AU Parliament Structure

Posted on February 3, 2008. Filed under: -- Australian Life |

Энэ мэдээлэл бага зэрэг хуучирсан байна. Одоогоор 2007 оны байдлаар Австралийн хүн ам 21 орчим сая байгаа бөгөөд Ази гаралтай иргэд нь хүн амын 40 орчим хувийг эзэлдэг байна.

Австрали PDF Хэвлэ Имэйл
 Албан ёсны нэр: Австралын хамтын нөхөрлөлийн улс
 Хүн ам:    19,3 сая
 Нийслэл: Канберра
 Нутаг дэвсгэр:  7,617,930 км2
 Тусгаар тогтносон он:
1901.01.01
 Үндсэн хууль баталсан он:   
1900.07.09

 Үндэстэн: Европчууд 92%,ази 5%, бусад 3%
 Шашин шүтлэг:   католик 26%, англикан 26%, бусад христ 23%, шүтлэггүй 13%,
бусад 13%
 Албан ёсны хэл:  Англи
 Засаг захиргааны нэгж:  6 муж улс, 2 харьяат газар
 Хэвлэл мэдээлэл: 
Хэвлэл мэдээлэлд улс төрийн хяналт байхгүй.   
         Сонин:         өдөр тутмын 65
         Телевиз:        төрийн өмчийн 1, бие даасан 44
       Радио:         төрийн өмчийн 6, бие даасан 166
 Сонгуульд оролцох эрх:  18 нас, бүх нийтээр
 Төсвийн зарцуулалт: 
Батлан хамгаалах 1,9%, Боловсрол 4,8%, Эрүүл мэнд 6% 
(ДНБ-ий эзлэх хувиар)

ТӨРИЙН ТОГТОЛЦОО
ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ :

Конгресс Парламентын 2 танхимаас өргөн барьсан хуулийн төслийг батлан хуульчлахыг зөвшөөрөх үүрэгтэй. Хэрвээ тухайн баримт бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд хоёр танхим хоёуланг нь татан буулгаж, шинээр сонгуулийн товыг зарлах эрхтэй.
Сенатын буюу Дээд танхим нь 76 суудлаас бүрдэх ба 6 муж улсуудаа 12 хэсэгт хуваарилаж, нутаг дэвсгэрээ 2 хэсэгт хуваана. Сенатрууд нь мужийн тойрогоос олон нийтийн санал хураалтаар 6 жилийн хугацаатай сонгогдон, тэдний хагас нь 3 жил тутамд сонгогддог байна. Нутаг дэвсгэрүүдээс сонгогдсон сенатрууд нь 3 жилийн хугацаатай. Сенатын болон Төлөөлөгчдийн танхим нь хоёулаа хууль тогтоох эрх мэдэл бүхий дээд байгууллага юм.
Төлөөлөгчдийн танхим буюу Доод танхимын гишүүд нь Сенатын танхимын гишүүдийг 2 дахин нэмсэнтэй тэнцэх тооны гишүүдээс бүрдэх ба тэдгээр нь Үндсэн хуулиар батлагдсан бусад хууль тогтоомжуудыг практикт хэрэгжүүлэхэд гарах үр дүнг судлахад туйлын ач холбогдол бүхий байгууллага юм. Танхим нь 150 суудалтай бөгөөд муж ба харъяат нутаг дэвсгэрийн хуваарилалтаас тус бүр 5 гишүүн сонгогдоно. Танхимын гишүүд нь 3 жилийн хугацаатай бүх ард түмний санал хураалтаар сонгогдоно.
Орон нутгийн засаг захиргааны 6 муж улс, 2 харьяат газар, хууль тогтоох хоёр танхим, доод танхимын олонхийн бүлгийн удирдагч нь Ерөнхий сайдын албыг хашина.

ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ :

Эзэн хаан нь Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын хаан болон хатан хаан байх ба Хамтын нөхөрлөлийн орнуудын эрхэм дээдэс, төрийн тэргүүн, эв нэгдлийн билэг тэмдэг байна.
Амбан захирагчийг Ерөнхий сайдтай зөвшөлцсний дагуу Эзэн хаан томилно. Тэрээр Парламентыг зарлан хуралдуулах, эсвэл чуулганыг тараах эрхийг эдлэх бөгөөд хууль тогтоох засаглалаар зөвшөөрөгдсөн байна. Тэрээр өөрийн хүсэлтээр огцрох болон Хааны зарлигаар буурах хүртлээ тус албыг хашина.
Ерөнхий сайд нь уламжлал ёсоор Төлөөлөгчдийн танхимд олонхи болсон нам эвслийн тэргүүн байх ба Сайд нарын танхимыг даргална. Ерөнхий сайд нь тухайн нам эвсэлийн болон өөрийн байр сууриа Танхимт хадгалан үлдэх хүртэлээ бүрэн эрхээ эдэлнэ.
Холбооны Гүйцэтгэх Зөвлөлд бүх сайдууд багтаж, амбан захирагч нь дадлага туршлагын үүднээс тус зөвлөлд зөвлөхийн байр сууринаас хандах бөгөөд тус Зөвлөлөөс албан ёсны баримт бичиг батлан гаргадаг.
Сайд нарын танхимын гишүүд болох 16 сайдыг тус улсын Парламентын гишүүдээс Ерөнхий сайдын зөвлөснөөр Амбан захирагч томилдог байна

ШҮҮХ ЗАСАГЛАЛ :

Дээд шүүх бол тус улсын шүүх засаглалын эрх бүхий дээд байгууллага, иргэний болон эрүүгийн гэмт хэргийг шүүн таслахын зэрэгцээ муж улсуудын хоорондох маргаантай асуудлууд, олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн зарчим, журам болон Үндсэн хуулийн холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтэнд хяналт тавина. Шүүхийн гишүүд болох 7 шүүгчдийг Амбан захирагч 70 нас хүртэл нь томилдог.
Холбооны шүүх нь иргэний болон эрүүгийн хэргийн хууль тогтоомж, үндэстэн хоорондын маргаан, дампуурал, харилцан хамтын ажиллагаатай холбогдсон элдэв маргаан зөрчилд холбогдох хэргүүдийг шүүн тасалж хэлэлцэнэ. 45 Шүүгчдийг Амбан захирагч 70 нас хүртэл нь томилдог.
Гэр бүлийн шүүх нь эхнэр нөхрийн хоорондох зөрчил, гэр бүл цуцлалт, хүүхэд асран хүмүүжүүлэх тухай хуульд хамраах хэргүүдийг шийдвэрлэнэ. Шүүгчдийн Амбан захирагч томилно.
Холбооны шүүгчдийн Алба нь гэр бүлийн тухай хууль, худалдааны боло дампууралтай холбоотой хэргүүдийг бусад холбогдох төрлийн шүүхүүдээр үнэ төлбөргүй болон албан бус хэлбэрээр богино хугацаанд шийдвэрлэнэ.
Сонгуулийн систем Австрали улс 1855 оноос Викторя хатан хааны колончлолын үеэс эхлэн бичгээр нууц санал хураалтыг явуулахыг анх санаачилсан бөгөөд одоогоор тэрхүү аргыг дэлхийн дахинд хэрэглэсээр байна. 18 нас хүрсэн тус улсын иргэн бүр сонгуульд оролцох бүрэн эрхтэй бөгөөд үндэсний цөөнх, яс үндэс, угсаа болон ямар нэгэн байдлаар албадахгүйгээр бүх ард түмнээс санал хураадаг байна. Тус улсын үндэсний болон мужийн сонгуулийн үр дүнг нийт хүн амын 90 гаруй хувиас авч чаддаг байна.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: