Australia on Medeelel.mn

Posted on January 30, 2008. Filed under: -- Australian Life |

Almasiin uyeiin medeelel baina. 2003 onii temdegleliig www.medeelel.mn -d 2007 ond oruulsan baina. shinechlegdsen medeelliig busad postuudaas haraarai. AU-n tuuhtei holbootoi heseg ni dajgui yum bn.

http://www.medeelel.mn/medleg/

Нэвтэрхий толь
Гадаад орон
Гишүүн Огноо Үзсэн тоо      
bone 2007-06-30 247  
 
Сэдэв : Австрали улс
Эх сурвалж : Хувийн туршлагаасаа
Австрали тивийг бүхэлд нь, Тасман болон олон тооны жижиг арал дамнасан 7.682.300 кв.км газар нутаг эзлэн оршдог улс. 2003 оны үнэлгээгээр 19.731.984 хүн амтай байсан ба мөн онд хүн амын жилийн дундаж өсөлт 0.93 хувь болж, 2050 он гэхэд 24.175.783 болох төлөвтэй байгаа ажээ.2.6 хүнд 1 кв.км газар нутаг ногддог, хүн амын 91 хувь нь хотод оршин суудаг ажээ. Нийслэл Канберра 308.100 хүн амтай, томоохон хотууд болох Сидней 3.986.700, Мелбурн 3.371.300 хүн амтай ажээ. Хүн амын 91 хувь нь цагаан арьстан ба тэд англи, ирланд, шотланд гаралтай бөгөөд 7 хувь нь ази гаралтай хүмүүс, харин уугуул иргэд дөнгөж 2 хувийг эзэлнэ. Албан ёсны хэл нь англи, христийн шашинтан. 2003 оны үнэлэлтээр дундаж наслалт 80.1, нярайн эндэгдэл 1000 төрөлтөнд 5 бүртгэгдсэн байна. Хүн ам нь 100 хувь бичигтэн, дотоодын нийт бүтээгдэхүүний 4.6 хувийг боловсролын салбарт зарцуулдаг, албан ёсны сургалт 11 жил, нэг багшид 17 сурагч ногддог байна. 1000 хүнд 1.931 радио, 519 телефон, 746 телевизор, 297 сонин хэвлэл, 10.000 хүнд 1180 интернэт ногдож (2001 онд) байв.Голландын далайчин В.Янц 1605 онд Австрали тивийг анх нээсэн бөгөөд түүний дараа 1642 онд А.Тасман ирсэн байна. Бүр 1770 онд Ж.Куко гэгч “хоёр дахь удаа” нээсний дараа англичууд өөрийн эзэмшилд авсан байна. Англичууд анхандаа Австрали тивийг эрүүгийн гэмт хэрэгтнүүд, засгийн газарт харш элементүүд, газраасаа хөөгдсөн тариачид, ирландын хувьсгалчдыг цөлдөг нутаг болгож байв. Австрали тивд алтны орд газар нээгдсэний дараа нүүдэллэн ирэгсэд эрс ихэссэн гэдэг.1931 онд Австрали улс бүрэн тусгаар тогтносон улс болжээ. Австрали улсын төрийн тэргүүн нь Их Британы хатан хаан бөгөөд Австралийн засгийн газар томилсон амбан захирагч хатан хааныг төлөөлдөг ажээ. Засгийн газрыг ерөнхий сайд тэргүүлнэ. Хууль тогтоох байгууллага нь хоёр танхим бүхий 226 гишүүнтэй парламент юм. Австрали бол өндөр хөгжилтэй үйлдвэр-хөдөө аж ахуйн орон.

Австралийн газрын хэвлий төмрийн хүдэр, чулуун нүүрс, боксит, зэс, тугалга, цайр, байгалийн хий, уран, никел, титан, алт, алмас әрдәнә зэрэг арвин баялаггай. Хөдөлмөр эрхлэгч хүний тоо 2001 онд 9.887.277 байсны 5 хувь нь хөдөө аж ахуйн, 22 хувь нь үйлдвэрлэлийн, 73 хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байсан ба ажилгүйдэл 6.4 хувь байжээ. Улсын төсвийн 1999 оны орлого 97.1 тэрбум, зарлага 95.4 тэрбум доллар, 2001 оны экспорт 62.8 тэрбум, импорт 60.1 тэрбум доллар, дотоодын нийт бүтээгдэхүүн 2001 онд 368.7 тэрбум долларт хүрч нэг хүнд 19.020 доллар ногдох болжээ.

Австрали улсад аялал жуулчлал өндөр хөгжсөн бөгөөд зөвхөн 2001 онд 4.8 сая жуулчин хүлээн авч 7.6 тэрбум долларын орлого олж байжээ. Армийн бие бүрэлдэхүүн 2001 онд 50.920 хүнтэй байсан ба түүнд дотоодын нийт бүтээгдэхүүний 1.9 хувийг зарцуулжээ. Мөнгөний нэгж нь австрали доллар ($А). 1.93 $А = 1 US$ (2001) Манай улстай 1972.IX. 15-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Асуулт хариулт Бусад

Гишүүн Огноо Үзсэн тоо      
asd 2006-04-21 700   Хэвлэх Найздаа илгээх
           
Асуулт : АПЕК-ийн талаар ?

bat_99 Ном хэвлэлээс

Биечлэн асуух | Анхааруулга
АПЕК буюу Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа нь тус бүс нутаг дахь эдийн засгийн өсөлт, хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын талаар үйл ажиллагаа явуулдаг засгийн газар хоорондын байгууллага ба шийдвэрээ зөвшилцлийн аргаар гаргадаг. Австрали, Бруней, Даруссалам, Канад, Чили, БНХАУ, Хонгконг, Индонез, Япон, Өмнөд солонгос, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Шинэ Гвиней, Перу, Филипин, ОХУ, Тайвань, Тайланд, АНУ, Вьетнам гэсэн 21 гишүүн оронтой. АПЕК-нь 1989 онд байгуулагдсан ба Ази номхон далайн улс орны эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэх зорилготой. 1994 онд Инддонез улсын Богор хотноо болсон удирдагчдын уулзалтаар “ Богорын зорилго” гэж гаргасан. Энэ нь 2020 он хүртэл Ази номхон далайн чөлөөт, нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилго байсан. Мөн энэ талаархи мэдээллийг 1994 оны Удирдагчдын тунхаглалаас мэдэж болно. Чөлөөт нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөхийн сацуу бараа үйлчилгээний үнийг доод, тогтмол түвшинд барихад тусалдаг. АПЕК-ийн удирдагчидын 2004:11:20-21-ний хооронд Чили улсын Сантьяго хотноо болсон уулзалтаар “Сатьягогийн Тунхаглал” ыг гаргасан. Энэ удаагийн уулзалт нь нэг их гэр бүл, бидний ирээдүй сэдвийн дор явагджээ.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “Australia on Medeelel.mn”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

Австралийн эдийн засаг, гадаад харилцааны талаар?

Search, Angilal dotor ni uz dee. Google-dej ch bas bolno. Economics, Foreing Affairs -r majoring hiij baigaa mongol oyutnuudtai taniltsana geed http://gegeen.wordpress.com/zarlal deer ni tavichihgui yu dee.


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: