Gov Apologizing Aboriginals

Posted on February 13, 2008. Filed under: AU News |

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=88415&catid=2198

Гадаад мэдээ : » Австрали Аборигенчvvдээс уучлалт гуйлаа


Нийтэлсэн: 2008-02-13 11:32:58 , Мэдээний дугаар: #88415

Єнєєдєр Австралийн засгийн газар тус улсын Абориген хvмvvсийг олон жилийн турш дарамталж, уй гашуу зовлон, их хэмжээний хохиролд учируулсандаа уучлалт гуйлаа.

Тэдгээр хvмvvсээс Австраличууд хvvхдvvдийг нь салган авч байсандаа тус улсын шинэ Ерєнхий Сайд Кевин Рудд уучлалт гуйсан юм. Тэрээр хэлэхдээ “Тэдгээр олон хvvхдvvдийн эцэг эх, ах, эгч нараас бид уучлалт хvсье. Мєн бид Аборигенчvvдийн бахархмаар соёл, зан заншлийг гутаан доромжилж байсандаа уучлалт гуйя” гэжээ.

60 жилийн турш буюу 1970 он хvртэл Австралийн засгийн газар Аборигенчvvдээс хvvхдvvдийг нь булаан авч vйлдвэрийн сургуулийн дотуур байранд байлгаж эцэг эхээс нь тусгаарладаг байжээ.
Vvний vр дvнд тэдгээр хvvхдvvд гэр бvлээсээ харьцаа холбоогоо тасалж, єв залгамжлах эрхээ хvртэл алддаж, боловсрал муутай болон єсєж, vvнээс болж хvнд хэцvv нєхцєлд амьдардаг байсан байна.
“Энэ их уй гашуу vvрд мєнх арилна гэж би хэлж чадахгvй… Vг бол тvvнийг арилгах хvчгvй” гэж Австралийн засгийн газрийн тэргvvн Рудд нэмж хэлжээ.


CNN

Мэдээллийн эх сурвалж:

http://www.tv5.mn/

Гадаад мэдээ [Тєр засаг] 2008-02-14
АВСТРАЛИЙН ÐРХ БАРИГЧИД НУТГИЙН УУГУУЛ ИРГÐДÐÐСÐРТҮҮХÐН ЦАГ ҮЕИЙН АЛДААНЫХАА ТӨЛӨӨ ХҮЛЦÐЛ ÐРЖÐÐ
АВСТРАЛИЙН ЭРХ БАРИГЧИД НУТГИЙН УУГУУЛ ИРГЭДЭЭСЭЭ ТҮҮХЭН ЦАГ ҮЕИЙН АЛДААНЫХАА ТӨЛӨӨ ХҮЛЦЭЛ ЭРЖЭЭ
Австралийн засгийн газар мөнх ногоон тивийн нутгийн уугуул иргэдээс улс орныхоо бүх үеийн засаг захиргаа, удирдагчдын өмнөөс хүлцэл эрэн, нийгмээс гадуурхагдан шахагдаж, багагүй зовлон бэрхшээл амсч байсан омгуудын төлөөллийг парламентдаа урин хүндэтгэл үзүүлжээ.
Австралийн Ерөнхий сайд Кевин Рууд нутгийн уугуул иргэдээсээ “булаагдсан хойч үе” буюу 1910-1970-аад оны хооронд энэ улсын эрх баригчид уугуул иргэдийн хүүхдүүдийг эцэг эхээс нь зориуд салган, цагаан арьстнуудын дунд албадан оруулж, хүмүүжүүлж байсан үйлдлийнхээ төлөө хүлцэл эржээ.
Австралийн нутгийн уугуул иргэд өнөөдөр улсынхаа парламентын чуулганы нээлтэд анх удаа хүндэтгэлтэйгээр уригдан, залагдаж оролцжээ. Ерөнхий сайдыг чуулганыг нээн үг хэлэхээс өмнө нутгийн уугуул омгийнхон үндэснийхээ дуу бүжгийг толилуулж, алс холоос ирсэн хүндэт зочдоо угтан авах ёслол үйлдсэн байна. Австралийн засгийн газрын тэргүүн нутгийн уугуул иргэдээсээ хүлцэл эрэхдээ, энэ бол зөвхөн эхний алхам, цаашдаа бид та бүгдийн ахуй амьдралыг сайжруулан, үр хүүхдэд тань боловсрол мэдлэг олгож, нийгэмд өөрийн гэсэн хүндтэй байр сууриа олж авахад бүх талаар туслах болно гэжээ.
1910-1970 оны хооронд Австралийн засгийн газар алс бөглүү нутаг руу цөлөгдөж шахагдан амьдарч ирсэн уугуул иргэдийг нийгэмшүүлэхийн тулд тэдний үр хүүхдийг гэр бүлээс нь албадан салгаж, цагаан арьстнуудын хэв маягаар хүмүүжүүлж, ихэнхдээ хар бор ажил хийлгэн үндэс угсаагаас нь хүчээр салгаж байжээ. Харь хүний гар дээр, харийн соёл амьдралын хэв маягаар нутгийн уугуул иргэдийн 100 мянга гаруй хүүхэд өсч хүмүүжин, өөрийн орон гэр, эцэг эхээсээ амьдын хагацлаар салж байсан байна. Австралийн парламентад ногоон тивийн жинхэнэ эзэд болох уугуул иргэдээс нэг ч төлөөлөл байдаггүй юм. Тэгвэл өнөөдөр болсон хүндэтгэлийн арга хэмжээнд омог аймгийн 100 гаруй төлөөлөл оролцжээ. Австралид нийтдээ нутгийн уугуул 460 гаруй мянган иргэн байдаг нь энэ улсын нийт хүн амын ердөө 2 % нь юм байна.

Орчуулсан редактор Б.Оюун

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: