J.Gangaa Australian Trip

Posted on March 5, 2008. Filed under: MN News |

Жамбалын Гангаа

From: http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&catid=26&sid=12190

Бали арал

Тєрийн ємчийн хорооны ажилтан Д.Байлийхvv ба бид Австрали дахь ажлаа ам­жилт­тай дуусгаад зам зуур Бали аралд саатах явдал гарсан нь нэн завшаан­тай боллоо. БНХАУ vндэсний баяраа тэм­дэг­лэж хуугаараа олон хоно­гоор амарсан. Бээ­жингийн унаа найдваргvй учир Солон­го­соор дамжиж эх орондоо очно гэж тооцохоор Балид хаашдаа ганц хоёр хоног хэвтэх нь эхнээсээ тодорхой болсон байжээ.

Сиднейгээс дєрвєн цаг нисээд экваторын дагуу ор­ших тvмэн арлын нэг дээр буулаа. Австрали тивээс Азид ирлээ гэсэн vг. Адилхан ази тєрхтєн гэсэндээ элэг гаргаж иймээ тиймээ гэлгvй бараг чигээрээ л гэртээ ирэх аятай хил гааль дамнав. Сvv­лийн vед хvмvvс аялж зугаа­лах, амралтаа ая тухтай єнгє­рvvлэх товоор халуун орны энэ арлыг сонгодог болсон гэж дуулж байсан. Хавай, Хайнань, Бали гэх мэт Ном­хон далайн эдгээр арал хэв­лэ­лийг зар рекламаараа булж, тэр хэрээр газар газрын бий­лэг­жvv эрхмvv­дийг урхидан татаж чадах юм. Айлчин гий­чин их иржээ. Арал даяараа амралт зугаанд зо­риу­лагд­жээ. Далайн эргийн наран шарлагын газарт хvvх­нээ дагуулсан нь байна. Хvvхдээ хєтєлсєн нь ч байна. Бали­гийн хойд тал Номхон дєлгєєн далай бол ємнєд эрэг нь Энэтхэгийн далайн ай савд багтдаг гэнэ. Салхи бараг дэгддэггvй болов уу гэмээр пvн хийсэн халуун бvсэд гагцхvv Энэтхэгийн далай л элсэн эрэг хясаатай єдєржин шєнєжин хэрэлдэж, оволзож давалгаалж байх юм. Дээрээс нар, дороос элс цоонож, байж тогтомгvй оодогноон дунд ємнєєс Энэтхэгийн далай хэнхдэгийг бvлээнээр балбах нь тарчлаан доторх аз жар­гал ажээ. Хараад байхад ихэнх хvн ус далайд сэлж шумбаж чаддаггvй бололтой. Далай­тай орныхон бvгд л усандаа загас жараахай лугаа учраас ийн ирж хєвєх биз гэхэд vгvй юм. Тэнгисийн хєвєєнд очоод ус бvсэлхий хавиар татаад ирэхлээр цаа­шаа зориглох нь ганц нэг vлдэж бусад нь манай говийн­хон лугаа уулга алдан буцан гvйлдэнэ. Их ус янз бvрийн хэмнэлээр том ногоорсон гvвээ болон эрэг рvv нуран урсаж ирнэ. Тvрvv­чийн да­вал­гаа элсэнд нэвчиж, газар єєд цоройж ядаад бу­цаж явах­­тай эсрэг дараагийн да­валгаа тvрэгдэн араасаа ша­хаг­даж, хатуурсан бол хага vсэрмээр их дуу гаргана. Тэнгис энэ мэтээр хэдэн мянган жил нvргэлээ биз. Эсрэг хоёр толхилцооны дунд амрагчид хєвєн гvзээ цувдаа­гаа балбуулж баахан зугаа­цах аж. Дараа нь хvний биш далайн боргио, чарлааныг сонсон хэд бол хэдэн цагаар хэвтэж тархи толгойгоо ам­раадаг юм уу даа. Стресс­нээсээ гарч байгаа нь тэр гэнэ.

Нэг япон нєхєр боргионд сууж байгаа харагдсан. Дараа дараагийн давалгааг ирэхээс єрсєж шумбаж ороод л цаана нь гараад байгаа болтой. Ер нь нэг дунд хэрийн давалгаа хоёр метр хэрийн єндєртэй, тав зургаан метр урттай мя­рал­заад ирдэг. Тэр хэрээр євдгєєр татсан эргийн ус энэ vедээ доошоо биш дээшээ гvнзгийрч таараа. Гэтэл мань эр давалгаанаас давалгаа руу багцаа алдан цааш шунас­наас болж тэр чигтээ талийж одов. Усны сиймхий дундуур толгой нь нэг удаа ил гарч гараараа даллан баяртай гэх шиг хєдєлгєєн vзvvлээд таг боллоо. Бас ингэж амардаг юм байхдаа гэсэн шvv юм бодоод харжээ суутал сvйд майд болоод явчихав. Хажууд бай­сан хэдэн хvрлэгэр залуус дэрхийн далай руу гvйлдэж, давалгаан дээгvvр усны ца­наар уулын уруу чаргаар буух лугаа гулсан тэшсээр нєгєє нєхрийг тээр тэндээс чирээд гаргаад ирэв. Япон амрагч живсэн байжээ. Эрэг даяар алга ташицгаан аврагч залуу од болов. Тэрбээр би таны амийг аварсан нь vнэн гэсэн бичиг хийлгэж аваад босс руугаа жирийж єгєв. Хожим харж байх нь ээ усанд сэлэ­хэд энэ хавь аюултай гэсэн газар бvрт улаан туг хатгасан байв. Улаан туган дээр хохи­мой толгой зурсныг ч анзаа­ралгvй тэнд нь очоод єдєржин булхсан байж билээ. Монгол зангаараа аль хvн сийрэг байгаа хэсгийг нь “нутаг сонгож”, дээр нь амьхандаа ичисхийж яваа царай нь. Арлын орноос ирсэн хvн амиа vйх шахахыг хараад ус, гал хоёрыг басч болдоггvй гэдэг vнэн юм даа гэж бодогдож байв.

Далай хязгааргvй ч Бали арал бачуухан юм. 300 орчим сая хvнтэй Индонези улсын гурван мянган арлын нэг нь. Нєгєє цунами болоод байдаг Ява арлын хєрш. Энд галт уул оргилж дэлбэрнэ. Газар хє­дєл­нє. Хєгжил дэвшлээс хэ­тийдсэн гамшиг байсгээд нvvрлэдэг айхтар “хатуу” газар гэсэн. Газрын зураг дээр тэмдэглэгддэг нэлээд том арал боловч тэр аяараа “Нарантуул” зах шиг арилжаа наймаа, мухлаг ТЇЦ ярайсан. Гудам нарийхан машин их. Машинаас гадна мотоцикль бvр их. Хоорондоо маш адил­хан бордуу намхан хvмvvс чихэлдэн байх нь индонези­чvvд. Малайз, Индонези гээд байгаа нь Ази дахь малай, энэтхэгчvvд гэсэн vг юм бо­ло­в уу. Нэрнийхээ ард “ази” гэсэн дагавар залгасан хэд хэдэн газар ус энд голдуу ажиглагддаг. Полонези гэх мэт. Жиргээд хагалсан хар мод шиг энэ олон хvн уг нь их томоотой юм. Хайя гээд хаш­ги­рахад навтасхийх мєртлєє хулгайч луйварчин гэж юvхэв. Австрали зэрэг орноос ирсэн гэнэн хонгоруудыг Балид бандааштай нь vлдээхээс ч сийхгvй. Манай нэг нєхрийг уртаашаа хоёр зуутын дол­ларыг солих тэр агшинд нэ­гийг нь авч хармайлчихаад “Та нэг зуут л єгєє биз дээ” гээд хэсэг гvрийснээ “Єє энд орчихсон байна. Яадаг золиг вэ” хэмээн ичих ч vгvй гаргах жишээний.

Буддагийн нэгэн урсгал шашныг туйлын их шvтнэ. Єглєє нар мандмагц мухла­гаа­саа боссон индо-чууд цахилдагаар тамхины vнсний сав шиг дєрвєлжин хайрцаг зангидаж, дотор нь цэцэг навч, жимсний хальс, ганц нэг пе­чень хvртэл хийн дvvргээд босгоныхоо цаад голд газар тавина. Тэгээд халуун савтай цайныхаа тагийг авч цайны дуслаар нєгєє юмаа арав­найлж нэлээн маань унших юм. Дараа нь хvж асаагаад тэр чигт нь орхино. Бараг бvгд энэ ёслолыг єдєр бvр vйл­дэнэ. Гудамжаар дvvрэн тийм эмэгтэй хvvхэд тоглож бай­гаад орхичихсон юм шиг зvйлс хvний хєлєєр хєглєрнє. Юм харж явж байгаад нєгєє сан утлаганы нэгэн дээр нь гишгэж орхив. Хvж нь хугарч хєл тvлсэн ч ихэд санаа зовж шvтлэгтэн рvv харваас тэр­бээр маасайн инээж хариу бєхєлзєж байлаа. Муу ёр лав биш юм байлгvй. Хєсєр та­вьсан тахилыг нь усанд нь орж ёсонд нь дагаж яваагийнх гээд эмхлэхээр бєхийтєл ємнєєс нэг аймаар амьтан гарч ирээд ярзайв. Амаараа дvvрэн араа шvдтэй зэгэл саарал энэ амьтныг харх гэдэг аж. Харх “тавгийн идээ”-нээс лавхан vмхэж аваад лангууны доорх цементэн шал руу давхиад орчихов. Араас нь хєєж харвал тран­шейн дотор тийм амьтан битvv язганаж байлаа. Орой уушийн газар хооллох зуур єнєє амьтан санаанд буугаад дотор эвгvйцэж ядаж байтал ашгvй тог тасарч тавган до­тор­хио нvдээр харж цээрлэх юмгvй хоосолж гэдэс гарав. Хоол­лоод дуусахын алдад тог ирлээ.

Айл єрх албан байгуул­лагууд vvдэндээ хvлцэнгvй дvрийг илэрхийлсэн нэжгээд чулуун бурхадтай. Бурхдыг ємдгvйгээр сийлсэн тул шv­тэгч этгээд гайгvй сайн эрээн даавуугаар бєгсийг нь ороож єгнє.

Мухлагууд нутгийн онц­логийг vзvvлсэн сувени­руу­дыг их зарах аж. Манайхан Чингэсийн хєрєг, морьтой сэлэмтэй баатар хийж зардаг бол тэндхийнхэн чєрийсєн тас хар чєтгєр хэлбэрийн хvний баримлыг санал бол­гоно. Тэр сийлбэрээ ядуугийн туйл болгон таарны тасархай­гаар бандааш, малгай хийн дээр нь наасан нь эндхийн зарим хvнтэй их тєстэй ха­рагд­сан шvv. Хvvхдээ да­гуулж явахад ичмээр модоор урласан эр хvний том том бэлэг эрхтнvvдийг барьж гvйлдэн аваач гэж шалаад шараа болгоно. Єєрсдєє бол тоох ч vгvй юм билээ. Рупий гэх мєнгєний нэгж нь манай мянган тєгрєг тэндхийн ар­ван мянгатай тэнцэнэ. Зуун доллар задлуу­лахад сая ор­чим рупийтэй болж баяжих жишээтэй.

Индонезичvvд жуулчдаа манайхан жирийн малчин айлаар заавал оруулдаг шиг арга хэмжээ авдаггvй юм байна. Арлын жирийн загас­чин айлын гадна тєрх манай жирийн траншейнд суугаа нэгэнтэй ялгаагvй мэт ажиг­лагдсан. Гэхдээ цаанаа ямар­хуу амьдрал байгааг єнгєц хараад дvгнэлтэй биш дээ. Газар газрын хvн зоны амьд­рах орчин, ажил хийх хобби, хувь заяа бvгд єєр юм даа. Наран шарлагын vзэсгэлэнт баян тансаг Бали арал дээр орчлонгийн хvмvvс божийтлоо борлож, усан бассейнд ум­бан, уран зохиолын ном ун­шин дуниартаж байх тэр мє­чид алс холын Ар Монгол нутагт минь нvдгvй цасан шуурга тавьж малд явсан малчид осгож эндсэн байлаа. Хорвоо гэж.
Брисбен-Сидней-Бали.

2007 оны10 сарын10

Жамбалын Гангаа

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: