байна. Харин Аргентин, Казахстан, Гринланд зэрэг цeeн тооны орнууд АМНА тeлбeрийн хувь нормыг хeрeнгe оруулагчтай тохиролцох байдлаар бас тогтоодог байна.

Австрали улс АМНА тeлбeрийн борлуулалтад болон ашигт суурилсан хоёр eeр системийг хослуулан хэрэглэдэг нь улсын эрдэс баялгийн нeeцeeсee хvртэх хувийг баталгаажуулах гэсэн Засгийн газрын хамгаалалтын арга хэмжээ юм. Австралийн хойт бvс нутагт ашигт суурилсан АМНА тeлбeрийн норм 18%, Канад улсад алт, платинум, алмаз, нvvрс, аж vйлдвэрийн эрдсvvд, тeмрийн хvдэр, зэс гээд бvх ашигт малтмал дээр АМНА тeлбeрийн хувь ижил тvвшинд тогтоогдсон боловч муж бvрээр eeр eeр хувь тvвшинтэй байна. Жишээ нь Канадын Кьюбек мужид АМНА тeлбeрийг татварын eмнeх ашгийн 20%-иар, Онтарио мужид 18%-иар, Бритиш Колумб мужид 15%-иар тус тус ноогдуулж авдаг байна.

2003 оны 1-р сард гаргасан Дэлхийн Банкны статистик судалгаагаар, Баруун Австралид борлуулалтад ноогдуулах АМНА тeлбeрийн тvвшин экспортолж байгаа нvvрсэнд 7.5%, зэсийн баяжмалд 5%, цэвэршvvлсэн зэсэнд 2.5%, хээрийн жоншинд 5%, тeмрийн хvдэрт 5-7.5%, хар тугалганы баяжмалд 5%, метал хар тугалганд 2.5%, цайрын баяжмалд 5% гэх мэтээр ашигт малтмалын тeрeл, боловсруулалтын тvвшнээс хамаарч 2.5%-7.5% хооронд тогтоогджээ. Oeрeeр хэлбэл эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэж байгаа тохиолдолд ноогдуулах АМНА тeлбeрийн хувь норм харьцангуй бага байдаг бол боловсруулалтын тvвшин багатай бvтээгдэхvvн, тvvхий эд vйлдвэрлэж байгаа тохиолдолд ноогдуулах АМНА тeлбeрийн хувийг vvнээс илvv eндeр тvвшинд тогтоон мeрддeг байна. Тvvнээс гадна барилга, хeдee аж ахуйн ашигт малтмалд vйлдвэрлэн гаргаж байгаа нэг тонн бvтээгдэхvvн тутамд тогтмол хэмжээний АМНА тeлбeр ноогдуулдаг туршлага Баруун Австралид бий. Жишээлбэл олборлож буй нэг тонн ХАА-н ба барилгын шохойн чулуу, давс, элс, чулуу, шавар, хайрга тутамд тус бvр нь 30 Австрали цент, харин барилгын чулуу, силикат, тальк, металлургийн зориулалттай шохойн чулуунд 50 Австрали центийн АМНА тeлбeрийг олборлосон тонн тутамд нь ноогдуулдаг байна.

Борлуулалтад суурилсан АМНА тeлбeрийн системийг хэрэгжvvлж байгаа дэлхийн бусад улс орнуудад АМНА тeлбeрийн хувь ямар байгааг зарим ашигт малтмалын хувьд авч vзвэл:

Алтны хувьд борлуулалтын орлогод ноогдуулдаг АМНА тeлбeрийн хувь 2003 оны эхэн vеийн байдлаар Аргентинд 1-3%, Хятад, Узбекистанд 4%, ОХУ-д 6%, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Индонезид 2%, Мексикт 1.5%, OАБНУ, Буркино Фасо, Зааны ясан эрэг, Танзанид 3%, Польшид 10%, Австралид 1.25-2.5%, Ирландад 1.5-4.5%, Боливид 1-7%, Ботсвана, Мозамбикт 3-10%, Лесото, Малавид 5-10%, Замби, Анголд 2-5%, Зимбабве-д 2-10%, Ганад 3-12% байна.

Нvvрсний хувьд Аргентинд 1-3%, Хятадад 1%, ОХУ-д 4%, Индонезид 13.5%, Мексикт 1.5%, OАБНУ, Польшид 2%, Узбекистанд 5.4%, Австралид 7.5%, Ирландад 1.5-4.5%, Ботсвана, Мозамбикт 3-10%, Ганад 3-12%, Лесото, Малавид 5-10%, Намиби, Буркино Фасод 4%, Танзанид 3%, Замби, Анголд 2-5%, Зимбабвед 2-10%, Зааны ясан эрэгт 2.5% байна.

Тeмрийн хvдрийн хувьд Аргентинд 1-3%, OАБНУ, Хятад, Филиппинд 2%, ОХУ-д 4.8%, Индонези, Зааны ясан эрэгт 2.5%, Узбекистан, Танзанид 3%, Австралид 2-7.5%, Ирландад 1.5-4.5%, Боливид 1%, Ботсвана, Мозамбикт 3-10%, Лесото, Малавид 5-10%, Замби, Анголд 2-5%, Зимбабвед 2-10%, Буркино Фасод 4%, Ганад 3-12% байна.

Зэсийн хувьд Аргентинд 1-3%, OАБНУ, Хятад, Папуа Шинэ Гвиней, Филиппинд 2%, ОХУ-д 8%, Индонези, Зааны ясан эрэгт 2.5%, Мексикт 1.5%, Польш, Танзанид 3%, Узбекистанд 7.9%, Австралид 5-7.5%, Ирландад 1.5-4.5%, Боливид 1%, Ботсвана, Мозамбикт 3-10%, Лесото, Малавид 5-10%, Замби, Анголд 2-5%, Зимбабвед 2-10%, Ганад 3-12% байна.

Дээрх байдлаас vзэхэд манайх шиг залхууран тэгшитгэхгvйгээр харин орд, бvсийн ялгаатай АМНА тeлбeр ногдуулдаг жишиг харагдаж байна.

АМНА тeлбeрeeр хуримтлагдсан орлогыг юунд зарцуулдаг вэ? Дэлхийн туршлагаас ажиглахад уул уурхайн vйлдвэрлэлтэй аливаа улс орон энэхvv орлогыг зуун хувь “Vндэсний Орлогын Сан” байгуулахад, энэхvv сангийн хeрeнгийг орон сууцны ба орон сууцны бус барилга байгууламж, суурь бvтэц, тээврийн байгууламж, машин тоног тeхeeрeмж зэрэг активт байршуулж, тэдгээрт хeрeнгe оруулахад зарцуулдаг (Дэлхийд баялгаас хуримтлагдсан ашгаас сан vvсгэж тvvнийгээ оновчтой хeрeнгe оруулалтад зарцуулсан сайн туршлагыг “Аляскийн Байнгын Сан”-гийн жишээнээс, харин тeрийн буруу бодлого шийдвэрийн улмаас тогтвортой байдал нь алдагдаж, тухайн улс хeгжeeгvйг Науругийн фосфатын ордын сургамжаас судлахыг зeвлeе. С.Б.). Суурь бvтцэд тухайн жилд оруулсан энэхvv хeрeнгe оруулалтын хэмжээ нь АМНА тeлбeрийн тэр жилдээ хуримтлагдсан орлогоос багагvй байх ёстой. Хэрвээ суурь бvтцэд оруулсан хeрeнгe оруулалтын хэмжээ АМНА тeлбeрeeр хуримтлагдсан орлогын дvнгээс бага байвал тэрхvv зeрvvг Засгийн газар зарцуулалтын зардал болгон хувиргасан утгатай ба энэ зeрvv ихсэх тусам АМНА тeлбeрeeр vvсгэсэн хуримтлалыг Засгийн газар vр ашиггvй зарцуулж байгааг илэрхийлдэг байна.

ААНОА татвар, АМНА тeлбeр гэсэн зайлшгvй хэрэгслvvдээр eeрийн орны баялгаас хvртэх тодорхой хувиа Засгийн газар хуримтлуулахаас гадна аливаа стратегийн чанартай ашигт малтмалын ордыг эзэмших тeсeлд хувь оролцож болдог арга бас байна. Энэ тохиолдолд ГАT–ын хуулийг давхар мeрдeх нь оновчтой бус байдаг тул зах зээлийн эрэлтийг ашиглаж, ГАT-ын хууль баталж, хэрэгжvvлснээс илvvтэй, стратегийн ордуудад Засгийн газрын оролцооны оновчтой хувийг тогтоох, vvнтэй зэрэгцэн ААНОА татвар, АМНА тeлбeр (оновчилсон)-eeрee дамжуулан эзэн орон eeрийн баялгаасаа хvртэж байх хувилбар нь илvv оновчтой, шударга юм.

Аляскийн Хууль Тогтоох Байгууллагын 2006 оны судалгаанд хамрагдсан орнуудад уул уурхайн vйлдвэрлэлийн тоног тeхeeрeмжийн импортын НOАТ 14-22%-иар нийтлэг тогтоогдсон боловч зарим оронд vйлдвэрлэлийн vндсэн тоног тeхeeрeмжийн импортыг НOАТ-аас чeлeeлсeн байна. Vvний дотор БНХАУ уул уурхайн тоног тeхeeрeмжийн НOАТ-ыг ногдуулахгvй байгаа бeгeeд харин тvvхий алт, зэс, платинум, тэдгээрийн баяжмалыг экспортлохыг хориглосон тухай дээр тэмдэглэсэн билээ.

VII. Стратегийн Шинжтэй Ордыг Албан Ёсны Болгох нь

Дэлхийн уул уурхайн нэр томъёогоор “Стратегийн Шинжтэй Орд” гэдгийг тухайн улсын эрдэс баялгийн хeгжлийн бодлого, урт хугацааны тeлeвлeгeeнд нь орж хамрагдсан, хeгжлийн хэтийн тeлeвлeгeeнийх нь зайлшгvй нэг хэсэг нь болж уялдсан, тухайн эзэн орны нутаг дэвсгэр дээрх орд гэж тодорхойлдог. Харин энэ нь “улсын тeсвийн хeрeнгeeр хайгуул нь хийгдсэн орд” гэсэн утга огт биш юм.

Ямар тeрлийн ашигт малтмал стратегийн болон онцлох шинж чанартай гэж тооцогддог вэ? Улсын мeнгeний бодлого, валют, vнэт металын нeeцлeлтийн бодлоготой уялдаатай тул нeeц ихтэй, алтны vндсэн ордуудыг; эрчим хvчний эх vvсвэр, цаашилбал аж vйлдвэрлэлийн суурь болох гангийн болон химийн vйлдвэрлэлийн амин сvнс гэдэг vvднээсээ баялаг нeeцтэй коксжих чулуун нvvрсний ордуудыг; хvний амьдралд хамгийн тvгээмэл хэрэглэгддэг, энэ чанараараа эрэлтийн хувьд vнэмлэхvй давуу шинжтэй, баялаг арвин нeeцтэй суурь металуудын ордуудыг стратегийн шинж чанартай гэсэн ангилалд дэлхийн улс орнууд хамааруулж байна (Энд газрын тос, байгалийн хий, тeмрийн хvдэр, алмазын талаар дурьдсангvй, С.Б.).

Монгол орны хувьд зэс гэсэн онцлох ашигт малтмал vндсэн бvтээгдэхvvн нь, харин алт гэсэн стратегийн ашигт малтмал нь дагавар бvтээгдэхvvн нь болж vйлдвэрлэгдэх Оюу Толгойн зэс-алтны орд, мeн дан коксжих нvvрсний Таван толгойн орд, Тeмeртийн Овооны цайрын орд, Бороогийн алтны vндсэн ордуудад стратегийн гэдэг ангиллыг яагаад албан ёсоор тогтоодоггvй, Засгийн газар эдгээр ордуудыг эрдэс баялгийн салбар, цаашилбал Монгол улсынхаа эдийн засгийн хeгжилд vлэмж нeлeeлeхvйц ордууд мeн гэдэг албан ёсны батламж яагаад гаргадаггvй билээ?

Манай улс алт хeтeлбeр гаргаж, сvvлийн 10 гаруй жилд хэдэн арван тонн тvvхий алт зах зээлийн vнэ унасан vед экспортлоод хэдэн доллар олсон ба одоо ам. долларын ханш унаж, vvнээс эдийн засгийн харьцангуй том алдагдал давхар хvлээчихээд байгаа. Сvvлийн хэдэн жилд “орж ирж олоод vнэгvй ав” гэсэнтэй адил уриа дэвшvvлж нэлээд хэмжээний vнэт болон суурь металаа гадагш оргvй алдаж амжив.

Дэлхийн алтны бэлэн нeeцийн статистикаас vзэхэд цэвэршvvлсэн алтны нeeцийн томоохон хувийг эзэлдэг, юмны учир мэдэх АНУ, Япон зэрэг хэд хэдэн зонхилох орон, мeн ОУВС алт нeeцлeлтийн бодлогоо яагаад орхиогvй яваа билээ? Vнэн хэрэгтээ Бреттон Вvvдсийн систем (1944)-ийг 1971 онд Смитсонийн гэрээгээр хvчингvй болгож, долларыг алтан баталгаагvй гэж зарласан ч гэсэн Нобелийн шагналт эдийн засагч, евро валютын загалмайлсан эцэг гэгдэх Роберт Мюндель профессорын хэлснээр алтны сvнс америк долларт оршсоор байгаа шvvдээ. Иймд манай тeв банк, Засгийн газар маань vнэт эрдэс, тvvний дотор vнэт металын ямар бодлого явуулж байгаа билээ гэдгээ бас эргэж харахад илvvдэхгvй.

VIII. Монголын Уул Уурхайн Таатай Орчны Зэрэглэл Дэлхийд

“Хeрeнгe оруулагч татах, тэднийг vргээчихгvй байх” гэсэн утга агуулга муутай “ойлголт”-ыг арай eeр eнцгeeс харцгаая. Дэлхийд байгалийн, тэр дундаа эрдэс баялгийн нeeц шавхагдах тусам хаана газрын баталгаатай баялаг байна тэнд хeрeнгe оруулагч нар татвар, зарим улс тeрийн эрсдлийн магадлалыг тeдийлeн харгалзахгvй хvрэлцэн очих болжээ. Учир нь соёлт ертeнцeд хeрeнгe оруулагч, оруулуулагч нар олон улсын ба vндэсний хэмжээнд тодорхой гэрээ эрхийн дагуу ажиллах, эрсдлийн даатгал хийлгэх зарчмаар ажиллах тул хохирох магадлал vндсэндээ vгvй юм.

Канадын Fraser институтээс уул уурхайн хeрeнгe оруулалтыг дэлхийн улс орнуудаар судалж, зэрэглэл тогтоон, жил бvр тайлан бэлтгэн гаргадаг юм. Тус институт судалгаандаа Бодлогын Чадавхийн Индекс (PPI) гэсэн vзvvлэлтийг чухалчилж авч vздэг. PPI гэсэн энэхvv vзvvлэлт нь тухайн орны Засгийн газрын цогц бодлого уул уурхайн салбарт нь хeрeнгe оруулах гадаадын компаниудын сонирхолд хэрхэн нeлeeлж байгааг илэрхийлэх ба тухайн улсын уул уурхайн салбарын бодлого, татварын хууль, байгаль орчин-хvрээлэмжийн хууль, зохицуулалтууд, захиргааны зvгээс vзvvлэх хvнд суртал, дарамт шахалт, дэд бvтцийн орчин, хeдeлмeрийн хууль, улс тeрийн тогтвортой байдал, нийгэм-эдийн засгийн байдал, аюулгvй байдал зэрэг чухал хvчин зvйлvvдийг харгалзан тооцдог нийлмэл индекс юм (Annual Survey of Mining Companies 2005/2006, Fraser Institute).

Мeн уул уурхайн салбарт судалгаа шинжилгээ, консалтингийн vйл ажиллагааг олон улсын тvвшинд эрхэлдэг Behre Dolbear компани 1999 оноос эхлэн уул уурхайн хeрeнгe оруулалтын зэрэглэл (MIR)-ийг дэлхийн улс орнуудын хувьд тооцож ирлээ. Тус байгууллага уул уурхайн хeрeнгe оруулалтын зэрэглэлийг дараах долоон шалгуураар vнэлсэн байна. Vvнд: тухайн орны 1) Эдийн засгийн систем; 2) Улс тeрийн систем; 3) Нийгмийн асуудлуудын уул уурхайн салбар дахь нeлeeллийн зэрэг; 4) Захиргаа vйлчилгээний шат дамжлага, хvнд суртал; 5) Авилгал хээл хахуулийн зэрэг; 6) Vндэсний мeнгeн тэмдэгтийн ханшийн хэлбэлзэл, тогтвортой байдал; 7) Татварын бодлого, татварын хууль зэрэг болно (“Where Not To Invest”, Annual Report, Behre Dolbear & Co, Inc., 2006).

Fraser институтийн 2005/2006 оны буюу хамгийн сvvлийн vеийн тайланд хамрагдсан нийт 64 орноос Монгол улс PPI vзvvлэлтээр 33 дугаарт эрэмбэлэгдсэн бол Behre Dolbear компанийн 2006 оны судалгаанд хамрагдсан нийт 25 орноос манай улс MIR vзvvлэлтэд 9 дvгээрт жагсжээ. Гэтэл манай улстай харьцуулбал ашигт малтмалын татварын чанга хууль, бодлоготой Чили, Мексик, Бразил, Аргентин, Гана, Мали, Австрали зэрэг улсууд эдгээр хоёр vзvvлэлтээр Монголоос дээгvvрт эрэмбэлэгдсэн байна. Тухайлбал, PPI индекс, MIR зэрэглэлээр 4-т жагссан Чили, PPI 6-д, MIR 4-т жагссан Мексик, PPI 24-т, MIR 10-т бичигдсэн Аргентин, PPI 31-д эрэмбэлэгдсэн Мали улсуудад ААНОА татвар гадаадын компаниудад 35%; PPI 19-д, MIR 7-д жагссан Бразилд ААНОА татвар 33%; PPI 26-д, MIR 8-д бичигдсэн Гана улсад ААНОА татвар 30%, АМНА тeлбeр 3-12%; MIR vзvvлэлтээр тэргvvнд жагссан Австралид ААНОА татвар мeн 30%, АМНА тeлбeр 1.5-7.5% тус тус байна. Тэгвэл ААНОА татварыг хамгийн бага буюу 15%-иар тогтоосон Зимбабве, АМНА тeлбeрийг зэс, кобальтад хамгийн бага буюу 0.6%-иар, vнэт металд 5%, бусад бvх тeрлийн ашигт малтмалд 2%-иар тогтоон мeрддeг Замби улсууд PPI индексээр харгалзан 64, 57-д, MIR зэрэглэлээр 25, 19 дvгээрт буюу хамгийн доод тvвшинд тус тус жагсжээ.

Монгол дахь тогтвортой байдлын гэрээний нeхцeл, татварын чeлeeлeлт, хeнгeлeлтeeр бол манай улс PPI, MIR vзvvлэлтээр эхний байранд зогсож байх ёстой бусуу? Иймд “татварын хeнгeлeлт, чeлeeлeлтeeр гадаадын хeрeнгe оруулалтыг татна” гэсэн “халуурал”, гэнэн бодлоо eeрчилж, эрдэс баялгийг eмчлeгч орон, хeрeнгe оруулагчдын ашиг сонирхлын огтлолцол дээр татварын бодлого, хуулиа, дэлхий нийтийн жишгийг харж оновчтой боловсруулъя.


Дvгнэлт

* Аливаа улсын байгалийн баялаг ашиглалтын vр ашгийг зeвхeн цeeн тооны vйлдвэрлэгчид бус, нийт нийгмээрээ хvртэх ёстой гэсэн vзэл зeв юм. Гагцхvv энэ vр ашгийг тогтвортойгоор хангадаг, зохицуулдаг гол хууль нь ГАT гэсэн дайвар хууль бус Ашигт Малтмалын Хууль, Татварын Багц Хууль юм. Эдгээр хуулиудыг оновчтой боловсруулж, тvvгээрээ дамжуулан уул уурхайн салбараасаа хvртэх баталгаатай орлогыг эрдэс тvvхий эдийн vнийн хэлбэлзлээс vл хамааран олж авдаг байх хууль эрхзvйн vндсийг тeрeeс бvрдvvлэх.

* ГАT-аар хуримтлагдсан орлогыг уг хуулийн vндсэн зорилгод нийцэхгvй бусад зорилгоор (нийгмийн халамж нэрээр иргэдэд бэлэн мeнгe eгeх г.м.) ашиглах нь алс ирээдvйгээ хараагvй, vлдэцгvй зарцуулалт, зvйрлэвээс “нэгэн удаад чeмeг ташиж идэх”-тэй агаар нэг юм. Харин эдийн засаг, нийгмийн тогтвортой хeгжлийг хангах, ирээдvйд нийгэмд баялаг, vнэ цэнэ бvтээж, ард иргэдэд eгeeжee тогтвортойгоор eгч байх салбарын болоод суурь бvтцийн хeрeнгe оруулалтад ГАT-ын орлогыг зориулах чиглэлээ зeв оновчлох.

* Ашигт Малтмалын Хууль, Татварын Багц Хуульд стандарт хангасан нарийн судалгаанд vндэслэж Монгол улсын эрх ашгийг нэн тэргvvнд тавьсан зайлшгvй eeрчлeлтvvд оруулах дараах шаардлагууд бий болсон: а) Эрдэс баялгийн салбар дахь “мeлхee” концесс (concession)-ийг арилгах; б) Гадны хeрeнгe оруулагчтай хамтарсан vйлдвэр байгуулах хэлбэрээр баялгаасаа хvртэж чадахгvй бол оновчтой тvвшинд тогтоосон шууд (орлогын татвар г.м.) ба шууд бус (АМНА тeлбeр г.м.) татварын хэрэгслvvдээр, мeн шууд татварын бус хэрэгслvvдээр (НOТ, онцлох буюу стратегийн ордууд дахь тeрийн эзэмшлийн хувь тогтоох г.м.) зохицуулж, эдгээрээр дамжуулж баялгаасаа Монгол улс боломжийн хvртэх нeхцeл бvрдvvлэх.

* Монгол улсын эрдэс баялгийн салбар дахь ахиуц татварын хэмжээг Хиггинсийн загвараар тооцоолж vзэхэд манайд vйл ажиллагаа явуулдаг гадаадын хeрeнгe оруулагч компаниудад энэ vзvvлэлт дэлхийн бусад орнуудтай харьцуулбал тодорхой хугацаанд маш доогуур тvвшинд (2.5-5.4 дахин бага) байгаа тул одоо vйлчилж байгаа хуулиар гадаадын хeрeнгe оруулагчдад ААНОА татварын олон жилийн чeлeeлeлт, хeнгeлeлт олгож байгааг eeрчлeх.

* Ашигт малтмалын эзэн орны тeсвийн, хeрeнгe оруулагчийн ашигт ажиллагааны тогтвортой байдлуудыг нэгэн зэрэг хангахын тулд татварын хууль дахь татварын тeрeл, зvйлvvд, тэдгээрийн хувь норматив, тvвшинг оновчлох асуудлыг нэг талаас тухайн улсын тeсeв, нeгee талаас хeрeнгe оруулагчийн ашгийн дотоод норм (IRR)-той уялдуулахыг Дэлхийн Банкнаас зeвлeдeг. Ингэхдээ хeрeнгe оруулагчийн мeнгeн урсгалын шинжилгээний уламжлалт арга (DCF)-аас гадна тодорхой бус байдал, эрсдлийг илvv нарийвчилж болдог vнэлгээний бодит опшин арга (Real Options)-ыг эрдэс баялгийн салбар дахь хeрeнгe оруулалтын аливаа тeслийг vнэлэхэд дэлхий нийтээр тvлхvv хэрэглэж байгааг ашиглаж сурах.

* Тогтвортой хeгжилд нeлeeлeхvйц стратегийн ордын чиглэл, тeрлийг нэр зааж албан ёсоор тогтоож, тvvний талаар баримтлах тeрийн бодлогыг томъёолох.

* Тогтвортой байдлын гэрээг байгуулахдаа зeвхeн гадаадын хeрeнгe оруулагчдын eмнe Засгийн газар vvрэг хvлээх бус, орд бvрт татвар, хeрeнгe оруулалтын таатай бeгeeд шударга, ялгавартай, ашиг-эрсдлээ талууд тэнцvv хуваах зарчимд суурилсан, дэлхий нийтийн ерeнхий жишгийг дагасан тeрийн зохицуулалтыг нэг хувь, нэг шатлал гэж хялбарчлахгvйгээр боловсруулж хэрэгжvvлэх.

* Байгалийн баялаг хeгжлийн цорын ганц гарц биш тул “Уул уурхайн ашиглалт-байгаль орчин” гэсэн хандлагаас “Байгаль орчин-уул уурхайн ашиглалт” гэсэн vзлийг олборлогч, ашиг хvртэгч нарт тeлeвшvvлж, тeр зeвхeн эрдэс баялаг олборлолтын ашгийн тeлee “шунах” бус, харин олборлолтын дараах нeхeн сэргээлтийн чанга нeхцeлтэй зохицуулалтыг тeрeeс бий болгох нь чухал.

posted by Bold @ 10:51 PM

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: