Campuses in Syd and UB

Posted on January 28, 2008. Filed under: Education/English |

http://hartford.mn/index.php?option=com_content&task=view&id=3&Itemid=2

Рафлес KvB
Сидней, Австрали

Рафлес KvB нь Австралийн Сиднейд байрладаг ба дизайн, график дизайн, бизнес, мэдээллийн технологи болон англи хэлний сургалтуудыг явуулдаг байгууллага юм. Бид баклаврын зэрэг болон сертификат олгох чанартай сургалтуудыг явуулдаг.
Манайх байгуулагдаад 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бид төгсөгчдийнхөө итгэлийг алдалгүй тэдэнд сайн боловсролыг олгож чадсан. Энэ нь манай дадлага туршлагатай, заах ур чадвартай сайн багш нарын ажлын үр дүн юм.
KvB нь 2005 онд Рафлес Боловсролын Корпорацид нэгдсэн бөгөөд Ази номхон далайн бүсэд 28 гаруй салбар коллежтой ба дизайн болон бизнесийн чиглэлийн сургалт явуулдаг. Сингапур, Хятад, Тайланд, Шинэ Зеландад байрладаг. Рафлес Боловсролын Корпорацийн нэгэн адил манай групп дэх сургуулиудаас сонгон суралцаж боловсролын зэрэг авах боломжтой. Глобал ертөнц дахь дизайн гэгч зүйлийн нэг том давуу тал бол тухайн улсынхаа соёл болон утга санааг илэрхийлэн харуулах явдал юм.

Вэбэд зочлох

Рафлес Дизайн Институт
Улаанбаатар, Монгол

Хотын төвд байрлалтай, Рафлес Дизайн Институт Монголиа нь Монголд дизайны чиглэлээр олон улсын зэрэг олгогч анхны байгууллага юм. Шинэхэн нээгдсэн тус сургууль нь 400-аас дээш оюутны багтаамжтай бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжүүд болон өндөр хурдын утасгүй интернэт, номын сан, үнэ төлбөргүй компьютер ашиглах боломж, оюутны амрах өрөө зэргээр бүрэн тоноглогдсон.
3 жилийн эрчимжүүлсэн хөтөлбөрт суралцаад оюутнууд дизайны чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй төгсөх боломжтой. Төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх үүднээс Рафлес Дизайн Институт нь Шилмэл загвар болон Монгол Костьюмс зэрэг хэд хэдэн загварын компаниудтай хамтран ажилладаг ба оюутнуудад хамтран ажилладаг байгууллагууд дээр дадлага хийх бололцогг олгодог.
Бид таны амьдрал болон ирээдүйн тань боловсролын нэгээхэн хэсэгт хувь нэмрээ оруулах болно гэдэгт итгэлтэй байна.

*************************************************

http://hartford.mn/index.php?option=com_content&task=blogcategory&id=3&Itemid=4

Австралийн олон улсын зочид буудлын сургууль (AОУЗБС) нь 1994 онд Австралийн засгийн газраас байгуулсан бөгөөд зочид буудлын салбарт зочид буудлын менежментийн чиглэлээр тэргүүлэгчдийг бэлтгэх зорилготой. AОУЗБС нь Орион зочид буудлын сургуулийн глобал холбооны гишүүн бөгөөд энэ нь Австрали, Шинэ Зеланд болон Хятадын 6 шилдэг зочид буудлын менежментийн сургуулиудыг багтаадаг. AОУЗБС нь Канберра, Курражонг болон өөр бусад олон газруудын зочид буудлын менежментийг эзэмшдэг. Оюутнууд нь эдгээр байгууллагуудад дадлага хийн мэдлэгээ бататгах боломжтой. Тус сургуулийг төгсөгчид нь төгсөөд 3 сарын дотор өөрсдийн мэргэжлийн дагуу хүссэн ажлаа олж чаддаг. AОУЗБС нь Австралийн нийслэл Канберрад байрладаг.

  • Вэбэд зочлох

    *****************************************************

  • Бусад:

    Монгол Aгент / Жуулчлах / Визэнд Үнэгүй Зуучлуулах

    Related:

    More from: http://gegeen.wordpress.com/2007/06/19/student-visa-2/

    AU Agents: http://gegeen.wordpress.com/2008/01/02/students-free-service/

    Official Visa Services: http://gegeen.wordpress.com/2007/07/31/visa-services/

    Make a Comment

    Leave a Reply

    Fill in your details below or click an icon to log in:

    WordPress.com Logo

    You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

    Twitter picture

    You are commenting using your Twitter account. Log Out / Change )

    Facebook photo

    You are commenting using your Facebook account. Log Out / Change )

    Google+ photo

    You are commenting using your Google+ account. Log Out / Change )

    Connecting to %s

    Liked it here?
    Why not try sites on the blogroll...

    %d bloggers like this: