Raise funds by Running

Posted on February 29, 2008. Filed under: AU News |

 From:  http://news.gogo.mn/r/4868

Сайн санааны гүйлтэд 64 мянга гаруй хүн оролцжээ

Австралийн хамгийн хүн ам олонтой том хот болох Сиднейд жил бүр зохиогддог “Сити ту серф” гэдэг буяны гүйлтэд 64 мянга гаруй хүн оролцжээ.

Холын зайн гүйлтэд оролцсон янз бүрийн нас, мэргэжил, шашин шүтлэгтэй хүмүүс энэ удаа хотын төвөөс хамгийн нэрд гарсан Бондай-Бичийн наран шарлагийн газар хүртэл 14,4 км замыг туулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ядуу айл өрх, хүүхдүүдэд туслахаар мөнгө цуглуулах зорилготой энэ буяны арга хэмжээ 1970 оноос эхтэй бөгөөд түүнээс хойш  наймдугаар сарын хоёр дахь ням гаригт /дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хагаст наймдугаар сар бол өвлийн сүүлчийн сар байдаг – орч.,/ цамцан дээрээ хувийн дугаартай хүмүүс “Сайн санааны гүйлт”-эд оролцдог байна.

Гүйлтэд 25 настай залуу Марва түрүүлж, замыг 41 минут 10 секундэд туулжээ. Үүнээс гадна, гурван жилийн өмнө бие даан хоёр ч алхаж чаддаггүй байсан Венди Браун гэдэг бүсгүй гүйлтэд оролцсон байна. Түүний төрөл төрөгсөд, найз нөхөд нь “Сити ту серф” гүйлтэд оролцсоноороо уушиг шилжүүлэн суулгах нарийн мэс засал хийлгэхэд шаардлагатай мөнгийг “олж”, тэр хөл дээрээ зогсож чадсан төдийгүй, спорт сонирхогчдын эгнээг сэлбэж чаджээ.

Үүнээс гадна, гүйгчдийн дундаас гэр бүлээрээ яваа хүмүүсийг харж болох байсан бөгөөд эдгээр айлын эцэг, эх нь хүүхдүүдээ спортод дур сонирхолтой болгож, тэднийг өвөө, эмээ нар нь ч идэвхитэй дэмждэг байна.

Я.Сүхбаатар

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “Raise funds by Running”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Ямар сайхан арга хэмжээ вэ? 64 мянган хүн? Ёстой нүсэр том гүйлт болдог юм байна. Ийм олон хүний дунд орж гүйнэ гэдэг гоё байх даа.🙂


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: