Home loan in Mongolia

Posted on January 10, 2008. Filed under: Real Estate |

Related: http://gegeen.wordpress.com/category/real-estate/

From: http://www.sonin.mn/?p=17470

40 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ ДУНД БОЛОН ДУНДААС ДЭЭШ ОРЛОГОТОЙ ИРГЭДЭД ЗОРИУЛАГДЖЭЭ

(49 минут, 51 секундын өмнө нийтлэгдсэн.)

2008.01.10 Өглөө орой Print This Post/Page <!–admin–>

Засгийн газраас 40 мянган айлыг орон сууцжуулах нүсэр их ажил эхлүүлж, өдгөө 23 мянга нь эзэддээ хүрсэн гээд байгаа ч үнэн хэрэгтээ энэ ажил дунд болон дундаас дээш амжиргаатай иргэдэд л хамаарах бололтой. Бодоод үз л дээ. Саяхан НХХ-ийн сайд Ц.Цолмонтой уулзахад иргэдийн дундаж цалин 350-500 мянган төгрөгт хүрсэн гэж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ тэр хэмжээний цалин авдаг хүн хэд байдаг билээ. Тэгээд ч банкнаас зээл авахын тулд зээлийнхээ 30 хувийг төлж байж хамрагдах нөхцөлтэй. Шинээр баригдаж буй орон сууцнууд хоёр өрөө нь дунджаар 45-60 мянган ам.долларын ханштай тэрний 30 хувь, 15 мянган ам.доллар гэхээр 40 мянган орон суц хөтөлбөрт хамрагдах ирээдүй “харанхуйлж” байгаа биз. Үнэн хэрэгтээ дансандаа 15 сая төгрөгтэй иргэн гэр хороололынхон дунд тун цөөхөн байгаа. Тэгээд ч Засгийн газраас ядуу болон нэн ядуу хүмүүст ямар нэг хөнгөлөлт үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл та дансандаа дор хаяж 15 сая төгрөгтэй байж байж л байртай болно гэсэн үг. Гэхдээ таньд хэрэг болох болов уу хэмээн сүүлийн үед арилжааны банкууд орон сууцны урт хугацааны зээл олгож байгаа нөхцөлийн талаар хүргэхээр шийдлээ.

“Зоос” банк:
Долоон жилийн хугацаатай орон сууцны зээл олгоно
Иргэдийн нийтийн болон амины орон сууц худалдан авах, барьж дуусгах, засварлах, өргөтгөхөд зориулан өөрийн эх үүсвэрээр олгоно. Зээлийн хэмжээ 100 сая төгрөг хүртэл бөгөөд долоон жил хүртэлх хугацаагаар 1.7-1.9 хувийн хүүтэй олгоно. Урьдчилгаа төлбөр нь 50 хүртэлх сая төгрөгт 30 хувь, 50 саяас дээш төгрөгийн зээлд 50 хувийг нь урьдчилан төлнө. Үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван сар.
Тавигдах шаардлага
-Өрхийн сарын орлого нь Улаанбаатар хотод 450, орон нутагт 300 мянган төгрөгөөс багагүй байх
-Цалин түүнтэй адилтгах орлого болон өрхийн орлого, хувиараа эрхэлдэг бизнесийн орлогоороо зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж чадахуйц байх
-Барьцаа нь банкны шаардлага хангасан, бусдад барьцаалагдаагүй байх
-Хугацаа хэтэрсэн болон өр төлбөргүй байх
-Орон сууцанд тавигдах шаардлага
-Шинээр баригдах орон сууцыг захиалгаар худалдаж авах бол барилга угсралтын ажлын 80-аас доошгүй хувийн гүйцэтгэлтэй байх
-Барьж дуусгах амины орон сууцны 60-аас доошгүй хувь нь баригдсан байх
Бүрдүүлэх баримт
-Байгууллагын цалингийн тодорхойлолт
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар батлуулсан байх
-Ам бүлийн болон орон сууцны тодорхойлолт
-Орон сууц худалдан авахаар байгуулсан гэрээ (амины орон сууцны хувьд газар эзэмших гэрчилгээ)
-Тухайн сууцандаа тодорхой хувь хөрөнгө оруулж санхүүжүүлсэн баримт
-Иргэний зээлийн хүсэлт, мэдүүлэгт тусгасан өрхийн орлогын нотлох баримтууд

“Анод” банк:
Үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх урьдчилгаа төлнө

Урт хугацаат орон сууцны зээл
“Анод” банк харилцагчдад зориулж ам.долларын зээлийг сарын 1.75 хувийн хүүтэй 100 мянган ам.доллар хүртэл арван жилийн хугацаатай,0.4 хувийн шимтгэлтэй олгож эхэлжээ. Зээлийн өргөдлийн хураамжид 2400 төгрөг төлнө. Хэрэв та 50 мянган ам.доллараас доош үнийн дүн бүхий орон сууц худалдан авах гэж байгаа бол 30 хувийн урьдчилгааг банкинд урьдчилан төлөх ёстой. Харин энэ үнийн дүнгээс дээш үнийн дүн бүхий орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа бол 50 хувийн урьдчилгаа банкинд төлнө. Бүрдүүлэх баримт Зээл хүсэгчээс зээлийн өргөдлийг дор дурьдсан бичиг баримтын хамт хүлээн авна. Үүнд:
-Зээл авахыг хүссэн өргөдөл (маягтаар)
-Зээл хүсэгчийн мэдээлэл (маягтаар)
-Иргэний үнэмлэхний баталгаат хуулбар эсвэл иргэний бичиг баримтыг нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Оршин суугаа газрын тодорхойлолт
-Барьцаа хөрөнгийн тодорхойлолт (Зээлийн барьцаанд тавигдаагүй лавлагаа, хамтран эзэмшигчийн итгэмжлэл)
-Хамтран өмчлөгчийн зөвшөөрөл (Хэрэв хамтран өмчлөгчтэй бол хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулсан хуулбар)
-Барьцаа хөрөнгөтэй холбоотой бусад бичиг баримт (газар өмчлөх гэрээ, гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ)
-Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл (лиценз, патент гэх мэт)
-Зээл хүсэгчтэй холбоотой бусад бичиг баримт (Үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцэл)
-Зээл, зээлийн хүүг төлөх эх үүсвэрийн тооцоо (Ямар үйл ажиллагаанаас эх үүсвэрээ хангах)
-Цалингийн тодохойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан хуулбар
-Байгууллагын тодорхойлолт
-Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
-Гүйцэтгэгч (худалдагч), зээлдэгчийн хооронд байгуулсан орон сууц худалдан авах, худалдах гэрээ
-Гэр бүлийн гишүүдийн тогтмол болон тогтмол бус орлогыг нотлох баримт
Гэрлэгсдийн гэрчилгээ, Банкнаас шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл

“Голомт” банк:
Зээлийн хүү 1.3 хувь болж буурчээ
Тус банк иргэдийн орон сууцны нөхцлөө сайжруулах, шинээр орон сууц худалдан авахад зориулж аравдугаар сарын 29-нөөс эхлэн өөрийн эх үүсвэрийн орон сууцны зээлийн хүүгээ 1.3 хувь болтол бууруулж, хугацааг нь 15 жил болгон уртасгажээ. Ингэснээр бага, дунд орлоготой иргэд уг зээлд хамрагдаж, өөрийн гэсэн тохилог орон сууцтай болохоос гадна хуучин нөхцөлөөр зээл авснаас 15 жилийн хугацаатай, 1.3 хувийн хүүтэй зээл авсан нь сар бүр төлөх байсан төлбөрийнхөө 20 хувийг өөртөө зарцуулах боломжтой болж байгаа юм. Мөн хөдөө орон нутагт олгож байгаа зээлийн хугацааг долоон жил байсныг 10 жил болгон уртасгалаа. Зээлийг “Голомт” банкны Улаанбаатар хотын бүх салбарууд болон Багануур дүүрэг, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Дорнод аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх салбар, тооцооны төвөөр дамжуулан олгож эхэлсэн байна.
-Иргэдэд шинээр орон сууц (амины орон сууц) худалдан авах, амины орон сууц барих, орон сууцны нөхцлөө сайжруулах, зориулалтаар 70 сая төгрөг буюу 70 мянган ам.долларыг 1.3 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай, харин амины орон сууц худалдан авахад 25 сая хүртэлх төгрөгийг жилийн 14 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай олгодог.

“Хас”банк:
Дунд, дундаас дээш орлоготой иргэдэд орон сууцны зээл олгоно

Зээлийн зориулалт
-”Хас” банк дунд болон дундаас дээш орлоготой иргэдэд амины орон сууц болон хашаа байшин барьж дуусгахад зориулан хугацаат зээлийг олгож эхэлжээ.
Зээлийн онцлог
-Зээлийн хугацаа харьцангуй урт, хамгийн бага хүүг санал болгоно.
Зээлдэгч
-Сүүлийн хоёроос доошгүй жилийн хугацаанд ямар нэгэн албан байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. Үүнээс сүүлийн нэг жил уг байгууллагад тогтвортой ажиллаж байгаа эсвэл бизнесийн ажиллагаа тогтвортой эрхэлж байгаа эсэх
-Өрхийн цэвэр орлогын доод хэмжээ хөдөө орон нутагт 150-200, Улаанбаатар, Эрдэнэт хотод 200-450 мянган төгрөг байх
-Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 60-аас доошгүй настай байх
-Тухайн орон сууцыг барьж дуусган, банкинд барьцаалуулах, шаардлага хангахуйц нэмэлт хөрөнгө (үл хөдлөх хөрөнгө, автомашин, тоног төхөөрөмж)-тэй байх
Барьж буй барилгын төсвийн дээд хэмжээ
-Амины орон сууц барьж байгаа бол 40, хашаа байшин барьж байгаа бол 10 сая төгрөг хүртэл
Зээлийн хэмжээ
-Барьж буй амины орон сууцны хувьд нийт төсвийн 50-80 хувийг санхүүжүүлнэ. Санхүүжүүлэх хувь хэмжээ амины орон сууц нь аль орон нутагт баригдаж байгаагаас нийт төсвийн хэмжээ, хэд байгаагаас хамаарч өөрөөр тогтоогдоно.

“Худалдаа хөгжлийн банк”:
Зээлдэгч нь
Монгол Улсын иргэн байх ёстой
Нийтийн болон амины орон сууц худалдан авах, амины орон сууц барихад 1-10 жилийн хугацаатай, 3-150 сая төгрөг, 3-150 мянган ам.долларын зээл олгоно. Урьдчилгаа төлбөр, тогтмол цалингийн орлоготой иргэд 25-30 хувь, тогтмол бус орлоготой бизнес эрхлэгчид 50 хувь
-Зээлийн хүү жилд төгрөгийнх 16.90, ам.доллар бол 11.90 хувийн хүүтэй, зээлийн сарын хүү төгрөг 1.4084, ам.долларынх 0.99 хувь байна. Орон сууцны зээлийн хүү нь жил бүр хувьсана.
Зээлдэгчид тавигдах шаардлага
-Монгол Улсын иргэн байх
-21-ээс дээш настай байх
-Одоогийн ажиллаж буй байгууллагадаа хоёроос доошгүй жил тогтвортой ажилласан байх
-Хувиараа бизнес эрхлэгчид хоёроос доошгүй жил бизнес эрхэлсэн байх
-Зээлдэгчийн өрхийн сарын орлого 500 мянган төгрөгөөс багагүй байх
-Чанаргүй зээлийн өргүй байх
-Зээлдэгчийн татварын дараах орлогын 45 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэж байх
-Даатгал
-Орон сууцны зээлийн гэрээ дуусгавар болтол зээлээр санхүүжүүлсэн орон сууц болон зээлдэгчийн амь насыг болзошгүй эрсдэлээр даатгуулна.
Анхаарах зүйл
-Зээлийн хэмжээ барьцаалж буй орон сууцны үнэлгээний 75 хувиас хэтрэхгүй байна.
-Хувийн орон сууц барих зээлийг барилгын ажлын гүйцэтгэлээс хамааруулан хэсэгчлэн олгоно.
-Орон сууцны зээлийг гэрээгээр тохирсон хугацаанаас өмнө бүрмөсөн болон эргэн төлөлтийн хуваарьт төлбөрөөс илүү хэмжээгээр төлөхөд илүү төлсөн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл төлнө

Related: http://gegeen.wordpress.com/category/real-estate/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: