Нээлттэй Нийгмийн Тэтгэлэг

Posted on December 14, 2007. Filed under: Scholarship |

Open Society form. Scholarship 1

Open Society form. Scholarship 2

Open Society form. Scholarship 3

Australian scholarships: http://gegeen.wordpress.com/category/scholarship/

РИО ТИНТО МОНГОЛИA
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2007 – 2008

Рио Тинто нь дэлхийн тэргүүлэх уул уурхайн групп бөгөөд Зүүн Өмнөд Ази, Австрали, Өмнөд болон Хойд Америк, Европ, Африкт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг. Тус групп хувьцаа эзэмшигчиддээ хамгийн өндөр ашиг хүртээх, олон жилийн нөөцтэй, томоохон хэмжээний уурхайн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн удаан жилийн туршлагатай бөгөөд уул уурхай ашигт малтмалын бизнесийг алсын хараатай, хариуцлагатай арга барилаар хийсээр ирсэн. Үндсэн бүтээгдэхүүнүүд нь хөнгөн цагааны боракс, нүүрс, зэс, алмаз, алт, төмрийн хүдэр, давс, талк, титанум диоксид зэрэг хөгжингүй болоод хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд чухал шаардлагатай материалууд байдаг.

Бид Зориг сантай хамтран Рио Тинто Монголиa дээд боловсролын 2007 – 2008 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг хүргэж байна. Хөтөлбөр нь олон улсын болон өөрийн орны уул уурхайн салбарын үйл ажиллагаанд Монгол залуусыг идэвхтэй оролцуулж, тэднийг чадавхжуулах зорилготой.

Хөтөлбөрт дотоодын их, дээд сургуулийн өдрийн ангийн 3, 4-р дамжаанд Хууль, Эдийн засаг, Санхүү, Геологи, Инженер геологи, Гидрогеологи, Геодези, Геофизик, Геоэкологи, Ашигт малтмалын эрэл хайгуул, Ашигт малтмал баяжуулалтын технологи, Уулын ба ашиглалтын технологи, Хайгуулийн өрөмдлөгийн техник технологи, Эдэлбэр газрын кадастр, Маркшейдр, Уул уурхай, Уул уурхайн менежментийн чиглэлээр суралцаж буй Монгол улсын иргэд оролцож болно.

Шалгарсан 5 оюутанд сургалтын төлбөрөөс гадна сарын бүрийн 100 ам.долларын тэтгэлэг олгоно.

Бүрдүүлэх материал:

  1. Товч анкет (маягтийг Зориг сангаас ирж авах буюу www.zorigfoundation.org.mn сайтнаас татаж авах)
  2. Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл захидал
  3. Цээж зураг 1%
  4. 1, 2 – р дамжааны дүнгийн хуулбар
  5. Тодорхойлолт захидал: 2 багшаас авсан
  6. Сургуулийн тодорхойлолт
  7. Өрхийн орлогын тодорхойлолт (Хорооны засаг даргаас)
  8. Одоо суралцаж буй мэргэжлээ ямар учраас сонгосон бэ? Энэ нь Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарын хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ? гэсэн сэдэвтэй 500 үгтэй эссэ.

Сонирхсон оюутнууд материалаа бүрдүүлэн дараах хаягаар ирүүлнэ үү.

Рио Тинто Монголиa дээд боловсролын тэтгэлгийн хөтөлбөрт
Төв шуудан, ш/х-357
Улаанбаатар хот шуудангийн хаягаар илгээх буюу

Зориг сан
Энхтайвны өргөн чөлөө 9А
Улаанбаатар хот хаягаар авчирч өгнө үү.

Өргөдлийг 2007 оны 9-р сарын 7-ны өдрийн 16,00 цаг хүртэл хүлээж авах бөгөөд эхний шатанд шалгарсан оюутнуудтай 2007 оны 9-р сарын 10-11-нд гарцаарчилсан ярилцлага хийнэ.

Лавлах утас: 315444 www.zorigfoundation.org.mn

*******************************

2007-2008 нийгмийн ухааны салбарт докторын зэргээр суралцагсдад нэмэгдэл тэтгэлэг олгох хөтөлбөр


http://www.soros.org/grants/oas/ http://www.earcmn.org/

Нью-Йорк дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэн Зүүн болон Төв Европ, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд болон Монгол улсын оюутнуудад нэмэгдэл тэтгэлэг олгох хөтөлбөр зарлаж байна. Тус хөтөлбөр нь Европын холбооны улсууд, Ази, Австрали, Хойд Америкийн магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд (эх орноосоо өөр оронд) нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар элссэн болон суралцаж байгаа дээрх орны иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Нэмэгдэл тэтгэлгийг судалгаа шинжилгээний ажлын үр дүн, санхүүгийн хэрэгцээг үндэслэн олгоно.
Тэтгэлгийг хичээлийн жилд нэг удаа олгох бөгөөд өргөдөл өгсөн хүн дараа жил нь дахин өргөдөл өгөх боломжтой.

Тэтгэлэг дараах зүйлийн аль нэгийг хамрана:

  • Сургалтын төлбөр-нэг жилийн сургалтын төлбөрийн 50-иас илүүгүй хувь байна;
  • Амьжиргааны зардал-сургалтын төлбөрөө даасан оюутнууд энэхүү санхүүжилтийг хүсэх боломжтой;
  • Бусад-бүх төлбөрөө санхүүжүүлсэн боловч сургуульдаа очих болон буцах замын зардал, ном, эрүүл мэндийн даатгал гэх мэт нэмэлт санхүүжилт шаардлагатай оюутнууд энэхүү санхүүжилтийг хүсэх боломжтой.

Тавигдах шаардлага:

  • Сургалттай холбоотой зарим зардлуудыг төлсөн буюу аль нэгэн эх үүсвэрээс санхүүжилт олсон байх. (Өргөдөл гаргагч нь элсэх гэж буй буюу суралцаж буй сургуулиас санхүүгийн дэмжлэг хүссэн бичиг болон бусад санхүүгийн дэмжлэгийн бүхий л бичиг баримтуудыг хавсаргах ёстой);
  • Албани, Армен, Азербайжан, Беларус, Босни, Болгар, Грузин, Казахстан, Киргизстан, Македони, Молдов, Монгол, Румын, Орос, Тажикистан, Туркменистан, Хорват, Украин, Узбекистан, Серб зэрэг улсын иргэн байна,
  • Суралцах сургуулийнхаа ярианы болон бичгийн хэлийг сайтар эзэмшсэн байна.

Бүрдүүлэх зүйлс:

  1. Товч намтар буюу CV
  2. Тухайн сургуульд элссэнийг баталгаажуулсан захидал
  3. Бакалавр, магистрын дипломын хуулбар, албан ёсны орчуулгын хамт
  4. Санхүүгийн бусад эх үүсвэртэйг баталгаажуулсан (тэтгэлгийн гэрээ гэх мэт) бичиг
  5. Гадаад паспортын зурагтай хуудасны хуулбар
  6. Суралцах болон суралцаж буй орны визний хуулбар
  7. 2 тодорхойлолт

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

  • 2007 оны 4 дүгээр сарын 2 – Хойд Америк, Ази, Автралид докторын зэрэг горилох оюутнууд
  • 2007 оны 6 дугаар сарын 2 – Европын Холбооны гишүүн орнуудад докторын зэрэг горилох оюутнууд

Өргөдлийн маягтыг http://www.soros.org/grants/oas хаягаар онлайн бөглөж болох бөгөөд хэвлэсэн маягтыг дараах хаягаар авч болно:
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Соёлын Төв Өргөө, Хүүхдийн номын ордон, 1-р давхарт
Улаанбаатар-46
Утас: 326941, 319016 Факс: 326941
Е-mail: ariunaa@earcmn.org
Website: http://www.earcmn.org http://www.soros.org/initiatives/scholarship/focus_areas

Australian scholarships: http://gegeen.wordpress.com/category/scholarship/

Make a Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Liked it here?
Why not try sites on the blogroll...

%d bloggers like this: