University of Melbourne

Posted on February 14, 2008. Filed under: -- Study/Work In OZ |

Австралид: Мongolians-about-Аustralia,

Монголчууд: Аustralia-wide-Мongolians

———————-

http://mandakhbat.wordpress.com/2008/02/11/about-the-university-of-melbourne/ 

February 11, 2008

about the University of Melbourne

Filed under: Uncategorized — mandakhbat @ 10:19 pm

Мельбурны Их Сургуулийн Тухай

The Evolution starts here…                                                     Dream Large       

     Австрали улсад “Их Найм” гэсэн тусгай шилдгийн шилдэг найман их сургууль байдаг. Үүнд: Австралийн Үндэсний Их Сургууль, Сиднейн Их Сургууль, Мельбурны Их Сургууль, Шинэ Өмнөд Вэльсийн Их Сургууль, Монаш Их Сургууль, Квинслэндийн Их Сургууль, Баруун Австралийн Их Сургууль, Флиндэрсийн Их Сургууль гэсэн их сургуулиуд ордог. Засгийн газар болон томоохон корпорациудын захиалгаар өргөн хүрээний, өндөр үнэтэй судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд эдгээрт ихэвчлэн хийгддэг бололтой юм билээ. Сиднейд хоёр, Мельбурнд хоёр, Нийслэл Канберрад нэг, Баруун Австрали, Өмнөд Австрали, Квинслэнд мужид тус бүр нэг ийм их сургууль оногдож байгаа гэсэн үг юм.  Мельбурны Их Сургуулийн Тухай

The Evolution starts here…                                                     Dream Large      

www.unimelb.edu.au   

   Австрали улсад “Их Найм” гэсэн тусгай шилдгийн шилдэг найман их сургууль байдаг. Үүнд: Австралийн Үндэсний Их Сургууль, Сиднейн Их Сургууль, Мельбурны Их Сургууль, Шинэ Өмнөд Вэльсийн Их Сургууль, Монаш Их Сургууль, Квинслэндийн Их Сургууль, Баруун Австралийн Их Сургууль, Флиндэрсийн Их Сургууль гэсэн их сургуулиуд ордог. Засгийн газар болон томоохон корпорациудын захиалгаар өргөн хүрээний, өндөр үнэтэй судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд эдгээрт ихэвчлэн хийгддэг бололтой юм билээ. Сиднейд хоёр, Мельбурнд хоёр, Нийслэл Канберрад нэг, Баруун Австрали, Өмнөд Австрали, Квинслэнд мужид тус бүр нэг ийм их сургууль оногдож байгаа гэсэн үг юм.          

   Мельбурны нэгэн дүүрэг  

           Мельбурны Их Сургууль нь хотын төвийн бизнес хэсэгтэйгээ залгаа бүтэн дүүргийг эзэлсэн хотхон байдаг. 150 гаруй жилийн туршид яг л энэ байрандаа байрлаж байгаа юм билээ. Орчин үеийн барилгууд нь 100 гаруй жилийн түүхтэй уран барилгуудтайгаа зэрэгцэн оршсон гайхамшигтай цогцолбор юм. Ерөнхийдөө 10 гаруй факультетууд энэ хэсэгт төвлөрсөн байдаг. Оюутны хоёр том байр, спортын цогцолбор, оюутны холбооны байр, багш нарын байр, мастер докторт суралцагсдын байр, эрүүл мэндийн төв, санхүүгийн тусламжийн газар, байрны үйлчилгээний газар, ажлын байр жуулчлалын газар, хоёр хүүхдийн цэцэрлэг, төв болон факультет бүрийн номын сан, банкны салбар, хоолны газрууд, бар, зочид буудал, дэлгүүрүүд, машин тавих газар гээд бүхий л зүйлүүд энд байдаг.         

    Сургууль 40 000 гаруй оюутантай бөгөөд тэдний 6000 гаруй нь мастер болон докторт суралцдаг. Мөн 6000 гаруй багш, эрдэмтэн, ажиллагсадтай.          

   Шинэ технологи            

    Оюутнаар элссэн эхний өдрөөс сургуулийн хаяг бүхий имэйл хаягтай болох ёстой. Сургуультай холбоотой бүхий л мэдээлэл интернэтээр гол нь дамжиж явагдана. Сургуулийн дүүрэг бараг бүхэлдээ утасгүй интернэтийн сүлжээтэй. Оюутан өөрөө компьютерээ аваад л явбал интернэтийн сүлжээ нээлттэй юм. Номын сангаас бас зөөврийн комьютер зээлж авч болно. Гэхдээ факультет бүр бараг хангалттай компьютер бүхий лаборатортой. Хэвлэх болон хувилахдаа оюутны үнэмлэхээрээ эсхүл банкны карт шиг тусгай картаар хэвлэнэ. Сургуулийн номын сангийн хамгийн гол хэсэг надад электрон номын сан, электрон хайлт юм шиг санагддаг.   

          Номын Сан          

  Сургуулийн нэгдсэн төв номын сангийн номын нөөц маш сайн, энд бас хамгийн сүүлийн үеийн ном, сэтгүүл бүх л зүйлийг захиалаад уншиж болно. Факультет бүрийн номын сан нь ихэвчлэн тухайн салбараараа мэргэшсэн ном, сэтгүүл, сурах бичиг зэргийг агуулсан байдаг. Хуулийн сургуулийн номын сан гэхэд л гурван давхар номын сан байдаг бөгөөд энд Автсрали, Канад, Америк, Их Британи, Шинэ Зеландын 100 гаруй жилийн өмнөх шүүхийн шийдвэрүүд, сэтгүүлүүд бүгд хадгалаастай байдаг. Номын сангаас авсан номоо оюутан өөрөө автомат машин дээр шалгаад аваад гараад явж болно. Шалгаж гарахгүй бол дэлгүүрээс юм хулгайлсантай адил дохиолол дуугарна. Номыг бол дунджаар нэг сар зээлэээд уншиж болно.          

   Үйлчилгээ      

      Санхүүгийн тусламжын газар нь оюутнуудад сургалтын төлбөр, байрны түрээсний төлбөр, ерөнхий амьжиргааны өртөг зэрэгт нь туслах бөгөөд бас санхүүгийн ерөнхий зөвлөгөө өгдөг. Би л гэхэд эндээс 2000 доллар тусламж хэлбэрээр авсан. Байрны үйлчилгээний газар нь оюутнуудад байр, орон сууц олоход зөвлөгөө өгөх болон энэ талаархи эрх, үүргийг нь таниулж өгдөг. Ажлын байр олоход туслах газар нь оюутан байх хугацаандаа болон сургууль төгссөний дараах нэг жилд оюутанд нээлттэй ба ихэвчлэн мэргэжилтэйгээ холбоотой ажилд хэрхэн орох талаар зөвлөгөө өгч, намтар болон ажил олгогчид өгөх тодорхойлолт зэргийг бичихэд туслалцаа үзүүлдэг. Мэдээж эдгээрийн вэб хуудсууд дээр хамгийн хямд, сургуульд ойрхон байр түрээслэх, хувааж түрээслэх, ажлын янз бүрийн зарууд байрласан байгаа.             Сургуулийн эрүүл мэндийн төвд хэд хэдэн эмч нар байдаг. Төвд бас зөвлөгөө өгөх газар ч бий. Оюутнуудболон гэр бүл нь бүгд эрүүл мэндийн даатгалтай тул түүгээрээ энд үнэ төлбөргүй үзүүлчихдэг. Эмчид үзүүлэхдээ утсаар заавал цаг авч байж ирэх ёстой. Оюутны эрүүл мэндийн даатгалд шүд, нүд ордоггүйг бас анхаарах хэрэгтэй. Энэ төвөөс өөр эмнэлэгт бол бүх төлбөрийг оюутан өөрөө төлөх ёстой бөгөөд тэрнийх нь зарим хэсгийг даатгалаас нөхөн төлж өгдөг.           

  Оюутны гэр бүл      

      Гэр бүлтэй оюутны гэр бүлийг нь дэмжих нь оюутан амжилттай суралцахын үндэс гэж сургууль үздэг. Тийм ч болоод гадаад оюутны эхнэр, нөхөрт зориулсан англи хэлний бүтэн жилийн хичээл үнэгүй явуулдаг, энэ хичээл дээр хүүхдийг нь хардаг тусгай ажилтан хүртэл бий. Хямдралтай үнэ бүхий хоёр хүүхдийн цэцэрлэгийг ч бас сургууль ажиллуулдаг. Гэр бүлтэй оюутнуудад зориулсан гарын авлагууд төрөл төрлөөрөө байгаа.             Сургууль өөрийн гэсэн хэвлэлийн газартай, өөрийн эмблем бүхий янз бүрийн эд зүйлс худалддаг тусгай дэлгүүртэй. Мастер болон докторт суралцагсдад зориулсан барилгад 24 цаг хичээллэж болдог.      

       Хуулийн Сургууль           

Мельбурны хуулийн сургууль нь дэлхийн шилдэг 10 хуулийн сургуулийн нэг юм билээ. Хамгийн орчин үеийн техник технологи бүхий 2005 онд ашиглалтад орсон 10 давхар шилэн барилга тэр чигтээ зөвхөн хуулийн сургууль. Гуравдугаар давхар хүртлээ бакалаврт суралцагсадын хичээлийн танхимууд, амралтын газар, хурлын танхим гэх зэрэг байрладаг. Гурваас таван давхарт номын сан байрладаг. Зургаан давхарт мастер докторт суралцагсдын хичээлийн болон амралтын байрууд бий. Долоогоос арван давхарт багш нар, эрдэмтэд, захиргааны ажилтнууд, мөн том хурлын танхимууд байрладаг. Хичээл орж байх үед цай, кофе, жигнэмэг үнэгүй байдаг. Хичээл эхлэхээс нэг сар гаруйн өмнө 1000 гаруй хуудас материалыг үнэгүй өгдөг. 50 долларын үнэгүй хэвлэх эрх бас өгнө.  Мельбурны Их Сургуульд сурч байгаадаа Би баяртай байгаа. 

 Өндөр овогт Сэрээновын Мандахбат

m.sereenov@pgrad.unimelb.edu.au

Австрали улс, Мельбурн хот

2007  оны 02 дугаар сарын 11

—————————————-

Австралид: Мongolians-about-Аustralia,

Монголчууд: Аustralia-wide-Мongolians

———————-

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “University of Melbourne”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Unexeer goe yum bn aa:-). ymar goe yum be.

zarim neg jijig zalruulga: ter ger buliin hangamj zovhon AUSAID-n tetgelegtei oyutnuudad hamaaraltai ba busad international students bol bugd tolborteigeer ger buliin hunee english course-d yavuulna, mon hongololtguigeer huuhdee tsetserlegt yavuuldag daa. AUSAID-n tetgelegtei oyutnuud ni AU irged bolon PR-uudtai adil tegsh erh edelj, AU-n zasgiin gazriin hongololtuud edeldegees deerh davuu taluud uusch baigaa yum.

gehdee neg hetsuu yum ni huviaraa suraltsagsadiin huvid tolbor ondortei, AUSAID-r surchihval togsood AU-dee visa sunguulahad jaahan tovogtei, mgl yavsanaas hoish 2 jildee butsaj AU ruu visa ogdoggui l gegddeg. jiriin mglchuud bol hyamd surguuli togsood, mergejleeree 2 jil ajillachihaad, jaahan mongo hiicheed harih bodoltoi l baidag shig baigaa yum. but it’s cool. i’m happy for him too!

Миний бие яг л University of Melbourne шиг суралцах орчин сайтай сургуульд сурахыг ихэд хүсч байна. Харин сургуультайгаа хэрхэн холбоо тогтоож урилга авах вэ?
Мөн тэтгэлэгт хамрагдах боломж хэр байдаг вэ? энэ талаар тус болж зөвлөгөө өгнө гэж найдаж байна.

IELTS -n 6.5 onoo baigaa yu. http://gegeen.wordpress.com/ielts

Ih surguuliinh ni web-r orood scholarship hesgiinh ni medeeleltei tanilts. Uul ni mongoo olchihood daraa ni urilgaa avah ni zov. Top surguuliud urilgaa ogohdoo mash hoirgo, hund surtaltai baidag, getel ta mongoo olj chadahgui urilgaa uhuulehed tulbal ali ali taldaa mash muuhai yum bolno shuu. Australia-n zasgiin gazriin tetgelegtei humuus bol ene zovlong medehgui l dee, huviaraa suraltsagsad bolon bagahan tetgelegtei humuust er ni l TOP surguuliud tiim ch onovchtoi songolt baidaggui.

surguuli hootsoldoj ogdog agentuud zondoo baidag yumaa. tedend handaj bolno. gehdee bugd l sanhuugee ehelj shiid gesen hariu ogoh baih daa.

Scholarship hesgeer orooroi. ALA-nh application huleej avch baigaam bn lee
http://gegeen.wordpress.com/category/scholarship/

Gegeenee nadaa neg nom ugsun chini flash evdreed algaa bolchihloo.😀 nadaa dahiad negiig uguuch ug ni dajgui yavj baisan yum.

yamar nom be. email bichee

Hello,
this is Faye. I need help with pronunciation of Mongolian songs for the next concert of the Melbourne Chamber Choir. Can anyone help me? You could contact me at the above email.
I live in Melourne and need a person also from this city.
Thank you
Faye

Hello,
this is Faye. I need help with pronunciation of Mongolian songs for the next concert of the Melbourne Chamber Choir. Can anyone help me? You could contact me at the above email.
I live in Melbourne and need a person also from this city.
Thank you
Faye

Hi Faye,
I am studying in Melbourne. If you want, for me it is fine to help you as possible as I could do. contact me zulaa_mof@yahoo.com.
Thanks,
Zul


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: