Dangaasuren in Australia

Posted on December 17, 2007. Filed under: MN News |

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГА, ЭРХЭЛСЭН КОМИССАР Д.СУНДУЙСҮРЭН: ШУДАРГА БУС БАЙДАЛ ГАРГАСАН АЖИЛТНУУДДАА ХАРИУЦЛАГА ТООЦСОН

2007.12.24 Сэрүүлэг Print This Post/Page

Latest Update: http://www.sonin.mn/?p=16989<!–admin–>

-Авлигатай тэмцэх  газрын хамт олонд тохиолдсон уй гашууд “Сэрүүлэг” сонины хамт олон    болон уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Талийгаачийн үхлийн тухай янз бүрээр ярьж, танай байгууллагын ажилтнуудтай холбоотой гэж яригдаж байна. Хамгийн сүүлд нэг байгууллагыг хамт толгойлж байсны хувьд таны үгийг сонсохыг хүсч байна?
-Талийгаачийн 49 хоног енгөрөөгүй байхад манай байгууллага ямар нэг мэдээлэл гаргахгүй гэдэг байр суурьтай байсан. Зарим нь хүний үхлийг далимдуулж янз бүрийн зорилгоор ашигласан асуудал их гарлаа.
-Төрийн өндөр албан тушаалтнуудаас олон хүн шалгагдаж байсны улмаас алуулсан гэж улс төржүүлээд байна. Бас хоёр нүд нь байхгүй гээд байгаа. Энэ ямар учиртай вэ?
-Манай байгууллага дээр төрийн байгууллагуудаас янз бүрийн албан тушаалын хүмүүс шалгагдаж байгаа, төрийн өндөр албан тушаалтнуудаас тийм олон хүн шалгагдаж байсан гэдэг асуудал худлаа.
Зарим нэг хүмүүс шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ хүний нас барах асуудал нь шалгаж байгаа хэргүүдтэй холбоотой гэж үзэхгүй байна. Нас барсан шалтгааны талаар гарсан шинжээчийн дүгнэлтээр чихрийн шижингээс шалтгаалсан бодисын солилцооны хүндрэлээс гэсэн. Энэ талаар мэргэжлийн хүмүүс нарийвчлан хэлэх байх. Талийгаачийн хоёр нүд алга болсон гэх асуудлаар цагдаагийн байгууллагад   хандсан, холбогдох шалгалт хууль журмын   дагуу  хийгдэж байгаа байх.
-Талийгаачтай хамт явсан ажилтнуудыг яаж сонгосон бэ?
-Анх талийгаач дарга бид хэлтсүүдээс нэг нэг хүн явуулъя гээд хэлтсийн дарга нарын саналыг авч шийдсэн. Тамгын хэлтсийн дарга Д.Алтангэрэл, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлсийн ахлах
ажилтан Х.Доржпалам, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Д.Гунгаа, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн    ажилтан Б.Энхтуяа, мөн орчуулагчаар төслийн ажилтай В.Өлзийбаяр нар хамт явсан юм.
-Хэрвээ Ша.Батбаяр “Талийгаачийн нүд байхгүй байсан, энэ бол улс төрийн аллага” гэж дэлгэж тавиагүй бол энэ асуудал дарагдаад өнгөрөх байсан гэсэн яриа гарч байна?
-Тэр хүний ярих нь тухайн хүний асуудал. Түүний яриаг дүгнэх аргагүй. Ша Батбаяр гэдэг хүн анх мэдээд яриад ч байгаа юм биш. Талийгаачийн ар гэрийнхэн энэ тухай анхаасаа ярьж байсан. Түүнээс чив чимээгүй дарчихаад нэг хүн олж илрүүлсэн асуудал байхгүй. Бидний хувьд тухайн үед эргэлзээд шүүх эмнэлгийн дүгнэлтийг харах нь зүйтэй гэж бодож байсан.
-Талийгаачтай хамт явсан ажилтнуудаас Тамгын хэлсийн дарга Д.Алтангэрэл, ахлах ажилтан Х.Дорпалам нар ямар үндэслэлээр ажлаасаа халагдсан бэ?
-Авлигатай тэмцэх газрын дарга асан Б.Дангаасүрэнг нас барсан тухай зарим зүйлийг удирдлагадаа болон ар гэрт нь худал танилцуулж, шударга бус явдал гаргасан, мөн манай ёс зүйн дүрмээр гадаад, дотоодод томилолтоор яваа үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон заалт зөрчсөн асуудалдаа сахилгын шийтгэл хүлээсэн, ийм үедээ давтан зөрчил ‘ гаргаж ажлын цагаар архи уусан,  удирдлагаас өгсөн хууль ёсны үүргийг биелүүлээгүй,    зан харьцааны зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Манайх төрийн тусгай байгууллага учир ажилтнууд маань цэвэр ариун ёс суртахуунтай, шударга, хуулиа дээдэлдэг, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс ажиллах ёстой. Цаашид ч гэсэн албан хаагчдынхаа сахилга, ёс зүйд онцгой анхаарч, хяналт тавих ёстой.

***************************

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=80542

Авлигын мэдээ : » Талийгаач Б.Дангаасvрэнтэй хамт явсан Д.Алтангэрэл, Х.Доржпалам нарыг ажлаас нь халлаа

Нийтэлсэн: 2007-12-17 09:00:32 , Мэдээний дугаар: #80544

Авлигатай тэмцэх газрын тамгын хэлтсийн дарга Д.Алтангэрэл, тус газрын ахлах ажилтан Х.Доржпалам нарыг ажлаас нь чєлєєлжээ.

Уг шийдвэрийг АТГ-ын ёс зvйн зєвлєлийн хурлаас гаргасан байна. Тэднийг халах болсон шалтгаанаа “АТГ-ын албан хаагчийн ёс зvйг зєрчсєнєєс” гэж албаны хvмvvс тайлбарлаж байна. Тус газрыг албан хаагчдын дагаж мєрдєн ёс зvйн дvрэм нь тун хатуу гэнэ. Ажлаас халагдагсад АТГ-ын дарга асан талийгаач Б.Дангаасvрэнтэй хамт Австрали улс руу явсан. Гэвч тэдний талаар таагvй мэдээллvvд сонин хэвлэлээр гарах болсон бєгєєд эх сурвалжийн хэлж буйгаар Х.Доржпалам, Д.Алтангэрэл нарыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэнэ. Талийгаач даргатай хамт явсан орчуулагч Єлзийбаярыг мєн ажлаас нь халах ёстой байсан гэж зарим хvмvvс ярьж байгаа аж.

Гэвч Єлзийбаяр нь АТГ-ын ажилтан бус Дэлхийн банкны ажилтан юм байна. Д.Алтангэрэлийн оронд буюу АТГ-ын Тамгын хэлтсийн даргын суудалд тус газрын Гадаад харилцааны хэлтэст ажиллаж байсан Г.Бадарч томилогджээ.Дугаар 244(2276)http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=13143&catid=24

http://origo.mn/index.php?z=/0/0/10578/89/

Б.Дангаасүрэн агсны задлан шинжилгээний хариу Австралиас иржээ

Өдрийн Сонин

2007 оны 12 сарын 04

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга асан, талийгаач Б.Дангаасүрэнгийн биед анхны үзлэг хийсэн болон задлан шинжилгээний хариуг тодорхойлох эмнэлгийн магадлагаа Австралийн талаас ирэх нь хүлээгдэж байсан. Тэрхүү хариуг манай нэгэн яамны мэргэжилтэн эмэгтэй өнгөрсөн даваа гаригт тээн авчирсан байна.

Тэрбээр албан ажлаар Австралид сар шахам болоод ирж байгаа аж. Монгол руу явж байгааг нь мэдсэн Австрали дахь өргөмжит консул Петер Слоун тэрхүү задлан шинжилгээний хариуг дайж явуулсан байна. Ингэхдээ “Маш яаралтай баримт бичиг байгаа юм. Консулын газарт хүргэж өгөөрэй…” хэмээн захиснаас бусдыг өгүүлээгүй ажээ.

Хамгийн гайхалтай нь бүгдийг биш гэхэд тодорхой шалтаг шалтгаан илэрхийлнэ хэмээн найдаж байсан тэрхүү задлан шинжилгээний хариунд тухайн дүгнэлтийг үйлдсэн гэх ямар ч эмнэлэг, эмчийн хаяг зүүлт байгаагүй, хоосон ирсэн байна. Сийрэгхэн бичсэн ердөө хоёрхон хуудас цаас байна гэнэ. Талийгаачийн гэр бүлийнхний гар дээр байгаа тэр дүгнэлтэд өмнө яригдаж байсан зургаан шалтгааныг дурдсан төдий, чихрийн шижин өвчнийг үхлийн шалтгаан байж мэдэх талаар тодотгон сийрүүлээд хаясан байжээ. Үзлэг, магадлагааг хэн, хаана гаргасан нь тодорхойгүй, эзэн холбогдогчгүй болж эхэллээ. Ингэснээр хувийн эмнэлэг, улсын эмнэлгийн аль нь, хэн гэдэг эмч мэргэжилтнүүд талийгаачийн цогцсыг хөндсөн зэргийг бүдгэрүүллээ. Монголоос удаа дараа явуулж байсан шаардлага, хүсэлтийн хариу болгож ам таглаж, нэр зүүх гэсэн үйлдэл ч юм шиг. Тэгэхийн тулд хувийн, захын нэг эмнэлгийн акт хүргэгдэж ирсэн байж мэднэ гэж ярих учир мэдэх нэгэн ч байна.

Манай хууль хяналтын байгууллага, бусад холбогдох албаныхны хүлээж байснаар хэргийн газарт очиж үзлэг хийсэн цагдаагийн бүрдүүлэлт, талийгаачийн биед хийсэн анхны үзлэг, задлан шинжилгээний хариу гээд баримтууд нарийн тодорхой тэмдэглэгдэн ирэх ёстой байсан талаар эх сурвалж өгүүлж байна. Энэ бүхнийг тодруулан дахин Австралийн тал руу асуулга явуулжээ. Гэхдээ тэнд бас Засгийн газар нь солигдож, улс төр нь бужигнаж байгаа тул асуудалд анхаарал хандуулж, чухалчлан авч үзэхгүй байгаа бололтой. Дээр нь талийгаачийг төр, засгийнхаа төлөөлөл болж, зайлшгүй чухал ажлаар яваагүй, жирийн ажилтнууд ч явж болох хэмжээний төслийн хүрээний хурал чуулганд оролцож байсан гэсэн шалтгаанаар Австралийн тал албан ёсны бус байдлаар хандаж байгаа аж. Тэгээд ч аливаа нэг улсын төр, засгийн өндөр албан тушаалтан зуурдаар эндсэн ийм тохиолдолд Засгийн газар, холбогдох албаныхан нь нэлээд зайнаас, төвийг сахиж ханддаг тухай манай Гадаад хэргийн яамныханд тайлбарласан байна.

Энэ үеэр дурдагдаж байгаа бас нэгэн хачирхалтай баримт бол Өргөмжит консул Петет Слоуны манай Гадаад хэргийн яамны холбогдох албаныханд дамжуулснаар талийгаачийг эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ нүдгүй байсан гэжээ. Талийгаачийн дүү Б.Дансалын ярилцлагад дурдагдсанаар бол хотоос 50 шахам минутын зайтай явж хүрэх зайдуу газарт ахынхаа шарилыг хүлээж авсан байдаг. Тэгж гэр бүлийнхэн нь шарилыг хүлээж авахдаа эд эрхтэн нь бүрэн эсэхийг шалгах хэрэгтэй байсан, тэр шаардлага зөрчигдсөн тул нүд нь хаана алга болсон, хэрхсэн асуудалд хариуцлага хүлээх ямар ч боломжгүй гэхчилэн хариу Австралийн талаас ирснийг албаны эх сурвалжууд хоорондоо ярилцаж байна.

Иймэрхүү байдлаар нэлээд ээдрээтэй болж байгаа хэргийг Улсын мөрдөн байцаах газар татан авч шалгаж эхэлжээ.

Б.Хажидмаа

Холбоотой Мэдээлэл :

  • Яг мафи шиг зохион байгуулалттайгаар худлаа ярьсанд нь би чин сэтгэлээсээ гомдож байна – Талийгаач Б.Дангаасүрэнгийн дүү Б.Дансал ярьж байна
  • Б.Дангаасүрэн: Дэд даргад яригдаад байгаа хүмүүс энэ байгууллагад тохирохгүй
  • Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшсэн Б.Дангаасүрэн гэж хэн бэ
  • *********************************
  • http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=27708
  • Талийгаач Б.Дангаасүрэнгийн дүүд Оросын үзмэрчдээс захидал иржээ
    2008-10-26 12 цаг 53 минут

     Авилгатай тэмцэх газрын анхны дарга агсан Б.Дангаасүрэн Австрали улсын Сидней хотод таалал төгссөнөөс хойш нэг жил болж байна. Түүний дүү Б.Дансал ахынхаа нас барсан шалтгаан хийгээд шүүх эмнэлгийн дүгнэлтийг өнөө хэр авч чадаагүйдээ гомдолтой явна. Өнгөрсөн хугацаанд шүүх эмнэлэгт олонтаа хандсаны сацуу хэргийг мөрдөж буй байцаагч Зоригтоос хэргийг прокурорт шилжүүлэх гэж буй тухай сонссон байна. Б.Дансалын таамаглаж байгаагаар энэхүү хэрэг авилгачдын захиалгаар үйлдэгдсэн байх магадлалтай ажээ. Сиднейд болсон хэргийн гэрчүүд ч үнэн зөвөөр мэдүүлээгүй, Австрали, Монголын  шүүх эмнэлгийн дүгнэлт зөрүүтэй гарсан гэхчилэн эргэлзээтэй зүйл олон байхад хэргийг прокурорт шилжүүлэх учиргүй гэж тэр мэдэгдлээ. Ар гэрийнхний нь зөвшөөрөлгүй цогцсыг хөндөж хоёр нүдийг авсан, анхны тусламж оройтуулсан зэрэгт гомдолтой байгаа тул   Австралийн гэгээн Весентийн эмнэлгийг шүүхэд өгөх гэж байгаа ажээ. Олонд нэртэй мэргэч төлөгч нартай холбоо тогтооход ОХУ-ын үзмэрч Д.Хигай, Э.Мехте, Турсунова нараас уулзахыг зөвшөөрсөн захидал ирсэн байна. Ийнхүү алдсан хүн арван тамтайн үлгэрт орсон Б.Дансал “итгэл өвөрлүүлж  тэрхүү албанд ахыг минь томилсны хувьд төр засгийн тэргүүнүүд энэ хэрэгт анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байгаа” гэсэн юм.

    Д.Цээпил

    http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1140198

    Бусад : » Б.Дансал: Ахын минь амийг захиалгаар хорлосон байж мэднэ


    Нийтэлсэн: 2008-10-27 09:48:38 , Мэдээний дугаар: #1140198

    АТГ-ын дарга агсан Б.Дангаасvрэн Австралийн Сидней хотод болсон олон улсын хуралд оролцож байхдаа нас барсан харамсалтай хэрэг одоогоос жилийн ємнє гарсан юм. Австралийн талаас талийгаачийн цогцсонд хийсэн задлан

    шинжилгээний хариу ирсэн ч, Монголд хийсэн шинжилгээний дvнг одоо болтол ар гэрийнхэнд нь танилцуулаагvй байгаа аж. Харин хэргийг нь УМБГ шалгаж байгаа. Талийгаач Б.Дангаасvрэнгийн дvv Б.Дансалтай ярилцлаа.

    -Ах тань хорвоогийн мєнх бусыг vзvvлээд жил боллоо. Хэрэг нь ямар шатанд шалгагдаж байна вэ?
    -Ємнє нь хэргийг прокурорт шилжvvлсэн боловч мєрдєн байцаалт дутуу гэсэн шалтгаанаар буцаасан юм. Одоо УМБГ-ын Зоригт гэдэг хvн хэргийг нь шалгаж байгаа. Энэ хvн гадаад дотоод их явдаг, ажил ихтэй болоод ч тэр vv хэргийг их удаашруулж байна. Тvvнтэй хэд хоногийн ємнє уулзсан л даа.
    Тэгэхэд “Танай ахын хэргийг хаахаар болсон. Удахгvй прокурорт шилжvvлэх гэж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би энэ хэргийг ингээд хааж болохгvй. Та нар надад хоёр л зvйлийг тодруулж єг. Нэгдvгээрт, ахын маань баруун талын гурван хавирга нь хугарсан байсан, хоёрдугаарт, тvvний хоёр нvдийг ухаж авсан. Vvнийг л надад тодруулж єг гэж хvссэн юм.

    -Тухайн vед талийгаачид анхны тусламж vзvvлсэн, задлан хийсэн эмнэлгийнхнийг олон улсын шvvхэд єгєхєєр болж байгаа гэж сонслоо?
    -Тийм ээ. Алдсан хvн арван тамтай гэгчээр єнгєрсєн хугацаанд хууль хяналтын байгууллагын олон хvнтэй уулзлаа. Тэдэнтэй ярилцаж, зєвлєлдєєд Австралийн Сидней хотын Тэгээн писент”-ийн эмнэлгийн ерєнхий эмч, задлан хийсэн ахлагч эмч нарыг олон улсын шvvхэд єгєхєєр болсон. Ахын хоёр нvдийг ухаж авсан гэдгийг шарилыг нь Монголд ирсэн хойно мэдсэн. Яагаад амиа алдсан байхад тэр хvний биед нь халдаж, Монгол Улсын Засгийн газар, ах дvv, тєрєл садан, ажилладаг албан газарт нь мэдэгдэхгvйгээр хоёр нvдийг нь ухаж авч байгаа юм бэ. Ингэнэ гэж хэний ч сэтгэлд тєсєєлєгдєхгvй шvv дээ. Тиймээс олон улсын шvvхэд хандаж байгаа юм. Саяхан нэг сайхан мэдээ сонслоо. Ємнє нь Монгол Улсаас Автралид суух Элчин сайдын яам байхгvй байсан бол одоо тус улсын нийслэл Мэйл Бурн хотод манай ЭСЯ нээгдэж байгаа. ГХЯ-ны ажилтан Жамбалдорж гэдэг залуу тэнд ажиллахаар єнгєрсєн долоо хоногт томилогдоод явсан гэсэн. Цаашид энэ ЭСЯ-нд хандаж, тэднээр дамжуулан єєрсдєдєє шаардлагатай мэдээлэл авч байх боломжтой боллоо.

    -Талийгаачийн цогцсонд Австралид болон Монголд хийсэн задлан шинжилгээний дvн юу гэж гарсан бэ?
    -Манай улсаас хэдэн мянган бээрийн цаана Австрали улсаас ахын цогцсонд хийсэн задлангийн хариу ирсэн. Гэтэл Монголд хийсэн задлангийн комиссынхон одоо болтол надад, ар гэрийнхэнд нь хариу єгєєгvй, танилцуулахгvй байна. Хариуг нь авах гэж очиход шvvх эмнэлгийн эмч Дагиймаа гэдэг эмэгтэй биднээс бултдаг, зугтдаг. Эсвэл ажилдаа ирэхгvй юм. Шvvх эмнэлэг дээр тvvнтэй уулзахаар гурван ч удаа очсон. Дам хvнээс сонсох нь ээ ахын vхлийн шалтгааныг уушигны євчнєєр нас барсан гэсэн хариу гаргасан байгаа гэнэ лээ. Гэвч надад ард тvмэндээ миний ах ингэж амиа алдсан байна гэж vзvvлэх нотолгоо баримт байхгvй байна /уйлав/.

    Гэтэл Австрали улсын єргємжит консул Петер Слоун, “Гэгээн писент”-ийн эмнэлгийн дарга гээд задланд орсон арваад эмчийн гарын vсэгтэй задлан шинжилгээний хариу ирсэн. Энд ахыг “Уургийн дутагдлаар нас барсан байна” гэсэн дvгнэлт гаргасан байна. Уушиг, зvрх, дэлvv, толгойны гавлын ясыг нь хvртэл нээж тархийг нь шинжилсэн гэсэн. Бvгд эрvvл гарсан байна. Гэтэл манайхан болохоор ахыг “Уушигны євчнєєр нас баржээ” гэж дvгнэсэн гэж сонслоо. Техник тоног, тєхєєрємж, анагаах ухаан єндєр хєгжсєн Австралид уушигны євчнєєр нас бараагvй гээд байхад яагаад ийм дvгнэлт гаргасныг гайхаж байна.

    -Та Шvvх эмнэлгийн эмч Дагиймаагаас єєр задлангийн комисст орсон эмч нартай нь уулзав уу?
    -Шvvх эмнэлэг дээр гурван удаа очихдоо нарийн бичгийн даргатай нь, задлангийн комисст орсон Арсланбаатар гэдэг эмчтэй уулзсан. Тэд хариуг нь гаргаж єгнє. Задланд орсон Єлзийхутаг, Цагаанхvv гэсэн хоёр багш гарын vсэг зураагvй байгаа. Тэднийг гарын vсгээ зурахаар нь танд хэлье гэсэн. Гэвч єдий болтол хариу єгсєнгvй. Задлангийн комиссынхныг ахалсан ЭМЯ-ны Эмнэлгийн тvргэн тусламж vйлчилгээний газрын дарга Жамбалжавтай ч уулзсан. Гурван хавирга хугарсныг гадны нєлєєтэй хугарсан гэж тайлбарлаж байна лээ.

    -Ямар нэг гадны нє¬лєєтэй, хэн нэгний ятгалгаар ч юм уу шvvх эмнэлгийнхэн задлан¬гийн хариуг та нарт танилцуулахгvй байна уу. Дvvгийнх нь хувьд задлан шинжилгээний хариу хоёр єєр гарсныг юу гэж бодож байна вэ?
    -Хувь хvмvvсийн атаа жєтєє эсвэл авлигачдын захиалгаар ахын маань амийг нь хорлосон байж магадгvй гэж бодох vе ч гарах юм. Ямар учиртай асуудлыг улам учир битvvлэг болгож байгааг ойлгохгvй байна. Авлигачдын захиалгаар ахын хоолонд хор хийсэн юм болов уу. Ер нь, хvмvvсийн ярьж буйгаар ахтай хамт Австрали явсан Доржпаламын явсан газар их барцадтай байдаг гэсэн. Буудалд хонох байтал ятгасаар байгаад айлд хонуулсан. Айлд хонуулаад шєнє нь бие нь тавгvйтэж дахин дахин босч ариун цэврийн єрєє орж байхад хэн ч та яаж байна гэж асууж, эмнэлгийн тусламж vзvvлээгvй. Бvр эндээс яваад буудалд буух байсныг факс явуулж болиулсан байгаа. Энэ мэтчилэн ахын vхэлд хэн нэгэн буруутай байж магад¬гvй гэсэн хардлага тєрдєг.

    -Талийгаачтай хамт хэдэн хvн хуралд оролцохоор явсан юм бэ. Тэд та нартай уулзаж байгаа юу?
    -АТГ-ын Тамгын хэлтсийн дарга байсан Алтангэрэл, тус газрын мэргэжилтнvvд Гунгаа, Доржпалам, Энхтуяа, орчуулагч Єлзийбаяр нар ахтай нийлээд зургуулаа явсан. Одоо тэдний хэн нь ч бидэнтэй уулзахгvй байгаа. Хааяа тэдэнд гомдох vе ч гарах юм. Тэд анхнаасаа бид буудалд байрласан гэж худал мэдээлэл тараасан. Ахын єнгєрсєн цагийг худлаа хэлснээс болж хоёр ч удаа алтан хайрцгийг нь нээлгэсэн. Vнэхээр зохион байгуулалтай байсан юм болов уу гэж бодогдохоор байгаа биз.

    -Нас барсны нь талийгаачийг эндээс явахдаа євчтэй байсан гэж Доржпалам мэдээ¬лэл хийж байсан. Vнэхээр євчтэй байсан юм уу?
    -Бага зэргийн ханиадтай байсан. Амиа алдахаас жилийн ємнє хатгаа авч эмчлvvлж байсан юм. Бас диабит сахарын євчтэй болохоор сvvлийн жилvvдэд ах маань их турсан даа, хєєрхий. Нутаг усныхан тэр байтугай найз нєхєд, хамаатан саднуудаас авахуулаад намайг ахынхаа хэргийг хєєцєлдєхєє болилоо, тєр засгаас байр єгсєн юм уу, олон сая тєгрєгийн авлига єгсєн vv гэж зэмлэх хvн олон байна.

    -Талийгаачийн хоёр нvдийг нь авч vлдсэн гэсэн мэдээлэл тvгсний дараахан хvний нvдэнд хамгийн сvvлд харсан дvрс vлддэг гэсэн яриа гарч байсан. Энэ талаар асууж, сураглав уу?
    -Тухайн vед нvдтэй холбоотой ийм яриа гарсан. Хvний нvдэнд сvvлийн хоёр цагт vзсэн бvх зvйл бичлэг болон vлддэг гэж. Мэргэжилтнvvдээс энэ тухай асууж, сураглалаа. Тийм зvйл байдаггvй юм байна. Нэгэнт ийм хэрэг гарсан учраас “Зєн билгийн тулаан” гэж Оросын телевиз vзэгчдийг байлдан дагуулж байгаа нэвтрvvлгийнхэнд хандсан байгаа. Энэ нэвтрvvлэгт оролцож байгаа гурван зєн билэгчтэй холбогдсон. Тэдэнтэй удахгvй уулзана.

    -Хэн хэнтэй нь вэ?
    -Мэхди, Турсуна, Мэйла Гэгай гэдэг vзмэрчтэй уулзана.

    -Єнєєдрийг болтол ахын тань vхлийн шалтгаан тодорхойгvй, Монголд хийсэн задлан шинжилгээний хариуг нь гаргаж єгєєгvй юм байна. Хэргийн мєрдєн байцаалтыг зогсоож, хаахаар болсон гэж мєрдєн байцаагч нь хэлсэн гэлээ. Тиймээс та єнгєрсєн хугацаанд энэ хэрэг улс тєрийн зорилготой зохион бай¬гуулалттай vйлдэгдсэн хэрэг юм байна гэж бодож байв уу?
    -Улс тєрийн зорилготой гэж хэлж чадахгvй. АТГ-т тухайн vед 80 гаруй авлигачдад холбогдох хэрэг ирсэн гэж ярьдаг. Хэрэг нь шалгаг¬даж байсан авлигачид vvнд буруутай байж магадгvй. Тэрнээс биш Монголын тєр засгаас зориуд зохион байгуулалттайгаар ахыг минь хєнєєсєн гэж бодохгvй байгаа.

    -Та ахыгаа Австрали руу явахаас нь ємнє уулзаж, ярилцсан уу. Тухайн vед юу гэж ярьж байв?
    -Ах єнгєрсєн оны аравдугаар сарын 22, даваа гаригт эндээс Австрали руу явсан. Тэгээд аравдугаар сарын 25-нд бурхан болсон. Явахынх нь ємнєх єдєр буюу бvтэн сайн єдєр нь ахтай утсаар ярьсан юм. Тэгэхэд “Миний дvv аавыгаа сайн харж байгаарай. Ах нь дєрєв, таван хоног Австралид олон улсын хуралд явахаар болчихлоо. Улаанбаатарын ойролцоо сахарын євчин эмчилдэг сувиллын газар байгуулагдсан гэж байна. Ах нь ирээд долоо хоног тэнд хэвтэж эмчлvvлнэ” гэж байсан. Тэр vед аав маань уушигны хорт хавдраар євчилсєн байсан юм. Хєєрхий минь энэ оны тавдугаар сард євчнєє дийлэхгvй єнгєрсєн дєє.
    /санаа алдав/

    -Та эхээс хэдvvлээ вэ. Талийгаачийн эхнэр, хvvхэд яажшуухан амьдарч байна вэ?
    -Манайх Ховд аймгийн Манхан сумынх. Эхээс наймуулаа. Талийгаач ахаас гадна дээрээ нэг эгч, таван дvvтэй. Эгчээс маань бусад нь хотод амьдарч байгаа. Бэргэн эгч маань 3-8 насны хоёр хvvхэдтэйгээ Зайсан дахь байрандаа амьдарч байна. Тэр байр нь ахыг ажиллаж байхад нь улсаас єгсєн байр л даа. Гэтэл сvv¬лийн vед байрыг чинь авна гэж бэргэн рvv утасдаж зовоож байгаа гэсэн. Бага насны хvvхдvvдтэй болохоор тэд нь ханиад томуу хvрээд, асарч тойлох хэрэгтэй учраас гэртээ байгаа.

    Б.Алтанцэцэг
    Дугаар 214/533/

    Мэдээллийн эх сурвалж:

    http://news.gogo.mn/r/44376#prev-comment189025

    Б.Дансаа: Шүүх эмнэлэгийн дүгнэлтийг бүхэл бүтэн 365 хоног харлаа

    Шүүх эмнэлэгийн дүгнэлтийг бүхэл бүтэн 365 хоног харлаа

    Авлигатай тэмцэх газрын дарга асан Б.Дангаасүрэн Австрали улсад “Авлигатай тэмцэх олон улсын бага хурал”-д оролцохоор явсан боловч Сидне хотод учир битүүлэг шалтгаанаар амь үрэгдсэн. Тухайн үед түүний үхлийн шалтгааны талаар олон таамаг иргэдийн дунд байсан ч Монгол Улсын Засгийн газраас томилогдсон комисс эрхэм хүнийг өвчний улмаас хорвоог орхисон гэж мэдээлсэн. Гэвч Авлигатай тэмцэх газрын дарга агсны ар гэрийнхэн түүний үхлийг өвчний шалтгаанаас бус, ямар нэгэн гадны нөлөөлөлтэй хэмээн үзэж байгаагаа өнгөрөгч баасан гарагт сэтгүүлчдэд мэдээллээ. Ямар шалтгааны улмаас ингэж үзэж байгаа талаар түүний төрсөн дүү Б.Дансалаас тодрууллаа.

    -Австралийн Засгийн газраас ирүүлсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн үхлийн шалтгааныг уургийн дутагдал гэж үзсэн гэсэн. Та болон танай гэр бүлийнхэн эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг үү?
    -Тийм ээ. Тухайн улсаас ирсэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөшөөрөх аргагүй юм. Баруун талынх нь гурван хавирга хугарсан, хоёр нүдийг нь ухаад авчихсан тийм л цогцос бидэнд ирсэн. Жам ёсоороо өөд болсон юм бол яах гэж хавиргыг нь хугалж, нүдийг нь ухсан байх билээ.

    -Та талийгаачийн цогцсыг авчрах ажилд оролцсон. Газар дээр нь очиход ямар байдалтай байсан бэ. Нүдийг нь авчихсан байсныг анзаараагүй юм уу?
    -Биднийг очиход задлан хийж дуусаад цогцсыг нь янзлаад яг л унтаж байгаа мэт засчихсан байсан. Тухайн үед хараад л өнгөрсөн болохоос биш нүд, шүд нь байна уу гэж үзээгүй. Энэ л миний алдаа болсон. Тэр үед талийгаачийн эхнэр “нүд нь нэг биш байна” гэхээр нь би тоогоогүй юм. Олон жил ханилсан хүний хань гэдэг зөнгөөрөө мэддэг юм билээ. Монголд ирсэн хойно үзэхэд үнэхээр нүд нь байгаагүй.

    -Та тэгээд талийгаачийн үхэлд хэнийг буруутгаж байгаа юм бэ?
    -Тэр энэ гэх юм надад алга. Доктор Жамбалжав эмч цогцосыг үзээд “хавирганы энэ хугаралт бол гадны нөлөөллөөс үүдэлтэй” гэсэн. Тэгээд нөгөө алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэж үг байдаг шүү дээ. Бас дээр нь цуг явсан Доржпалам гэдэг нөхөр байна. Яах гэж миний ахыг дагуулж айл руу явсан юм бол. Байрандаа байж байсан бол яах ч байсан юм бол гэж боддог. Хатуухан хэлэхэд тухайн үед Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан нөхдүүд энэ нөхөрт захиалга өгсөн ч байж болох. Ингээд бодоод байхаар олон л юм бодогдох юм даа.

    -Та Сиднед хэргийн газар ажилласан хүмүүстэй нь уулзсан уу. Юу гэж байх юм бэ?
    -Байцаагч болон шүүх эмнэлгийн эмч нартай уулзсан. Тухайн үед надад Өлзийбаяр гэдэг орчуулагч үйлчилж байсан. Одоо бодоход энэ хэрэг зохион байгуулалтад орчихсон байсан л юм бол орчуулагч нь ч хүртэл худлаа орчуулсан байх. Танай ах уургийн дутагдалд орж нас барсан байна гэсэн.

    -Талийгаачийн цогцсыг Монголд авчраад шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулаагүй юм уу?
    -Энд ирсний дараа шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн. Харамсалтай нь хариу нь өнөөдрийг хүртэл миний гар дээр ирээгүй байна. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг авах гэж гурван удаа эмнэлгээр нь очсон. Гэвч тухайн эмнэлгийн дэд дарга Дагиймаа гэгч нь ажлаа хийдэггүй юм уу эсвэл надаас зугтаагаад байгаа юм уу байхгүй байсан. Ажлаа мэддэггүй Дагиймаа мэтийн нөхдүүдийг ийм хариуцлагатай төрийн албан тушаалаас зайлуулах хэрэгтэй. Бүхэл бүтэн 365 хоног өнгөрчихөөд байхад шүүх эмнэлгийн дүгнэлт гарахгүй байгаа нь ч хүртэл ар гэрийхэнд нь хардлага төрүүлсээр байна. Би цаашид энэ хэргийн талаар холбогдох хүмүүст хандана.

    Б.Ариун

  • Make a Comment

    Leave a Reply

    Fill in your details below or click an icon to log in:

    WordPress.com Logo

    You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

    Twitter picture

    You are commenting using your Twitter account. Log Out / Change )

    Facebook photo

    You are commenting using your Facebook account. Log Out / Change )

    Google+ photo

    You are commenting using your Google+ account. Log Out / Change )

    Connecting to %s

    Liked it here?
    Why not try sites on the blogroll...

    %d bloggers like this: