Melbourne Guy in MN

Posted on February 29, 2008. Filed under: AU News |

 http://news.gogo.mn/r/3632

Эрийн гурван наадмаар баримтат кино хийнэ

Манай улсын баяр наадмыг сурвалжлахаар гадаадын 100 гаруй сэтгүүлч ирсэн. Дуран авай, аппарат хэрэгслээ агссан тэдний нэг нь Австралийн Мельбурн хотын иргэн Дэвид Бэстбрүүк. Тэрбээр Монголын эрийн гурван наадмын талаар баримтат кино хийхээр манай улсад анх удаа хөл тавьжээ.
“Би Хонгконгийн нэгэн компанийн захиалгаар баримтат кино хийж байгаа юм аа. Монгол наадам их сонирхолтой. Тэр дундаа сурын харваа. Эмэгтэйчүүд эрчүүдтэй адил 40 сум  тавих юм, тэднээс дутахгүй мэргэн юм аа. Би нум татаж үзсэн, их хатуу юм билээ. Монголчууд ер их дайчин ард түмэн болох нь эрийн гурван наадмаасаа л  харагдлаа.
Жаахан хүүхдүүд хурдан морь унаж байна. Би наадмын дараа Хонгконг явж, киногоо хийнэ” гэж монгол наадмыг сурвалжлахаар тив алгасаж ирсэн энэ эрхэм ярилаа. Дэлхийн улс орнуудаар аялж үндэснийх нь баяр наадмын талаар баримтат кино хийх нь түүний хообий гэсэн. Өмнө нь Африк, Европ тивийн олон оронд ажиллаж байжээ. “Уран бүтээлээсээ олсон орлогоо тусламжийн байгууллагад хандивладаг” гэж ярих тэрбээр, манай цагдаа нарт гомдсоноо нуугаагүй. Цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх үнэмлэхээ үзүүлсэн ч цагдаа нар үзэгчдийн суудлаас цааш явуулаагүй гэнэ.

Э.ЭНХМАА

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: