About Australian Kangaroo

Posted on February 29, 2008. Filed under: AU News |

Энэ жигтэй амьтныг юу гэдэг юм бэ хэмээн уугуул хүмүүсээс нь асуухад “Кэн гэ роо” гэж хэлжээ. Австралийн билиг тэмдэг болсон амьтны нэр ийн бидний үед хүрч ирсэн аж. Эндхийнхний хэлээр бол дээрх нь “Би чамайг ойлгохгүй байна” гэсэн утгатай үг болохыг хэл судлаачид хожим нь тогтоосон байна.

From: http://news.gogo.mn/r/16845

“Кэн гэ роо” – би чамайг ойлгохгүй байна

“Кэн гэ роо” - би чамайг ойлгохгүй байна

Австрали шиг уутат амьтны “уурхай” болсон улс байхгүй. Энд уг амьтны 250 төрөл байх бөгөөд үүний 170 төрөл нь дорго, имж  байдаг. Тэднийг Австралиас өөр газраас олохгүй. Малтлагаар олдсон зүйлээр дүгнэн үзвэл эдгээр амьтан энд 25 сая жилийн өмнө ч байжээ. Уутат амьтад дотроо хамгийн биерхүү нь саарал, хондон имж юм. Нас биед хүрсэн эр имж хоёр метр орчим өндөр, 90 шахам кг жинтэй байдаг аж. Саарал имж цагт 12-15 миль /нэг миль= 1600 метр/,  дээд зэргээр хурдлахаараа 40 миль хүртэл зай туулна. Ийм имж өндөр харайдгаараа бусдаасаа ялгардаг. 3.3 м хүртэл өндөр үсэрч, 13.5 м хол харайж чадна.

Имж шиг хүмүүсийн сониуч занг хөдөлгөдөг амьтан манай гариг дээр ховор байдаг. Омгорхог байдал, шалмаг хөдөлгөөнтэй урд хөл, тэгш, урт хойт хөл, үсэрч харайх ер бусын чадвар болон бусад онцгой чанар нь түүнийг амьтны ертөнц дотор ангид харагдуулдаг.

Имж уран хөдөлгөөнтэй урд хоёр хөлөөрөө үс ноосоо цэвэрлэх төдийгүй шаардлага гарвал  энэ мөчөөрөө биеэ боксчин шиг маш чадмаг хамгаална. Гэхдээ энэ гайхалтай амьтанд сунаж тэнийсэн хойт хоёр хөл нь жинхэнэ хүч тэнхээ өгдөг байна. Энгүүн “салхилж” дөрвөн хөлөөрөө шогшиж байснаа хойт хоёр хөл дээрээ хурд аван чавхдах үедээ имж яг л бүжигчин шиг тун чамин гоё болж харагддаг. Түүний хурдалж яваа нь нисч буй мэт. Яагаад гэвэл ийм үедээ хөл нь газар дээр байхаас агаарт хөөрч яваа хугацаа нь урт байдаг. Их хурдтай давхиж байхад нь дөрвөн хөл дээрээ шогшиж явах үеэс илүү хүч чадал  хоёр хөлд нь шаардагддаггүй болохыг туршилт харуулсан байна.

Гадаад байдлаараа бүрэг ичимхий мэт имж дайсантай тулгарахаараа маш их хүч гаргаж, тулалдах үедээ овсгоо самбаа нь гайхалтай болдог. Биеэ хамгаалахдаа өөрийн гэсэн өвөрмөц арга мэхүүд хэрэглэнэ. Австраличууд имж агнахдаа ихэвчлэн сургуультай нохой ашигладаг. Амьтанд хөөгдөөд мултрах аргагүй болохоороо имж хүчирхэг сүүлнийхээ үзүүрээр газар тулж байгаад хойт хөлийнхөө хутга шиг хумсаар самардаж өгнө. Хэрэв ойр хавьд нь ус байвал тун сананд оромгүй тактик хэрэглэнэ гээч. Амьсгаагаа дотогш нь гүнзгий гэгч нь авснаа өөрийг нь хөөж явсан нохойг ухасхийн барьж аваад ус руу давхиад орчихно. Тэгээд нохойг хахаж цацаж сүйд болтол нь усан дор байлгана. Нохой хэдийгээр хүний сайн нөхөр болох нь нэгэнт нотлогдсон ч имж өөрийгөө хэрхэн хамгаалж байгааг нь харсан хэн ч түүнийг хайрлахаас аргагүй болдог.

Имжний амьдрал хүнд. Үр төлөө ээж нь л тэжээнэ, өсгөнө, хамгаална. Хээлээ 4-5  долоо хоног тээнэ. Ихэнхдээ ганц зулзага төрүүлдэг. Төрөхийнхөө өмнө гэдсэн дээрээ байдаг уутыг долоож бэлтгэнэ. Харин дөнгөж гараад нүдээ нээгээгүй байгаа зулзага нь ээжийнхээ өтгөн шигүү үсэн дотроос уутанд орох аргаа яаж олдог нь гайхалтай. Тэр уутанд халуун сүүтэй хөх нь байдаг болохоор зөнгөөрөө л тийшээ зүглэдэг байх. Зулзага нь шош шиг жижигхэн юм гарч ирдэг ч хүнээс өндөр болж өсдөг. Хамгийн сонирхолтой нь эм имж зулзагаа төрүүлэх хугацааг өөрөө хойшлуулж чаддаг аж. Ийм тохиолдолд ертөнцөд мэндлэхэд бэлэн болчихсон байсан зулзага нь хэвлийдээ чимээ алдарч, түүнийг “боож авах” бэлтгэл хангагдтал гарч ирэхгүй.

Хамгийн бие томтой имжийг ч олж харахад төвөгтэй. Тэд өдөр унтаж, шөнө идээшилнэ. Унтахдаа өндөр ургасан ногоон дотор, эсвэл бутанд хярж, ойн гүнд нуугдана. Бүргэд, аварга могой, зэрлэг нохой бүгд л зулзагыг нь ангуучилдаг. Насанд хүрсэн имжийг бол хүн ч хорооно. Тэгэхдээ имжний хамгийн аймшигтай дайсан нь ган гачиг. Гол ус ширгэж, ургамал ногоо хатаад ирэхээр зулзаганууд нь толгой дараалан үхэж, насанд хүрснийх нь ороо орохоо байна.

Аз болоход байгаль эх имжинд гэдсээ тэжээх онцгой чадвар заяажээ. Имжний иддэг зүйлийг түүнээс өөр юу ч идэж чадахгүй. Амьтан судлаач зургийг нь аваад буцаагаад тавьчих зорилгоор имжний нэг зулзага барьж авсан байна. Тэгээд имжний сэтгэл санааг нь өргөхийн тулд цаасан хайрцганд салат, жимс хийж өгсөн аж. Түүнийг зулзага маш баяртай хүлээж авсан ч салат, жимс хоёрыг нь ор тас орхиод хайрцгийг нь идчихсэн байсан гэдэг.

Имж /кенгуру/ гэдэг нэр үүссэн түүх их сонин. Австрали тивийг дахин “нээсэн” Жеймс Кук 1770 онд бичсэн өдрийн тэмдэглэлдээ, дэвхэрч явдаг хулгана шиг хойт хөл дээрээ давхидаг хачин амьтны тухай бичсэн байдаг. Энэ жигтэй амьтныг юу гэдэг юм бэ хэмээн уугуул хүмүүсээс нь асуухад “Кэн гэ роо” гэж хэлжээ. Австралийн билиг тэмдэг болсон амьтны нэр ийн бидний үед хүрч ирсэн аж. Эндхийнхний хэлээр бол дээрх нь “Би чамайг ойлгохгүй байна” гэсэн утгатай үг болохыг хэл судлаачид хожим нь тогтоосон байна.

Имж гээч амьтны мах нь амттай төдийгүй арьс нь үнэ цэнтэй эд болохыг Европоос Австралид очиж суурьшсан өлөн нүдтэнүүд мэдчихжээ. Имжний арьсаар бөх, үзэмжтэй эдлэл хийж болдог аж. Энэ тивд гадныхан суурьших болсноор имжний дөрвөн ч төрөл устаж үгүй болсон байна. 1870-1917 оны хооронд  26 сая имж алсан гээд бод. Энэ бол амьтны ертөнцөд хүний үйлдсэн аймаглан устгах ажиллагаа мөн юм.

Бүр сүүл үед ч энэ амьтанд тулгамдсан асуудал зөндөөн гарч ирсэн гэдэг. Саяхан болтол Австралийн ямар ч анчин имжийг хүссэнээраа алдаг байв. Одоо үгүй болдгийн даваан дээр очсон олон төрлийг нь Улаан номонд оруулаад байна. Гэлээ ч байгаль дахь тэнцвэрийнх нь тухай яриа маргаан байсаар л буй. Фермийн аж ахуй эрхлэгчдийнхээ хүсэлтээр 1983 онд Австралийн Засгийн газар тэр үед 19 сая байсан имжнийхээ хоёр саяыг нь алахыг зөвшөөрсөн аж. Имж хөдөө аж ахуйд хохирол учруулж байна гэж фермерүүд гомдол гаргаж л дээ. Хонь, үхрийнх нь бэлчээрийг имж булаасан хэрэг. Тариаланг нь ч бас сүйтгэж. Гэлээ ч “Имжийг бизнесийн золиос болгох ёсгүй” гэж Австралийн ан амьтан хамгаалах сангийнхан эрс мэдэгдээд байгаа.

Р.Рэнчинханд

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: