Why studying in AU

Posted on December 20, 2007. Filed under: -- Study/Work In OZ |

More:http://gegeen.wordpress.com/2007/06/19/student-visa-2/

http://bizya.blog.banjig.net/post.php?blog_id=1209&post_id=11593

Австралид сурвал ямар вэ?

Яагаад заавал австрали гэж?

Австрали улс сурч амьдрахад таатай, тайван орон юм. Австралийг их дээд сургуулиудад дэлхийн 80 гаруй орны 90 мянга орчим оюутан суралцаж байна. Энэ нь тэнд сурч буй нийт оюутнуудын тал хувь юм. Австралийн их дээд сургуулиуд бусад орны 4000гаруй сургуултай хамтран ажилладаг бөгөөд харилцан оюутан солилцох өргөн боломжтой. Австралийн сургуулиудыг сургалтын онцлогоор нь уламжлалт ба хэрэглээний гэж ерөнхийд нь хоёр хувааж болох ч эрдэм шинжилгээний ажлыг сургалттай нягт уялдуулдагаараа онцлог юм.

Австралийн их дээд сургуулиудын технологийн шинэчлэл болон эрдэм шинжэлгээний орчин нь мастер болон докторын сургалтанд хамрагдах хүсэлтэй юутнуудын анхаарлыг их татаж байна. Австрали улч боловсролынхоо системд зарж буй хөрөнгө оруулалтаараа дэлхийн хөгжингүй орнуудын дотор тэргүүлдэг байна.

Эцэст нь хэлэхэд Австралийн албан ёсны хэл нь англи учраас дэлхийн нийтийн глобальчлалын энэ хэлээр орчинд нь ярьж сурах боломжтойгоос гадна Англи, АНУ зэрэг орнуудыг бодвол сургалтын төлбөр, амжиргааны өртөг харьцангуй хямд байдаг.

Элсэлтйин шаардлага

Оюутан Австралид суралцахын тулд зохих хэмжээний агли хэлний мэдлэг, боловсролын ерөнхий түвшинтэй байх ёстой. Англи хэлний мэдлэгийн түвшинг шалгах IELTS нь оюутны виз авахад Австралийн Цагаачлалын Яамны хүлээн зөвшөөрөх гол тест юм. Их дээд сургуульд элсэх болон магистр докторын сургалтанд хамрагдахыг хүсэгчдээс IELTS – ийн оноо хамгийн багадаа 5,5 байхыг шаарддаг.

Оюутны виз хүсэх нь

Энэ төрлийн виз олгоход англий хэлний мэдлэгийн шалгасан IELTS оноо, санхүүгийн баталгааг хангасан баримтыг голлохоос гадна тухайн хүний зан авир, Австралийн Засгийн газарт өргүй байх зэргийг харгалзан үздэг. Виз хүсэхээр өргөдөл гаргахын тулд дараах нөхцлийг бүрдүүдэг.

Үүнд:

Сургалтанд хамрагдах хугацаанд Австрали руу нисэх агаарийн тийзний төлбөр, амжиргааны зардал, сургалтын төлбөр төлөх санхүүгийн чадвар

Эх орондоо буцаж ирэх баталгаа

Австралид байх хугацаанд эх орондоо үлдэх гэр бүлийнхний чинь амжиргааны баталгаа

Суралцахаар сонгосон чиглэл нь одоогийн байр суурь, хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолд тохирсон байдал

Суралцах чиглэлд шаардагдах боловсролын мэдээлэл товч намтар /CV/

Энэ бүхнийг хангасан гэж үзэвэл Бээжин дэхь Австралийн Элчин сайдын яаманд өргөдлөө гаргана. Австралид 12 долоо хоногоос 10 сар хүртлэх хугацаагаар суралцах бол адахин сунгагдах нөхцөлгүй оюутны виз олгодог. Харин 10 сараас дээш хугацаагаар суралцахаар бол оюутны визийг дахин сунгах болсон. Ингээд Австралийн Элчин виз олгохыг урдчилан зөвшөөрч, сургалтын төлбөр төлөх талаар зөвлөгөө өгсний дараа сонгосон сургуулийнхаа итгэмжлэгдсэн дансанд мөнгөө шилжүүлнэ. Тэр данс нь Астралийн Засгийн газрын хяналтанд байдаг бөгөөд тухайн оюутан сургалтаа эхэлтэл зарцуулах эрхгүй.

Амьдрах өртөг

Австралид сурч амьдрах өртөг харьцангуй хямд гэж дээр дурдсан. Австралид суралцаж буй оюутан долоо хоногт дунджаар 320 AUS$-г байр, унаа, хувцас гээд бусад арга хэмжээнд зарцуулдаг. Дунд сургуулийнхан үүнээс ч бага 265 AUS$ байха хангалттай. Гэхдээ энэ өртөг нь амьдрах хотын байрлал, хувь хүний зохион байгуулалтаас хамаарч хэлбэлзэнэ.

Австрали айлд амьдрах нь /home stay/ тэндхийн амьдралын хэв маягт дасахад маш дөхөмтэй. Энэ хувилбар нь 18- аас доош насныхан болон богино хугацаагаар суралцахаар ирсэн оюутанд хамгийн тохиромжтой. Өглөө оройн хоолны үнэ байрны хөлсөнд багтсан байдаг. Долоо хоногт 180 AUS$ – 270AUS$ болдог. Нийтийн байранд амьдрахад /Hostel/ гал тогооболон ариун цэврийн өрөөгөө дундаа ашигладаг учираас төлбөр хаьцангуй хямд. Долоо хоногт 80 AUS$ – 135 AUS$ байхал хүрнэ.

Бусад оюутнуудтай хамтран байр хөлслөхөд /Share or Accommodation/  тавилгатай, тавилаггүй гэдгээрээ төлбөр нь өөр өөр байна. Байранд орохын өмнө эзэнд нь барьцаа өгөөд гарахдаа буцаан авдаг. Долоо хоногт 70 AUS$ – 350 AUS$ зарах хэрэгтэй болдог.

Сургуулийн дотуур байр нь /University accommodation/ бүтэн цагаар сурч буй юутанд илүү тав тухыг хангаж өгсөн байдаг. Зарим сургуулийн дотуур байрын хөлсөнд хоол, угаалгын үнэ ордог.

Оюутан нь Астралид суралцах хугацаанаа заавал Гадаадын Оюутны Эрүүл мэндийн даатгалд /Overseas Student Health Cover – OSHC/ хамрагдах ёстой. Энэ даатгалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.health.gov.au/oshc гэсэн вэб хуудаснаас аваарай.

Сургалтын төлбөр

Сургалтын үндсэн төлбөрийг оюутнууд сургалт эхлэхээс өмнө төлөх бөгөөд суралцах явцад оюутны холбооны гишүүний татвар, номын сан, лабораторийн хөлс, хичээлтэй холбоотой аяллын зардал нэмж гарахыг тооцоолох хэрэгтэй. /1UAS$ = 0.78 AM$/ Эдгээр зардлууд нь тухайн сургалт, сургуулиасаа шалтгаалж харилцан адилгүй байх ба Австралийн бараа ба үйлчилгээний татвараас /Goods and Tax – GST/ бүрэн чөлөөлөгддөг.

Биснес, хууль, эдийн засгийн чиглэлээр бакалаврын сургалтанд хамрагдвал жилийн төлбөр 13000 – 15000 AUS$ болно.

Шинжлэх ухааны болон инженерийн чиглэлээр лабротори хэрэглэх бакалаврын сургалт сонговол жилийн төлбөрт 14000 – 16500 AUS$ шаардагдана.

Мастер докторын сургалт жилд 14000 – 18500 AUS$ – н төлбөртэй.

Австралийн их дээд сургуулиудын сургалтын тэтгэлэг нь эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой хоёр орны засгийн газар хоорондын шугамаар сурч байгаа Мастер Докторын түвшний оюутнуудад ихэвчлэн олгогддог.

Суралцахын зэрэгцээ ажиллах

Австралид сурч байгаа оюутан ажиллах эрх хүссэн өргөдлөө ажил зуучлалын газарт манайхаар бол тэндхийн хөдөлмөрийн биржид гаргаж болдог. Хэрэв ажиллах эрх олгогдсон тохиолдолд хичээлийн үеэр долоо хоногт 20 цаг /1 цагийн ажлын хөлс 10 – 15 aus$/ хүртэл ажилахыг зөвшөөрдөг. Харин энгийн цагаар болон амралтын үеэр бүтэн цагаар ажиллах эрхтэй.

Мастер болон докторын сургалтанд ирэгсэд 574 дэд ангиллын виз авах ба ажиллах цаг хязгааргүй. Зарим сургууль өөрсдөө ажил олж өгөх үйлчилгээ үзүүлдэг ч төдийлөн найдах хэрэггүй. Австралид ажил хийх гэж буй хүмүүс тэдний татварын дугаарыг /Australian Tax Number/ заавал авах ёстой.

Сурах аргачлал

Австралийн сургатл, ялангуяа их дээд сургуулиудад бие даасан судалгаа шинжилгээ хийхийг илүү шаарддаг. Оюутнууд хамтран нэг баг болж мэдээллийг эрэн сурвалжилж, боловсруулан, түүндээ үнлдэслэн асуудал дэвшүүлэх, ургуулан сэтгэж зохион байгуулах зэрэг нь тэндхийн сургалтын гол арга барил юм. Ийнхүү оюутнуудын сурах идэвхжлийг өдөөн, сургалтыг маш үр бүтээлтэй болгоход илүү анхаардаг. Оюутнууд лекц семинарит суухаас гадна номын сан, лабораторит хичээллэж, судалгаа шинжилгээний ажил хийх цаг гаргах хэрэгтэй болдог.

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Leave a Reply to “Why studying in AU”

RSS Feed for mglausNSW Comments RSS Feed

ene medeeleld zarim zalruulga heregtei yum shig bn
aust-n hodolmoriin dood hols tsagt 13.47aud (since 2006.Oct) baigaa bogood, students tsagiin 15-20$-r ajilladag, exchange rate 2008.1 sariin baidlaar 1usd = 0.88aud bn. mgl oyutnii amidrah zardal doloo honogt 100-200aud l baihad hangalttai hurne. surahad surgaltiin tolbor jiliin 10 myangan usd havitsaa l baigaa daa. gol ni http://www.ielts.org -n 5.0-g l helnii course-s busad torliin student visa-nd shaardaad hetsuu bn.

Helnii kursed ybahad 6000$ tei bhad l boloh boluu. 6 sariin helnii kursed ybj bgaa bol banknii batalgaa ed naraa yadag talaar minii mailruu zovlogoo ybuulaach Gegeen ee.


Where's The Comment Form?

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: